6-р сарын 7
14 цаг 10 минут

УИХ-ын гишүүн М.Энхболд БНСВУ-ын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд өнөөдөр /2019.06.07/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орон 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөөр ирснийг онцолсон.

Тэрбээр, 2018 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа БНСВУ-д албан ёсны айлчлал хийж байснаа дурдаад, тэр үед гарын үсэг зурсан хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаарх Санамж бичиг ажил хэрэг болж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, улсынхаа нийслэлтэй хамгийн ойр байдаг зэрэг олон талаараа ижил төстэй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь муж, Төв аймгийн харилцаа идэвхжиж байгаад сэтгэл өндөр байна хэмээгээд, цаашдын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа өргөжин 58.5 сая ам.долларт хүрснийг тэмдэглээд, цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг өсгөхийн төлөө хамтран ажиллана хэмээсэн. Түүнчлэн БНСВУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 2004 оноос монгол хүүхдүүд суралцах болсон, хоёр орны иргэд харилцан зорчиж, хөдөлмөр эрхэлж буйг тэмдэглэж байлаа.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь БНСВУ-ын Хоа Бинь муж, Төв аймгийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй ажлын айлчлал амжилттай болж байгааг тэмдэглээд, Төв аймаг дахь мах боловсруулах үйлдвэр, нүүдлийн мал аж ахуйтай танилцсанаа дуулгалаа.

Хоа Бинь муж, Төв аймаг хооронд соёл, боловсрол, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах асуудлаар хэлэлцэж байгааг ноён Чан Данг Чинь дурдаад, хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан соёлын өдрүүдэд Хоа Бинь муж оролцохоор бэлтгэж байгаа хэмээлээ.

Түүнчлэн уулзалтаар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшинг өргөжүүлэн хөгжүүлэх, үүний тулд ачаа болон зорчигч тээврийн асуудлыг шийдвэрлэх талаар ярилцав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.104zochin   • 6 сарын 11. 14 цаг 56 минут

Ene hun darga bish boloo biz de. Yamar ih tuluulugch huleen abch uulzdag yum be.

202.179.26.8Үнэн   • 6 сарын 7. 16 цаг 05 минут

60 тэрбумын схемийг зааж өгөх нь дээ. Одоо Вьетнам будаа болсон.

Шинэ мэдээ

Ц.Мичидмаа: Надад маш их хариуцлага хүлээлгэж байгааг мэдэрсэн5 минут 12 секундын өмнө“LV”-ыг эзэмшэгч зуун тэрбум ам.долларын хөрөнгөтэй гурав дахь хүн болжээ10 минут 12 секундын өмнөХөдөө Аж Ахуйн бирж 1.2 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ15 минут 12 секундын өмнө“Note 10”-ыг наймдугаар сард танилцуулж магадгүй20 минут 12 секундын өмнөДотоодоосоо газрын тос авах боломжийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж хаасан уу25 минут 12 секундын өмнөМексик анх удаа АНУ-ын худалдааны гол түнш болжээ30 минут 12 секундын өмнөАдель огцом туржээ35 минут 12 секундын өмнөСи Жиньпин төрийн айлчлал хийхээр БНАСАУ-ыг зорилоо40 минут 12 секундын өмнө"Сүлд" спорт хорооны даргаар хурандаа, Улсын аварга Н.Батсуурь томилогджээ45 минут 12 секундын өмнөВ.Путин өнөөдөр иргэдтэйгээ шууд холбогдоно50 минут 12 секундын өмнөНийт 454.3 мянган га-д тариалалт хийжээ55 минут 12 секундын өмнөРассел Кроу халамцуу байхдаа Леонардо ДиКаприогоос динозаврын толгой худалдаж авчээ1 цаг 1 минутын өмнөКомпьютер тоглогчдод зориулсан шилдэг хотоор Бухарест тодорчээ1 цаг 6 минутын өмнө3x3 ДАШТ: Эрэгтэй баг хэсгээ тэргүүлэхийн төлөө, эмэгтэй баг анхны хожлоо авахын төлөө тоглоно1 цаг 10 минутын өмнөБөртэ Үжингээс төрсөн охидын тавилан1 цаг 11 минутын өмнөБага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байсан сэжигтэн оргожээ1 цаг 16 минутын өмнөДэлхий нийт вакцинд эргэлзэх нь нэмэгдсээр байна1 цаг 21 минутын өмнөМУАЖ Д.Ухнаа гуайн ховорхон үйлдэл...1 цаг 26 минутын өмнө“Ман Сити” Кулибалигийн төлөө 95 саяыг санал болгов1 цаг 31 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 36 минутын өмнөНеймар “ПСЖ”-ийн Ерөнхийлөгчид “Би энд тоглохыг хүсэхгүй байна, би гэртээ харихыг хүсч байна” гэжээ1 цаг 41 минутын өмнөНаршилтаас сэргийлье1 цаг 46 минутын өмнөСолонгосын хойгийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх хүчин чармайлтыг нь дэмжжээ1 цаг 51 минутын өмнөС.Амарсайхан: Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй1 цаг 56 минутын өмнөМ.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ2 цаг 1 минутын өмнө44 сум цахилгаанаа хоёр дахин өндөр үнээр авах нөхцөл үүсчээ2 цаг 6 минутын өмнөМ.Жавзансүрэн: Зургаан мянган км замыг нэг жил туулан охиноо хүнд өвчнөөс салгаж Япон эмч нарыг гайхшруулсан2 цаг 11 минутын өмнөONECOIN цахим мөнгө гэж юу вэ?2 цаг 21 минутын өмнөН.Золжаргал Австрид 650 мянган ам.долларын үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ2 цаг 26 минутын өмнө100 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн гурав дахь баян Бернар Арно боллоо2 цаг 31 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.