2019 оны 6-р сарын 7
12 цаг 50 минут

Д.Батбаатар: “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK танай улсын шийдвэр бидэнд үйлчлэхгүй гэсэн

“Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK, Монгол Улсын хууль, Олон улсын гэрээ хэлэлцээрийг зөрчиж байгаа асуудлаар Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар мэдээлэл хийлээ.

Тэрээр "2019 оны 1 дүгээр сард гурван төрийн бус байгууллага надад хүсэлт гаргасан. “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн үйл ажиллагаа явуулдаг Дорнод аймгийн Матад сумын нутагт байрлах 19, 21 дүгээр талбайд ажиллаж байгаа тээврийн хэрэгслүүдийг монголчуудыг оруулж ажиллуулаачээ гэдэг асуудал тавьсан.  Энэ талаар ЗТХЯ, Авто тээврийн үндэсний төв, Газрын тосны хэрэг эрхлэх газар зэрэг холбогдох байгууллагад хүсэлт тавихад, тэд сайнаар хүлээж авсан. 4 дүгээр сараас эхлээд нэг ч кран Хятадаас оруулж ирэхгүй гэдэг шийдвэр гарсан. Гэтэл 4 дүгээр сарын 20 гэхэд Баянхошуу боомтоор 6 кран Хятадаас оруулж ирлээ гэдэг мэдээлэл ирсэн. Үүний дагуу газар дээр нь очиж 6 дугаар сарын 2-5-ны хооронд ажиллахад тэнд ноцтой зөрчлүүд илэрсэн.  

Монголд ажиллаж байгаа Хятадын буюу бусад орны тээврийн хэрэгслүүд Монгол улс, БНХАУ хоёр хоорондын байгуулсан “Авто тээврийн хэлэлцээр”-ийг зөрчсөн. Тусгай зөвшөөрлийг энэ протокол дээр "Онцгой зөвшөөрөл авахын тулд хятадын талын тээврийн хэрэгсэл нь хятадын эрх бүхий байгууллагаар дамжуулж, Монголын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авч орж ирнэ" гэсэн байдаг.  Гэтэл эдгээр 6 краныг нэг удаа хил нэвтэрдэг зөвшөөрлөөр оруулж ирсэн байсан.

Төрийн байгууллагаас энэ хууль бус үйлдлээ зогсоож оруулж ирсэн тээврийн хэрэгслээ 5 дугаар сарын 30-ны дотор гарга гэсэн бичиг өгсний дагуу Дорнод аймгийн Авто тээврийн үндэсний төвийн дарга, улсын байцаагчтай нь хамт очиход “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийнхан "танай улсын шийдвэр бидэнд үйлчлэхгүй. Толгой компанийнхаа шийдвэрээр ажилладаг. Монголчууд ажиллавал хог цэвэрлэх ажил хийх ёстой. Энэ том өргөх цамхагыг монголчууд буулгаж чадахгүй. Хятад хэл мэдэхгүй гэсэн". Гэтэл тийм биш манай кранистууд чадвартай туршлагатай, тэр цамхагыг нь буулгаж чаддаг. Краны хэл бол дохио шүү дээ. Тиймээс хэл мэдэхгүй гэх асуудал нь утгагүй. 

Бичигтийн боомтоор яг энэ маягаар кран оруулж ирэн 6 кран нь 10 гаруй болчихсон. Төрийн байгууллага шаардлага өгөхөд гарахгүй гэдэг. Бид ингээд шаардлага тавиад явахаар  4 кранаа хил дээр аваачиж орхиод жолооч нараа нуучихдаг. Краныг хэн ч хөдөлгөж чадахгүй. Харин хоёр нь 19 дүгээр талбай руу явуулчихсан байсан. Энэ нь ямар учиртай гэхээр  Баянхошуу боомтоор орж ирсэн машинууд 21 дүгээр талбай дээр ажиллаж, Бичигтийн боомтоор орж ирсэнүүд нь 19 дүгээр талбайд ажилладаг юм билээ. Орж ирсэн автомашинуудаа хооронд нь сольж, төрийн байгууллагын толгойг эргүүлдэг юм байна.

Мөн тэнд тракторууд ирээд гагнуур хийж байна. Үүнийг монголчууд хийж чадна.  Хятадын тээврийн хэрэгслийн дугаар дээр Монголын тээврийн хэрэгслийн дугаарыг тавьсан байдаг. Үүнийг  тоног төхөөрөмж гэж оруулж ирдэг. Энэ тоног төхөөрөмжөө машин дээрээсээ буулгаж талбай дотроо ажиллуулчихаад буцаагаад аваад явчихдаг.

Энэ дээр нэгдсэн шалгалт хийгээд Монголчууд хийж болох ажлыг хийж болно. Тиймээс “Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХK-ийн энэ үйл ажиллагаанд төр анхаарал хандуулах хэрэгтэй байна" гэв. 

22
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

22 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

49.0.213.125Зочин   • 6 сарын 7. 23 цаг 47 минут

Угаасаа энэ компани маш олон жил дураараа авирлаж байгааг нь хэвлэлээр байнга бичдэг байсан ш дээ. Өнөөдөр ингэж байгаа биш. Анх гэрээ хийхдээ юу гэж хийсэн тэр дагуу явж байгаа эсэхийг нь шалгахгүй юу. Шалгадаг хүмүүс нь хэдэн цаасанд хууртдаг болохоор давардаг байж ч магад. Эзэн нь хэн юм байгаан хэр баргийн хүн хууль хоёрт дийлдэхгүй хүн болоод л ингэж байгаан.

122.201.31.182Зочин   • 6 сарын 7. 22 цаг 01 минут

Оюутолгой э э хоёрыг нам зогсоох хэрэгтэй

103.57.93.127Зочин   • 6 сарын 7. 20 цаг 33 минут

Энэ компани үнэхээр даварчээ. Ар талд нь хэн байна аа.

202.21.108.180эрбо   • 6 сарын 9. 17 цаг 57 минут

76 тнууд байгаа нь тодорхой байгаа биз дээ

66.181.161.38Зочин   • 6 сарын 7. 20 цаг 13 минут

Манай төр засгийн үүнийг шийдэж чадахгүй. Гадаадад айлчилхаараа дандаа мөнгө гуйна. Гадаадынхан манай төрийн айлчлалыг гуйлгачингууд гэж үзэж байгаа.

202.9.42.211Зочин   • 6 сарын 7. 19 цаг 17 минут

Ямар их доромжлол вэ, газар нутагт нь баялагийг сорно, хуулийг уландаа гишгэнэ...төр засаг нь анхаараач...

81.185.167.222Зочин   • 6 сарын 7. 17 цаг 58 минут

Эд нар Монголд хэзээ ч сайн зүйл хийж бгаагүй.Хийх ч гүй .Бүгд хүн хархнууд

81.185.167.222Зочин   • 6 сарын 7. 17 цаг 55 минут

***** нарыг оруулаад бвал дараа нь гаргаж чадахгүй яг ингэнэ шүү бүгд

202.21.119.122оогий   • 6 сарын 7. 16 цаг 34 минут

Зүгээр л мини тавиаад дэлбэл...Эсвэл шатаа...Өмхий хужаанууд юу юм...Цооногуудыг нь эвдэлээд бай залуусаа...Шатаа...бас дахин шатаа

103.57.94.148Зочин   • 6 сарын 7. 15 цаг 54 минут

shuud huuguud garga hyataduud uursdiinhuu nutagt l davartsgaa mongold bol ugui shuu herev tur zasag ni chaddagui yam bol dayaar mongol geh met nuhduud ni huuguud garga l daa

202.55.191.130Зочин   • 6 сарын 9. 7 цаг 57 минут

chadahgui baij bitii ingej hiirhej baigaach

202.179.27.127иргэн   • 6 сарын 7. 15 цаг 52 минут

Дарга нарт авилгаа өгсөн бол хууль үйлчилнэ гэдэг ойлголт байхгүй. Зөв ярьсан байна, юм мэддэг ***** байна

122.201.25.58Зочин   • 6 сарын 7. 14 цаг 55 минут

Угаасаа л манайд хууль үйлчилдэггүй шдээ.Ялангуяа мөнгөтэй хүмүүст

124.158.77.41зочин   • 6 сарын 7. 14 цаг 51 минут

хөөгөөд гаргачээ өөрсдөө авилагад холбогдсоор байгаад амаа таглуулж байхгүй юу шудрага хууль үйлчилдэг бол ингэхгүйдээ

202.179.31.22zochin   • 6 сарын 7. 14 цаг 49 минут

dampuursan tur zasag yu bodoj bna iim ih baylagtai bj yduu amidarch bgaa haraad icheech erguu 75 aa. Uurchluh geree heletseeree yraltai uurchluuch ee 2020 ond ene 75 aas heniig ni ch buu songo

124.158.112.3Зочин   • 6 сарын 7. 14 цаг 13 минут

Даварсан ***** нарыг хөөгөөд гаргаач ээ....................

66.181.161.47Зочин   • 6 сарын 7. 13 цаг 57 минут

улс жилийн 300 тэрбумийн татвараа авах гэж доод намаа дарамталдаг.дорнодын засаг дарга зогсоосныг Cумьябазарын цэргүүд ирээд ажлыг нь явуулсан.матад сум нь сөнөж бгаа.аймаг сумд нь ганц тэрбум ч өгдөггүй.энэ хэвлэлийн хурал хийж бгаа гар ч энэ татварын мөнгийг зам тээврийн яаманд бхдаа гударч бсан биз.

202.72.245.122ё   • 6 сарын 7. 13 цаг 36 минут

Сайхан зүйл ярьдаг барзгар бөмбөг Очирбатаас асуу

103.57.93.132Зочин   • 6 сарын 7. 13 цаг 53 минут

МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ҮЕД ШУДАРГА ЁСЫГ "ХУТГАЛАН АЛСАН" ЧИМГЭЭ, СОДНОМДАРЖАА НАРЫГ ЯРГАЛАН ХЭРЭГ ХҮЛЭЭЛГЭСЭН БИЧЛЭГИЙГ ЭЛБЭГДОРЖ, ХУРЦ НАР УСТГУУЛСАН БАЙСНЫГ НЬ #МАНАНГИЙН ХУУЛЬ ХҮЧНИЙ УДИРДЛАГЫГ СОЛЬСНЫ ДАРАА СЭРГЭЭСЭН БАЙДАГ. САЯ ҮЗҮҮЛСЭН ВИДЕО БОЛ ХАМГИЙН ГАЙГҮЙ, ОЛОН НИЙТЭД ҮЗҮҮЛЖ БОЛОХ ӨЧҮҮХЭН ХЭСГЭЭС ТАСЛАЖ ХҮРГЭСЭН. ХАРИН ҮЛДСЭН ОЛОН ЗУУН ЦАГИЙН БИЧЛЭГТ, ХҮНИЙ ОЙ ТОЛГОЙНД ОРОМГҮЙ ЯРГАЛАЛ, ДОРОМЖЛОЛ, ИЧГҮҮР ХЭМ ХЭМЖЭЭ БАЙХГҮЙ БОЛСОН АЙМШИГ БАЙСАН. ТЭР ХЭСГҮҮДИЙГ ДЭЛХИЙ ҮЗВЭЛ ХҮН ТӨРӨЛХТӨН МОНГОЛЫН ГУТАМШГИЙГ ЗЭВҮҮЦЭЖ ТЭР АЯАРАА ДОНСОЛ

64.119.23.171Зочин   • 6 сарын 7. 13 цаг 33 минут

Endees mongol ymar ashig hurtej bgaan bee oorsdoo neptee bolobsruulj boldgui muu bugdiin l gadniihan zoohiimdaa tor uneheer muu bna gazar deer n ochood ch mongol toriig toohoo bolitson hujaa nart amruugaa haltar tsaas chihuuleel nam boldog l tortoi uls uymdaa

66.181.165.102зочин   • 6 сарын 7. 12 цаг 58 минут

Хөөгөөд гаргаачээ

202.179.26.220Зочин   • 6 сарын 7. 12 цаг 57 минут

Нямдорж л мэднэ шүү дээ. ха ха, нутгийн ахаасаа асуу

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ9 цаг 27 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм9 цаг 32 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ9 цаг 37 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…9 цаг 42 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод9 цаг 47 минутын өмнө"Анхдагч" ах нар9 цаг 52 минутын өмнөНийслэлийн бүсэд баавгай орж иржээ9 цаг 52 минутын өмнөӨвөрмөц авьяастай 15 алдартан9 цаг 57 минутын өмнөИх Британид 121 граммын цул алт олджээ12 сар 7. 14:25Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана12 сар 7. 14:22Англи хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ12 сар 7. 14:20Дэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ12 сар 7. 14:15Volkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ12 сар 7. 14:10Валютын ханш12 сар 7. 14:05Дэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ12 сар 7. 14:00Таеквондогийн "Москва гран при финал-2019"12 сар 7. 13:55Видео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу12 сар 7. 13:50Брэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй12 сар 7. 13:45Нийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна12 сар 7. 13:40Halsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа12 сар 7. 13:35УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...12 сар 7. 13:30“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо12 сар 7. 13:25Мелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ12 сар 7. 13:202018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ12 сар 7. 13:15Онгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно12 сар 7. 13:10БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл12 сар 7. 13:05УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...12 сар 7. 13:00Миссээ дэмжих үү12 сар 7. 12:55Б.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ12 сар 7. 12:50ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод12 сар 7. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.