2019 оны 6-р сарын 8
11 цаг 55 минут

ТОЙМ: Монгол залуус багийн спортоор ард түмнээ огшуулсан 7 хоног

Мягмар гараг: УИХ-ын гишүүн асан Дашжамцын Арвин хүнд өвчний улмаас 2019.06.04-ний өдөр таалал төгслөө. Тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Улсын Их Хурлын гишүүнээр дөрвөн удаа /2000, 2004, 2008, 2012 он/ сонгогдон ажиллаж байсан юм.

Дашжамцын Арвин 1976 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль, 1981 онд Монгол Улсын Их Сургуулийг түүхч, түүхийн багш мэргэжлээр, 2001 онд Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн ухааны магистрантурт суралцаж төгссөн. Түүхийн шинжлэх ухааны доктор /Ph.D/ цолтой.

1981-1987 онд АА-ийн 221, 162-р ангиудад ХЗЭ-ийн нарийн бичгийн дарга, 1987-1990 онд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, 1990-1991 онд Улаанбаатар хотын ХЗЭ-ийн хороонд эвлэлийн ажилтан, 1991-2000 онд “Их Өргөө” ХХКомпаний захирал, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Мянганы хөгжлийн зорилтууд болон ядуурлыг бууруулах асуудлын дэд хорооны дарга, 2009-2010 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байсан.

2000 онд "Алтан гадас" одон, 2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн хүндэт медаль, 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль, 2009 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнагдсан. Орос, англи хэлтэй байжээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

------------------------------

Пүрэв гараг: Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас татгалзав

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Захиргааны хуульд өөрчлөлт оруулах тухай бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. Танилцуулгыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хийлээ.

Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулснаар хоёр тохиолдолд Засгийн газар давуу эрх эдэлж шүүхэд дуудагдахгүй байхаар болсон юм.

Нэгдүгээрт, батлан хамгаалах, аюулгүй байдал болон гадаадын бодлогын үндсийг хэрэгжүүлэхтэй холбогдсон Засгийн газрын шийдвэр

Хоёрдугаарт, УИХ-аас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор тэдгээрийг хэрэгжүүлж буй улс төрийн шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн өөрчлөлт уг хуульд орсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Захиргааны ерөнхий хуульд оруулсан энэхүү өөрчлөлтийг эсэргүүцэн бүхэлд нь хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь хүлээж авахаас татгалзлаа.

---------------------------

“Талын хөх чононууд” Брунейн шигшээ багийг 2:0 харьцаагаар хожлоо

2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-урьдчилсан шатны эрхийн төлөөх эхний тоглолтоо Монголын шигшээ баг дөнгөж сая хийн өрсөлдөгч Брунeйн шигшээ багийг 2:0 харьцаагаар хожлоо. МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд 17:00 цагаас эхлэсэн Монгол - Брунейн шигшээ багуудын тоглолтын эхний гоолыг 9 дэх минутад Н.Цэдэнбал хаалттай цохилтоос хийн, хөгжөөн дэмжигчдээ баярлуулав.

Тоглолтын хоёрдугаар үеийн 69 дэх минутад Н.Наранболд удаах гоолыг хийн, тооны харьцааг улам холдуулав.

“Талын хөх чононууд” 2001, 2003, 2007, 2009, 2011, 2015 онуудад ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд хийж байсан бол Бруней Даруссалам улсын шигшээ баг 1986, 2002, 2018 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд хүч үзсэн аж. 06-р сарын 06, 11-нд болох хоёр тоглолтын нийлбэр дүнгээр хожсон нь анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх шийдвэрлэх давааг давах юм.

Брунейн шигшээ баг 1993 онд дэлхийн чансааны 151-д бичигдэж байсан тэр цагаас хойш жил ирэх тусам чансаа буурсаар өдгөө 194-р байрт бичигдэж байна. Эсрэгээрээ Монголын шигшээ багийн тоглолтын чанар улам сайжирч, дэлхийн чансаагаа арагш биш урагш явуулж, тогтмол амжилт үзүүлж байгааг дурдах нь зүйтэй.

 

УУХАЙ УУХАЙ УУХАЙ

Хүн төрөлхтөний аугаа баяр цэнгэл хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны эрхээ авч, эх орныхоо хөлбөмбөг сонирхогчиддоо бэлэг барихыг хүсэн ерөөе.

-------------------------

Хар тамхины хэрэгт холбогдсон гэх Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилчдыг саатуулсан

ГХЯ-наас өнгөрсөн нэгдүгээр сард Тагнуулын байгууллагад хар тамхины чиглэлээр шалгалт явуулах хүсэлт гаргажээ. Энэ хүсэлтийн дагуу тагнуулын байгууллага шалгаж, улмаар Монголын дипломат паспорттай хоёр иргэн 70 кг героин төрлийн мансууруулах бодис тээвэрлэж байсныг илрүүлсэн байна.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өгсөн юм.

"Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Дрезден хотын хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрэх гэж байсан Монгол Улсын ДТГ-ын дипломат дугаартай автомашиныг саатуулан шалгахад 70 кг геройны төрлийн мансууруулах бодис илэрсэн. Энэ хэрэгт холбогдуулаад ХБНГУ-ын тал тухайн автомашинд зорчиж байсан Истанбул дахь Ерөнхий консулын газрын нэг дипломат ажилтан, консулын газрын жолооч нарыг Дрезден хотод саатуулсан байгаа. Хилийн чанадад суугаа Элчин сайд болон Консулын газарт томилогдох хүмүүс Төрийн албаны салбар зөвлөл буюу Дипломат ажилтны хуулийн дагуу томилогддог.

Энэ мэдээллийг авсан даруйдаа Консулын газраар холбогдож арга хэмжээ авч ажиллаж байгаа. Хэргийг хянан шалгах ажиллагаа явагдаж, эцэслэгдээгүй байгаа тул эдгээр хүний нэрийг одоогоор олон нийтэд мэдэгдэх боломжгүй. Энэ бол Монгол улсын нэр хүндийг сэвтээсэн ноцтой хэрэг. Тийм учраас цаашид ийм хэрэг гаргахгүй байх тал дээр ГХЯ холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Германы талтай Дипломат консулын газраар мэдээлэл солилцож ажиллаж байгаа.

Энэ хоёр хүн Дрезден хотод хоригдож байгаа. Хамгийн ихдээ тус улсын хуулиар 2-12 жилийн ял авах магадлалтай. Өнгөрсөн онд 1400 иргэн гэмт хэрэг үйлдсэн. Одоогоор 100 гаруй иргэн гадаадад ял эдэлж байна. Зөөвөрлөсөн хэргээр ял эдэлж байгаа” гэлээ.

-------------------------

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Азийн Хүүхдүүд 2020 наадам Монгол Улсын Ерөнхий Сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй U18 насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

Манай эрэгтэй баг хэсэгтэй 4 тоглолт хийн 3 хожин, нэг хожигдсоноор Дэлхийн Аваргын шилдэг 8-т шалгарлаа.

Монголын баг хэсгийн сүүлийн тоглолтоо АНУ-ын хүчирхэг багийн эсрэг хийж 21:10 харьцаагаар хожигдож хэсгээсээ 2-р байраар шалгарлаа.

Хэсгээсээ хоёрдугаар байраар гарсан манай баг хасагдах шатанд Туркын багийн эсрэг тоглосон боловч 21:18 харьцаагаар хожигдон ялагдал хүлээсэн байна.

------------------------------------------

АНУ-ын баг тамирчдад аваргын цом гардууллаа

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монголд анх удаа болж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн 18 хүртлэх насны ДАШТ-ий шагнал гардуулах ёслолд оролцлоо. Тэрбээр тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн АНУ-ын баг тамирчдад аваргын цом, алтан медалийн хамт гардуулав.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор энэ сарын 03-07-ны хооронд жанжин Д.Сүхбаатарын талбайд үргэлжилсэн уг тэмцээнд 33 орны 40 багийн 160 гаруй тамирчин оролцсоноос эрэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын баг түрүүлж, Туркийн баг удаалж, Аргентиний баг хүрэл медаль хүртлээ.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд АНУ-ын баг аваргалж, Шинэ Зеланд, Францын багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.115.91Монгол ялна   • 6 сарын 9. 22 цаг 08 минут

Хөх монголыг дэмжиж байна.Өнөө үед эх оронч үзэл, үндэсний эв нэгдэл тамирчдаа дэмжихээс эхэлдгийг зөнөг коммунист,өмхий цагаач ***** нар мэдэхгүй нь аргагүй. Аль алиныг нь монголоосоо цэвэрлэх цаг нь болжээ

66.181.190.51эх оронч   • 6 сарын 9. 21 цаг 31 минут

Гадаад харилцааны Яамыг татан буулгавал таарна. Дэлхийн түүхэнд байхгүй хар тамхичидтай ЯАМ юм. 100 бүх хүмүүсийг сольж эх орныхоо нэр төрийг боддог эрүүл саруул залуусаар солих цаг нь болжээ. МАНАН-гийн үр могойнууд

202.179.25.198kkk   • 6 сарын 9. 18 цаг 39 минут

serbnija

58.140.202.122зочин   • 6 сарын 9. 18 цаг 11 минут

хөөрхөн мундаг хөвгүүд сайн байна тоглоомд хожих хожигдох зэрэгцэж явдаг нь ёс зүгээрээ та нар чадсан

49.0.153.7Хөх монгол   • 6 сарын 9. 17 цаг 06 минут

202.131.249.202 бол яах аргагүй урд зүгийн чинжүү үнэртсэн луухаан Монголчуудыг маань өвс идэж,ус гудар гэх мэтээр харааж байх юм.Нэрээ, утсаа үлдээчих. иом хаялцая.202,9,42 ...43... хаягаас бичдэг нахдүүд ардчиллынхныг байнга хараадаг, сэтгэцийн өвчтэй, эсвэл хар пиарын халсний бичээч биз дээ.Сагс сайн тоглоход баярладаггүй, үхлийн талаар бич л дээ гэж байгаа хүн эх оронч бишээс гадна яав ч эрүүл биш ээ..Дэлгэцийн цаанаас хараалаа бичиж,гаж хүслээ илархийлэх боломжийг амь насаараа дэнчин тавин авчирсан ардчилалынханд баярлаарай.өм.ху нараа

202.131.249.202Зочин   • 6 сарын 9. 13 цаг 51 минут

erxeeree xataj els vmxsen yumnuud toglowol togloo l biz yun svrtei vxer we chi, oor medeelex chix yum alga uu, jishee ni batxvv asan a vseg buyu arwin balaigaas exleed zooj baina, udaxgvi b rvv orno, bayar ,bayar stogt ,bat vvl gex met ,tegeed e xvrtel ni zooxiig eroox xeregtei, xvzvvgvi elbeg xvrtel ,tegwel mongol tvmnii yas amarna ene ter geed saraachixgvi yu ows idej,us gudarsan mal aaa,

202.9.42.120Зочин   • 6 сарын 9. 9 цаг 32 минут

сагс тоглосоны тѳлѳѳ сүржигнээд .энэ гүйж харайдаггүй юму хаашаа арчаагүй юмс бичээд байгаа .Сэтгүүлч та нарыг болж байгаа юмыг байгаагаар нь хүнд хүргэж бай гэж олон хэлж байна шүү. Хоосон толгойтой юм үзээгүй юмнууд шүү.дандаа ѳѳрсдиинхѳѳ дүгнэлт санал бодлоо бичээд тэнэгтээд байх юм.Ямарч ач холбогдолгүй юм хэлж бичнэ.Юу нь жинхэгэ юу сонин бишииг алдуулсан маанагууд юмаа

202.9.42.151Уншигч   • 6 сарын 9. 7 цаг 49 минут

Огшуулсан омогшуулсан, хашраасан гэсэн үгнүүд оновчгүй байна.Яруу найрагч шүлэгч биш дээ...

103.229.122.177Зочин   • 6 сарын 9. 22 цаг 40 минут

ямар юмандаа огших билээ, ямар тэргүүн байр бүү хэл хожигдоод авдаг гуравдугаар байх авсан биш... ерөнхий садын ивээлд болсон тэмцээний түрүү шагналыг өөрийнхөө ивээлд болсон юм шиг ЗШ гардуулаад байхдаа яадаг юм: Хазгар хүргэн хамдамсаг гэгч болж байна уу даа.

66.181.176.239   • 6 сарын 9. 7 цаг 35 минут

Дэлхийн дипломат албаны түүхэнд хар тамхины ийм их хэмжээний контрбандын хэрэг гарч байгаагүй гэнэ лээ. Манайхан ч лут байна шүү

103.229.122.177Зочин   • 6 сарын 9. 22 цаг 41 минут

хулгайч нар зангарагтай загнаж байна шүүв

66.181.176.239   • 6 сарын 9. 7 цаг 33 минут

Сайн байна аа, манай залуучууд,..

174.211.14.231Zochin   • 6 сарын 9. 4 цаг 16 минут

Tegj taarna.

188.155.76.116irgen   • 6 сарын 8. 17 цаг 27 минут

hezee sursan um boldoo arvin oros hel angli meddeggui l baisan shdee

122.201.26.172Амны билэг   • 6 сарын 8. 16 цаг 19 минут

Цаашид сэтгүүлчид ч тайлбарлагч нар ч "хасагдах шат" гэдэг үгийг ор тас мартмаар бн. Үгийн шид гэж мундаг зүйл бийг бодолцвол тун сайнсан

202.179.27.37zw7zrs4xX0g   • 6 сарын 8. 15 цаг 59 минут

yea boi

202.179.27.37kkk   • 6 сарын 8. 14 цаг 19 минут

mongol yalagdav

213.162.72.229Mop   • 6 сарын 8. 12 цаг 08 минут

Шинэ мэдээ

ДАШТ: ОУХМ Г.Баярхүү эхний ялалтаа байгууллаа3 цаг 37 минутын өмнөХалдлагын улмаас газрын тосны борлуулалт тавин хувиар буурчээ6 цаг 50 минутын өмнө121 см хумстай эрэгтэй дэлхийн дээд амжилтыг тогтоов6 цаг 55 минутын өмнөДэлхийн хамгийн сайхан үндэстэн шалгаруулахад манай улс дөрөвдүгээрт оржээ7 цагийн өмнөАнгараг гарагийн тухай сонирхолтой баримт7 цаг 5 минутын өмнөЭдвард Сноуден: Би Кремлийн өмнө сэлфи хийдэггүй7 цаг 10 минутын өмнөШар айрагны гаж нөлөө7 цаг 15 минутын өмнөОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ7 цаг 20 минутын өмнөКрасноярск хот 25 жилийн дараа ДАШТ-ийг хүлээн авна7 цаг 25 минутын өмнөБүсгүйчүүдийн гоо сайхан ба тэдний темпрамент7 цаг 30 минутын өмнөАвстралийн дугуйчин шаазгайн дайралтад өртөж нас баржээ7 цаг 35 минутын өмнөБеларусь Венесуэл рүү эм тариа илгээнэ7 цаг 40 минутын өмнөТурк “С-400” системийн хоёр дахь хэсгийг хүлээн авжээ7 цаг 45 минутын өмнөBox office: "IT: Chapter two" тэргүүлж байна7 цаг 50 минутын өмнөАНУ-ын стратегийн нөөцөөс газрын тос ашиглахыг зөвшөөрчээ7 цаг 55 минутын өмнөРегбигийн домогт тамирчин Гарет Томас ХДХВ/ДОХ туссан гэдгээ зарлалаа8 цагийн өмнөӨлгий хотын халаалтыг ирэх сарын 1-нээс өгнө8 цаг 5 минутын өмнөЖенерал Моторсын 50,000 орчим ажилтан ажил хаяна8 цаг 10 минутын өмнөУулын эрчимт алхалтын УАШТ энэ бямба гарагт болно8 цаг 15 минутын өмнөЭрүүл байхын тулд их зажилж идээрэй8 цаг 20 минутын өмнөВидео: "Чарлигийн сахиусан тэнгэрүүд" киноны дуу бэлэн болжээ8 цаг 25 минутын өмнөЛи Көцян ОХУ-д айлчилж байна8 цаг 30 минутын өмнөБ.Эрдэнэбатыг яллагдагчаар татжээ8 цаг 33 минутын өмнөМалчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ8 цаг 35 минутын өмнө“Ниссан мотор”-ын захирал огцорчээ8 цаг 40 минутын өмнөДуут хавдар илэрчээ8 цаг 45 минутын өмнөХүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ өнөөдөр нээлтээ хийлээ8 цаг 48 минутын өмнөСонгомол бөхийн ДАШТ-д Оросын баг тамирчид хоёр медаль хүртжээ8 цаг 50 минутын өмнөНайз бүсгүйнхээ үнэнчийг шалгах гээд цагдаад баригджээ8 цаг 55 минутын өмнөДэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байна8 цаг 57 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.