2019 оны 6-р сарын 10
9 цаг 20 минут

SOS: Төрөлхийн тэмбүүтэй 49 нярай мэндэлсэнээс, 11 нярай нь нас баржээ

Хүн төрөлхтөн хөгжлийн дээд шатандаа тэмүүлж буй энэ үетэй зэрэгцэн дэлхий нийтийг хамарсан хэд, хэдэн аюул тулгараад буйн нэг нь бэлгийн замбараагүй хавьтлаас үүдэлтэй халдварт өвчнүүд.  Энэ аюул бидэнд ч ялгаагүй нүүрлээд байна.

Тодруулбал, 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар бэлгийн замын халдварт өвчний 5135 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 36.3 хувийг эзэлж байна. Хамгийн аймшигтай нь нийт 5135 тохиолдлын 37 хувь нь арьс, салст бүрхэвчээс эхлээд дотор эрхтэн, яс, мэдрэлийн тогтолцоо гээд хүний бие махбодыг бүхэлд нь “идэж”, цаашлаад ураг, үр удамд удамшин дамждаг тэмбүү өвчний тохиолдол аж.

2019 он гарснаас хойш дөрвөн сарын хугацаанд улсын хэмжээнд төрөлхийн тэмбүүтэй 49 нярай мэндэлжээ. 

Тодруулбал, 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд тэмбүү өвчний 1922 тохиолдол бүртгэгджээ. Үүний дийлэнх нь буюу 992 тохиолдол нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Тэмбүү өвчин анх 1400 гаруй оны үед Европ тивд бүртгэгдсэн бол Монгол Улс 1921 оноос  тэмбүү өвчинтэй тэмцсээр ирсэн ч өдгөөг хүртэл устгаж чадаагүй байгаа юм. Уг нь энэхүү өвчнийг эрүүл мэндийн салбарынхан эмчлэх, устгах бүрэн боломжтой гэдгийг хэлдэг ч хэнэггүй нь дэндсэн монголчууд эмч, эмнэлгийн байгууллагад хандахгүй явсаар хүндрүүлдэг байна.

-ТЭМБҮҮ ӨВЧИН ЭХЭЭС УРАГТ ХАЛДВАРЛАДАГ -

Тэмбүү өвчнийг тээгчид нь гол төлөв 20-30 насныхан юм байна. Нэг үгээр хэлбэл, хүн амын өсөлтөд хувь нэмрээ оруулах үеийнхэн эл өвчнөөр өвчилсөн байгаа нь зөвхөн халдвар тээгч ч бус халдварыг дамжуулагч, цаашлаад эхийн хэвлийгээс мэндлэх алаг үр нь төрөлхийн тэмбүүтэй мэндлэх шалтгаан болдог байна. 

Арчаагүй, мэдлэг, мэдээлэлгүй, хэнэггүй эцэг, эхийнхээ гайгаар төрөхдөө л тэмбүүгийн бактери тээж ирсэн нялхсыг ямар эмгэнэлтэй ирээдүй угтах талаар бодохоос ч аймаар. 

 Тодруулбал, тэмбүү өвчин эхээс урагт халдварладаг бөгөөд он гарснаас хойш дөрөвхөн сарын хугацаанд төрөлхийн тэмбүүгийн 49 тохиолдол бүртгэгдсэнээс 11 нярай нь нас барж, 14 амьгүй төржээ. 

 

 

-ТЭМБҮҮГИЙН ХАЛДВАР ХАНИАД ТОМУУ ШИГ АМЬСГАЛЫН ЗАМААР ХАЛДАХГҮЙ ЗӨВХӨН                                     БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖДАГ УЧИР ХУВЬ ХҮН ӨӨРӨӨ УРЬДЧИЛАН                                   СЭРГИЙЛЭХ БҮРЭН  БОЛОМЖТОЙ-

 Аюулын харанга дэлдээд зогсохгүй үүдэнд ирээд хаалга балбаж байгаа энэхүү бодит аюулаас өөрийгөө, гэр бүлээ, үндэс угсаа болсон үр хүүхдээ хэрхэн хамгаалах вэ. 

 Бэлгийн замын халдварт тэмбүү өвчний тухай таны мэдвэл зохих зарим ойлголтууд

  • Тэмбүү өвчин нь архаг удаан явцтай, цайвар мрепонемаар үүсгэгддэг, хүний биеийн бүх эрхтэн тогтолцоог/арьс, салст, дотор эрхтэн мэдрэлийн систем ба тулгуур хөдөлгөөний эрхтэнг/, гэмтээдэг бэлгийн замын халдварт өвчин юм.

        Халдвар хэрхэн дамждаг вэ? 

• Халдвартай хүнтэй хамгаалтгүй бэлгийн хавьталд орох үед

• Халдвартай жирэмсэн эхээс урагт

• Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэхэд тус, тус халдвар дамжина

Тэмбүү болон бусад БЗХӨ шинжилгээг хаана өгөх вэ?

  • Бүх аймаг, дүүргүүдэд бэлгийн замаар дамжих халдварын тусгай сайн дурын кабинетууд бий. Энэ нь ямар ч үнэ төлбөргүй, ажлын цагаар шинжилгээ авна.

         Илрэх шинж тэмдэг

• Тэмбүү өвчний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин эмзэглэлгүй шарх (хатуу яр) гарна.

• Энэ үед ойролцоох тунгалгийн зангилаа (ихэвчлэн цавины булчирхай) цочиж томорно. Анус орчимд өргөн суурьт кондилома гарсныг шамбарам өвчинтэй андуурах нь бий. Төмсөг тээрхийн орчим тунгалагийн судсаар баялаг хэсэгт хатуу яр гарч тунгалагийн судасны зогшингшил болсноос хатуу хаван үүснэ. Тэмтрэхэд ямар нэгэн зовиур байхгүй.

• Эмчилгээ хийлгээгүй ч гэсэн хатуу яр нь аяндаа алга болно. Тодорхой хугацааны дараа арьс салстаар тархмал тууралт гарах, үс унах, арьс цайрах шинж илэрнэ.

• Цаашдаа өвчин даамжирч халдвар авснаас хойш 3-6 жилийн дараа арьс салстыг гүн гэмтээсэн тууралт гарна. Мөн дотор эрхтэн, мэдрэлийн талаас гүнзгий өөрчлөлт илэрч яс, үе мөчийг гэмтээнэ.

АНХААР!!! Өвчний шинж тэмдэг зарим хүнд огт илрэхгүй байж болно.

Т.Гэрэл

     

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.124Munhuu   • 6 сарын 11. 16 цаг 51 минут

Arai denduu zavaan zambaraagui yumaa.biye biyedee unench bh heregtei.zavhai bn gedeg emgenel,eriin buzar huuhded,emiin buzar nuhurt gedeg yum daa

103.26.193.37уншигч   • 6 сарын 10. 22 цаг 12 минут

Арай арчаагүймаа. Ингэж эндсэн нярайгаа ичихгүй ЭМНЭЛГИЙНХЭНЭЭС БОЛЖ ҮХСЭН гэх байхдаа. Эсвэл салбрын сайд руу бурууг чихэж тэнэгтэх вийдээ. ХҮНИЙ ӨМНӨӨС АМЬДРАГСАДАА. САЙД ҮҮНД ЯМАР Ч ПАДГҮЙ. УГААСАА ЭМЧИЛГЭЭ НЬ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БАЙДАГ ГЭСЭН ШТ.

202.126.89.61zo   • 6 сарын 10. 20 цаг 49 минут

Sotsniigmiinyedorosaxnardarsanymhsy

202.179.31.93зочин   • 6 сарын 10. 15 цаг 22 минут

Ийм сайдтай орлогч нартай юм чинь илрүүлэг нь сайжирсан гээд л тэнэг юм хэлэх биз дээ Сарангэрэл сэтгүүлч яаж чадах вэ дээ.

103.26.193.37Зочин   • 6 сарын 10. 22 цаг 14 минут

Өөрийн арчаагүйгээс болжи туссан өвчинд Сарангэрэл ямар буруутайм. 🤣🤣🤣Заваан, замбараагүй, завхай байдал нь хувь хүнтэй л холбоотой

66.181.182.247Зочин   • 6 сарын 15. 8 цаг 06 минут

өвчин тусчихаад өөрөөсөө шалтгааныг хайхгүй сайд дарга л өөрт нь тусгачихсан юм шиг аашилдаг тэмбүүтнүүдийг яах вээээ

202.21.113.238Зочин   • 6 сарын 10. 12 цаг 07 минут

Тэмбүү бол нийгмийн халдварт өвчин. Сарангэрэл сайд тэмбүү өвчинг сайн мэддэг баймаар юм. ЭМЯ-ны бодлого алдагдаад байгаа юм биш үү.

66.181.182.247Зочин   • 6 сарын 15. 8 цаг 06 минут

эхлээд бэлгэвч хэрэглэ

202.9.43.127Зочин   • 6 сарын 10. 11 цаг 18 минут

Үүсгэгч нь цайвар трепонема зөв сайн судалж бичмээр юм. Мэргэжлийн хүнээс сайн асуугаад мэдээлэл бичвэл сайн

66.181.161.100zochin   • 6 сарын 10. 11 цаг 14 минут

Setguulch said!!!

103.26.193.37Зочин   • 6 сарын 10. 22 цаг 15 минут

Хувь хүний заваан, завхай, арчаагүй байдалд АЙДЯМАР ХАМАА БАЙНАА😅

66.181.180.78Зочин   • 6 сарын 10. 10 цаг 38 минут

энэ аймшиг биш үү БИД ЯЛНАчуудаа

202.9.42.234Бат   • 6 сарын 10. 10 цаг 12 минут

Соц үед дарж чадсан тэмбүү одоо зад тавих нь аргагүй биеэ үнэлэх гэж мэргэжил гарсан нь тэмбүү тараах гол суваг шүү дээ тэгээд ч тэмбүүтэх нь миний эрх гэх байлгүй

202.179.31.54Зочин   • 6 сарын 10. 10 цаг 08 минут

улс орон даяр нэгдсэн шинжилгээ авмаар юм

202.21.115.126иргэн   • 6 сарын 10. 10 цаг 06 минут

Манай сайд гуай асуувал дэлхий нийтэд байдаг л өвчин гэж хэлнэ дээ.

202.72.245.122б   • 6 сарын 10. 9 цаг 17 минут

ламгүй шахуу социализмын үед тэмбүү арилсан Сүм хийд мөөг шиг олон болоод тэмбүү бүр ихсэв үү

202.131.236.170зочин   • 6 сарын 10. 8 цаг 58 минут

өөртөө арчаатай байж тууштай эмчлүүвэл эдгэдэг өвчин шүү

202.126.88.169Зочин   • 6 сарын 10. 8 цаг 54 минут

эмчлүүлэхгүй яваад байвал тэгж байгаад хамар нь тасарч унадаг...

203.91.115.45Зочин   • 6 сарын 10. 8 цаг 49 минут

хөдөөнийхий

192.82.66.139иргэн   • 6 сарын 10. 8 цаг 47 минут

ХӨСҮТ Нямхүү юу хийж байна аа???

103.26.194.44Зочин   • 6 сарын 10. 8 цаг 33 минут

Эрүүл мэндийн яам бодлогоо барьж чадахгүй байна даа, яана даа энэ улс орон.

Шинэ мэдээ

Есөн бичил төсөл 240 мянган долларын санхүүжилт авлаа4 минут 52 секундын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ8 минут 42 секундын өмнөӨнөөдөр  нийслэлд хоёр зам хаагдана10 минут 32 секундын өмнөUNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурна14 минут 19 секундын өмнөТөрийн банк утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна22 минут 39 секундын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал24 минут 36 секундын өмнөМонгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ30 минут 14 секундын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ1 цаг 39 минутын өмнөТОЙМ: Ээлжит бус сонгууль, Төрийн айлчалал, Авлигыг илчилсний шагнал...1 цаг 39 минутын өмнөБоксын холбооныхон Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийг ЭСЭРГҮҮЦЛЭЭ9 сар 20. 23:13Э.Цэндбаатар хүрэл медалийн эзэн боллоо9 сар 20. 22:38Шүүхээс дуучин Б.Амархүүг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэлээ9 сар 20. 18:10Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 20. 18:10БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ9 сар 20. 18:00sdfsdf9 сар 20. 17:55Дэлхийн хамгийн гайхалтай 21 цайз, шилтгээн9 сар 20. 17:55Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №24 The Impressions, ‘People Get Ready’9 сар 20. 17:50АНУ-д үр хөндөлтийн тоо буурчээ9 сар 20. 17:45Их Британи ногоон төслүүдэд 678 сая ам.долларын хөрөнгө оруулна9 сар 20. 17:40Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд9 сар 20. 17:35Хүнд өвчтэй бүсгүй Зул сарын баяраа есдүгээр сард тэмдэглэв9 сар 20. 17:30АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр байна9 сар 20. 17:25Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч ХОРИГ тавьлаа9 сар 20. 17:21Үлгэрийн баатар Шрэйкийн бодит дүр буюу Моррис Тийе9 сар 20. 17:20Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө9 сар 20. 17:15М.Цэвэлмаа ”Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлнө9 сар 20. 17:10Хуванцар тоглоомноос татгалзах кампанит ажлыг эхлүүлжээ9 сар 20. 17:05С.Мөнхсүх: Б.Болортуяа чөлөөт бөхөө орхиод жүдогоор хичээллэнэ гэж нэг удаа хэлж билээ9 сар 20. 17:00“Voice”-ын од Э.Ганбилэг хэлсэндээ хүрчээ9 сар 20. 16:55Хий өвчний гол шалтгааны нэг нь чийг татдаг гутал9 сар 20. 16:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.