2019 оны 6-р сарын 11
9 цаг 25 минут

“Талын хөх чононууд” Брунейн шигшээ багтай хоёрдахь тулаанаа хийнэ

Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх хоёрдахь тоглолтоо Бруней Даруссаламын багтай өнөөдөр хийнэ. 

Эхний тоглолтод 2:0-ээр хожсон манай шигшээ Бруней Даруссаламын талбайд хийх 90 минутыг маш хариуцлагатай өнгөрөөж чадвал урьдчилсан шатны хэсэгт багтаж, ирэх хоёр жилийн туршид олон тоглолт хийх боломжтой болох юм. 

Манай шигшээ 2001 оноос хойш ДАШТ-ний урьдчилсан шатанд өрсөлдөхөд нэг ч удаа эхний даваагаа давж байсангүй. 2001 оны 02-р сарын 19-нд Бангладештэй 2:2-оор тэнцэж ДАШТ-ий урьдчилсан шатны анхны оноогоо халаасласан юм.

Уг үйл явдлаас хойш 10 жилийн дараа буюу 2011 онд Мьянмартай хийсэн эхний тоглолтдоо 1:0-ээр хожиж, цэнхэр гарагийн хөлбөмбөгийн хамгийн том тэмцээний анхны хожлоо авч байв. Мьянмарыг буулган авахад одоогийн шигшээ багийн 10 дугаартай Хүрэлбаатарын Цэнд-Аюуш гоол оруулж байсан ч хариу тоглолтод 2:0-ээр ялагдал хүлээж, урьдчилсан шатны эрхгүй буцсаныг хөлбөмбөг сонирхогчид санах биз ээ.

"Талын хөх чононууд" 2022 онд Катар улсад болох ДАШТ-ний урьдчилан шатны эрхийн төлөөх эхний тоглолтыг Улаанбаатар хотноо хийж, Бруней Даруссаламыг Н.Цэдэнбал, Н.Наранболд нарын гоолоор өвдөг шороодуулсан. Энэ тоглолтын эхний гоолыг оруулсан Н.Цэдэнбал 2022 оны ДАШТ, 2023 оны ААШТ-ий анхны гоолыг оруулж, түүхэнд нэрээ тодоор бичүүлсэн.

Багийн ахлагч болон түүний манлайлж буй Монгол залууст ганц энэ түүх хангалтгүй. Брунейн Даруссаламын талбайгаас шаардлагатай үр дүнг авч, анх удаа ДАШТ-ий урьдчилсан шатыг давж улсынхаа хөлбөмбөгийн түүхэнд шинэ хуудас нээхийг тэд эрмэлзэж байгаа нь лавтай.

Эсрэг багийн талбайд тэнцэх, нэг гоолоор хожигдох, хоёр гоолын зөрүү үүссэн тохиолдолд өөрсдөө нэг гоол оруулахад л урьдчилсан шат эрх биднийх болно. Гэхдээ өнгөрсөн хугацаанд энэ тоглолтын төлөө олон зүйлээ золиосолж, хичээл зүтгэл гаргасан эх орны хөвгүүд зөвхөн хожлын төлөө талбайд гарна. Хөгжөөн дэмжигчид ч мөн адил хожлын төлөө багаа дэмжинэ...
МОНГОЛ ХҮН БҮРИЙН МӨРӨӨДӨЛД ХАМТДАА ХҮРЦГЭЭЕ

Бруней Даруссалам - Монгол

2019.06.11-нд 20:15 цагаас

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122б   • 6 сарын 11. 11 цаг 24 минут

Би тогловол 8-0 хожино бруней бол бүгд сониорхогч нар шигшээ баг гэсэн ойлголт тэнд үгүй

202.72.245.122б   • 6 сарын 11. 11 цаг 08 минут

хөөрхийс

183.81.171.2fanat   • 6 сарын 11. 10 цаг 44 минут

ok

202.72.245.122ё   • 6 сарын 11. 9 цаг 11 минут

Бруней гээд хачин хүмүүсийг нэг их тулааны баатар болгоно

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ10 сар 16. 18:10Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд10 сар 16. 18:05“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 18:00Гар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ10 сар 16. 17:55Линз болон хиймэл сормуусны сөрөг тал10 сар 16. 17:50Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд10 сар 16. 17:45Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй10 сар 16. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’10 сар 16. 17:35Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ10 сар 16. 17:30Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам10 сар 16. 17:25Таван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ10 сар 16. 17:20Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв10 сар 16. 17:15Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ10 сар 16. 17:10Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ10 сар 16. 17:05НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн10 сар 16. 17:00Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл10 сар 16. 16:55АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ10 сар 16. 16:50А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан10 сар 16. 16:45Яагаад мацаг барих хэрэгтэй вэ10 сар 16. 16:40Доналд Трампын бага охин Тиффани10 сар 16. 16:35Улаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ10 сар 16. 16:32Биднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд10 сар 16. 16:30Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 16:25Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ10 сар 16. 16:20“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ10 сар 16. 16:15Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ10 сар 16. 16:10Б.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг10 сар 16. 16:06Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ10 сар 16. 16:05Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 16. 16:00Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй10 сар 16. 15:57
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.