6-р сарын 7
14 цаг 25 минут

Танд тус болох зөвлөгөө: "Амжилт"-ын Ж.Шижир

Amjilt.news –ээс уламжлал болгон бизнесийн салбарт амжилттай яваа залуусын амьдралдаа болон бизнестээ хэвшүүлж хэрэгжүүлдэг чухал зөвлөгөөг ТАНД ТУС БОЛОХ ЗӨВЛӨГӨӨ цувралаар хүргэхээр боллоо.  

Өдгөө 33 насандаа дунд сургууль, их сургууль, худалдааны компани, IT-гийн компани, студи, хэвлэл мэдээллийн компаниудаа амжилттай удирдаж яваа Ж.Шижир гэх залуугийн бизнес болоод амьдралдаа хэвшүүлсэн 7 зөвлөгөөг хүргэж байна.     

  1. Зорилгодоо төвлөр

Амьдралд ганцхан чамаас үл хамаарсан гадны олон асуудлууд нөлөөлж байдаг. Найз нөхөд хамрагч улстөр нийгмийн байдлын гэх мэт. Тиймээс үүнээс боллоо, тэрнээс боллоо гэхээсээ илүү яг яавал энэ ажлаа бүтээх үү, яавал энэ зорилгодоо би хүрч чадах вэ гэдгийг олохын тулд төвлөрөх хэрэгтэй. Түүнийгээ олон талаас нь эргэцүүлж, мөн олон талаас нь харж шийдлийг олох хэрэгтэй. Бүх зүйл чиний анх бодож төлөвлөж байсан шиг болохгүй тиймээс төвлөр, “боломж, шийдэл үргэлж байдаг”.

2. Апп хэрэглэж сур

Миний хэрэглэдэг Google Keep гэдэг апп байдаг. Энэ нь төлөвлөгөөний апп юм. Хийх ажлууд болон худалдаж авах ёстой зүйлүүд ч юм уу бүх зүйлээ текст, зургаар, дуу хураах /voice/ хэлбэрээр жагсаалт үүсгэдэг. Үүнийгээ өөрт болон бусад хүмүүст түгээж /share/ хамтдаа харж болдог. Энэ апп нь олон зүйл амжуулдаг хүнд маш амар бөгөөд ажлаа цаг бүртээ санаж байх болно. Төлөвлөгөөгөө өдөр бүрээр гаргаж, түүнийхээ биелэлтийг ажлаа дуусгаад харж байх нь маш сайн.

3. Зорилгодоо хөрөнгө оруул

Таны зорилго мөрөөдөлд мэдлэг чадвар болон материаллаг зүйлс хэрэгтэй бол түүндээ л олсон орлогоо зарцуул. Хэдийгээр хүний хэрэгцээ мундахгүй ч зорилготой олсон мөнгөө зарцуулж чадвал ирээдүйд илүү ихийг хүртэх болно.  

4. Идэвхтэй бай

Чи компьютер тоглоом тоглож байвал түүнийгээ л сайн тогло, эсвэл чи ажлаа хийж байгаа бол үнэхээр ажлаа л сайн хий. Шоудаж байгаа бол шоудсан шиг шоуд. Үүгээр юуг хэлэх гээд байна вэ  гэвэл аливаа зүйлийг хийж л байгаа л бол хийсэн шиг хийж, тэрэндээ маш идэвхтэй бай.

5. Бусадтай хуваалц

Одоо болон ирээдүйд хийх гэж байгаа зүйлийнхээ талаар бусадтай хуваалц. Шинэ ажил эхлэх гэж байгаа бол, шинэ зүйл турших гэж байгаа бол бусдад ярь. Хүмүүсийн нэг дутагдалтай тал нь нууцаа алдчина гэдэг юм уу, эсвэл нөгөө цагаан хэл аманд орчино гэх нь их байдаг. Энэ бол үгүй ээ. Харин ч та бусадтай ажлаа хуваалцаж ярилцсанаар тархин доторх мэдлэг, мэдээллээ системтэйгээр цэгцэлж авснаараа илүү бодитой төсөөлж харах болно. Чиний ярилцаж байгаа хүн өндөр боловсролтой ч байж болно эсвэл эсрэгээрээ ч байж болно.

6. Бүх мэдээллээ мэдэж бай

Энэ нь өөрт хамааралтай гэх бүхий л зүйлээ мэдэж байх ёстой. Жишээ нь, миний биеийн байдал, миний ажил, миний орлого, би сард хэд төгрөг олох ёстой, юу юуны төлбөр, лизинг төлөх ёстой гэх мэтчилэн. Үүнийг мэдсэнээр чи төлөвлөж сурна. Миний утасны төлбөр энэ сар яагаад их гарчив, дараа сард юуг багасгах ёстой вэ гэх мэтчилэн бүх мэдээллээ мэдэж байж цаашдаа эрүүл, аз жаргалтай байх үндэс нь бий болж өгнө.

Одоо хаана, ямар байгаагаа мэдэхгүй байж ирээдүйд ямар болно гэдгээ мэднэ гэдэг маш хэцүү.  

7. Онлайнаар суралц

Онлайнаар суралцсанаар цаг хугацаа хэмнэнэ, дуртай цагтаа сурна, байршил хамаарахгүй гэх мэт маш олон давуу талтай. Хүн өдөр болгон л бага багаар юм иддэг, нэг идчээд дахиж идэхгүй байна гэсэн зүйл байхгүй шиг онлайнаар ч бас бага багаар суралцаж, тогтмол мэдлэгээ тэлж үзэж байх хэрэгтэй.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.24.23Зочин   • 6 сарын 8. 10 цаг 22 минут

Uhtsiim u haha

202.126.88.68Зочин   • 6 сарын 7. 18 цаг 17 минут

Heregtei zuvluguu bna. Bayarlalaa

Шинэ мэдээ

Д.Эрдэнэ-Очир олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд гуравдугаар байр эзэлжээ5 минут 51 секундын өмнөНЭМҮТ: Лифтнээс татгалзая59 минут 16 секундын өмнөХөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.