6-р сарын 10
8 цаг 40 минут

Хөтөлбөрт хамрагдсан 36 мянган хүүхдийн 1800 нь эрүүл шүдтэй байна

Улс орон даяар хэрэгжүүлж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд одоогоор 36 мянган хүүхэд эрүүл шүдтэй болжээ.

Тодруулбал, энэ сарын 3-ны байдлаар тус хөтөлбөрт нийт 36091 хүүхэд хамрагдсанаас цоорлын эмчилгээг 48144 хүүхэд, сувгийн эмчилгээг 9731 хүүхэд, үлдсэн нь урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг 34381, цоорол зогсоох түрхлэг 51640, шүд авхуулах 9705, шүдний ховил битүүлэх эмчилгээг 19820  хүүхэд тус тус хийлгэсэн гэдгийг Эрүүл мэндийн даатгалын газраас мэдээлж байна.

Харин 36091 хүүхдийн 1803 нь эмчилгээ хийх шаардлагагүй эрүүл шүдтэй байна.

Хүүхдийн шүд өвчтэй байх нь 200 гаруй өвчний суурь болдог гэдэг. Тиймээс хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг эмч нар хэлдэг.  Учир нь улсын хэмжээнд 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 94 хувь, 12 настай хүүхдийн дунд 84 хувьтай байна. Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа шүд цоорох өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдийг түлхүү хамарч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байгаа. Тэр дундаа хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчлөлүүд, амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байдаг.

Тиймээс улсын хэмжээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр нь 2-12 насны хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн өвчнийг илрүүлэн, эмчлэн эрүүлжүүлэх иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр улсын хэмжээнд хэрэгжиж эхлээд ердөө cap гаруйн хугацаа өнгөрчээ. Монгол Улсад 2-12 насны 725 мянган хүүхэд бий бөгөөд эхний ээлжид буюу энэ оныг дуустал 2-6 насны 366 мянган хүүхдийг дээрх хөтөлбөрт хамруулж байгаа гэнэ.

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад нийт 243 хувийн эмнэлэг оролцсоноос 199 эмнэлэг шаардлага хангаж, шалгаруулалтад тэнцсэн байна. Үүнээс одоогоор 157 эмнэлэг гэрээ байгуулж, 2-6 насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж байгаа юм. Тэдгээр эмнэлгүүд 60 мянган төгрөгт багтах эмчилгээг 2-6 настай хүүхдэд үзүүлэх учиртай. 

Цаашлаад энэхүү хөтөлбөр 2023 он хүртэл хэрэгжихдээ сонгон шалгаруулалтад тэнцсэн аймаг, нийслэлийн хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдтэй хамтарч хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулан эрүүлжүүлэх, тусламж өгөх, урьдчилан сэргийлэх үйлчилгээг гүйцэтгэх юм. Ингэснээрээ 2-6 настай болон зайлшгүй эмчлэх шаардлагатай 12 хүртэлх насны хүүхдүүдийн шүдийг эмчлэх юм.

Х.Соёл

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.165.88Зочин   • 6 сарын 10. 9 цаг 08 минут

neg huviin emnelegt 2 huuhdiinhee shud emchluulsen bolovch 3 honood tavisan lombo ni uireed unachihsaan yamar ch emchilgee bolsongui.tegeed gants l shud lombodood 60000 chin duuslaa gesen yag iim asuudal ter emnelegt zondoo garch bn le yamar ch chanargui yadaj jilee daah yostoi biz de.Tegeed heden togrognii yamar emchilgee hiisen eseh ni ch todorhoi bus zugeer l show yum bn le

Шинэ мэдээ

ГУББГ: Ус ихээр тогтдог байршлуудад шуурхай долоон бригад ажиллаж байна1 минут 2 секундын өмнөӨнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана7 минут 1 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд29 минут 12 секундын өмнөУлаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчих чиглэл53 минут 25 секундын өмнөДурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ1 цаг 33 минутын өмнөҮндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт АН ямар байр суурь баримтлах вэ1 цаг 43 минутын өмнөӨнгөрөгч  зургадугаар сард монголчууд 6259 шинэ хүнээр бүл нэмжээ2 цаг 3 минутын өмнө11 жил морь дагасан мотоцикльтой цагдаа2 цаг 13 минутын өмнөӨнөөдрийн зурхай2 цаг 28 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 43 минутын өмнөЭрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.