2019 оны 6-р сарын 11
9 цаг 10 минут

Уулын өвгөдийг няц дарсан нь

Уулын өвгөдийн түүх бүр 11-р зуунаас эхэлнэ. Персийн Медрест буюу нийгэм-шашны сургуульд сурч байсан ухаалаг, авьяаслаг 3 хөвгүүний үерхэлээс үүдэлтэй аж. Бүх хичээлдээ сайн сурч, дотно найзалж байсан Абу Али Хасан, Омар Ибн Аль Хаяам, Хассан Ибн Саббах нар хэзээ нэгэн цагт алдартай хүмүүс болно гэдэгтээ баттай итгэдэг байжээ. тиймээс хэн нь түрүүлж амжилт олсон нь бусаддаа туслахаар болжээ. Нэг л өдөр Абу Али Хассан Селжүкийн султан Меликийн дотны хүн болж, Низам аль Мулык буюу “Улсын эмх журмыг үндэслэгч” гэж нэрлэгдэн тэргүүн сайд болсон байв. Низам гэх нэртэй болсон Абу Али Хассан найзууддаа амласнаа мартсангүй, хайсаар олж уулзан хааны ордонд өндөр алба хаах санал тавив.

Тэгэхэд 2 нөхдийнх нь нэг нь болох, өдгөө бүх дэлхий Омар Хаяам нэрээр нь мэдэх гүн ухаантан, их найрагч маань эелдэгээр татгалзжээ. Харин Хасан Ибн Саббах найзынхаа саналыг дуртаяа хүлээн авчээ. Тэрээр сайдын сэнтийд суусан байна. сайд болоод удалгүй Саббах өөрийн найз Низамыг унагаж, өөрөө албыг нь авах гэж улайрах болов. Улмаар нөхрийн эсрэг хуйвалдаан сэтгэж эхлэв. Ордны хов жив, дотоод амьдралыг гаргууд мэдэх болсон Низам өөрийнх нь эсрэг хуйвалдааныг тэр дор нь илрүүлсэн тул Мелик шах Хасан Ибн Саббахыг шившиглэн эзэнт улсаас хөөн явуулжээ.

Гутарч, доромжлогдсон Саббах хэсэг зуур Ойрхи Дорнодын улсуудаар хэсүүчлэн явсаар сайд байсан түүхээ гашуунаар дурсан явахдаа өшөөгөө авах хүсэлдээ шатсан байна. тэгээд төлөвлөгөө боловсруулж эхлэв. “надад 2 л үнэнч хүн байхад муу Турк тариачинг унагахдаа л унагана.” Хэмээж байсан гэдэг. Хасан тун удалгүй Каирт очиж лалын шийт урсгалд орж, ухуулан сэнхрүүлэх, илтгэх чадварынхаа ачаар нэр хүндтэй болж чаджээ. Удалгүй Хассаны цаад санааг бүрэн ойлгоогүй олон тооны дагалдагчидтай болов.

Өшөөгөө авах таатай мөч ирсэн тул Хассан Каираас гэнэт явж, Каспийн тэнгистэй ойрхон Аламут цайзыг 3000 алтан динараар худалдан авчээ. Цайзын эзэн болсон Хассан Саббах улам бүр өөртөө итгэлтэй болж, өөрийгөө зөнч мэргэнээр зарлан тунхаглаж, цэрэг дайчдаа бэлдэх болсон байна. Саббахын итгэлт туслахууд хүдэр чийрэг залуусыг урхидан чанга хатуу бие бялдарын дасгал хийлгэн, зэвсэг эзэмшүүлэх болов. Хассан Саббах “Уулын өвгөн” хэмээн өөрийгөө өргөмжилж, оюун санааны чухлыг ойлгон бүх анхаарлаа үүнд хандуулж байв.

Хассан Ибн Саббах цайздаа диваажин мэт цэцэрлэгийг цогцлоон байгуулж, өөрийн талын залуусыг хашишшар мансуурулан аваачин, жаргааж байгаад өөртөө татдаг байв. алуурчид нь ихэвчлэн гуйлгачин, худалдаачин, мөргөлчийн дүрд хувилан эзнийхээ заасан хүнийг тнилгоход бэлэн болдог байв.

Асар чанга дэг журам тогтоож түүнийг зөрчсөн хэнийг ч ялгаагүй хатуу чангаар шийтгэн цээрлүүлдэг байв. 2 жилийн дараа Саббах цэргүүдээ Сельжукүүдэд цохилт өгөх чадалтай болсон гэж үзээд найз асан Низамаас эхлэхээр шийджээ. Даалгаварыг биелүүлэхээр явсан дайчдаас нэг нь тэргүүн сайдын өргөөнд нэвтэрч чаджээ. Улмаар нуугдан отож, тааламжит мөчийг хүлээв. Тэргүүн сайд Низам цэцэрлэгт гарч агаар амсгалах гээд явж байх замдаа алуурчинтай таарч хор түрхсэн хутганд 3 дүрүүлэн амиа алджээ. Сайдын бие хамгаалагч нар алуурчныг газар дээр нь хэдэн хэсэг тасдаж хаясан боловч даалгавар биелэгдэг.

Удалгүй Аламут цайзын хаалган дээр 2 хүний нэр бичсэн байна. нэг нь алуурчны нэр байсан бол нөгөө нь Низамын нэр байлаа. Үүнээс эхлэн “Уулын өвгөн” олны дунд айдас хүйдэс түгээж эхлэв. 2 сарын дараа Султан Мелик шах учир битүүлгээр алагджээ. Олон ч сайд, вангууд Исмайлитийн алуурчдын золиос болж эхлэв. Мелик шахын залгамжлагч Аламут цайзыг авах гээд дийлсэнгүй. Аламутын цайзын бас нэг өөр нэр нь “Бүргэдийн үүр” юм. Исмайлийтүүд хөгжлийнхөө оргил үед 360 гаруй том жижиг бэхлэлтийг Кавказын нуру, Каспийн тэнгисийн эрэг, Сири, Ирак, Ираны нутагт байгуулжээ.

Аламут цайзын уулын өвгөдийг тогтоож чадсан ганцхан улс байсан нь Монгочууд байв. Аламут цайзын алуурчдыг ассасин гэх ба энэ нь хашашин буюу мансуурагчид гэсэн утгатай үгнээс гаралтай. Хашиш гэдэг нь Энэтхэгээс гаралтай нэгэн зүйлийн ургамал бөгөөд мансууруулах чадвараараа алдартай. Уулын өвгөд тэдэнд итгэл үнэмшил үзүүлээд зогсохгүй, тухайн аллагад тохирох этгээдийг 50-200 нэр дэвшигчдээс сонгон авч хурц зэвсгийн эрдэм, тэсвэр хатуужилд сурган, даалгавараа биелүүлэх арга зам, хэрэгцээт мэдээллээр ханган илгээдэг байв. тэд чичлүүр хутганаас өөр зэвсэггзй байх бөгөөд зорьсон хэргээ бүтээгээд өөрөө үхэх ёстой байв.

“Уулын өвгөд” Аламут буюу Бүргэдийн үүр цайзаасаа бараг гарахгүй. Зөвхөн хамгийн хамгийн шадар хүмүүсдээ л үзэгдэж, лалын ертөнцийн бүхий л хөл хөдөлгөөн, үйл явдлыг чанд ажиглаж, дураар засаглаж, нууц сүлэжжгээ өргөтгөн Европын ихэс дээдсүүдэд хүртэл урт гараа хүргэх болжээ.

Ассасинуудын гарт зөвхөн лалын ертөнцийн шах, ихэс дээдсүүд өртөж байсангүй. мөн Баварын герцог 1-р Людвик, Иерусалимын захирагч Конрад Монферрадский зэрэг цуутай язгууртнууд өртөж амиа алдаж байжээ. “Уулын өвгөд”-ийн заналхийлэлд Хорезмын шах, Ромын пап, тэр ч байтугай Чингисхааныг хүртэл сүрдүүлэх гэж оролдож байв.

Уулын өвгөд нь зөвхөн өөрсдийнхөө өрсөлдөгчдийн замаасаа зайлуулахаасаа гадна тэдэн дээр өрсөлдөгчөө алуулах гэсэн, хэн нэгнийг замаасаа зайлуулах гэсэн хүмүүс хүртэл ирж, хамсаатан болж байв. өөрөөр хэлбэл “Уулын өвгөд”-ийн ассасинуудыг өрсөлдөгчөө замаасаа зайлуулах гэсэн ноёдууд бас хөлсөлдөг байв. Загалмайтны аян дайны дараа Ойрхи Дорнодод бий болсон христийн улсуудын хоорондын тэмцлийг ашиглан “Уулын өвгөд” ассасинуудыг илгээж, ноёд захирагчдын амь насыг нь хороож, улмаар хүчийг нь тарамдуулан хожим лалынханд шахагдан арчигдахад хүргэсэн юм. Ассасинууд ямар ч аюултай зүйлээс шантарч буцах нь үгүй тул эрх мэдэлтэн, хүчирхэг эзэн хаан ч гэсэн амь нас нь баталгаагүй байжээ.

Исмайлитуудыг нийтдээ 8 уулын өвгөн залгамжлан удирдсаны хамгийн сүүлийнх нь Али Аддин Мухамед байжээ. Их замын тонуулчид хүртэл “Уулын өвгөн”-ний ивээлд багтаж, дураараа дургиж байв.

Дундад Азийн нэрт дээрэмчин Орбасийг Хорезм шахын цэргүүд баривчлан авч Самаркандын зээлд цаазлан хороох болоход “Уулын өвгөн” шах руу захиа илгээж, заналхийлэс суллуулжээ. Ассасинуудын эзэн хэдий залуу хүн байсан ч гэсэн “Уулын өвгөн” гэсэн нэрийг авна. Хамгийн сүүлчийн “Уулын өвгөн” Чингисхааны үед 20 гаруйхан настай байжээ. харин Хүлэг хаан Перс рүү аян дайн хийхэд тэрээр 60 гаруй настай байв.

Монголчууд лалын ертөнцөд цохилт өгсөнөөр хүчний харьцаанд өөрчлөлт оров. Зарим нэг лалын томоохон шахууд Уулын өвгөнийг ашиглан Монголчуудтай тэмцэхийг оролдож байсан бол нөгөө нэг хэсэг нь Монголчуудыг ашиглан “Уулын өвгөд”-ийг дарахыг хичээх болов.

“Уулын өвгөд”-ийн хорлонт ажиллагааг Чингисхаан Хорезмд байлдаж байхдаа олж сонсжээ. Тэр ч байтугай Чингисхааныг сүрдүүлэхийг оролдсон баритм бий. Өгөөдэй хааны үед хааны үед Исмайлийтуудын эсрэг дайн хийсэн боловч амжилт ололгүй асар их хохирол амсаад Монгол цэргүүд ухарчээ.

Харин Мөнх хаан өөрийн дүү Хүлэг хааныг Персэд илгээхдээ 2 чухал үүрэг өгсний нэг нь Исмайлитуудыг ямар ч үнээр хамаагүй дарах байв. Монголчууд хэдийгээр хүч чадал ид үедээрээ байсан ч гэсэн Улын өвгөнийг дарах амаргүй байв. тиймээс Хүлэг хаан Ираны захирагч нарыг эрх сүрээр далайлган хамсаатнаа болгон авчээ.

“Уулын өвгөд”-ийн цайз руу Монголчууд довтлох үед Исмайлийтүүдийн хооронд хагарал гарчээ. Нэг хэсэг нь Монголчудтай хамтрах хэрэгтэй гэж байсан бол нөгөө хэсэг нь Монголчуудтай тэмцэлдэж, хуучны дэг жаягаа хадгалах байр суурьтай байжээ. Уулын өвгөн Ала-ад Дин Монголчуудтай, өөрөөр хэлбэл Хүлэг хаантай тэмцэж, исмайлийтийн хуучин жаягийг хадгалан үлдэх талыг барьж, хэрэг дээрээ феодалуудын эсрэг өргөн хүрээний алах ажиллагааг зохион байгуулав. Ала-ад Диныг 1255 оны 12-р сарын 31-нд алжээ. Энэхүү аллагыг захиалагч нь Ала ад Дины хүү Хуршах байсан нь ойлгомжтой. Эцгийнхээ оронд эзэн суусан Хуршах аллагыг гардан үйлдсэн зарцаа цаазалсан байна.

Хөлөг хаан 1256 онд Хуршахад элч илгээж, түүнийг бууж өгөхийг шаардав. Хуршах харин 1 жилийн хугацаа өгөөч гэж гуйжээ. Эвээр үзээд болохгүйг ойлгосон Хүлэг хаан өөрөө цэргээ аван хөдөлсөн гэдэг.

Хүчээ сэлбэсэн Монгол арми 3 жилийн хугацаанд Исмайлитуудын цайзыг дараа дараалан эзэлж, Аламут буюу “Бүргэдийн үүр”-т тулж ирэв. Монголын 2500 шилмэл цэргүүд Аламутад ирэв. Байгалийн саад, хүчтэй хэмэр бэхлэлтээр өвч тнонглогдсон уг цайзыг 500 ассасин 200 цэрэг хамгаалж байсан боловч газар газар дайн хийсэн Монгол цэргүүд цайзад нэвтэрч ассасинууудтай гардан тулалдаанд оржээ. Монголчууд цайзыг өвч бүсэлж байгаад бүслэлтээ шахаж, дайсны гол хүчийг хэдэн хэсэг тасдах арга хэрэглэжээ. Ассасинууд үнэхээр эрэлхэг тулалдаж Монгол цэргүүдэд хохирол үзүүлсээр байв.

Монголчууд цайзад үлдсэн хэсэг хүнийг олзлоод тэдний дотроос “Уулын өвгөн”-ийг олж гарган иржээ. яг үнэндээ тэр өөрийгөө илчилсэн юм. “Уулын өвгөн”-ийг амьдаар нь олзолсон монголчууд эмч охидыг ялган аваад, бусдыг нь хүйс тэмтэрчээ. Олзлогдсон Хуршаныг буюу “Уулын өвгөн”-ийг Хүлэг хааны тушаалаар 1257 оны 3-р сард Мөнх хаанд хүргээхээр илгээсэн боловч замдаа амь үрэгдсэн байна. харгалзан хүргэж явсан Монгол цэргийг ховсдох гэж оролдоод сэлмээр цавчуулж үхсэн гэх яриа бас бий.

Хүлэг хааны цэрэг Ираны хойд хэсэгт 175 жилийн хугацаанд оршин тогтносон Исмайлитуудын улсыг эзлэн авч, анхны томоохон зорилгоо биелүүлжээ. Ер нь Исмайлитууд одоо ч Ирак, Афганистан, Энэтхэг, Алжирт ч байсаар байгаа юм.

Эх сурвалж: 
1. Н. Дугарсүрэн, Д. Гүн-Үйлс. “Монгол хаад-түүхэн шаштир, 7-р боть, Хөлөг хаан”
2. Ш. Насанбат. “Монголчуудын түүхэнд үлдээсэн 33 цуут тулалдаан: Монголчууд лалын нууцлаг эзэнт улсыг мөхөөсөн түүх”.

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.88.213Зочин   • 6 сарын 13. 14 цаг 36 минут

Ядаж үг үсгийн алдаагүй бичээд оруулсан бол үнэмшил төрөх байлаа гэж

203.91.115.40Жак   • 6 сарын 13. 13 цаг 31 минут

Хуршахын vxлийг харин энд øøpøøp бичсэн байна. Алт эрдэнэстэй øpøøнд øлсгøж алсан байдаг юм билээ. Хоол гуйхад нь -Чи алтанд дуртай хvн. Vvнийг ** гэж таваг дvvрэн алт оруулж øгч байсан гэж тvvxэн сурвалжид vлдсэн байдаг.

176.179.169.8Зочин   • 6 сарын 11. 10 цаг 40 минут

Hen irgediin yum

59.153.115.64Зочин   • 6 сарын 11. 9 цаг 29 минут

Монголчууд тэр үeд исламчуудыг дараагүй бол дэлхий эзлэгдэх байсан лалынханд. Монголчууд буруу номтнуудыг дарах тэнгэрийн ташуур болон очсон

202.9.43.8иргэн   • 6 сарын 11. 9 цаг 18 минут

Энэ үнэхээр үнэн түүх бичсэн байна. сонирхолтой байна. Энэ талаар Ишцэрэнгийн Саныцарь гэсэн зохиогчтой Тооноор тольдогч сүүлт од гэдэг зохиол байгаа, үүнийг сонирхсон хүн олж уншаарай

66.181.186.230Зочин   • 6 сарын 10. 15 цаг 21 минут

Odoogiin Ali kaida isis

Шинэ мэдээ

“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ9 цаг 37 минутын өмнөБайгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм9 цаг 42 минутын өмнөАНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ9 цаг 47 минутын өмнөЗөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…9 цаг 52 минутын өмнөФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод9 цаг 57 минутын өмнө"Анхдагч" ах нар12 сар 7. 14:35Нийслэлийн бүсэд баавгай орж иржээ12 сар 7. 14:34Өвөрмөц авьяастай 15 алдартан12 сар 7. 14:30Их Британид 121 граммын цул алт олджээ12 сар 7. 14:25Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана12 сар 7. 14:22Англи хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ12 сар 7. 14:20Дэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ12 сар 7. 14:15Volkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ12 сар 7. 14:10Валютын ханш12 сар 7. 14:05Дэлхийн улс орнуудад цайны мөнгө хэрхэн өгдөг вэ12 сар 7. 14:00Таеквондогийн "Москва гран при финал-2019"12 сар 7. 13:55Видео: 2019 оны хамгийн шилдэг зургаан кпоп дуу12 сар 7. 13:50Брэд Питт: Би 20 жил нэг ч уйлаагүй12 сар 7. 13:45Нийт газар нутгийн 70 хувьд зудын эрсдэл үүсэх төлөвтэй байна12 сар 7. 13:40Halsey болон “BTS”-ын Suga нар хамтарсан дуу гарлаа12 сар 7. 13:35УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...12 сар 7. 13:30“Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн” боллоо12 сар 7. 13:25Мелания Трамп импичментийн талаар анхныхаа "МЭДЭГДЭЛ"-ээ хийлээ12 сар 7. 13:202018 онд улаан бурхан өвчний улмаас 140 мянга гаруй хүн амиа алджээ12 сар 7. 13:15Онгоцонд ашигласны дараа идэж болох аяганд кофе хийж өгдөг болно12 сар 7. 13:10БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт бүртгэгдсэн тарваган тахал өвчний талаарх албан мэдээлэл12 сар 7. 13:05УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...12 сар 7. 13:00Миссээ дэмжих үү12 сар 7. 12:55Б.Буджаргал Ази тивд анх удаа болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтэд түрүүллээ12 сар 7. 12:50ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эмэгтэй кпоп одод12 сар 7. 12:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.