6-р сарын 7
8 цаг 10 минут

Дэнс дэнс мөнгөөр дээдсээ алсан сайдууд...

Засагт хан Содномравдан 1912 оны хавар Богдын ордонд болсон дайллагаас буцаж ирээд бие нь ихэд мууджээ. Нийслэл хүрээний Дашчоймбол дацангийн бүх лам нарыг Засагт ханы дэргэд аваачин ном гүрэм уншуулавч тусыг олсонгүй. Засагт ханы ойрын шадар лам нь “Хан тэнгэр болов. Богдын ордонд бараалхаж, тэнд хор хүртсэн гэнэ. Үнээний сүү уугаад тусыг эс олов” гэжээ. 

Энд зориуд тэмдэглэх нэгэн зүйл буй нь 1911-1912 оны Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцлийн манлайд явсан гол хүмүүс бүгдээр богино хугацаанд учир битүүлгээр хорлогджээ. 1912 оны дараахнаас 1920 он хүртлэх цаг хугацаа бол үнэнч шударга, чадварлаг төрийн зүтгэлтнүүдэд нэн халгаатай цөвүүн цаг үе байсан байдаг. Харин ч Богд хааны хамгийн шавар хүн болох Шанзудов Бадамдорж гэх мэтийн долдой, ашиг завшаанч, эд агуурсыг эрхэмлэгч бэртэгчидэд ээлтэй байж. 

-1912 оны хавар Тvшээт хан Дашням(26 нас), 

- 1912 оны хавар Засагт хан Содномравдан(38 нас) нар хорлогдож нас баржээ.

-1913 онд Ерөнхий сайдын орлогч Бинт ван Гончигсvрэн, 

-1914 онд Цэргийн яамны тэргvvн сайд Гомбосүрэн(31 нас), 

-1914 онд Дотоод яамны тэргvvн сайд асан Даа лам Цэрэнчимэд(42 нас), 

-1915 оны хавар Гадаад яамны тэргvvн сайд Чин ван Ханддорж(46 нас), 

-1915 оны хавар Сангийн яамны тэргvvн сайд, Түшээт ван Чагдаржав(46 нас), 

-1919 онд Сайн ноён хан Намнансvрэн зэрэг Чингис хааны язгуур угсаатай 8 том ихэс дээдэс хэдхэн жилийн дотор бүгд зүй бусаар хорлогдож нас барсан нь нэн сэжигтэйн дээр сайтар судлууштай юм.

1919-1920 оны үед Хүрээнд гарсан нэгэн дуунд:

“Магнаг дээлтэй сайдууд гуай
Манийгаа худалдаж гялайв уу?
Хүрэн дээлтэй Шанзав гуай
Хүрээгээ худалдаад гялайв уу?
Хайрцаг дүүрэн янчаанаар
Халхаа худалдсан Шанзав гуай
Богц богц мөнгөөр
Богдоо худалдаад гялайв уу?
Дэнс дэнс мөнгөөр
Дэлхийгээ худалдсан сайдууд гуай
Уут уут мөнгөөр
Улсаа худалдсан Шанзав гуай" гэсэн мөрүүд бий.

Хээл хахууль авсан лан мөнгөнийх нь дүн ч тодорхой тоотойгоо, баримттайгаа бий дээ. Ийн худалдахад нь дээрх нэр бүхий ихэс хамгийн том халх, хаалт болох байсан нь харин ч нэг тодорхой доо.

Б.Номинчимэд

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.21.60Түмэндэмбэрэл   • 7 сарын 13. 21 цаг 26 минут

Энэ сэдэв түүхчдийн маш сайн судлах сэдэв мөн. Үндэсний эх чөлөөний төлөө босч тэмцэж манлайлсан бүх хүмүүсийг Богдын өгөөнд очоод хорлогдож алагдсан байдаг юм. Үүний цаана Богд, түүнийг тойрон хүрээлсэн том толгой төвд лам нар байсан гэдэг нь тодорхой юм. Тэд Монгол улсыг эрхэндээ байлгахын тулд улс орныхоо үндэс угсааныхаа тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Алтан ургын ноёдыг бүгдийг нь хэлмэгдүүлсэн байдаг. Үүний талаар тэр үеийн төрийн бичээч Наваанамжил, Гадаадын судлаач Оуюн, А.Рупен, Осендовский нар бичиж үлдээсэн байдаг. Гэтэл өнөөдөр Богд

59.153.85.107Зочин   • 6 сарын 9. 11 цаг 59 минут

Бадамдоржийн талаар шинэ гарсан байна лээ тэрийг уншаарай. Социализмын үеийн суртал ухуулгаар Богд, Бадамждоржийг муулахаа больмоор юмаа. Сайн судалгаатай, нэг талыг бариагүй юм бичиж баймаар юм.

66.181.180.82Түүхч   • 6 сарын 9. 9 цаг 18 минут

Богд Монголын алтан ургийн удмыг тасалж, бүгдийг нь хорлож алсан нүгэлтэй хүн. Угаасаа төвд цустай хүн хэнд ч итгээгүй, Халхын дөрвөн хан эвлэж нэгдэж чадсан бол алтан ургаас хаан сууж, Монголын заяа их өөрөөр явах байсан юм. Богдод хөшөө босгож тэнэгтэж байгаа хүмүүсийг яалтай билээ. Сталин бас дараа нь жинхэнэ орос хүмүүсийг хүйс тэмтрэн дуусгаад өөрөө дууссан. Харин Сталины дараа Берияд алдаагүй нь их юм.

103.26.193.61Иргэн   • 6 сарын 7. 20 цаг 08 минут

Сүүлийн 30 жил ээлжилж идэж уун улсаа ядууруулж туйлдуулсан МАН бан АН-ы авилгач сайд, дарга нар бас л ингэж хойш үедээ хараалгана даа

202.179.31.106Зочин   • 6 сарын 7. 13 цаг 51 минут

улс орноо худалдсан авилгал авсан газар зарсан завшсан сайд дарга нарын тухай ном гарах юм бол ч их зарагдана даа.

202.72.245.122ч   • 6 сарын 7. 13 цаг 46 минут

Нүүдэлчид мал маллах ажлыг бүгд хийж сурсан учраас ,Онцгой авяьас чадварыг хүндлэл сул,Орчин цагт харийн хүмүүсийн нөлөөллөөр мөнгөжсөн иргэд төрд маш хурдан орж байна.

202.9.42.197зочин   • 6 сарын 7. 13 цаг 31 минут

Бадамдоржийн талаар түүхийн шинэ судалгааны ном гарсан гээ биздээ.Харин ч эх оронч хүн байсан шиг.Жинхэнэ урвагч чинв хичээнгүй сайд Цэрэндорж юм биш үү

112.72.12.9Зочин   • 6 сарын 7. 9 цаг 34 минут

ГЭЖ ДУУЛАВ ХЭМЭЭН Л.ТҮДЭВ ГУАЙН "АЛТАН ГАДАС ЧИГИЙГ ЗААНА" ГЭДЭГ БИЛҮҮ НЭГ НОМОНД ГАРДАГ САНАГДАНА. САЙДУУДАА Ч АЛНА УЛСАА Ч ХУДАЛДАНА ЭНЭ БҮХЭН МОНГОЛ УЛСАД "АРДЧИЛАЛ" ГЭЧИЙГ БИЙ БОЛГОХООР " СЭВСЭН ДЭЭР ЦУГАЛСАН ҮХЭР МАЛ, СЭГЭН ДЭЭР ЦУГАЛСАН ХАР ХЭРЭЭ" МЭТ ОРИЛОН ГУАГЛАЛДСААР ХУВЬСГАЛЫГ ХИЙВ БИ ХЭМЭЭН ОНГИРОЛДОН БАЙДАГ БАРААНХАР-ҮҮЛ, БАХ БААБАР, С.ЭРДЭНЭ, Д.ЭРДЭНЭБАТ,Ч.САЙХАНБИЛЭГ, С.БАЯРЦОГТ МЭТ ХУЛГАЙЛЧ НАРЫН ХИЙСЭН АЖЛЫН ҮР ДҮНД УЛС МОНГОЛ МИНЬ ХАРСААР БАЙТАЛ НҮДНИЙ МИНЬ ӨМНӨ МӨХӨХ БОЛЖ БАЙХ ШИВ. ТА НАРЫН ХИЙСЭН ГАЙ ҮЕИЙН ҮЕД ҮЗЭН ЯДАГДАГ

Шинэ мэдээ

Гар утсаар хэт их тоглосон хүүгийн нүд солир болжээ24 минут 55 секундын өмнө“SK Telecom”-ын 5G сүлжээг ашиглагчдын тоо 1 сая давжээ29 минут 55 секундын өмнөСкарлетт Йоханссон хамгийн их ашиг орлоготой эмэгтэй жүжигчнээр тодорчээ34 минут 55 секундын өмнөЗохиолчдын хачиргүй яриа39 минут 55 секундын өмнөАНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ44 минут 55 секундын өмнөМартагдсан “Мода”-ыг “wasabies”-ынхан сэргээв 82019/08/23МЭДЭЭЛЭЛ49 минут 55 секундын өмнөМайли Сайрус сүүлрээгүй гэдгээ мэдэгдэв54 минут 55 секундын өмнөИргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй цагдаа нарт хариуцлага тооцжээ59 минут 55 секундын өмнөАрьсан түрийвч, жийнсэн материал “Apple Card”-ыг гэмтээж болзошгүй1 цаг 5 минутын өмнөХар тамхи тээвэрлэж явсан 17-28 насны 7 этгээдийг баривчилжээ1 цаг 10 минутын өмнөБүх Африкийн шатрын тэмцээн Касабланкад эхэлжээ1 цаг 15 минутын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт1 цаг 20 минутын өмнөБайгалийн үзэсгэлэнт газар "Хяргас нуурын хэцүү хад"1 цаг 25 минутын өмнө"Русские Витязи" багийн нисэгчид сөнөөгч онгоцоор үзүүлбэр үзүүлнэ1 цаг 30 минутын өмнөЖүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Гүржийн шигшээ баг1 цаг 35 минутын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн загвар зураг төсөлд шалгарсан бүтээл1 цаг 40 минутын өмнөУрт удаан наслах энгийн аргыг хэлжээ1 цаг 45 минутын өмнөМалчид хүссэн үедээ цаг агаарын мэдээлэл авах системийг баталгаажуулав1 цаг 50 минутын өмнөИх Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ1 цаг 55 минутын өмнөУИХ-ын чуулган даваа гаригт хуралдаж Үндсэн хуулийг хэлэлцэнэ2 цагийн өмнөМария Шарапова “US Open” тэмцээний эхний тойрогт Серена Уильямстай учраа таарчээ2 цаг 5 минутын өмнөХичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно2 цаг 10 минутын өмнөЭ.Макрон: Бидний орон гэр шатаж байна2 цаг 15 минутын өмнөГадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа2 цаг 20 минутын өмнө“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ2 цаг 25 минутын өмнөЕгипетэд байгаль орчин, соёлын наадмыг зохион байгуулж байна2 цаг 30 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо2 цаг 35 минутын өмнөӨнөөдөр 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно2 цаг 40 минутын өмнөХариуцлагагүй уул уурхайг цэгцэлж, намын бүлгүүд хуралдсан долоо хоног 2 цаг 45 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 50 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.