2019 оны 6-р сарын 7
8 цаг 20 минут

Хүүхэд элсүүлэхэд 300-600 мянган төгрөгний хандив авдаг гэх цэцэрлэгийн эрхлэгчийг шалгаж байна

Сургууль, цэцэрлэгүүд ирэх хичээлийн жилийн элсэлтээ авч эхэлсэнтэй холбогдуулан, нэр бүхий сургууль, цэцэрлэгийн эцэг, эхчүүд хууль бусаар хандив авч байгаа тухай гомдол, мэдээллийг АТГ-т ирүүлж байгаа аж.

Тухайлбал, "Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 216 дугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Алтанцэцэг нь хичээлийн жилд хүүхэд элсүүлэхдээ 300-600 мянган төгрөгийн хандив авдаг, ангийн хүүхдүүдийн тоо хэтэрсэн, бага бүлэгтээ нас хүрээгүй хүүхдүүдийг авдаг, тус цэцэрлэгт багшлах эрхгүй 3 багш ажилладаг, даавуун улавчны мөнгө гэж хүүхэд бүрээс 10 мянган төгрөг авсан, хүүхдийн хоолны тооцоог бодохдоо бодит бус хүүхдийн тоогоор хийдэг” гэх мэдээлэл цацагдсан.

Энэ талаар,  АТГ-аас тодруулахад, "Авлигатай тэмцэх газар он гарсаар сургууль, цэцэрлэгийн хууль бус хандивтай холбоотой 42 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлээд байна. Сонгинохайрхан дүүргийн 216 дугаар цэцэрлэгийн эрхлэгчтэй холбоотой гомдлын тухайд одоогоор манайд шалгагдаж байгаа, хяналт шалгалтын шийдвэрлэлт, үр дүнгийн талаар бид эргэн мэдээлэх болно" гэв.

Харин дараа нь бид Сонгинохайрхан дүүргийн 216 дугаар цэцэрлэгийн эрхлэгч О.Алтанцэцэгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Таныг цэцэрлэгт хүүхэд элсүүлэхдээ 300-600 мянган төгрөгийн хандив авдаг гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Би өчигдөр /уржигдар/ холбогдох байгууллагуудад нь мэдүүлэг өгч, зохих бичиг баримт бүх зүйлийг нь үзүүлээд наад асуудал чинь шийдэгдсэн. Би хүүхэд элсүүлэхдээ хандив гэж мөнгө авдаггүй.

-Бага бүлэгтээ нас хүрээгүй хүүхдүүдийг авдаг,  багшлах эрхгүй багш нар ажилладаг гэх зүйлүүд бас дурьдагдсан байсан?

-Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль гарснаас хойш багшлах эрхийн шалгалт авахаа больсон. Өөрөөр хэлбэл, багшлах эрх гэдэг асуудал яригдахаа больсон. Бага бүлэгтээ нас хүрээгүй хүүхдүүдийг авдаг гэх асуудлын тухайд бол нэг ээж "Манай хүүхдийг аваач ээ. Ах нь танай цэцэрлэгт явдаг юм. Би танай байгууллагад тусламж үзүүлье" гээд хандсан. Өөрөөр хэлбэл, харилцан бие биедээ туслахаар болоод нэг хүүхдийг авсан. Ганц л хүүхдийн асуудал байгаа. 

-Даавуун улавчны мөнгө гэж хүүхэд бүрээс 10 мянган төгрөг авсан гэх асуудлын тухайд?

-Гялгар уутан улавчийг хэрэглэхээр эцэг эхчүүд өглөө, оройд 100, 100 нийт 200 төгрөгөөр улавч авч өмсдөг байсан. Үүнийг жилийн ажиллах хоногт хуваагаад бодоод үзэхээр нэг хүүхдийн эцэг, эх жилдээ 38000 мянган төгрөг гардаг. Дээрээс нь гялгар уутан улавч байгальд экологид маш их хор хөнөөлтэй байдаг. Тиймээс бид эцэг эхчүүдэд жилд 10 мянган төгрөг төлчих бид улавчаа хоёр ээлжээр угааж, цэвэрлэж бэлдээд үүдэндээ тавьчихая. Ирээд ямар ч мөнгө төлөлгүйгээр шууд өмсөөд орох боломжтой гэх санал тавиад ярилцаж тохирсон. Эцэг эхчүүд ч гэсэн дэмжиж хүлээж авсан. Нэг ч эцэг, эсэргүүцээгүй.

Т.Гэрэл

31
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

31 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.229.121.2ээж   • 6 сарын 11. 21 цаг 22 минут

Гэрэлцэцэг Бзд-ийн эмнэлэгийн дэргэдэх цэцэрлэгийн эрхлэгч Увсын шар үстэй эмэгтэй авилга авдаг. Одоо ** үнэд орчихсон бгаа байх доо.

150.129.142.108Зочин   • 6 сарын 7. 23 цаг 06 минут

Мөнгө авдаггүй цэцэрлэгийн эрхлэгч байхгүй ээ.Бүр тогтсон ханштай.

59.153.113.132Зочин   • 6 сарын 7. 22 цаг 55 минут

Энэ жил шинээр БЗД-т ашиглалтанд орсон 255 -р цэцэрлэгийн эрхлэгч нь хүүхэд тус бүрээс 200.000 төгрөг авсан шүү.Шалгаад өгөөч гэж АТГ-т хандсан хариу байхгүй таг чиг болсон.Одоо ч авсаар л байна.Хүзхдийн лимэт нь хэтэрсэн байгаа ш дээ. Тийм байж 1 улавч мулавчтай зууралдаад яадын тануус

64.119.24.47Ээж   • 6 сарын 7. 14 цаг 41 минут

МАН гараад авилга дэлгэрсэн Сургууль цэц хүүхэд өгөх гэхээр мөнгө чинь бэлэн үү гэдэг л юм билээ. Гай таарсан нь энэ байхдаа.

64.119.24.47Зочин   • 6 сарын 7. 14 цаг 38 минут

Дүүргүүдийн цэцрлэгийн зааах аргач нь 1-2 сая авч оруулдаг гэсэн шүү. Эрхлэгч нар нь 700000 Бүгд л өгч байгаа даа

202.170.80.25Зочин   • 6 сарын 7. 14 цаг 24 минут

Бүх цэцэрлэгийг байхгүй болгоод өөрсдөө хүүхдээ харцгаа, хүнээр хүүхдээ харуулж байж цэцэрлэгийнхнийг буруутгаад яадын

202.9.44.24жирийн иргэн   • 6 сарын 7. 13 цаг 48 минут

Хан уул дүүрэг яармагын 7... цэцэрлэгийн эрхлэгч Э-г шалгаач ээ бас тэргүүний гээд байгаа юмдаа

203.91.112.115үйлс   • 6 сарын 7. 13 цаг 03 минут

БЗД-ийн 14-р сургуулийг шалгаачээ. Захын багш л 2 сая төгрөг нэхэж байна ш дээ. Арай ч дэндүү юм аа.

202.70.34.98Зочин   • 6 сарын 7. 12 цаг 41 минут

Хөөе тэр 60 тэрбум, ЖДҮ, Оюу толгойгоо шалгаачээ юун хөгийн юм оролддог юм бээ

202.131.226.110бөөб   • 6 сарын 7. 12 цаг 31 минут

Төр нь сургууль, цэцэрлэгийн төсвийг олигтой шийдээд өгсөн бол ийм асуудал гарахгүй ш дээ.Хандив авсан гээд байгаа мөнгө чааваас гэж цэцэрлэгээ өөд нь татах гэсэн аргаа барсан асуудал шүү.Тэгж байхаар тэрбум төгрөг идсэн дарга, сайд нарынхаа асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй.

203.91.118.18013 р хорооллын эцэг эхчүүд   • 6 сарын 7. 12 цаг 27 минут

Шинэ Монгол сургууль гэж сайдын тушаалыг эсэргүүцэж 6 настай хүүхдүүдээс шалгалт авсан. Хандив нэрээр асар их хэмжээний авилга авсан сургуулийг үтэр түргэн шалгаач ээ. Захирал Галбадрах зохион байгуулагч нь гүйцэтгэгч нь Наранбаяр.

202.170.80.25Зочин   • 6 сарын 7. 14 цаг 22 минут

Тэр чинь энд ямар хамаатай ийн, Шинэ монгол чинь шалгалт авахгүй гэж байхад нь эцэг эхчүүд нь өөрсдөө гуйж боловсролын яамаар хэл ам хийсээр байгаад авахуулсын, юмыг ялгаж салгаач мал аа

202.70.34.98Зочин   • 6 сарын 7. 12 цаг 26 минут

Бараг бүх цэцэрлэг авдагийш дээ бүр ханштай байдаг биз дээ

192.82.65.224ХАНДИВ БИШ   • 6 сарын 7. 12 цаг 18 минут

ХАНДИВ НЭРЭЭР АВЛИГА АВАХАА БОЛЬ. ТА НАРЫН НЭХСЭН МӨНГӨ ХАНДИВ БИШ, АВЛИГА.

124.158.92.14Зочин   • 6 сарын 7. 12 цаг 09 минут

er ni huuhdee tsetserlegt surgaj bj setgeleeree neg uda tuslamj handiv ogohd zugeer shuudee bidnii huuhduud l hereglene

202.70.34.98Зочин   • 6 сарын 7. 12 цаг 27 минут

Бидний хүүхэд хэрэглэдэг бол татгалзах юм байхгүй. Гэтэл бүгд эрхлэгчийн халаасанд ордог.

192.82.65.224ОВОО БОСГООГҮЙ БОЛ...   • 6 сарын 7. 12 цаг 00 минут

ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧЭЭР ДАРГА НАРЫН АВГАЙ НАР СЭВЭЛ НУ.А-НУУД ТОМИЛОГДДОГ. ТЭГЭЭД АРДАА ХАМГААЛАЛТТАЙДАА ЭРДЭН ДАН ХУУЛЬ БУС ЮМ ХИЙНЭ.

59.153.87.233Zochin   • 6 сарын 7. 11 цаг 36 минут

Хөөрхий цэцэрлэгээр оролдохоо болиочээ. Энэ элдэв хар муу санаатай хүмүүс өөрсдөө бол цэцэрлэгийн ажил гэж ямар гэгээлэг буянтай тэгээд хариуцлагатай ажил гэдгийг огт мэдэхгүй байна даа. Харин ч бүх хүмүүс сайн дэмжиж байнга тусалж ажиллах хэрэгтэй дээ. Үүний оронд тэр хэрэгтэй хэрэггүй чадваргүй дарганцаруудтайгаа л ажиллаарай даа. Бяцхан үрсийн тэр өргөө голомтыг цэвэр ариун хэрүүл уруулгүй байлгаарай даа.

150.129.143.58Hetsuu de   • 6 сарын 7. 10 цаг 57 минут

Abdag sh de nyyh yim gui hariylal ch gelee orj chadahgui ugsun namar yabj bgaad haniad hureed ubul ugch buur chadahgui bj bgaad habar ochij yylzaad namar negmusun ugie getel abahgui gej erhlegch ni yyrlaad tegbel 500.0gaa abie geheer abaagui geed guriigeed uguugui huuhdiig maani ch dahij abahgui gesen erhlegch bnaa bna yg ni yag harilal ni yim sh de

66.181.161.32Евгений 99090063   • 6 сарын 7. 10 цаг 37 минут

Яахнав дээ нэг муу цэцэрлэгийн эрхлэгчээр оролдож байхаар 1 их наяд төгрөг төмөр зам барина гээд идчихээд одоо ерөнхийлөгч гээд хуулийн хамгаалалт дор орсон новшийг байцаагаач! Ядарсан юмнуудад нээх дээрэлхүү

202.21.102.226зочин   • 6 сарын 7. 10 цаг 33 минут

Хүүхэд цэцэрлэгт оруулах хэцүү шүү. Хичнээн харьяалалын байсан ч сугалаанд сонгогдоогүй л бол арга байхгүй гэдэг мөртлөө хандив нэрээр цэцэрлэгтээ юм авахууулах эсвэл мөнгө авч оруулж байгаа хүүхэд зөндөө байгаа. Улавчны мөнгө бол зохион байгуулалттайгаар бүх цэцэрлэг авсан байхоо манай хүүхдээс 15000 төг авч 3сар өмсөөд л больсон. Анги засварын мөнгө гээд жил бүр л авдаг доод тал нь 1хүүхдээс 20000төг Ноднин бол манай хүүхдийн анги 50000 төгрөг авсан .Энэ жил анги засвар 20000 дээрээс нь аяга тавгаа шинэчлэн гээд 10000 нийт 30000 төгрөг авсан

202.179.25.222иргэн   • 6 сарын 7. 10 цаг 06 минут

улавчны мөнгө бол авч болно шүү яарсанч юмуу хариуцлагагүй эцэг эх улавч худалдаж аваад хүүхдээ өгөө

202.179.25.222иргэн   • 6 сарын 7. 10 цаг 05 минут

цэцэрлэгийн эрхлэгч нар ихэнх нь мөнгө авдаг болсон гэсээн гэхдээ авдаггүй шударга хүн байгаа шүү. ялгаж салгаарай. даварсан гаруудыг бол болиулах хэрэгтэй

150.129.141.15УЛАМБАЯРЫГ ХАЛ   • 6 сарын 7. 9 цаг 00 минут

АВДАГ ШТ. БХЯНГОЛ ДҮҮРГИЙН 85-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧ УЛАМБАЯР АВДАГ. БАС САЯ ЗАСВАРЫН МӨНГӨ АВАХГҮЙ ГЭЖ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭР ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ АВСНАА ТАРАХААС ӨМНӨ 30000 ТӨГРӨГ ХҮҮХЭД БҮРЭЭС АВСАН ШҮҮ. ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН МӨНГӨӨР ТОХИЖУУЛСАН АНГИ СОЛИОД БАЙНА. НАМАР ДАХИАД МӨНГӨ АВАХ ТӨЛӨВТЭЙ

202.131.245.182zochin   • 6 сарын 7. 8 цаг 35 минут

gehde ene bol vnen sh de 100 r tsetserlegiin nyagtlan bas mungu abch oruuldag yum bna le

39.7.55.105Зочин   • 6 сарын 7. 8 цаг 28 минут

Ichihgui tegeed yal ugnu du.ter muu turin mungu hulgailsan novshuda heregseggui blgod l.haasha tur ve.

64.119.16.153Зочин   • 6 сарын 7. 9 цаг 28 минут

Улавчаа ямар угаалгын машинд угаадаг бол??? Арай хүүхдийн хэрэглэдэг юмс угаадаг машинаар угаадаг юм биш биз ? Тусдаа угаалгын машинтай юу

66.181.164.171Зочин   • 6 сарын 7. 11 цаг 13 минут

harin tiim gaihaad l bn.Neg mashinaar ugaadag bol yamarch hereggui harin ch haldvar taraana shuu

66.181.182.244Зочин   • 6 сарын 7. 10 цаг 52 минут

Манай охины цэцэрлэг 5000 төгрөг авч байсан.угаалгын машин,улавчинд .өглөө орой угаасан улавчтай.зүгээр санагдсан.ариун цэврийн хувьд ч тэр.

66.181.182.244Зочин   • 6 сарын 7. 10 цаг 56 минут

Сургууль цэцэлэгийн засварын хувьд төр санхүүжилтиийг бүрэн шийддэг бол биднээс засварын мөнгө гарахгүй л байх да.шинэ баригдаад 2 жил болоогүй байж засварын мангө аваад байгааг л гайхаад б.

202.131.247.54Зочин   • 6 сарын 7. 11 цаг 41 минут

Тэр яах вэ Орос 3-ийн цэцэрлэг 3 сая төгрөгийн хандиваар хүүхэд авч байна цаана чинь

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ10 сар 16. 18:10Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд10 сар 16. 18:05“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 18:00Гар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ10 сар 16. 17:55Линз болон хиймэл сормуусны сөрөг тал10 сар 16. 17:50Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд10 сар 16. 17:45Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй10 сар 16. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’10 сар 16. 17:35Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ10 сар 16. 17:30Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам10 сар 16. 17:25Таван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ10 сар 16. 17:20Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв10 сар 16. 17:15Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ10 сар 16. 17:10Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ10 сар 16. 17:05НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн10 сар 16. 17:00Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл10 сар 16. 16:55АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ10 сар 16. 16:50А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан10 сар 16. 16:45Яагаад мацаг барих хэрэгтэй вэ10 сар 16. 16:40Доналд Трампын бага охин Тиффани10 сар 16. 16:35Улаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ10 сар 16. 16:32Биднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд10 сар 16. 16:30Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 16:25Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ10 сар 16. 16:20“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ10 сар 16. 16:15Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ10 сар 16. 16:10Б.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг10 сар 16. 16:06Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ10 сар 16. 16:05Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 16. 16:00Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй10 сар 16. 15:57
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.