6-р сарын 7
8 цаг 40 минут

Н.Оюунтуяа: Охин минь хагалгаандаа орох гэсэн боловч мөнгөгүйн улмаас хойшилсон

 Зүүний үзүүр дээр будаа тогтохтой адил хүний амь ингэж л ирдэг. Хорвоод мэндлээд таван жил болж байгаа ч хүнд өвчнөөр шаналж байгаа Э.Энххүслэн охины тухай түүний ээж Н.Оюунтуяа манай сайтад хандаж байсныг уншигч та санаж байгаа байх. Түүний манай сайтад хандах болсон шалтгаан нь амь нас нь өдрөөр хэмжигдэх, өөдөсхөн бяцхан охинд минь амьдрал хайрлаач элэг нэгт ард түмнээсээ хандив гуйсан юм. 

Тархины хорт хавдраар өвчилсөн бяцхан охиныхоо өвчний тухай Япон, Турк, Солонгос гээд олон улсруу  хүсэлт явуулсан боловч хүлээн авах боломжгүй хариу ирсэн байдаг. Азаар хонгилийн үзүүрт гэрэл гэгчээр БНХАУ-Beijing Puhua international Hospital нь эмчилгээ хийлгээд 100% эдгэх боломжтой гэсэн хариу өгсөн аж. 

Э.Энххүслэн охин өнөөдөр хагалгаандаа орох ёстой ч охины гэр бүлд хагалгааны 140 сая төгрөг байхгүй байгаа тул дахин манай сайтад хандаж, ард түмнээсээ тусламж хүслээ.

-Охин өчигдөр хагалгаандаа орох байсан ч хойшлоод өнөөдөр болсон гэнэ. Ямар шалтгаанаар ийнхүү хагалгаа нь хойшлох болов?

-Мөнгөгүйн улмаас хойшилчихлоо. Гэхдээ өнөөдөр хагалгаандаа орно. Хагалгаа хийгдсэний дараа давхар эд эсийн шинжилгээ хийгдэнэ. Энэ шинжилгээгээр хортой хавдар уу, хоргүй юу, цаашид туяа эсвэл химийн эмчилгээ хийгдэх үү гэдэг нь шийдэгдэнэ. Өнөөдөр манай охинтой адилхан оноштой охин хагалгаанд ороод хавдарынх нь 95 хувийг хагалгаагаар авсан гэсэн. Тэгэхээр бид их найдаж байгаа. Гэвч бидэнд эмчилгээ, хагалгааны мөнгө алга. 

-Энэ хагалгаа нь 150 мянган юанийн төлбөртэй байсан. Иргэд хандив тусламж өгсөн байгаа. Одоо хэр их мөнгө шаардлагатай байгаа вэ? 

-Олж чадсан нь 100 мянган юань байсан. Тэгээд өнөөдөр араас нь 10 мянган юань явуулсан. Үлдсэн 50-ыг нь хагалгаанд орох хүнээс зээлсэн байгаа. Тийм учраас өдөрт 10, 10-аар нь явуул гэсэн. Тэгээд өдөр өдрийн мөнгөө олох гээд зүтгэж явна.

ЕБС-ийн сурагчид надтай холбогдож  “Бид танай охинд чинь туслах гэсэн юм. Бид автобусаар хандивын хайрцаг бариад явах гэж байгаа” гэсэн. Тэгээд нэг цаг орчмын дараа надад “Бид энийг л олж чадлаа. Гэхдээ бид дахиад явна аа, туслана аа” гээд 60 мянган төгрөг авчирч өгсөн. Би үнэхээр их баярласан.

Мөн Can Do дэлгүүрийн хамт олон өөрсдийн цалингаасаа хандив өргөж, сэтгэлийн дэм хайрласан. Эрдэнэт хотоос холбогдож удахгүй болох шоунаас олсон орлогоосоо Э.Энххүслэн охинд хандив цуглуулах гэж байгаагаа хэлсэн. Би өмнө нь Шунхлай трейдинг компаниас хандив өргөнө гэдгээ илэрхийлсэн. Охинд минь туслаж байгаа эдгээр хүмүүстээ маш  их баярлалаа гэж хэлэхээс өөр үг хэлж мэдэхгүй байна.

Энержи Ресурс уул уурхайн компани монголд эмчлэгдэх боломжгүй өвчтэй хүүхдүүдэд зориулан 920 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн тухай групп дээрээ тавьсан байсан. Энэ мэдээллийг хараад тухайн компани дээр очин охинд минь туслаач ээ гэж хүсэлт гаргасан байгаа. Одоогоор хүсэлтийн хариу ирээгүй л байна.

Хандивийн данс: 

ХААН БАНК 5006663375 Н.Оюунтуяа Ээж

Холбогдох утас: 90734747

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОБЕГ: Үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна5 минут 13 секундын өмнөНууц баазыг харь гаригийн ангуучдаас хамгаална гэв10 минут 55 секундын өмнөЖонш баяжуулах үйлдвэрийн хамгаалагч усан санд живж амиа алджээ16 минут 10 секундын өмнөДе Йонг 21 “татав”21 минут 1 секундын өмнө Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ29 минут 25 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв35 минут 42 секундын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд41 минут 22 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ46 минут 19 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана57 минут 44 секундын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна1 цаг 9 минутын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно1 цаг 16 минутын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 37 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 54 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой2 цаг 1 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 12 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ2 цаг 24 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 37 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 41 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 53 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ2 цаг 58 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ3 цаг 3 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана3 цаг 17 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 30 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ4 цаг 2 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ4 цаг 12 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 56 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 12 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.