2019 оны 6-р сарын 10
11 цаг 20 минут

Зураач Т.Нурмаажавын “Хэмнэл” үзэсгэлэнгийн нээлт болов

Нүүдэлчин монголчуудын сэтгэлгээн дэх өвөрмөц онцлогийг хадгалсаар ирсэн монгол зураг өдгөө Монголын төдийгүй дэлхийн урлагийн тавцан дахь бидний нэрийн хуудас, бахархал мөн билээ.

Монгол зураг нь монголчуудын соёл байдлын агуулга болдог бол үе үеийн уран бүтээлчид монгол уран зургийг уламжлалыг таслахгүй авч явж,  хөгжүүлэн сайжруулж, шинэ төрлийн арга барилаар туршин зурсаар байна. Тэдний томоохон төлөөлөл болох  Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт зураач Түвдэндоржийн Нурмаажав “Хэмнэл” бие даасан үзэсгэлэнгээ өнөөдөр ХААН Галерейд нээлээ. Монголын эртний домог болон орчин үеийн бодит амьдралыг хослуулсан утга агуулга бүхий бүтээлүүд нь түүнийг дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өвөрмөц онцлог, орон зайг бий болгосон зураач гэдгийг нотолдог билээ. Тэрбээр 2002 оноос хойш долоо дахь бие даасан үзэсгэлэнгээ ийнхүү олонд дэлгээд буй юм.

Шинэ үзэсгэлэнгийнхээ талаар Т.Нурмаажав “Өөрийн үзэл бодол, урлагийг харах өнцгөө уран бүтээлээрээ илэрхийлж байдагтаа би баяртай байдаг. Тасралтгүй урсах цаг хугацааны аясаар хувьсах нүүдэлчдийн түүх, эрин цагийн хөгжлийн явцад энэхүү соёлын ай савд багтах хэн бүхэн эртнээс өдгөөг хүртэл улбаалан хадгалж ирсэн уламжлал, хэл, заншил, сүнслэг сэтгэлгээнийхээ үрээр дэлхийд Монгол хэмээх өвөрмөц нэгэн түүхийг бүтээн бичилцэж буй. Алдаж болохгүй түүх, сарниж болохгүй мөн чанар, бидний зүрх сэтгэлд хэзээд сэрүүн орших өвөг дээдсийн адилаар тийнхүү үргэлжилсээр Монгол хэмээх энэхүү гайхамшигт нэрийг өндөрт өргөж, нандигнан хайрлах ёстой хүмүүс бол бид өөрсдөө. Хадгалах ербус амьд мөн чанар, өвлөх арвин баялаг туурвил, соёл уламжлал, заншил бүрээ хойч үедээ хэрхэн өвлүүлэн үлдээж тэр бүхэн эргээд хэтдээ хэрхэн хадгалагдах, уламжлагдах билээ хэмээсэн бүтээлч хүний гэгээн гуниг, мэдрэмтгий эмзэг, совинт шаналал минь зүрхний хэмнэлд хэмгүй оршсоор ирсэн бөгөөд чин сэтгэлээ уудлан дэлгэсэн ХЭМ ХЭМНЭЛ, ХӨДӨЛГӨӨН, ЧИМЭЭ, ОРШИХУЙ, ЭС ОРШИХУЙ, ӨӨРЧЛӨЛТ, МЭДРЭМЖ цуврал бүтээлүүдээ та бүхэнд толилуулж байна” хэмээсэн.

“Хэмнэл” үзэсгэлэн 2019 оны 6-р сарын 7-27-ныг хүртэл ХААН Банк Цамхагийн 3-р давхарт байрлах ХААН Галерейд олон нийтэд үнэ төлбөргүй гарч байна. Ажлын өдөр та бүхэн 10:00-19:00 цагт, амралтын өдрүүдэд 11:00-18:00 цагт үзэсгэлэн үзэх боломжтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

"Барса" хожигдож, "Реал"-д хүснэгтийг тэргүүлж боломж бүрдлээ1 сар 26. 14:13Захуудыг хаах эсэхийг Онцгой комиссын хурлаар шийдвэрлэнэ1 сар 26. 14:02Ө.Энхтүвшин: Ухань хотод байгаа 31 оюутныг авчрах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргалаа1 сар 26. 13:50Их, дээд сургуулийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл амраахаар боллоо1 сар 26. 13:16Европын Холбоог хэлэлцээрээ зөрчиж байна хэмээн буруушаалаа1 сар 25. 15:00Ихэр байлдагч1 сар 25. 14:55КДРАМ: 2020 оны нэгдүгээр сарын хамгийн шилдэг жүжигчид1 сар 25. 14:50СУМО ТОЙМ: Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ жүрёо зиндаанд түрүүллээ1 сар 25. 14:45УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 25. 14:40Түлэгдсэн иргэдийн тоо буурахгүй байна1 сар 25. 14:35Таксины тухай СОНИН ХАЧИН1 сар 25. 14:30Гэргий танаа1 сар 25. 14:25Леброн Жеймс трипл дабл гүйцэтггэж багаа хожилд хөтөллөө1 сар 25. 14:20Ан амьтдын өвөлжилт хэвийн байна гэж дүгнэжээ1 сар 25. 14:15Шулуун гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх хоргүй арга1 сар 25. 14:10“Brexit”-н нөхцөлүүдийн тухай хэлэлцээрт Б. Жонсон гарын үсэг зуржээ1 сар 25. 14:05Австралид коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ1 сар 25. 14:00Монгол Улсад коронавирусийн халдвар гарах эрсдэлийн түвшин "дунд" гэж ДЭМБ дүгнэсэн байна1 сар 25. 13:55"Токио 2020" олимпийн тасалбарын загварыг танилцуулав1 сар 25. 13:50Эрдэмтэд хортой могойн булчирхайг анх удаа ургуулжээ1 сар 25. 13:45Ирэх сарын 1-ний өдрөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно1 сар 25. 13:40Халдварт өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй1 сар 25. 13:35Манай гурван бүсгүй өнөөдөр алтан медалийн төлөө барилдана1 сар 25. 13:30Ухань хотын голомтод ажиллаж буй эмч бодит байдлыг бичлэгээр цацлаа1 сар 25. 13:25Хилийн боомтуудыг хаалаа1 сар 25. 13:20Коронавирусний улмаас Ухань хотын эмч нас баржээ1 сар 25. 13:15Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж1 сар 25. 13:10"Токио-2020" олимпийн эрх олгох боксын тэмцээн Йордан улсад болно1 сар 25. 13:05Гүн үрчлээг хэрхэн арилгах вэ1 сар 25. 13:00Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж байна1 сар 25. 12:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.