2019 оны 6-р сарын 10
10 цаг 30 минут

Автотээврийн хяналтын байцаагч нар Энхтайваны өргөн чөлөөний дагуух автобусны зогсоолуудад ажиллаж байна 

Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад суудлын автомашинууд саад учруулснаас автобус, троллейбус зогсоолдоо бүрэн орж зогсох болон иргэд зорчигчдын аюулгүй зорчих нөхцөл алдагдаж, замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг.

Иймд зорчигчдын ая тухтай зорчих /бууж, суух/ нөхцөлийг хангуулах зорилгоор Автотээврийн хяналтын улсын байцаагч нар 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэлх автобусны зогсоолуудад ажиллаж байна.

Үйлчилгээнд ажиллаж буй автобус, троллейбусыг буудлын эхэнд шахаж зогсоолгох, хөдөлгөөнд нь саад учруулсан тээврийн хэрэгслүүдийг фото зургаар баримтжуулан Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх зэргээр нийтийн тээврийн техникийн болон үйлчилгээний байдалд тавих хяналтыг эрчимжүүлж байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрмийн 14.8.в заалтад “чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр (22 цагаас 06 цагийн ооронд хүн буулгах, суулгахын тулд үр зогсохоос бусад тохиолдолд) түр зогсохыг хориглоно” гэж заасан байдаг тул жолооч та бүхэн дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.



11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.44.183Ард   • 6 сарын 10. 14 цаг 11 минут

Хэвийн хэмжээнээс илүү хорт утаа гаргаад байгаа автобуснуудадаа хяналт тавиачээ наад автобуснуудийн чинь60_-70хувь нь шаардлага хангахгүй байгаа шүү

103.26.193.231Зочин   • 6 сарын 10. 12 цаг 04 минут

буудал бүрт хяналтын камертай болгоод байнгын хяналттай болгоочээ,,,камерууд бол үнэ багатай шүү дээ,,,энэ микрийн жолооч нар гэж даварсан хар тахлууд ,үг сонсохгүй хүнийг нормоос нь хэтрүүлж чихнэ,буудал дээр зогсохгүй буудал хааж зогсоод орилоод автобуснуудыг буудалруу нь оруулахгүй хашна, бохир гэж хэлэх үг алга ,тэгээд бараг бүгд норм дууссан хар утаа гаар утна ,нөгөө нугасанд хүн суулгахгүй нэг хэсэг хориод одоо бүр цайрчээ,,,өвөр дээрээ суугаад буулдаа даа гэж даварна ,,ийм юмнуудыг замаас гаргаач ээ,,,ЗАСАГ ДАРГАА вуугаа хүлээгээд явнаа

202.21.97.242Зочин   • 6 сарын 10. 11 цаг 48 минут

Ачаалал ихтэй үед зүгээр хэвтээд одоо ухаан ороо юу

64.119.27.140Зочин   • 6 сарын 10. 11 цаг 35 минут

21 horoolliin urd buudliig kamerjuulj torgodog bolgoochee bainga haltuurchid boognood 1 r egneend shachihiimaa mon baynhoshuu huuchin etsiin zam daguu 1r egneend zosdgui bolgood ogoochee

202.179.27.121Зочин   • 6 сарын 10. 11 цаг 15 минут

Хамгийн хялбар арга нь хатуу арга хэмжээ авах, зогсоох гэдэг нь түр зуурын арга. Хатуу арга хэмжээнээс илүү зөөлөн зөв бодлого явуулж зөрчлийг бууруулна. Хүмүүсийн ухамсарт эерэг талаас нь хүрвэл тэр ухамсар эерэг зөв хандлагаар хариу барина

124.158.90.25Зочин   • 6 сарын 10. 10 цаг 42 минут

Хяналт тавих нь сайн хэрэг. Автобусуудыг замын голд зогсоохгүй байх. Замын хашлагаруу шахаж зогсоож зорчигчдыг явган замдээрээс суулгаж, явган зам дээр буулгаж хэвшүүлэх хэрэгтэй байна. хүүхэд, хөгшид, хөгжлйн бэрхшээлтэй хүмүүст, ер нь бүх зорчигчидод тустай.

66.181.189.20Зочин   • 6 сарын 10. 10 цаг 32 минут

Хэхэ. Улаан гэрлээр гарсан машины зургийг авдаг хүн бас хэрэгтэй.

66.181.186.180Зочин   • 6 сарын 10. 10 цаг 30 минут

Busad chigleld hamaagui gesen ug uu. Darga nart haruulah gesen um baih daa. Ajliig iimerhuu maygaar l hiih um daa

66.181.161.18Зочин   • 6 сарын 10. 10 цаг 24 минут

Орой 20 цагаас хойш бас ингэж ажилламаар байна 1 буудал дээр 2-3 байцаагч байснааё хагас нь 20-22 цаг хүртэл ажиллах хэрэгтэй орой автобус зогсоохгүй түүнээс болоод автобус хүн суухгүй байна гээд эрт зогсох явдал байдаг мөн автобусны жолооч нар маш түрэмгий хурдтай явах огцом тоормослох 1-р эгнээгээрээ явахгүй 3-4 эгнээ сүлждэг байдалд ч бас хяналт

202.9.43.195Иргэн   • 6 сарын 10. 10 цаг 14 минут

Ингэж Хяналтын сул цалин аваад дуртай үедээ хүн дарамтлаж мөнгө нэхдэг байцаагч нарыг ажилд нь оруулмаар юм даа... Юу ч хийхгүй сууж сууж мөнгөгүй болохоороо жаахан ядарсан газар очиж мөнгө нэхдэг гэж түмэн мэднэ дээ..Ажилаа хийвэл энэ их зөрчил арилна даа....

111.239.163.13Зочин   • 6 сарын 10. 10 цаг 13 минут

Автобусны буудлууд дээр зогсож байдаг автомашинуудын жолооч нарт арга хэмжээ авахгүй бол хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлж байгаа шүү. Энэ огт засрахгүй байгаа. Хатуу арга хэмжээ авмаар байна

Шинэ мэдээ

Хятадын хэвлэлүүд Оросын дөрвөн сул талыг дурджээ8 цаг 39 минутын өмнөХарвардын 34 жилийн судалгаанаас гарсан эрүүл амьдралын 5 дүрэм8 цаг 44 минутын өмнөКайли Женнер гоо сайхны компанийнхаа 51 хувийг 600 сая ам.доллараар зарлаа8 цаг 49 минутын өмнөИзраилын төлөвлөгөөг АНУ хүлээн зөвшөөрчээ8 цаг 54 минутын өмнөАнтибиотикийг дур мэдэн хэрэглэх нь ямар аюултай вэ…8 цаг 59 минутын өмнөОлон улсын Эрчүүдийн өдөр буюу бүсгүйчүүдэд таалагддаг тэдний 10 мэргэжил9 цаг 4 минутын өмнөБей Бей хулсны баавгайг хятадад хүргэх нислэг 16 цаг үргэлжилнэ9 цаг 9 минутын өмнөСармисны ач тус9 цаг 14 минутын өмнөАмьтдын хөгжилтэй агшин9 цаг 19 минутын өмнөТалбайн теннисний “Дейвисийн цом” Испанид болно9 цаг 24 минутын өмнөӨвөр Монголд зэрлэг туулайн мах идсэн анчин тарваган тахал тусчээ9 цаг 29 минутын өмнөХүйтний харшилтай бол дараах зөвлөгөөг баримтлаарай9 цаг 34 минутын өмнөМалийн 24 цэрэг амь насаа алджээ9 цаг 39 минутын өмнөГандболын залуучуудын УАШТ болов9 цаг 44 минутын өмнөОросын хот дахь "Эгэл гайхамшиг"9 цаг 49 минутын өмнөХоворт тооцогдох хөх очир эрдэнийг 15 сая ам.доллароор худалджээ9 цаг 54 минутын өмнөТаны шүд сайхан инээмсэглэлээс илүү ихийг илэрхийлдэг9 цаг 59 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мотоциклтой хоёр иргэн осгож нас барахаасаа өмнө утсаар мэдээлэл өгчээ11 сар 19. 16:3530-тай юм шиг харагддаг 57 настай эмэгтэй дүн өвлийн хүйтэнд ч нүцгэн шахуу явдаг11 сар 19. 16:30Ямар орон сууц худалдаж авснаар жинхэнэ хөрөнгө оруулалт болох вэ11 сар 19. 16:25Ислам шашинтнуудыг хүмүүжүүлэх Хятадын коммунист намын нууц материалыг дэлгэжээ11 сар 19. 16:20Кени улсаас ирсэн 19 төлөөлөгчийг тусгаарлалтын дэглэмээс гаргажээ11 сар 19. 16:18Ч.Хүрэлбаатар: Миний ах Ч. Ганболдыг намайг байхгүй байхад томилсон11 сар 19. 16:16В.Путины сансар дахь тэмүүлэл ба түүнийг хулгайлсан нь11 сар 19. 16:15Сэтгүүлч М.Уянгын биеийн байдал сайжирч эмнэлгээс гарчээ11 сар 19. 16:14Ханойд зочилж буй хүн болгоны амсаж үзэх хоолнууд11 сар 19. 16:10КДРАМ: Хамгийн романтик 10 цуврал11 сар 19. 16:05Селена Гомезын шинэ дуу Хейлигийн дургүйг хүргэсэн үү11 сар 19. 16:00Ираны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ11 сар 19. 15:55Нигери: Сургуулийн эсрэг талын байшинг хамгаалж байсан арсланг нүүлгэжээ11 сар 19. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.