2019 оны 6-р сарын 11
8 цаг 30 минут

АН-ынхан УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ХҮЛЭЭЖ АВАХ УУ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд нэгдэж, АН-ыг УИХ-д албан ёсны бүлэгтэй болгохоор явна гэдгээ өнөөдөр мэдэгдэв. Улмаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад нэгдэх хүсэлтээ хүргүүлсэн юм. Түүний АН-ын зөвлөлд нэгдэх болсон гол шалтгаан нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх гэж байгаа энэ чухал цаг үед АН-ыг бүлэгтэй болгож, хүчтэй сөрөг хүчин байхын төлөө гэсэн юм. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Би МАХН-ын гишүүний хувьд намаасаа гарахгүйгээр, намынхаа зүгээс АН-ын бүлгийг хүчтэй сөрөг хүчин болгоход нь нэгдье гэж байгаа юм. УИХ-д Үндсэн хуулийг өргөн барьсан байгаа. Суудалгүй намуудын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлсэн байна. Тухайн хүсэлтэд үндэстний зөвшилцөх зөвлөл байгуулъя гэсэн байгаа. Сөрөг хүчин яах аргагүй сул байгаа учраас намууд Ерөнхийлөгчид хандаж байна гэж ойлгож байна. Мөн 2016 онд иргэд МАН-д 65 суудал буюу Үндсэн хуулийг өөрчлөх эрхийг өгсөн. АН-д есөн гишүүн буюу бүлэг байгуулах эрх, МАХН-ыг нэг суудалтай буюу Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эрхийг өгсөн юм. Харамсалтай нь сонгогчдоо улстөрчид сонсохгүй байна. Тиймээс би МАХН-ын гишүүдээсээ асуугаад ямар ч байсан бүлэг байх бололцоотой сөрөг хүчин байгаа учраас нэгдэж, нэгдсэн байр суурьтай болсон дээр байх гэж шийдсэн" гэсэн юм.

Тэгэхээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ямартай ч намынхантайгаа ярилцаж байгаад энэхүү шийдвэрийг гаргажээ. 

Харин АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Бидний хувьд нэг зүйл анхаарал татаж байгаа. О.Баасанхүү хувь гишүүнийхээ хувьд хүсэлт тавьж байна уу, эсвэл намаа төлөөлж хүсэлт тавьж байна уу гэдэг нь ойлгомжгүй байгаа. Хувь хүнийхээ хувьд тавьж байвал энэ хувь хүний асуудал" гэсэн юм. 

Тэгэхээр түүний ярианаас АН-ынхны хувьд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн гаргасан хүсэлт намаа төлөөлж байна уу, хувь хүнийхээ хувьд нэгдэж байна уу гэдэг нь ихээхэн чухал бололтой. Ямартай ч албан ёсоор хүсэлт нь ирсэний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хүлээн авах эсэхээ шийднэ гэж байсан. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү хүсэлтээ өчигдөр АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатад хүргүүлсэнээр АН-ынхан дотооддоо ярилцаж, УИХ-ын гишүүн О.Баасанхүүг хүлээн авах уу, эс хүлээн авах уу гэдэг шийдвэрээ гаргах үлдээд байна. 

Сануулахад, УИХ-ын тухай хуульд бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно гэж заажээ.

26 дугаар зүйл. Улсын Их Хурал дахь нам /эвсэл/-ын бүлэг

  • 26.1. Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг /цаашид “бүлэг” гэх/ байгуулж болно.
  • 26.2. Бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор нэр дэвшиж сонгогдсон гишүүд орно.
  • 26.3. Сонгуульд эвсэл байгуулж оролцсон намууд Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан бол эвслийн нэг бүлэг байгуулна.
  • 26.4. Улсын Их Хуралд 8-аас дээш суудал авсан нам татан буугдсан, эвсэл тарсан бол бүлгийг татан буугдсанд тооцох ба түүний бүрэлдэхүүнд байсан гишүүд дахин бүлэг байгуулахыг хориглоно.
  • 26.5.Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр өргөн мэдүүлэх бөгөөд ийнхүү өргөн мэдүүлснээр бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлнэ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь 2016 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт МАХН-аас нэр дэвшиж, сонгогдсон юм.

Б.Аз

"

48
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

48 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

107.77.92.25Зочин   • 2019, 6 сарын 12. 2 цаг 17 минут

Bathuug hen alsniig medchihsen tsuun hunii negdee Hamgaalalt l haij bgaa bh

202.126.88.130Зочин   • 2019, 6 сарын 11. 20 цаг 14 минут

БААСАНХҮҮ СОЛИОРСОН БАЙНАА

66.181.180.74zochin   • 2019, 6 сарын 11. 16 цаг 26 минут

Hamghiin zuv shidver bol Boldoosoo namiin udirdlaguud uuchlal guygaad Batzandan Bold 2-goo namdaa butsaaj avaghaas uer gagalgaa bayguy shuu dee

66.181.180.74zochin   • 2019, 6 сарын 11. 16 цаг 23 минут

ta nar ulsiin ih huraliin tuhay sayn unshij bayj setghegdelee bicheechee. songuuliin umne evsel bolooguy nam. bi- daagch nariig ali neg namtay negdej buleg bayguulah zaalt bayhguy shuu dee111

103.242.47.230Зочин   • 2019, 6 сарын 11. 15 цаг 29 минут

АН бүлэг болох нь зөв шүү МАН хэт даварна шүү

202.131.243.186Зочин   • 2019, 6 сарын 11. 14 цаг 45 минут

Эрхбиш бүлэгтэй болбол шийдвэрлэх гэж байгаа асуудалд нөлөөлөх нөлөө нэмэгдэнэ.завсарлага авч болно.

112.72.11.119Зочин   • 2019, 6 сарын 11. 14 цаг 09 минут

2 tuulai hooj baij jinken baastaigaa holidoj bai ch gui banzand ch gui bolloo doo Baastai ***** kkk

124.158.109.140Зочин   • 2019, 6 сарын 11. 13 цаг 47 минут

Уг авмаар л байгаа. Авсан тохиолдолд Их хурлын хууль зөрчсөн үйлдэл болно. Бүлэггүй болчихоод хэсэг байгуулсан нь бас хууль зөрчсөн хэрэг. Тийм заалт хуульд байхгүй.

103.57.94.135Зочин   • 2019, 6 сарын 11. 13 цаг 45 минут

49% хамгаалагч ноходтой нийлэх санаатай очоод суудлыг нь булаалдана Эрдэнэд өшиглүүлэх вий дээ хоолыг булаах гэж үзнээ...

202.179.25.126иргэн   • 2019, 6 сарын 11. 13 цаг 41 минут

хэдийн ярьж тохиролцчоол жүжиглэж байхгүй юуда

103.57.94.135Зочин   • 2019, 6 сарын 11. 13 цаг 39 минут

АН руу чоно гэтлээ ард нь хэлээ долоосон цатгалан хулгайч хүзүүгүй сахалтай чононууд гэрийн ноходтой нийлж дайрх нээ сэрэмжтэй бай

202.126.212.22Зочин   • 2019, 6 сарын 11. 13 цаг 12 минут

tvriinii boos baastai bacaan baasanhuu p;sdaa!

81.185.162.200Зочин   • 2019, 6 сарын 11. 13 цаг 00 минут

Улс төрийн янхан сонгууль дөхөхөөр амь тавьж бх шив.

202.55.188.41зочин   • 2019, 6 сарын 11. 12 цаг 38 минут

Хөөрхий, ИХ хурал дээр Эрдэнэтэйгээ яаж хэрэлдэж, багтрааж байснаа мартжээ, энэ дебил. Эрх ашгийнхаа төлөө бол чөтгөртэй ч нөхцөх нөхдүүд л дээ, энэ новшнууд, гайхах юм алга.

66.181.180.74zochin   • 2019, 6 сарын 11. 12 цаг 19 минут

ulsiin ih hurliinhaa huuliudiig unshij bayj tenegteechee malnuudaa. UER NAMAAS NER DEVSHCHIHEED YUNII CHINI BULEGT OROH ASUUDAL DONGOSOOD BAYGAA YUM BE?

202.179.24.39АН-ын гишүүн   • 2019, 6 сарын 11. 12 цаг 19 минут

Ашиг хонжоо харсан, хутган үймүүлэгч ийм хүмүүс АН-ыг нэр хүндийг улам бүр унагана гэдгийг та бүхэн тунгаан бодоорой. 20 оны сонгууль хүртэл бүлэггүй ч санал болгох зүйлээ Их хуралдаа ярьж хэлээд, тэмцээд сөрөг хүчнийхээ байр суурийг хадгалаад сууж бай. Наад хүн чинь Танай намд их гавъяа байгуулсан гэж хэлээд 20 онд АН-аас нэр дэвших гэж байгаа юм. тэртэй тэргүй наад хүн чинь 20 оны сонгуульд хаанаас ч гарч чадахгүй тар нь танигдсан хүн

124.158.109.140Зочин   • 2019, 6 сарын 11. 14 цаг 20 минут

Ардчилсан намын хоёр Э, бас нэг ..., энэ Б нар бол яаж ч нохойтож, юуг ч гөрдөж, мэтгэж чадах талаараа монголдоо толгой цохино доо.

66.181.180.74ARDCHILSAN NAMIIN ANHDAGCH   • 2019, 6 сарын 11. 12 цаг 09 минут

БААСАНХҮҮ ШИГ ШААРААР АРДЧИЛСАН НАМ ДУТАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. НАМАА БИТГИЙ БУЗАРЛААД БАЙ.ЭРДЭНЭТИЙН ЛУЙВАРЫН НУУЦ НОЁНТОН БОЛОХ ЭРДЭНЭБАТ БААСАНХҮҮ НАР ХУЙВАЛДАЖ БАЙГАА ЮМ БАЙНА.ХОЁУЛАНГ УЛСЫН ИХ ХУРЛААС НЭРИЙГ НЬ ТАТУУЛАХ ХЭРЭГТЭЙ

139.5.217.43Мэдэхгүй   • 2019, 6 сарын 11. 11 цаг 59 минут

Энэ АН д ороод хэрэг нь бүтвэл тэгээд ахиад л дотроос нь сүйтгээд гараад явна биз

119.40.100.66Зочин   • 2019, 6 сарын 11. 11 цаг 45 минут

Муухай хэрүүлч, муу инергитэй хүн

64.119.17.68Зочин   • 2019, 6 сарын 11. 11 цаг 13 минут

Баас хүүг шар хадан хэвтүүл

202.179.27.89иргэн   • 2019, 6 сарын 11. 10 цаг 58 минут

АН Баасхүүг элсүүлж авсан нь дээр тэр угаасаа Хурцын хонины хонхрын буюу Эрдэнэ, Эрдэнэбат 2-ын хүн шүү дээ

43.250.126.130Зочин   • 2019, 6 сарын 11. 10 цаг 58 минут

С.Эрдэнийг байнга муулж байдаг баас Баасанхүүг АН авлаа юу.

202.131.231.26Зочин   • 2019, 6 сарын 11. 10 цаг 56 минут

Энэ бол зөв шийдэл банйа. Нэг нам хэт давамгайлбал жуудал үүсдэг

202.126.88.205Ээ   • 2019, 6 сарын 11. 10 цаг 50 минут

Баасны хар хэрээ манай эрдэнэтээс зайлаарай тэр алуурчин нам элбэгээтэйгээ сайхан амьдраарай чамд их юм заана цаадуул чинь

103.57.92.46Зочин   • 2019, 6 сарын 11. 10 цаг 48 минут

МАХНАН болох нь

43.250.126.130Зочин   • 2019, 6 сарын 11. 10 цаг 37 минут

Балай Баасанхүүг хэн тоох юм. Баттулгатай хуйвалдан МАХН ын хуурамч гишүүдийн хурлыг амралтын өдөр шөнийн цагаар төрийн ордонд хийж байсныг санаж байна уу. МАХН ын жинхэнэ гишүүд нь гадаа зогсож байсан.

202.9.43.21Зочин   • 2019, 6 сарын 11. 10 цаг 14 минут

Н.Энхбаярын нам АН-тай эвсэл болох санаа байж болно.

124.158.109.140Зочин   • 2019, 6 сарын 11. 14 цаг 22 минут

Бараг л тэгээд явчихав шиг байна. Энхбаяр бүр балрана даа.

202.9.43.21Зочин   • 2019, 6 сарын 11. 10 цаг 13 минут

амалсан

202.9.43.21Зочин   • 2019, 6 сарын 11. 10 цаг 12 минут

Энэ бол Баасанхүүд нэлээд мөнгө амлаж, худалдаж авах гэсэн оролдлого. Түүнээ цайруулах, худалдаж аваагүй болох гэж Эрдэнэбат маягалж байна. Баасанхүү мөнгө амалман ярианд чичирч яараад байна.

202.179.26.105Зочин   • 2019, 6 сарын 11. 9 цаг 32 минут

өөр нам эвслийн төлөөлөл нийлж бүлэг байгуулахыг хориглоно гэсэн УИХ-ын хуультай

202.179.26.105Зочин   • 2019, 6 сарын 11. 9 цаг 31 минут

рррр

202.179.31.242зочин   • 2019, 6 сарын 11. 9 цаг 23 минут

Хуулийн дагуу АН-ын УИХ дахь бүлэг тарсан, одоо дахиад бүлэг байгуулах эрхгүй, хоёрт гэвэл Эрдэнэ ван чамайг яаж доош нь хийж доромжилдогийг Баасанхүү мангар мартсан юм байх даа.

202.21.115.126зочин   • 2019, 6 сарын 11. 9 цаг 22 минут

АН ирэх сонгуульд ялах өндөр магадлалтай тул орох гишүүд Баасанхүүг эртхэн бараадсан нь дээр байна шүү.Үндсэн хууль өөрчлөөд дахиад гарах хувь тавилан одоогийн ихэнхи гишүүдэд олдохгүй болов уу

202.9.42.217Зочин   • 2019, 6 сарын 11. 10 цаг 11 минут

Эмээ уу

66.181.168.8х   • 2019, 6 сарын 11. 9 цаг 22 минут

хуулийг нь уншвал боломжгүй юм биш үү, гишүүн чинь өөрөө хуульч гээ биз дээ

124.158.109.140Зочин   • 2019, 6 сарын 11. 14 цаг 23 минут

Хуульч нар гуульч болсон цаг шүү дээ. Та юу хэлнэв?

112.72.12.14Зочин   • 2019, 6 сарын 11. 9 цаг 21 минут

АН гэдэг улсаа сүйрүүлж гуйланчлал ядуурал, өвчин зовлог тэмбүү авчирч өсгөн үржүүлсэн энэ хогийн цуглаанд Баасанхүү бол яг л ЗАКАЗ ш дээ. КККККК

203.91.112.198Зочин   • 2019, 6 сарын 11. 9 цаг 17 минут

ан ороод ан ын дарга болох гээд төрийн ордонд хулгайн хурал хийх байлгүй

124.158.113.3зочин   • 2019, 6 сарын 11. 9 цаг 16 минут

Муу дээр муухай Муухай дээр улцан нэмэр

202.21.115.126иргэн   • 2019, 6 сарын 11. 9 цаг 16 минут

Баасанхүү АНд орох гэж байгаа үйлдэл бол ард түмний хүсэл таашаал биш өөрийн ирээдүйгээ бодсон хувийн тоглолт.Сонгууль дөххөд урвагчид олширдог туршлага зөндөө бий.Дуучин Жавхлан хүртэл зөөлөн сэнтийд дурлах болсон байгааг харах хэрэгтэй.Гишүүн болно гэдэг ер нь хүнийг цайчихсан худалч болгох дамжаа юм.

202.179.27.15Зочин   • 2019, 6 сарын 11. 9 цаг 15 минут

Заваан христчин баас нам бузарлах нь дээ

124.158.109.140Зочин   • 2019, 6 сарын 11. 14 цаг 24 минут

Угаасаа гарал нэг юм биш үү...

66.181.168.81Зочин   • 2019, 6 сарын 11. 9 цаг 11 минут

АН-ыг самраад гараад явчих вий дээ ...

112.72.12.6Зочин   • 2019, 6 сарын 11. 8 цаг 53 минут

За ямао боловч "АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН НАМ" гэгч улаан луйварчин, хулгайч тогтолцоонд луйварчид, хулгайчдын намын явуулсан зөвхөн өөрөө ямарч аргаар хамаагүй баяжиж л байвал улс орон ард олон хамаагүй гэсэн бодолтой хулгайч нар улс орноо сүйрүүлж байгаагаа өдөр болгон бахархан ярьж, ард олны төлөө юм шиг дүр эсгэн жүжигтэж байгааг хараад жигшиж байхад мангуу муу хулгайч Баасанхүү солиороод л байхын. Юун МАХН-ы гишүүн аль эрт хөөгдчихөөд хөөгдсөнийг нь С.Эрдэнэ зарлаад байхад ККККК солиотоод тэнэг хүүр шүү

192.82.66.22Зочин   • 2019, 6 сарын 11. 8 цаг 47 минут

Батгана суусан газар өтдөг Баасанхүү очсон газар өмхийрдөг

66.181.165.216Зочин   • 2019, 6 сарын 11. 8 цаг 32 минут

Tsaana n Nambariin Enhbayar baigaa daa.

Шинэ мэдээ

АНУ “Нэг их наяд мод” эко санаачилгад нэгдэнэ4 минут 42 секундын өмнөУлсын хэмжээнд 15162 албан тушаалтан ХАСХОМ-ээ бүртгүүлээд байна9 минут 42 секундын өмнөФото: Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын эргэн тойронд14 минут 42 секундын өмнөЦахилгаан соронзон галт тэрэг ийм байна19 минут 42 секундын өмнө“Mitsubishi Electric” компанийн мэдээллийг Хятадын хакерууд хулгайлжээ24 минут 42 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм34 минут 42 секундын өмнөТөлбөрийн шинэ систем бий болгохоо мэдэгдэнэ39 минут 42 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд44 минут 42 секундын өмнөБ.Сайнбаяр: Хуурамч шатахуунаас болж нэг жолооч жилдээ 500 мянган төгрөгийн зарлага гаргаж байна1 цаг 15 минутын өмнөЖ.Энх-Амгалан: Сургууль,цэцэрлэгийн хүртээмж 2020-2021 онд бүрэн шийдэгдэнэ1 цаг 35 минутын өмнөТатвар нэмснээс болж алдсан 893 тэрбум төгрөгтэй дүйцэх 6.7 тонн алтыг гишүүдээр төлүүл1 цаг 45 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 5 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 15 минутын өмнөХудалдан авалтыг нэмэгдүүлэх нь импортод нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ1 сар 22. 18:00Аавынхаа чандрыг нийтийн 00-д орхиод явжээ1 сар 22. 17:55“Якутын Мисс 2020”-д оролцох үзэсгэлэнт якут бүсгүйчүүд1 сар 22. 17:50Фото: Австралид нүүрлэсэн байгалийн гамшиг1 сар 22. 17:45Английн Премьер лиг дэлхийн шилдгээр шалгарлаа1 сар 22. 17:40“Hugo Boss” компанийн борлуулалт өсжээ1 сар 22. 17:35Фото: Дуулиан тарьсан "Gucci" брэндийн эрчүүдийн хувцас загварын чиг хандлага1 сар 22. 17:30Нууц амрагууд хөлбөмбөгөөс болж азаартав1 сар 22. 17:25Грета Тунберг: Уур амьсгалын өөрчлөлттэй ганц мод суулгаад тэмцэх нь хангалтгүй1 сар 22. 17:20ВИДЕО: Лондогийн дерби өрсөлдөөнтэй явагдлаа1 сар 22. 17:15Чандлер Парсонс авто тээврийн осолд оржээ1 сар 22. 17:10Ханиаднаас салсан өчүүхэн туршлагаас1 сар 22. 17:05Турк, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд нар бүс нутгийн асуудлыг хэлэлцжээ1 сар 22. 17:00Аяга, таваг угаагч шингэний найрлага дах химийн бодис1 сар 22. 16:55Оскар 2020: Орос гаралтай Холливудын одод1 сар 22. 16:50Памела Андерсон дахиад л нүцгэллээ1 сар 22. 16:45Венесуэлийн эсрэг хориг арга хэмжээнд 15 нисэх онгоцыг оруулжээ1 сар 22. 16:40
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.