6-р сарын 11
9 цаг 00 минут

Иргэдийн 20 гаруй жил нэхэж байгаа хотын эрх зүйн асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хэрхэн тусав

Монгол Улс хэдэн хоттой вэ  гэхээр ихэнхдээ эргэлзсэн хариулт сонсоно. Яг үнэндээ  хүчин төгөлдөр байгаа хуулийнхаа зохицуулалтаар Улаанбаатар гэсэн ганцхон хоттой. Өмнөх нийгмийн үед хотын статустай байсан Эрдэнэт, Дархан болон аймгуудын төв одоо зүгээр л сумын төв болсон. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөөс иргэд хотоо нэхэх шалтгаан нь энэ. Ер нь 1990-ээд оны эхэн үеэс буюу 1992 онд Үндсэн хууль батлагдаж эхэлсэн үеэс эхлэн хотын эрх зүйн асуудал хөндөгдөж ирсэн байдаг. 2017 оны зун Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулах үеэр энэ асуудлаар  273 гаруй мянган иргэн санал бодлоо илэрхийлж 65.9 хувь нь хотын статусыг сэргээхийг дэмжжээ.

Аймаг, нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч иргэдээс бус сум дүүргийн төлөөлөгчдөөс сонгогддог болох юм. Өөрөөр хэлбэл аймаг, нийслэлийн ИХ-ын төлөөлөгч болсон хүн хоёр шатны хурлын байгууллагын төлөөлөгч болно

Ийнхүү орон нутгийн хотын статусыг үгүй болгосноор олон сөрөг асуудал үүссэн гэдгийг судлаачид хэлдэг. Тухайлбал, ойлгомжгүй байдал, давхардал, зэрэг дэв, удирдах удирдуулах ёсны эрэмбэ дэв алдагдсан гэж үздэг. Түүнчлэн хотын хөгжлийн өрсөлдөөн үгүй болж, энэ нь орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг алдагдуулсан гэж үздэг. Энэ нь улмаар төрж өссөн аймаг хотдоо ажиллаж амьдрах гэсэн иргэдийн хүслийг мохоож Улаанбаатар руу чиглэсэн их нүүдлийг эхлүүлэх шалтгаан болсон билээ.

Харин энэ алдааг засч залруулах боломж удахгүй хэлэлцэх Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийг баталснаар бүрдэх боломжтой. Ингэвэл Монгол Улс улсын чанартай болон орон нутгийн хотын статустай болно.

Одоогийн хүчин төгөлдөр хуулиар Засаг захиргааны үндсэн гурван нэгж бий. Үүнд: нэгд, аймаг нийслэл, хоёрт, сум дүүрэг, гуравт баг хороо. Гэхдээ энэ гурван түвшний засаг захиргааны нэгж нь бүгд ижилхэн чиг үүрэгтэй. Тиймээс алиныг нь суурь нэгж гэх юм бэ гэсэн асуудал урган гардаг. Харин Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж буй нэмэлт өөрчлөлтөд  сум, дүүргийг үндсэн  суурь нэгж хэмээн зааж, татвар тогтоох, өмчтэй байх  гэхчлэн эрх мэдлийг тийш нь илүү төвлөрүүлье гэж  байгаа юм. 

Нутгийн удирдлагын тогтолцоог боловсрнгуй болгохтой холбоотой зарчмын хоёр том өөрчлөлт оруулахаар яригдаж байгаагийн нэг нь энэ юм. Харин нөгөөх нь аймаг, нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч иргэдээс бус сум дүүргийн төлөөлөгчдөөс сонгогддог болох юм. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн ИХ-ын төлөөлөгч болсон хүн хоёр шатны хурлын байгууллагын төлөөлөгч болно гэсэн үг. Одоо монголчууд бүх шатны 5 сонгууль хийж байгаа. Харин нэмэлт өөрчлөлтөөр  аймаг, нийслэл  болон баг хорооны сонгууль гэж байхгүй болж 3 шатны сонгуультай болно.

Сум, дүүргийн Засаг дарга нар томилгоогоор бус нутаг дэвсгэрийнхээ иргэдээс сонгогдож, аймаг, нийслэлийн Засаг дарга нар батламжилдаг байхаар тусгаад байна. Харин баг хорооны Засаг дарга нарыг сум дүүргийн Засаг дарга нар шууд томилох юм. Учир нь баг хорооны Засаг дарга нар бол төрийн албан хаагч, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг албан тушаалтан гэдэг утгаараа эрх зүйн ийм зохицуулалттай байх аж.

Тэгэхээр сум, дүүргийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нарын тухайд хоёулаа иргэдээсээ сонгогддог болно. Тийм болохоор эрх мэдлийн зөрчил үүсэх, эсвэл орон нутгийнхаа ажилд хэт анхаараад засаг төрийн  ажлыг цалгардуулахгүй биз гэсэн асуулт бас гарна.  Гэхдээ энэ мэт эргэлзээг бусад органик хуулиараа зохицуулах  боломжтой гэж байгаа юм.

Өөр нэг асуудал гэвэл иргэдээсээ сонгогдсон сум, дүүргийн Засаг дарга нарыг ИТХ огцруулж болно. Ингэсэн тохиолдолд дараагийн даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар шууд  томилж байх юм.  

Уншигч та бүхнийг Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохоор ямар нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа болон хүчин төгөлдөр байгаа Үндсэн хуульд  хэрхэн туссан талаар харьцуулан хүргэж байна.

Нэг. Хотын эрх зүйн байдлыг тодорхой болгох асуудлаар:

Үндсэн хуулинд:

57.2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Нэмэлт өөрчлөлтийн төсөлд:

57.2.Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно.”

Хоёр. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлох талаар:

Үндсэн хуулинд:

59.2.Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал, тухайн Хурлын хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн.

59.3.Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно.

Нэмэлт өөрчлөлтийн төсөлд:

59.2.Монгол Улсын нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал мөн. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн болон татвар тогтоох эрхтэй байна. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тоо, тэдгээрийг иргэд сонгох журмыг хуулиар тогтооно

59.3. Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас дөрвөн жилийн хугацаагаар сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ.”

Засаг Гурав.Бүх шатны даргыг томилрх, огцруулах журмын талаар:

Үндсэн хуульд:

60.2.Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Хурлаас нэр дэвшүүлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд; сум, дүүргийн Засаг даргыг харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно.

60.3.Ерөнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар дахин нэр дэвшүүлж томилтол өмнөх Засаг дарга бүрэн эрхээ хэвээр хадгална.

Нэмэлт өөрчлөлтийн төсөлд:

60.2.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд; баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно. Ерөнхий сайд аймаг, нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зүйлд заасан журмаар дахин нэг удаа нэр дэвшүүлж Ерөнхий сайд томилно.

60.3.Сум, дүүргийн Засаг даргыг тухайн нутаг дэвсгэрийн иргэд дөрвөн жилийн хугацаагаар сонгож, аймаг, нийслэлийн Засаг дарга арван тав хоногийн дотор батламжилна. Сум, дүүргийн Засаг даргын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.”

 М.Нэргүй 

 

 

 

 

11
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

11 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.135зочин   • 6 сарын 11. 18 цаг 45 минут

Дүндаажанцан маш муу бөөрөнхий өөрчлөлт оруулж байна. Угаасаа нэг намын үед өөрчлөлт хийх зохистой биш гэж аль ч намын гишүүн бус жирийн иргэний хувьд бодож байна. Минийхээр УИХ-ыг 2 танхимтай болгох асуудлыг заавал оруулах ёстой. Мөн Дархан, Эрдэнэт гэсэн хотуудыг аймгийн статусаас гаргаж хотын статуст оруулах хэрэгтэй . Яагаад ийм заалтыг оруулаагүй юм бэ бөөрөнхий лүндаа. Өөрөө нэг их ирээдүйтэй амьтан биш удахгүй тэтгэвэрт гарна 2020 онд энэ пал палыг сонгохгүй, манай тойрогт даанч Зи Энхболд энэ 2 байсийн, тэгээд л энэ дээр буусан чоорт

202.9.43.139Зочин   • 6 сарын 11. 17 цаг 39 минут

ymar ch hereggui, doloo dor bolson bn. Sum duurgiin Irgediin toloolochdiin hural omchiin bolon tatvar togtooh erhtei gej iim balai ym baih uu

202.179.31.54Зочин   • 6 сарын 11. 15 цаг 38 минут

sumiin zasag darga zow aimgiin zasag darga irged baiwal

202.72.245.122и   • 6 сарын 11. 15 цаг 20 минут

Иргэд албан тушаалтны тоо яриагаар бус амьдралын зөрүү ялгаагаар дүгнэдэг болсон

202.179.26.212Зочин   • 6 сарын 11. 14 цаг 05 минут

naad ordongoo shataa

202.72.245.122б   • 6 сарын 11. 13 цаг 26 минут

Иргэд сонгоно гэхдээ тэр тэр албан тушаалтан зөвшөөрөл өгнө гэсэн баахан заалтаар аргалах маягтай

202.21.118.6Зочин   • 6 сарын 11. 12 цаг 01 минут

deed dood tanhimtai gej uurchluhgui yum bol uuniigee bolio

202.72.245.122ч   • 6 сарын 11. 11 цаг 06 минут

хуульд таарсан олигарх системээ байгуулчихсан байгаа Хуулиа хэрэгжүүл

150.129.140.90иргэн   • 6 сарын 11. 11 цаг 03 минут

хот яах бол байна аа тухайлбал эрдэнэт хот улсын хот биш юмуу.нөгөө аймаг улсын чанартай хотын заалт хаана байна аа.лундаажанцан гэж нэг бөөрөнхий нөхөр бөөрөнхий өөрчлөлт хийж балаг тарих нь байна.өөрчилбөл зоригтой шинэ өөртлөлт хийх хрэгтэй.тухайлбал хоёр танхимтай парламенттай болж байж монгол төр төр шиг болж хариуцлагатай болж авилга алга болох зам нээгдэж хөгжих брлно.

202.72.245.122А   • 6 сарын 11. 10 цаг 51 минут

ХУУЛЬД ТААРСАН ХҮНИЙГ СОНСГОЖ ОЛИГАРХИЙН ДЭГЛЭМ ҮРГЭЛЖИЛНЭ.

185.245.85.162Zochin   • 6 сарын 11. 9 цаг 55 минут

Hotiin tuhai tusgailan zaasan zuil zaalt alga bnaa. Zugeer l huuliar zohitsuulna gej. Hotiin status gej yamar baihiin, uls oron nutgiin hot gej bgaa bol zaag yalgaag ni togtooh, hotiin huvid zasag zahirgaanii negj ni yamar baihiin geed asuudal bna shuu.

Шинэ мэдээ

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрт 57838 хүүхэд хамрагдаад байна2 цаг 59 минутын өмнөМаргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 17. 17:00Ким Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ7 сар 17. 16:55Бразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа7 сар 17. 16:50Өөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“7 сар 17. 16:45Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа7 сар 17. 16:40ОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ7 сар 17. 16:40НЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна7 сар 17. 16:37Та биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт7 сар 17. 16:30ОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна7 сар 17. 16:25Сошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ7 сар 17. 16:20К.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав7 сар 17. 16:15Тоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...7 сар 17. 16:10Автомашины хачирхалтай ослууд7 сар 17. 16:05Эко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ7 сар 17. 16:02Хамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ7 сар 17. 16:00Израиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ7 сар 17. 15:55Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа7 сар 17. 15:52Сэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ7 сар 17. 15:50ТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл7 сар 17. 15:40“Төв номын сан” гурван сая гаруй номтой7 сар 17. 15:30Улс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна7 сар 17. 15:26Европын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ7 сар 17. 15:25Лорд Кейнс ОУВС-д зочилсон нь7 сар 17. 15:20Урсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо7 сар 17. 15:10"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна7 сар 17. 15:05Гоо сайхны мэс засал аминд нь хүрчээ7 сар 17. 15:00Япончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж7 сар 17. 14:50Кристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ7 сар 17. 14:45“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана7 сар 17. 14:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.