2019 оны 6-р сарын 11
9 цаг 20 минут

Хонгорзул цэцгийн домог

Нэгэн удаа Газрын хаан ганц хүүгээ хань ижилтэй болгох нууцхан хүсэлдээ хөлөгдөн тэнгэрийн болон, лусын хаадыг гүнж, дагинсаа дагуулан ирэхийг санал болгож гэнэ. Тэд хариуд нь бидний уулзалтанд гүнж, ханхүү нар оролцдоггүйг та мэдэж байгаа тиймээс чадахгүйнээ гэхэд....

Газрын хаан би нэг л удаа та 2-оос гуйя. Үүнийг л зөвшөөрөөч та 2 надаас бас хүссэн нэг нэг зүйлээ гуйгаарай хэмээн зөвшөөрхийг ятгав. Арга буюу Тэнгэрийн хаан, Лусын хаан хоер зөвшөөрч гүнж, ханхүү нараа дагуулж ирэхээр болжээ. Тэнгэр, Газар, Лусын хаадын уулзалт нижгэр болж гурван өдөр дараалан бороо орж байгаль дэлхий урьд байгаагүйгээрээ сэргэж цэцэг, жимс үлгэрийн юм шиг ургаж байв.

Лусын гүнжид ханхүүгийн уншдаг уран сайхан өгүүллэг, үлгэр, домогийг багтаасан ном судар ихэд таалагдсан бол Тэнгэрийн гүнжид газрын одод болох ишин дээрээ бүжин найгасан үлэмж гоо цэцэгс хамгаас илүү сэтгэлийг нь татаж байв.

Уулзалтын үеэр Тэнгэрийн гүнж аавдаа хандаж Газрын хааны ханхүүд сэтгэлтэй болсноо хэлж энд үлдэх тухайгаа хэлхэд аав нь эрс татгалзав.

Гурав дахь өдрийн шөнө бороо зогсож ханхүүгийн ордны гадаа Тэнгэрийн гүнж Лусын гүнж тэр гурав хамгийн ариун нандин зүйл хайрын талаар ярилцаж байтал Тэнгэрийн гүнж гэнэт сэтгэл нь догдолж цурхиран уйлав. Ханхүү түүнийг аргадан нулимсыг арчиж сэтгэлтэйгээ хэлжээ...Гэвч Тэнгэрийн болон Лусын гүнжүүд урьд өмнө хэзээ ч газрын ханхүүгийн гэргий болж байгаагүй аж.

Ханхүү гүнж хоёр ихэд гуниглав. Үүр цайж Тэнгэрийн хаан болон Лусын хаан гүнж ханхүү нараа дагуулан явах болоход Тэнгэрийн гүнж алга болсон байлаа. Түүнийг Газрын хаад ийш тийш илч довтолгон өдөр шөнгүй хайлгажээ. Эцэст нь Тэнгэрийн хаан үүр цүүрээр Газрын хааны ордны үүдэнд санаашран сууж байгаад нар мандахад тэдний үүдэнд нэгэн цэцэг дэлбээлж байгааг хараад түүнээс охиныхоо гэгээн ариухан хонгорхон харцыг олж харав.

Аав руугаа уучлал хүсэх мэт харан дэлбээлж байгаа охиныхоо амьсгалыг мэдэрсэн Тэнгэрийн хаан түүнийг тасдаж аваад явахыг хүссэнгүй. Харин нэг хүслийн биелүүлнэ гэж амалсан Газрын хаан ханхүү хоёрыг дуудан, Ханхүүд хандан Миний гүнж чамд чинь сэтгэл алдран танай ордны үүдэнд үлджээ. Түүнийг насан туршдаа чин сэтгэлээр хайрлаж яваарай ,ганцхан үүнийг л хүсье.

Түүнийг битгий ганцаардуулаарай энэ цэцэгт миний охины ХОНГОРЗУЛ гэдэг нэрийг өгөөрэй гэж хэлээд бодлогошрон бодлогошрон байж өөрийн эрхгүй нулимс дусаан тэнгэрийн цээлд хорогдон хорогдон, гуниглан гуниглан одов. Ханхүү тэрхүү цэцгийг ажиглан хартал яг тэр шөнийн ярилцаж байхад Тэнгэрийн гүнжийн нулимс унагасан газар цэцэг дэлбээлсэн байлаа.

Үүнийг харсан Лусын гүнж хоёр найзынхаа чин хайрыг хүндэтгэж өнө мөнхөд услаж явхаа амлаж өнөө хүртэл ХОНГОРЗУЛ цэцэг Тэнгэр Газар Лусыг холбосон ганц цэцэг гэж хүндлэгдсээр ирсэн түүхтэй. Ханхүү ч насаараа гэргий авалгүй ХОНГОРЗУЛАА харж хайрлаж явсан домог байдаг. ХОНГОРЗУЛ цэцгийн өргөстэй болсон түүхийг өөрийн гүнжээ муу муухай бүхнээс хамгаалах гэсэн аавых нь сэтгэлийн нулимс нь
ХОНГОРЗУЛ цэцгийн ишин дээр уусан урсахдаа өргөс болсон гэдэг ба Тэнгэрийн гүнжийн цэвэр ариун сэтгэл Газрийн ханхүүгийн чин үнэнч сэтгэлийг ХОНГОРЗУЛ цэцгээр билэгдэн чин хайрын цэцэг, ордны титэмт цэцэг, тэнгэрийн гүнж цэцэг, тэнгэрийн дагина цэцэг хэмээн хүндэтгэн нэрлэж ирсэн хуучны домог байдаг...

Аяаа ...чин хайрын нулимснаас төрсөн цэвэр ариун ХОНГОРЗУЛ цэцгийн домог ийм буюу

8
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

8 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

193.57.67.241Зочин   • 8 сарын 1. 10 цаг 22 минут

Хүмүүс Морины уруул гээд л байдаг юм билээ. Хонгорзул цэцэг чинь энэ зурган дээр байгаа мөн шүү дээ. Энэ өргөстэй бондгор чинь задраад сайхан ягаан өнгөтэй гоё цэцэг болдог юм даа.

202.126.88.154А   • 7 сарын 1. 12 цаг 35 минут

Цэцэгний зурагаа зөв оруул.

66.181.187.233Зочин   • 6 сарын 18. 13 цаг 40 минут

хонгор зул цэцэг зам дээр урагдаг юм уу

202.9.42.168Зочин   • 6 сарын 14. 16 цаг 57 минут

хонгорзул цэцэгээ тавина уу

192.82.66.101Зочин   • 6 сарын 11. 10 цаг 05 минут

Сайхан домогийг муухай бичижээ....

103.57.94.57зочин   • 6 сарын 10. 21 цаг 28 минут

хонгорзул цэцгээ зөв олоод тавьчихгүй унаганы уруул шив дээ

202.21.100.210Уучлаарай   • 6 сарын 18. 13 цаг 19 минут

Хонгорзул цэцэг мөн байна. Үзээгүй хүн үнэмшдэггүй ч энэ зураг бол мөн юм шүү

112.72.11.123Зочин   • 7 сарын 4. 18 цаг 00 минут

Морины уруул л гэж хүүхэд байхаас нэрлэж ирсийн. Жинхэнэ нэр нь хонгорзул юм биздээ.

Шинэ мэдээ

Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо2 цаг 47 минутын өмнөАмархан хийгээд амттай тураах дэглэм2 цаг 52 минутын өмнө"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо3 цаг 6 минутын өмнөНӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно3 цаг 7 минутын өмнөНийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо3 цаг 23 минутын өмнөӨнөөдрийн зурхай3 цаг 37 минутын өмнөFATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ3 цаг 45 минутын өмнөЦаг агаарын мэдээ3 цаг 52 минутын өмнөАвтобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.