2019 оны 6-р сарын 10
9 цаг 35 минут

ЖДҮ-чид нэгдтүгэй: Анхаар, хүнсний бүтээгдэхүүний төрөлжсөн худалдаа

Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн “ЖДҮ корпораци” байгуулж, одоогоор 340-өөд ЖДҮ эрхлэгчид нэгдээд байна. Тэд ЖДҮ-г жинхэнэ ёсоор нь хөгжүүлэн, ЖДҮ хэмээх нэрийг хамгийн сонсголонтой нэр болгоно гэсэн зорилт тавиад буй. “ЖДҮ корпораци” одоогоор Хархорин, Дүнжингарав захуудад дэлгүүр ажиллуулж байгаа. Үүнийгээ цаашид өргөжүүлэн ойрын хугацаанд нийслэлд 10, цаашилбал энэ ондоо багтааж 30 сүлжээ дэлгүүр байгуулахаар төлөвлөөд байгаа билээ.

Яагаад гэвэл үндэсний үйлдвэрлэгчдийн хувьд хамгийн гол бэрхшээлүүдийн нэг нь борлуулалт байдаг.  Жижиг үйлдвэр эрхлэгчид тэр бүр дангаараа лангуу түрээслэн ажиллуулах боломжгүй, том дэлгүүрүүдэд бараагаа борлуулах хүсэлтэй ч шимтгэл өндөр, удаан хугацаанд борлогддог. Тийм ч учраас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд хамгийн наад захын энэ асуудлыг шийдэх гарц, арга замуудыг эрэлхийлж буй.  

Тухайлбал тэд зуны дэлгэр цагийг тохиолдуулан "ЖДҮ корпораци" зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд УИД, Драмын театрын өмнөх талбай, Үндэсний цэцэрлэгт хүрэээлэн гэх мэт нийслэлийн хөл хөдөлгөөн ихтэй байршлуудад асартай худалдааг зохион байгуулж, иргэдэд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах ажлыг хийж эхлээд буй. Харамсалтай нь одоогоор зөвшөөрлөөс шалтгаан зөвхөн "Аса" циркийн өмнөх талбайд худалдаагаа эхлээд байгаа. Цаашид хотын захиргаанаас дэмжлэг үзүүлэн зөвшөөрлийг асуудлыг шийдэж өгвөл, худалдаагаа өргөжүүлэхээр бүх бэлтгэлээ хангаад байгаа. 

Магадгүй та “Аса” циркийн өмнөх  “ЖДҮ корпораци”-ийн асартай танилцсан байх. Амжаагүй бол заавал саатан сонирхоорой. “ЖДҮ корпораци” хэмээх логотой асарт чихэр амттан, монгол үндэсний тоглоом бүхий хүүхдийн бэлэгнээс эхлээд уран тансаг алчуур ороолт, үндэсний хувцас, жинхэнэ арьс ширэн цүнх тэргүүтнүүд бүгд бий.

Тэд худалдаагаа илүү сонирхолтой болгохын тулд Эх үрсийн баярыг угтуулан Хүүхдийн бэлгийн худалдаа зохион байгуулсан бөгөөд цаашдаа хүнсний бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт төрөлжсөн худалдааг зохион байгуулах гэж буй.

Энэ дагуу зургадугаар сарын 10-наас хүнсний үйлдвэрлэлийн төрөлжсөн бүтээгдэхүүний худалдаа зохион байгуулж байна.

Монголчуудын хувьд ус, ундаанаас эхлээд чихэр амттан, сүү цагаан идээ, мах махан бүтээгдэхүүнийг төрөл бүрээр нь үйлдвэрлэж ирсэн арвин баян туршлагатай. Жилээс жилд хүнсний бүтээгдэхүүний чанар чансаа сайжирсаар буй. Тэр хэрээр ч үндэсний бүтээгдэхүүний өргөтгөсөн худалдаа таны сонирхлыг татах байх аа. Тиймээс та “ЖДҮ” корпорацийн асраар зочлоорой. Мөн дашрамд сануулахад та хүнсний үйлдвэрлэл эрхэлдэг бол мөн энэ худалдаанд нэгдээрэй.

Харилцах утас: 90014004, 90015005.

"ЖДҮ" корпораци 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.182.89Зочин   • 6 сарын 18. 17 цаг 20 минут

баяр хүргэе. Төрөөс хөнгөлөлттэй зээл авснаа байнга санаж,түмэн олондоо бүтээгдэхүүнээ хямдхан үнээр борлуулахаа мартвуузай???

Шинэ мэдээ

Тэргүүлж явсан Окиноуми уналаа7 минут 9 секундын өмнөЭ.Сноуденд орогнох эрх олгохыг дэмжжээ12 минут 9 секундын өмнөЖүдогийн ДАШТ-ий шилдэг 20 цэвэр ялалт17 минут 9 секундын өмнөТрамп: “Пхеньян руу дараа очъё”22 минут 9 секундын өмнөМУАЖ Ш.Чимэдцэеэ цомог, номоо зарж сууна27 минут 9 секундын өмнө“General Motors” компанийн 50 мянган ажилтан ажил хаяжээ32 минут 9 секундын өмнөМбаппе, Неймар нар Аваргуудын лигийн “Реал Мадрид”-тай хийх тоглолтыг өнжинө37 минут 9 секундын өмнөХамгийн сайныг хүүхдүүддээ зориулаарай42 минут 9 секундын өмнөАжилдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болжээ47 минут 9 секундын өмнөБНАСАУ дотооддоо үйлдвэрлэсэн шинэ ухаалаг гар утсаа худалдаалж эхэлжээ52 минут 9 секундын өмнөҮндэслэлгүй хөрөнгөжсөн Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг ШҮҮХ ямар учраас ЦАГААТГАВ!57 минут 9 секундын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ: Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72кг-ийн жингийн сугалаа1 цаг 3 минутын өмнөТосон баримал VS Бодит зураг1 цаг 8 минутын өмнөЭмил Хески Лэмпард, Жеррард хоёрыг доош нь хийв1 цаг 13 минутын өмнөВ.Путин Саудын Арабад "С-300" худалдан авахыг санал болгожээ1 цаг 18 минутын өмнөД.Отгондалай: Одоогоор албан ёсны гэрээ хийгээгүй, “Топ Ранк”-ийг хүлээж байна1 цаг 23 минутын өмнөМадуро: Сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн1 цаг 28 минутын өмнөӨнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороотой1 цаг 33 минутын өмнө"It: Chapter Two" кино “Box Office”-ийг дахин тэргүүллээ1 цаг 38 минутын өмнөСексгүй байх нь гэнэтийн үхэлд хүргэдэг1 цаг 43 минутын өмнөКпопын урт хөлтэй үзэсгэлэнт охид1 цаг 48 минутын өмнөЖеки Чан Оросын фэнүүдээсээ хүлцэл өчжээ1 цаг 53 минутын өмнөЖээнбеков Киргизстан улсыг Латин цагаан толгойн үсэгт шилжүүлэхийг эсэргүүцлээ1 цаг 58 минутын өмнөАвстралийн шигшээ багт хожигдлоо2 цаг 3 минутын өмнөБНМАУ-ын баатар, маршал Ю.Цэдэнбал агсны 103 жилийн ой тохиож байна2 цаг 8 минутын өмнөCалбартаа “элэггүй” Б.Бямбадорж Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо дэвших зөв үү, У.Хүрэлсүх сайд аа?2 цаг 13 минутын өмнөРоналду дээд амжилт руу дөтөлсөөр2 цаг 18 минутын өмнөСуарес оруулсан гоолоо “Барселона”-гийн дасгалжуулагч асан Энрикегийн хорт хавдрын улмаас нас барсан охинд зориулав2 цаг 23 минутын өмнөЭрүүл хүнс сонгох эхний алхам шошго унших2 цаг 28 минутын өмнөБулгийн эхийг тохижуулж, хамгаалалтад авлаа2 цаг 33 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.