2019 оны 6-р сарын 10
12 цаг 05 минут

Исгэсэн байцааны ид шид

Исгэсэн байцаа нь дээд зэргийн зууш мөн эмчилгээний бүтээгдэхүүн юм. Исгэсэн байцаанд хавдрын эсрэг шинж чанар бүхий U аминдэм агуулагдана. Шүүс гоо сайхан, хоол боловсруулах булчирхайн үйл ажиллагааг дэмжиж өгдөг. Үүнээс гадна бодисын солилцоог идэвхжүүлж, өөх тосны солилцоог тохируулсанаар хүнийг стресст тэсвэртэй болгодог ба эд эсийг залуужуулах үйлчилгээтэй.

Их хэмжээний В6, В12 аминдэм, никотины хүчлийг агуулдаг ба В6 аминдэм нь уургийн шингээлтэд, В12 нь сэтгэл санааны тайвшралд хүргэж, цэвэр бодол сэтгэлийг бий болгосноор хөгшрөлттэй тэмцэхэд нөлөөлдөг бол никотины хүчил нь үсийг гялалзуулан, хумсыг бэхжүүлдэг. Исгэсэн байцааны шүүсийг ходоодны хүчиллэг багатай хүмүүс хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлэхийн тулд, мэдрэлийн өвчтэй хүмүүс хоол идэх дур сонирхлыг дээшлүүлэхийн тулд хэрэглэнэ. Шүүсийг өглөө өлөн үедээ ууж хэрэглэнэ.

Исгэсэн байцааны шүүсэнд ходоодонд хий дүүргэдэг эслэг агуулагддаггүй. Хэрэв исгэсэн байцааг байнгын хоолны цэсэнд оруулбал астма өвчний хүндрэлийг багасгана. Мөн аминдэмийн дутагдал, дисбактериозын үед  хэрэглэх нь ашигтай. Гэдэс дотроо эрүүлжүүлэхийн тулд  долоо хоногт гурван удаа хоёр хоолны халбагаар байцааг идээд хагас аяга шүүсээр даруулна.

Аминдэмийн дутагдал болон хүч тамиргүйдэх үед нэг аяга лоолийн шүүсийг исгэсэн байцааны шүүстэй хольж хагас аяга буцалсан ус, хоолны халбага нимбэгийн шүүс, зөгийн бал нэмж өдөрт хоёр удаа ууна. Буйлны үрэвслийн үед өдөрт зургаан удаа гурван халбагаар хэрэглэж амаа шүүсээр нь зайлна. Түгжрэлийн үед нэг аяга шүүсэнд хоёр цайны халбага давс нэмж өглөө өлөн ууна. Батгатай арьсанд навчийг 20 минут байлгаад угаан тос түрхэнэ. Нэг сарын турш хэрэглэнэ. Исгэсэн байцаа эдгээр ашиг тустай боловч бөөрний өвчин, ходоодны их хүчиллэг, цөсний чулуу, даралт ихсэх өвчтэй үед хэрэглэхэд хориотой байдаг. Исгэсэн байцааг өвөл бусад хүнсний ногоон дахь амин дэм багассан үед хэрэглэх нь илүү зохилтой.

Байцааг исгэхдээ:

Исгэхдээ бат бэх модон торх, шилэн болон паалантай сав, шавар ваарыг ашиглах бөгөөд цайрдсан, пласстмасан сав тохиромжгүй. Дээрээс нь дарах хүндрүүлэгчээр металл зүйлийг хэрэглэхгүй. Гурван кг байцааг нарийн хэрчээд 300 гр луувантай холино. Эдгээрийг гурван литрийн шилэнд хийж дээрээс нь дарж нягтруулна. 

Уусмалд: Нэг литр бүлээн усанд хоёр хоолны халбага том ширхэгтэй давс хийн шилээ дүүргээд дулаан газар тавина. хоёр дахь өдөр нь ёроолыг нь хүртэл урт модоор нүхлэн хийг гаргана. Гурав дахь өдөр нь шүүсийг нь юүлэн авч нэг литр шүүсэнд 1.5 халбага элсэн чихэр нэмээд дараа нь байцааны доод, дээд хэсгийн байрлалыг солин шүүсээ нэмнэ. Дараа нь нэг хоногийн турш дулаан газар байлгаад дараа нь хүйтэн сэрүүнд шилжүүлэн тавина.

П.ЦОЛМОН /Ph.D/

 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.168.8тэмүүлэн   • 6 сарын 11. 9 цаг 03 минут

сайнуу ямар материалтай хүндрүүлэгч хэзээ яаж хийх вэ

Шинэ мэдээ

Дархан хотод Юнителийн 3 дахь салбар Оргил худалдааны төвд нээгдлээ2 цаг 51 минутын өмнөМенингококкт халдварын үед ямар шинж тэмдэг илрэх вэ2 цаг 52 минутын өмнөОлон улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Инфантино маргааш Монголд ирнэ2 цаг 57 минутын өмнөОньсон тоглоомыг дэлгэрүүлнэ2 цаг 57 минутын өмнөНинжа дайчинд бүдэрсэн Т.Санчир3 цаг 2 минутын өмнөДэлхийн шашны ихэнх систем хүнийг айлгах дээр үндэслэсэн байдаг3 цаг 7 минутын өмнөАНУ-ыг “Airbus” компанитай холбоотой хэргээр Европод худалдааны хариу арга хэмжээ авахыг зөвшөөрчээ3 цаг 12 минутын өмнө5 жил тутам интернет роутерээ шинэчлэх шалтгаан3 цаг 16 минутын өмнөШигшээгийн хаалгач Б.Ариунболдын Японы багт үзүүлсэн тоглолтоос түүвэрлэв3 цаг 17 минутын өмнөШотланд чих цэвэрлэх хөвөнгийн худалдааг хоригложээ3 цаг 22 минутын өмнөКПОП: Хамгийн сайхан арьстай одод3 цаг 27 минутын өмнөЭх дагинын сүмд гал гарсан тухай цуврал бүтээнэ3 цаг 32 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 37 минутын өмнөВладимир Путин: Дайн болбол хамгийн бага хохирол амсах нь ОХУ3 цаг 42 минутын өмнөМонгол-Японы тоглолтын үеэр Монголын хөгжөөн дэмжигч, талбайд орж шуугиан тарьжээ3 цаг 47 минутын өмнөЯдуу цагаачаас захирал болсон Маен3 цаг 52 минутын өмнөГ.Эрдэнэчимэг: Хүүхдээ анхаардаггүй эцэг эхээс болж элдэв эрсдэл нэмэгдэж байна3 цаг 57 минутын өмнө#hashtag хэрэглэснээр илүү олон хүнд мэдээллээ хүргэж чадна4 цаг 2 минутын өмнөЭлектрон төхөөрөмжүүдэд дахин боловсруулсан хуванцар ашиглахыг уриалжээ4 цаг 7 минутын өмнөИх хэмжээний валют хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан Хятад иргэнийг илрүүлжээ4 цаг 8 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно4 цаг 12 минутын өмнөТансаг зэрэглэлийн “Sunshine villiage” хотхоны ус өмхийрснөөс долоон оршин суугч ХӨСҮТ-д эмчлүүлж байна4 цаг 16 минутын өмнөХүүгээ алдсан гэж бодож байсан ч 30 жилийн дараа уулзжээ4 цаг 17 минутын өмнөЯпонд амиа алдсан хүний тоо нэмэгджээ4 цаг 22 минутын өмнө“Бүгдийг иддэг” Майкл Лотито4 цаг 27 минутын өмнөЗасгийн газрын өргөтгөсөн хурал болов4 цаг 28 минутын өмнөХүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ4 цаг 32 минутын өмнөЛос Анжелес Лейкерс, Голден Стэйт Уорриорс багуудын улирлын өмнөх тоглолт4 цаг 37 минутын өмнө“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламжийн гардууллаа4 цаг 40 минутын өмнөИх Британийн тусгай хүчин Сирийг орхин явахаар бэлтгэж байна4 цаг 42 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.