6-р сарын 8
12 цаг 05 минут

Энэ онд улсын хэмжээнд 15,800 гэмт хэрэг бүртгэгдсэн байна

Цагдаагийн байгууллага нь 2019 оны эхний тавдугаар сарын байдлаар 246,018 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж шийдвэрлэжээ. Энэ нь сард 49,203, хоногт 1,640, цагт 70 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн гэсэн үг юм байна.

Энэ хугацаанд улсын хэмжээнд 15,800 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд 10,740 буюу 68 хувь нь Улаанбаатар хотод, 5,015 буюу 31.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.

Гэмт хэргийн гаралтыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал нийт гэмт хэрэг 2,180 буюу 12.1 хувиар, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэрэг 2,643 буюу 19.7 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /хулгайлах, залилах, дээрэмдэх гэх мэт/9,595, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 3,645 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 17.9 хувиар, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 13.4 хувиар тус тус буурчээ. Дээрх 2 бүлгийн гэмт хэрэг нь нийт гэмт хэргийн 83.8 хувийг эзэлж байна.

Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийн 9.6 хувь нь согтуугаар, 3.4 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас, 2.0 хувь нь хүүхэд оролцож үйлдсэн бол 75.0 хувь нь ажлын өдрүүдэд, 28.5 хувь нь шөнийн цагаар, 31.5 хувь ньгэр орон сууцанд, 18.3 хувь нь гудамж талбайд үйлдэгджээ. Гэмт хэргийн улмаас 842 хүүхэд хохирсон бол 385 хүүхэд гэмт хэрэгт холбогдсон байна.

Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 29.3 байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 6.8 хувиар өссөн байна.

2019 оны эхний тавдугаар сарын байдлаар 15,298 хүн гэмт хэргийн улмаас хохирсон нь 1.9 хувиар, 3,705 хүн гэмтсэн нь 3.5 хувиар тус тус буурч иргэн, хуулийн этгээдэд учирсан 16.4 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 29.3 хувиар өсжээ.

Цагдаагийн байгууллага согтууруулах ундаа худалдан борлуулдаг цэг, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй эмзэг цэгүүдэд тавих хяналтыг сайжруулах зорилгоор захиргааны чиг үүрэг бүхий албан хаагчдын хүчийг татан оролцуулах,иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нэг хором”, “Зөв тусгал” зэрэг томоохон арга хэмжээ явуулах зэрэг иргэдийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон ажил,арга хэмжээ зохион байгуулснаар гэмт хэргийн гаралт, гудамж талбайд зонхилон үйлдэгддэг хулгайлах, дээрэмдэх зэрэг гэмт хэргүүд буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

188.36.7.24Зочин   • 6 сарын 8. 18 цаг 45 минут

Сонгууль луйвардсан гэмт хэрэгтэнгүүдийн 200000 гишүүнтэй бүлэглэл бүлэглэн 250000 төгрөгний 20 кг мах худалдаж авах тэтгэвэртэй шоронд Монгол ард түмэнг хорих ямар ч эрх үгүй аймшигт гэмт хэрэг үйлдэж байгааг нь Монгол ард түмэн тасан болиулах эрхтэй. Гэмт хэрэгтэнгүүд луйвардсан луйвараа илрүүлэхийг нуун дарагдуулан халхалхаас өөрөөр Монголд ард түмэнд тус дэм болохгүйг хүлээн авах цаг болсон одоо.

Шинэ мэдээ

Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ11 минут 52 секундын өмнөКелли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ28 минут 36 секундын өмнөИрэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд1 цаг 11 минутын өмнөБ.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа1 цаг 16 минутын өмнөДолдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд1 цаг 45 минутын өмнөНЭМҮТ: Давсаа багасгая2 цаг 32 минутын өмнөМонгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ3 цагийн өмнөЧуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног3 цаг 10 минутын өмнөӨглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 сар 19. 16:50Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 16:45Хөлбөмбөгийн солилцооны эргэн тойронд7 сар 19. 16:4550-60 мянган хүний суудалтай, битүү дээвэр бүхий Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн барина7 сар 19. 16:4240 жил үсээ засуулж, угаагүй эр7 сар 19. 16:40Нэгхэн шөнийн дотор биеэс хортой бодисыг гадагшлуулах итгэмээргүй арга7 сар 19. 16:35АНУ-ыг эдийн засгийн террорист заналхийлэл хэрэгжүүлж байна хэмээв7 сар 19. 16:302019 оны хамгийн их борлуулалттай ТОП-10 цахилгаан машин7 сар 19. 16:20Дурлалын дуу7 сар 19. 16:152019 оны дэлхийн шилдэг 50 рестораны жагсаалт7 сар 19. 16:10Өдөр бүр нимбэгтэй ус уух 8 шалтгаан7 сар 19. 16:00Дэлхийн хамгийн нэр хүндтэй төр, нийгмийн зүтгэлтнүүдийг Билл Гейтс, Мишель Обама нар тэргүүлэв7 сар 19. 15:55Дэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ7 сар 19. 15:50Дэлхийн хамгийн цацраг идэвхит газрыг нэрлэжээ7 сар 19. 15:50Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан иргэдийг илрүүлжээ7 сар 19. 15:44Дэлхийн II дайнд 14 сая хүний амийг аварсан цахим эриний эцэг Алан Турингийн бодит түүх7 сар 19. 15:40Сталлоне матарт “хайртай”7 сар 19. 15:35
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.