6-р сарын 10
11 цаг 35 минут

Ё.Баатарбилэг: Есдүгээр сарын 1-нээс сургууль, эцэг эх, багш нарын дунд гурвалсан гэрээ байгуулна

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийв. Тэрбээр "Улсын хэмжээнд 43 мянга гаруй хүүхэд есдүгээр анги төгсөнө. 18 мянга орчим хүүхэд 12 дугаар анги төгсч байна. Төгсөлт, элсэлтийн шалгалтуудаа өгөөд явж байгаа эгзэгтэй хариуцлагатай цаг үе байгаа. Нийтдээ 80 гаруй их дээд сургууль элсэлт авна. Элсэлтийн журам, заавар, зөвлөгөө, тушаал, шийдвэр яамнаас гарсан байгаа.

Энэ цаг үед сургууль анги, засварын мөнгө нэхэж маш олон багш нар хуулийн байгууллагад шалгагдаж байгаа гэх мэдээлэл хэвлэлээр гараад байгаа. Үүнд залруулах хийх хэрэгтэй байх. Тийм зүйл байхгүй. Манай яам АТГ-тай авлигын эсрэг хамтарч ажиллаж байгаа. 

Нийгэмд багшийн, боловсролын байгууллагад халдсан мэдээлэл гарч байгаад харамсч байна. 

Одоо эцэг, эхчүүдийн үүрэг хариуцлага, хараа хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Хүүхдийн хүчирхийлэл ямар орчинд үйлдэгдэж байна гэхээр гэр бүл, ахуйн орчинд, олон нийтийн орчинд, зам тээврийн осол зэрэгт хүүхдийн эрх маш их зөрчигдөж байна. Эцэг, эхийн хараа хяналт сулаас болж ийм асуудлууд маш их гарч байна. 

Оны эхний дөрвөн сарын байдлаар цагдаагийн байгууллагаас авсан судалгаагаар 680 хүүхдийн эрх зөрчигдсөн асуудал гарсан байна. 660 нь сургалтын бус орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн байна. Тиймээс эцэг, эхчүүд хариуцлагатай байх ёстой. 

Ирэх есдүгээр сарын 1-нээс сургууль, эцэг эх, багш 3 гурвалсан гэрээ байгуулна. Хувийн сургуулиуд бол гэрээ байгуулдаг. Гэрээнд сургууль, эцэг эх, багшийн үүрэг тодорхой байдаг. Харин өнөөдрийн нөхцөл байдалд сургуулийн үүрэг, эцэг эх, багшийн үүрэг тодорхой бус байна. Эцэг эхчүүд эцэг эхийн хуралд ирдэггүй. Тэгээд байж байгаад гэнэт багшийг ирээд загнадаг, эцэг эх нь хүүхдийнхээ сурах нөхцөлийг хангаж өгдөггүй, хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаардаггүй, хичээлийн бус цагаар юу хийж явааг нь мэддэггүй зэргээс бол маш олон мянган хүүхдийн эрх зөрчигдөж байна" гэлээ. 

Б.Аз

57
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

57 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.107.5Бямбажав   • 6 сарын 15. 6 цаг 46 минут

Ирэх хичээлийн жилд агуулгын өөрчлөлт орно гэсэн. Эртхэн яаж өөрчлөгдөж, яаж багасаж байгаагаа багш нартаа харахаас нь өмнө мэдэгдсэн бол зуны саруудад зүгээр сууж байхдаа хааяа нэг хараад тунгааж байх юмсан. 8 сард орж ирээд хэдхэн хоногт сургалтанд суусан болоод л хичээл эхэлдэг, арга зүйгээ өөрчилдөггүй хүмүүс, агуулгаа багасгаж зааж чадах уу.

66.181.161.97Зочин   • 6 сарын 13. 20 цаг 30 минут

Ангийн сурагч нь хичээлээ таслаад байна гэж АУБ-ын нэмэгдэл цалингаас хасаад байхын оронд хичээлд нь ирүүлэхгүй байгаа эцэг эхэд арга хэмжээ авдаг баймаар байна

202.179.24.140Тэмка   • 6 сарын 13. 9 цаг 56 минут

Шинэ сүрхий санаачлага биш л бна.Гурвалсан гэрээг жил бүр хийгээд явдаг шд.Ирээдүй цогцолбор.

202.126.89.117zochin 07   • 6 сарын 12. 23 цаг 13 минут

er ni surguuliud arai demdej bnaa. 45r surguuli zasvar nereer huuhed burees 20000 togrog 3 udaa avch bn ene arai dendej bna shuu. ATG hurguuleh ueregtei

202.179.25.15545сургууль. НЭГЭН ЭЭЖ   • 6 сарын 12. 18 цаг 20 минут

Сургуулийн захиргаа нь жил бүр хүүхэд тус бүрээс 20.000 төгрөг хураах юм.Тэгээд ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛ гэдэг ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА гэдэг нэг газарт л тэр мөнгө захирагддаг нэртэй... Энэ бас их хэцүү байнаа.Тэрнээс биш хэн ч л хүүхдээ тухтай орчинд сургаж боловсруулахыг хүснэ.Хэр боломжоороо анги засварт өгөх ч одоо яана гэхэв.

103.10.23.1131- 5а эцэг эхийн төлөөлөл   • 6 сарын 12. 13 цаг 35 минут

улсын шалгалт авч байгаа багш нар чинь үүрэгт ажлаа л хийж байгаа биз дээ хүүхдүүдээс хоолны мөнгө 10000 татаад байна мөн анги цэвэрлэгээний мөнгийг эцэг эхчүүд сар бүр өгч байна 1 хүүхдийн 10000 төгрөг сар бүр анги 43 хүүхэдтэй 31-р сургуулийн багш Оюун-Эрдэнэнд багшийн ёс зүй гэж огт алга арай дэндэж байна

66.181.161.115Зочин   • 6 сарын 11. 13 цаг 09 минут

энэ 45-р сургууль л бүр дэндээд байнаа. Мөнгөнд дуртай захиралтай байх ямар дарамттай юм бэ Одоо ангиасаа мөнгө авч өгөхгүй бол цалин барьцаалах юм гэсэн шүү бид бүтэн жилийнхэ хөдөлмөрийн хөлсийг дарамт шахалтгүй авдаг цаг хэзээ ирэх юм болоо сайдаа.өнгөрсөн жил ой хийнэ гэж бас л хүүхэд бүрээс 20000төгрөг хүчээр хурааж өгсөн Энэ захирлаас болж эцэг эх бидний нэр хүнд унаж дууслаа мэдээ сонсоод манай хүүхэд та эцэг эхийн зөвлөлөөсөө гараач гэж байна шүү. Одооны захирлууд мөнгө ашиг харж л ажиллаж байнаа манай 4 хүүхэд энэ сургуулийг төгссөн

202.5.198.10Зочин   • 6 сарын 11. 11 цаг 38 минут

Манай хууль журамд багшийни үүрэг хариуцлага маш тодорхой харин эцэг эхийн талаар их бүрхэг байдаг тул энэ байдлыг арилгах ёстой Ийм учраас гэр бүлийн орчинд хүчирхийлэл их гардаг Багш нар эцэг эхтэйгээ хариуцлага тооцох гээд ч тодорхой журам ер нь байдаг юмуу

202.9.42.1Зочин   • 6 сарын 11. 11 цаг 20 минут

Geree nerteigeer etseg ekhchuudiig huurch bagsh naraa haitsailj bna shuu dee .Ted nariigaa ulam uugshuuleed bgsa um bish uu....

182.160.34.180Зочин   • 6 сарын 11. 11 цаг 03 минут

Гэрээ гээд өмнө нь хийдэг л байсан хэрэгжиж мөрдлөг болгодоггүй. Аль аль талд нь хариуцлагыг нь маш тодорхой тусган баыйгуулах хэрэгтэй. Санаа нь маш зөв дэмжиж байна

202.21.117.214зочин   • 6 сарын 11. 10 цаг 02 минут

анги засварын мөнгийг өгч болж байна. ангийн хуримтлалын мөнгө гэж байна бас хаанаас гараад ирсэн юм мэдэхгүй хүүхдийн цагийн алданги гэж мөнгө гарч ирээд байна сайдаа хүүхэд өвлийн улиралд ханиад хүрэхгүй байх ямар арга байна аа 3 хоног акттай байсан гээд 10,0 төгрөг нэхэж байна . шалгалтын хоолны мөнгө гээд нэг хүүхдээс 10,0 төгрөг авч байна шалгалт бол тэр багш ажлын цагаараа ажлаа хийж байгаа болохоос биш илүү цагаар ажиллаад эцэг эхээс хоол авч идэхээс өөр аргагүй байдал мөн үү бас л салгаж ялгаж үзмээр л байгаа шүү

45.76.124.29Зочин   • 6 сарын 11. 11 цаг 43 минут

buten jil huuhdee daatgaj baij ter zergiin hoolnii mongu ntriig ni ugchij boldogguimuu deer uyes l shalgalt avsan bagsh nartaa hool avj ugj l bsn shude taniaas tegeed heden tugrug garaad ta argaa baraad bgaanbe

103.212.118.238Зочин   • 6 сарын 11. 9 цаг 20 минут

tsaas hemnevel ediin zasagt heregtei shu.baahan geree hiij tsaasnii biznes hiih gj bn

202.21.96.162Зочин   • 6 сарын 11. 9 цаг 30 минут

Нэг хуудас цаас үр хүүхдээс чинь үнэтэй байна уу

43.228.131.42иргэн   • 6 сарын 11. 9 цаг 07 минут

Хувь хувьгалын сургуулиудыг автобустай болгох хэрэгтэй байнаа өндөр үнэтэй сургуулиудын зарим нь автобусгүй байх юм одоо хүүхдүүд амраад ирэхээр хотын түгжрэл буураад байгааг харж л баймаар юм нөгөө хувааж идэээд байгаа мөнгөөрөө улсын сургуулиудад автобус аваад өгчмөөр юмаа

202.5.206.61Багш   • 6 сарын 11. 8 цаг 42 минут

Маш зөв гэрээ хийх хэрэгтэй тэгэхгүй бол багш нарыг хэн дуртайн шүүхдээд ажилгүй болгоно гэж дарамталдаг, эцэг эхчүүд ямар нөхцөл байдалаас хүүхэд багшийн харилцаа ойлголцохгүй байна гэж учир шалтгааныг олдоггүй шууд л миний хүүхдийн зөв багш, сургуулийн буруу гэж дайрдаг энэ гэрээ хийгдсэнээр шүүх дээр үнэн зөвийг олоход нь маш хэрэгтэй байх болно гэж бодож байна

202.9.42.219irgen   • 6 сарын 11. 8 цаг 24 минут

Gere hiigddeg etseg ehin hariutslaga ch tudgagddag.hiile geed etsrtseg ehchuud zasarhuu..zarim etseg ehchuud gereetei gereegui anhaarla tavina ene tiim said yariad bh chuhal sanaachilga uuuu.arai tom setgeechee....

202.9.42.219irgen   • 6 сарын 11. 8 цаг 21 минут

Iimerhuu gere ali hediin hiigddeg ene shineleg ur duntei ajil monuu.oor yum alga uu tanid..chahgui bol chimeegui hund dara bolohgui hugatsaga duusga daaaa

202.9.42.219irgen   • 6 сарын 11. 8 цаг 19 минут

Namin tomilgoogoor tomilogdson tolgoi ni hurehgui mongoni shunaltai.zalnii mongo tolgoid ni ergeldsen zahirla yah gej bna ve.ta buhen iim humust yamar ortei bolod iim humuusig zutguuled bdg ve.

66.181.187.20Bagsh   • 6 сарын 11. 22 цаг 19 минут

Demjij bna

202.9.42.219zovhin   • 6 сарын 11. 8 цаг 16 минут

Bagsh nart ih uchir bii shuu huni huuhded surgasan yumgui hicheel zutgel gargaj bga huuhdig olj hardagui.shalgaltand huulsan huuhduud ni ondor ono avch oorin hicheel zutgeler yava ni ard ni bna.bagas ni shudraga bus yavdald dasgadag...ichih ch ugui shudraga bus unelgeegee huuhdin huvin hergt tavuad duuj bna.....

59.153.115.61Зочин   • 6 сарын 12. 7 цаг 41 минут

Tiim shuu. Etseg ehees mungu absan bagsh nar huuhediig muu ch baisan 100%, mungu uguugui huuhed tolgoit baisan ch 40% shuu de.

182.160.34.113Зочин   • 6 сарын 10. 22 цаг 50 минут

Хүүхэд ангидаа юу ч сурахгүй байна шүү дээ. 40 гарсан 50 шахсан хүүхэдтэй ангид багш юу ч заахгүй, гэрийн даалгавар өгсөн эцэг эх нь анхаар гээд л сууж байна. Нэг анги 30 аас доош хүүхэдтэй байх хэрэгтэй. 80 аад он хүртэл тийм байсан.Хөгжсөн орнууд нэг анги 20 иод хүүхэдтэй, гэрийн даалгавар өгдөггүй гэдгийг больё гэхэд. Гэхдээ Монгол тэднийг бодвол хүн ам цөөтэй шүү.

66.181.161.44zochin   • 6 сарын 15. 13 цаг 28 минут

yag unen hvvhdin toog tsoolmoor bn

122.201.31.217Зочин   • 6 сарын 10. 22 цаг 10 минут

Юу худлаа мэдээлэл гэж... Дөнгөж өнөөдөр засварын мөнгө, багшийн хоолны мөнгө нэхэгдээд сууж бна Яагаад худлаа яриад бдийн Энэ асуудлаа нэг тийш нь болгож шийдээч

66.181.191.129Зочин   • 6 сарын 10. 21 цаг 07 минут

Сайд аа хүүхдээ ангиас нь хөөдөг багшийг ямар арга хэмжээ авах бэ

202.5.206.61bagsh   • 6 сарын 11. 8 цаг 36 минут

Hvvhedee umuuruh bish uuriiguu geriinhee hvmvvjiliig ergeed harah heregtei huugduh shaltgaaniin oloh heregtei bagshiin yos zvi yu hvvhed bagshaa oilgohgvi bna uu geed olon shaltgaaniig n oloh heregtei shuud hervvl hiih bish nuhtsul baidliin ehleed ol

122.201.24.203Zochin   • 6 сарын 11. 8 цаг 01 минут

Yaag unen bagsh nar daramttai bdag yvaarai ta nar geed l bas huuhed zodno

182.160.2.43Бадралмаа   • 6 сарын 10. 20 цаг 02 минут

БМДИ-ийн авилгын хэрэгт холбогдсон О.Оюунтунгалаг болон залуучуудыг элдвээр хэлж доромжлоод нухчин дардаг, гадаад явах квотыг найзан дундаа хоёулаа эдэлдэг, тэтгэвэртээ гардаггүй Ш.Оюунцэцэг хоёрт хариуцлага тооцмоор бн. Болормаа захирлаа.

66.181.177.26Багш   • 6 сарын 10. 19 цаг 59 минут

Сайд зөв шийдвэр гаргажээ. Зарим эцэг, эхчүүд хүүхдийнхээ төлөө тун муу анхаарч бна.

66.181.180.96Zochin   • 6 сарын 12. 0 цаг 38 минут

Unen unen, huuhdiin etseg ehiin hariutslagad anhaarna.

182.160.2.43Зочин   • 6 сарын 10. 19 цаг 54 минут

Эцэг эхчүүдэд хариуцлагыг нэмэндүүлэх хүлээлгэх зорилгоор ийм гэрээ бгуулж бгаа нь зөв.

66.181.180.96Zochin   • 6 сарын 12. 0 цаг 38 минут

Zov zov

43.242.243.228Irgen bagsh   • 6 сарын 10. 19 цаг 50 минут

Ugaasaa surguuli burt bdag l zuil dee 3lsan geree chini Said mini

183.177.101.106MGL   • 6 сарын 10. 17 цаг 08 минут

6-8 настны ачааллыг л бууруулж өгөөрэй.. Сургуульд орохоос няцдаг болсон байна лээ..

66.181.161.22Зочин   • 6 сарын 10. 15 цаг 49 минут

Etseg ehchuuded uureg hariutslaga gedeg zuiliig huleelgeegui, geree baiguulj hamtarch ajillaaguigees bolj bagsh nar ene niigemd muu neriig duulj bn. Huuhdiin suuri humuujil ger bulees gedgiig medseer bj surguulid bagsh nart buruug tohoh gej zutgedeg bolson. Haraa hyanaltguigeer huuhdee sul tawichaad asuudal hundrenguud surguuli bagsh buruutan boldog End oorchlolt hiih bolson.

202.9.42.216Зочин   • 6 сарын 10. 14 цаг 11 минут

surah bichgiin aguulga uneheer muu. bagsh nar yamarch setgelgui hunii olon huuhdiig surguuli nertei gazar tsugluulj bizness hiigeed bn

66.181.186.83Зочин   • 6 сарын 10. 13 цаг 54 минут

Ugiin l gurbalsan gereeteishtee iim said bh gej

66.181.170.130Зочин   • 6 сарын 10. 12 цаг 58 минут

сурах бичгийн чанараа агуулгаа сайжруулаач ээ. Хүүхдээ юм асуугаад ирэхээр нь ном багш нь гээд л уншуулах гэхээр хүн ойлгохооргүй ямар ч логикгүй юс байх юм.

124.158.110.82Зочин   • 6 сарын 10. 12 цаг 54 минут

багш нар ч гэсэн сурагчдаа аймаар загнадаг ш дээ. болохгүй ш дээ. Загнуулах гэж сургуульд явдаггүй юм. Багш ч гэсэн сурган хүмүүжүүлэх үүргээ биелүүлэх ёстой!!!!!!

122.201.24.203Zochin   • 6 сарын 11. 8 цаг 03 минут

Buur usdeed zoddog emegtei bagsh bas bnaa

124.158.110.82Зочин   • 6 сарын 10. 12 цаг 53 минут

9 анги төгсч байгаа хүүхдээс нийллэг нэрээр 60.000 аваад жаахан цуйван энэ тэрхэн өгөөд аргалсан байх юм. Эцэг эхийн зөвлөл гэж ёстой нэг сонин амьтад байнаа!!!!

202.126.88.38Зочин   • 6 сарын 10. 12 цаг 48 минут

Гурвалсан гэрээ чинь цоо шинэ юм огт биш ээ.өмнө нь бсн юм

202.179.26.242Зочин   • 6 сарын 10. 12 цаг 41 минут

улсын төсөвт сургууль цэцэрлэгийн засварын мөнгийг л хангалттай тусгаад өгчихвөл эцэг эхээс мөнгө гуйх шаардлага огт байхгүй. дээрээс ирсэн шалгалт юу ч хийсэнгүй гээл шалгаад байдаг учраас л юм хийх гээд хэрэгт ороод байна шүү дээ. орчноо тохижуул гэхийн хар шороо элс хүртэл үнэтэй шүү дээ.

139.5.218.202зочин   • 6 сарын 10. 12 цаг 29 минут

Авилга өгч,авалцаад сурчихсан юм билээ,эцэг эх,багш нарын хоорондын асуудал юм билээ,үүнд сэтгэл зовох харамсах хэрэггүй,монголчууд өөрсдөө л авилга цэцэглүүлж бна хөө,наад сургалт мэдлэг олгох,багш нарын мэдлэг заах арга гэж ёстой нэг байнаа,бүх зүйл хоцрогдолд орчихсон энэ салбар уначихаад шалан дээр хэвтэж байна хөө

202.126.88.181Зочин   • 6 сарын 10. 12 цаг 06 минут

Багш нарыг янаглан дуусдаггүй хачин сайд вэ.

103.10.22.168бат   • 6 сарын 10. 11 цаг 55 минут

маш зөв.одоо л үндсэн шалтгаанаа зөв тодорхойлж байна.

122.201.23.201244 р цэцэрлэг   • 6 сарын 10. 11 цаг 49 минут

Сайдаа цэцэрлэгт хүүхэдээ өгөхөд Даргат нь хэдэн төгрөг өгвөл авах бол 2018 онд 500000 байсан.

202.9.42.243Зочин   • 6 сарын 10. 11 цаг 45 минут

зөв2.эцэг эхчүүд гэж эрхээ л мэдэхээс үүргээ ухамсарлахгүй хүмүүс бдг.

202.9.44.165Зочин   • 6 сарын 10. 11 цаг 44 минут

гэрээ байгуулаад яах юм, юу нь өөрчлөгдөх юм дэмий л хэрэггүй цаас нэгээр нэмэгдэнэ шүү дээ. Нэг гэрээ байгуулахад 1 хуудас цаас орно гэж үзээд хэдэн зуун цаасны зардал, эргээд хэнд ч хэрэггүй. Гэрээгээ хэрэгжүүлээгүй гээд шүүхэд очих уу... үгүй л байхгүй юу. Хууль, дүрэм, журамаар бүх асуудал зохицуулагдах ёстой биз дээ.

66.181.170.130Зочин   • 6 сарын 10. 12 цаг 55 минут

тийм шүү

202.179.31.68Иргэн   • 6 сарын 10. 12 цаг 49 минут

Яг зөв Боловсролын тухай хуулиндаа л эцэг, эх, асран хамгаалагчийн эрх, үүргийг ньл тодорхой заагаад өгөх хэрэгтэй. Гэрээ гэж дутуу л сэтгэж байна. Хэлбэр хөөцөлдөх хэрэггүй.

202.21.108.202Зочин   • 6 сарын 10. 11 цаг 38 минут

АНГЛИ УЛС ХУУЧИН ЗХУ ЫН БОЛОВСРОЛЫН СИСТЕМИЙГ БҮХ СУРГУУЛЬДАА ОРУУЛЖ ДУУССАНАА ЗАРЛАЛАА, ГЭТЭЛ МАНАЙХ ОРК, ДЕБИЛҮҮД ҮЙЛДВЭРЛЭДЭГ КЕМБРИЖИЙН СИСТЕМТЭЙГЭЭ ЗУУРАЛДСААР ХИЧНЭЭН ЖИЛ БОЛОХ ЮМ БЭ.

92.126.140.5Зочин   • 6 сарын 11. 6 цаг 01 минут

Manai bolovsroliin sistem dampuursan. surguul cecerlegiin hurelcee muu uhraas jiriin irgediiin huuhduud neg angid 50.60 aaraa suuj bna. erh medeltenguud zovhon oorsdiinhee huuhduud. oorsdiigee boociildeg arhaagui.!!!

84.58.62.167Зочин   • 6 сарын 10. 16 цаг 46 минут

Ter anhlid baidag hun Orosiin sistem gej duulaagui yum bna.

66.181.161.80Nemeh bayar   • 6 сарын 11. 8 цаг 07 минут

Syragchdin syrah bichgin talaar jaahan bodmoor bna yrid jilinhe huuhdin syrah bichvig hydaldaj avaad uzeh gehleer uhenh ni shunelvdsen veed hasagdana shunegdsen nomi ni avayaa geheer oldots myytai huduu oron nytagt shuneer hevlegdej byi syrah bichginhe dotorhu agyylgig jaahan bodmoor bna oilgogdohgvi huuhed ynshuhad bagsh syraghdin yaldaa holboog jaahan oioirtyylmaar bna

202.126.89.112Зочин   • 6 сарын 14. 23 цаг 20 минут

huuhnuudiin surah bichig hangaltgui .

Шинэ мэдээ

 Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ9 минут 7 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв15 минут 24 секундын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд21 минут 4 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ26 минут 1 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана37 минут 26 секундын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна48 минут 9 секундын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно54 минут 49 секундын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 16 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 34 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой1 цаг 41 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 51 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ2 цаг 4 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 16 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 21 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 33 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ2 цаг 38 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ2 цаг 43 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана2 цаг 56 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 9 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ3 цаг 41 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ3 цаг 51 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 36 минутын өмнөЦаг агаарын мэдээ4 цаг 51 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04Улаанбаатарт 28-30 градус дулаан байна7 сар 15. 11:59Өнөөдрийн зурхай7 сар 15. 11:56ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД: Улаанбаатар-Дарханы замыг өнөөдрөөс эхлэн хааж байна7 сар 15. 11:35Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 13:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.