2019 оны 6-р сарын 11
22 цаг 47 минут

Л.Түдэв "ҮХЭР ХУЛГАНА" /эсээ/

“Хэрвээ хулгана хорин килограмм татах жинтэй байсансан бол хүн яагаад ч дэлхийн эзэн болж чадахгүйсэн дээ” гэж суут эрдэмтэн Эйнштейн хэлжээ. Дэлхийн шинжлэх ухаан, хүн төрөлхтний оюуны соёл, иргэншлийн түүхэнд бүхэл бүтэн үеийг эзлэх гайхамшигтай нээлт хийсэн тэр суут эрдэмтэн яагаад ингэж хэлсэн юм болоо гэдгийг эргэцүүлэн бодоод гайхдаг үе надад байлаа. Харьцангуйн онолыг нээж, цөмийн нууцыг мэдэж байсан тэр хүний үгэнд өчүүхэн жижиг хулганаас болгоомжилсон утга орсон нь гайхмаар билээ. Дэлхийг хэд дахин устгаж чадах аюулт халуун цөмийн хүчний тухай тэр мэдэж байсан болохоор хулгана зэргийг юухнаар ч устгаж орхино гэдгийг төсөөлөхгүй байв гэж үү дээ?

Хэрвээ хулгана одоогийнхоосоо хорьхон килограммаар хүнд жинтэй байсансан бол дэлхийд ноёрхох эрхийг хүнээс булааж авах байсан гэдэг үгийг онолын үндэсгүйд тооцоход хэн ч зөвшөөрөхөөр юм. Гэвч их эрдэмтэн ул үндэсгүй юм ярьж бичдэг гэх үү?

Хулганы юугаар нь тийм хөнөөлтэй, аюултай амьтан гэж их эрдэмтэн тооцсон юм бол? Энэ тухай арван зургадугаар жарны эцсийн хулгана жил буюу 1984 онд тал бүрээс эргэцүүлэн бодоод арга буюу их эрдэмтэнтэй санал нэгдлээ.

Эйнштейний хэлснээр үхэр хулгана хорьхон килограмм жинтэй байсан бол үнэхээр хүн төрөлхтөнд дийлдэхгүй байх амьтан байжээ. Аз болоход үхэр хулган хорин кило биш хоёр зуухан грамм жинтэй амьтан юм.

Үхэр хулгана анх манай Ази тивээс бүр нарийвчилбал Монголын нутгаас дэлхийг тойрох аяндаа гарчээ. Нэг хэсэг нь өмнөдийн орныг зорьж Энэтхэг, Хятадаар дамжин далайн эрэг хүрч, нөгөө хэсэг нь Ижил мөрнийг зүглэжээ. Өмнө зүг одсон үхэр хулгана хар зүстэй байжээ. Тэдний нэг өвөг эцэг нь одоо Гурвансайхан ууланд гүйлдэж яваа бозлогууд гэнэ. Өмнө этгээдийг зорьсон үхэр хулгана их далайд боогдоод саатаж байх зуураа хйхтар олширчээ. Африк тив, бага Азид үхэр хулгана үржин олширч, багтахаа байх үед Европоос усан хөлөг онгоцнууд олноороо Энэтхэгийн болон газрын дунд далайг туулан үхэр хулганад улаа нэхэх алба хийж эхэлжээ. Өрнөдийн худалдаачин, далайн дээрэмчдийн хөлөг онгоцонд Азийн үхэр хулгана дөрөөлөн гарч тавтай сайхан аялсаар Европод “заларчээ”.

Тэрнээс нэг их удалгүй Австрали тивд үхэр хулгана айлчнаар хүрэлцэн очжээ. Австралийн зэлүүд тал нутагт үхэр хулгана дураараа үржээд тариа ногоогий нь хувхайлж сүйтгэхэд сая л ухаан орж 1880 оноос эхлэн дөч шахам жилийн турш их хүч гаргаж даруй 5353 мил газрыг австралийнхан ханаар тусгаарлажээ. Үхэр хулганаас хамгаалсан тэр хана нь Хятадын цагаан хэрэмнээс нэг их дутахгүй, нэг үгээр хэлэхэд Лондонгоос Бээжин хүрэх дайтай урт барилга байгууламж болжээ. Эрт балрын цагт нүүдэлчний довтолгооноос хамгаалж аймхай хятадууд их цагаан хэрэм барьсан нэг түүх бий. Гэтэл Австралид үхэр хулганаас хамгаалж урт цагаан хэрэм барьсан нэг түүх гарчээ. Австралийн тэр хэрэм зөвхөн үхэр хулганаар зогсохгүй зэрлэг динго нохой, молтогчин туулайн довтолгооноос хамгаалахад ч удаа дараа хэрэг болжээ.Үхэр хулгана Австралид ингэж дайн үүсгэж байх хооронд усан онгоцоор Европод заларсан үхэр хулгана тахал түгээжээ. Үхэр хулганын тахлаар Европын хүн ам толгой дараалан хиарч дөрөвний нэг хувь нь үгүй болжээ. Тахал гэдэг үг тэр цагаас эхлэн Европын улсуудын хэлэнд хараалын үг болон хувирсан ажээ.

 

Азиас баруун хойш гарсан шар үхэр хулгана 1727 онд Ижил мөрөн хүрч “Хөлөг онгоц шаардсангүй” зүгээр л сэлэн гаталж цаашаа явган тэмүүлжээ. Хэдэн түмэн шар хулгана Ижил мөрний усыг бүрхэж сэлэн гаталж байсан тухай тэр үеийн бичиг баримтанд үлджээ. Ижил мөрнийг гаталснаасаа хойш шар хулгана гурван жилийн дараа Англид “морилон” очжээ. Улмаар 1755 онд Хойт Америкад шар хулганыг хүрэлцэн очиход үеэл ах нь болох хар үхэр хулгана нь өмнө зүгээс Америкад нэвтэрч очоод даруй хоёр зуун жил аж төрөн нутагшчихсан байжээ. Шар хар хоёр үхэр хулгана төөрсөөр төрөлдөө золгож, уул тивд бүрэн эзэн суугаад Марк Твен, Эрнст Хэмингуэй, Вальтер Скот, Виктор Гюгогийн зохиолын хуудсанд байраа эзэлжээ. Америк хүртэл аялах замдаа хар үхэр хулгана Гонконг, Кантон зэрэг том хотуудад тахал тарааснаас болж тэр хавьд 15 сая хүн үхжээ.

Үхэр хулганатай Европ, Америкийн хүн ард жинхэнэ дайн зарлаж, түмэн аргаар үргэлж устгар хийх болжээ. Хавх, тор, урхи, гөвчүүр ер нь бодож олоогүй арга байхгүй. Хүнцэл, хунчир, хүчил шүлт хамаг байдаг хорыг хэрэглэсээр байлаа. Гэвч үхэр хулгана өсөж үржсэн хэвээр, төрөл бүрийн хоронд биеэ дасгаж, ямар ч юмыг идсэн шингээхээр ходоодоо зохицуулж (тулалдсаар)өнөөг хүрчээ. Одоо жил тутам дэлхийн хүнсний үр тарианы 20 хувийг, дээр нь 50 шахам сая тонн хүнс тэжээлийн зүйлийг үхэр хулгана зооглон устгаж байна.

Боловсон их Париж хотын хоёр мянган километр үргэлжилсэн урт хонгил хоолой, гурван сая подвалаар үхэр хулгана дүүрэн аж төрж байна.

Үхэр хулганыг үр үндэсгүй болгохын тулд цахилгаан эрчим, хорт хий, хэт нам дууг хүртэл ашиглаж байна. Үхэр хулганы эсрэг хэрэглэж байгаа тэр бүх арга чарга нь бүх үхэр хулганын 90 хувийг устгаж чадахаар тооцоотой ажээ. Гэвч үхэр хулгана хүний хорлонтой арга бүрийг судлан биеэ зохицуулан амиа авч гарах чадвараа улам нэмсээр одоо хэр баргийн хоронд нүд анихааргүй “бие сайтай” болчихжээ.

Арван зургадугаар жарны хамгийн сүүлчийн хулгана жил буюу энэ 1984 онд дэлхийн хүн ам 4 миллиард долоон зуун сая хүрэхэд үхэр хулганын тоо мөн төдийчнөөн болжээ. Хүн амын тоо үхэр хулганых 4.7=4.7 миллиард болж хулгана жилтэй золгосон нь жихүүдэс хүрмээр юм. Яагаад гэвэл дэлхийн 4 миллиард долоон зуун сая хүний нэлээд хэсэг нь бие султай, хагас буюу бүтэн өлсгөлөнгийн байдалтай, тахир татуу, орон шоронд орсон, хууч өвчинд баригдсан байна. Харин дөрвөн миллиард долоон зуун сая үхэр хулганын тухайд бол тэд бараг цөмөөрөө тарган цатгалан, эрх дураараа, амгалан тайван өсөж үржиж, долоо хоног тутамд найман хүцгэнэ тарүүлж, нэг жилд нэг хос хулгана 800 болон олширч гурван жил тутам дэлхийд 128 сая үхэр хулгана нэмэгдэж байна.Түүний ходоод одоо шингээхгүй юмгүй болжээ. Цахилгаан дамжуулах утасны бүрхүүлийг үхэр хулгана дуртайяа зооглож сурчээ.

Том хотуудад үе үе гэрэл тасарч тэвддэг болсны учир энэ юм. Үхэр хулгана бас синтетик нийлэг эдлэхийг амтархан иддэг болжээ.

Байгалиас заяасан бие нь төгөлдөр нарийн зохион байгуулалттай энэ амьтны физиологийн нууцыг эрдэмтэд бүрэн тайлан таньж бас л чадаагүй байна. Дэлхийд анх бий болсон сүүн тэжээлтэнгүүдийн өвөг эцэг болохоороо тийм “амь бөхтэй” байдаг бололтой. Их нарийн яривал үхэр хулгана бол зааны эцэг, адууны аав, хярсны ах юм. Хорвоогийн хууччуулын нэг гэдэг билээ.

Үхэр хулгана ийм айхтар амьтан байсны нь их эрдэмтэн Эйнштейн мэддэг болохоор арга буюу түүний хүчийг үнэн зөв тодорхойлжээ гэж би бодлоо.

“Чоно үүрэндээ өлзийтэй” гэдэг шиг үхэр хулган төрсөн нутагтаа эргэж ирсэнгүй нь яамай. Хэдийгээр Өвөрхангайн нутагт үлийн хөх оготоно сүүлийн үед шороо шиг олшроод байгаа ч гэсэн тэр нь үхэр хулганын дэргэд аалз шиг өчүүхэн амьтан. Гэхдээ л “насны эцэст “ үхэр хулгана төрсөн нутагтаа эргэн ирж мэднэ гэдгийг биологичид сэрэмжлүүштэй.

Учир нь их хотуудыг үхэр хулгана барааддаг зантай ажээ. Ам цагаан хулганаар арван хоёр жилийг эхэлж, “Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана нэгэн жил ээ!” гэж дуулсаар өдий хүрсэн монголчуудад үхэр хулгана одоохондоо айдас төрүүлэхгүй л байна.

1984 он

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.225.197Зочин   • 6 сарын 14. 13 цаг 48 минут

харх

108.92.148.34Зочин   • 6 сарын 12. 12 цаг 55 минут

Tudev guai ene eseegee barag 30- 40 jiliin umnu bichij baisan geheer ardchilal suraggui baisan tsag. Argagui tsag ueesee turuuldeg humuusiin neg.

202.179.31.60Ч   • 6 сарын 12. 9 цаг 07 минут

Сонирхолтой түүх бна. Тариа ногоог устгаад байдаг амьтан да

66.181.169.108М   • 6 сарын 12. 8 цаг 16 минут

Кино үзэж байгаа юм шиг..

107.77.92.25Зочин   • 6 сарын 12. 1 цаг 36 минут

Uher hulgana chini HARH bish shdee Minii medeh uher hulgana bol hun bolood busdad gem horgui muruuruu urgamaliin undes zergeer hoollodog hudulguun udaan buduulegduu amitan hangai gazriin zuulun hursend nuh uhaj esvel had chuluunii zavsar amidardag Zunii tsagt l I’ll garch irdeg amitan bdag daa Uvgen zohiolch arai davslaad bh shig bna

202.55.184.18Зочин   • 6 сарын 12. 10 цаг 22 минут

Чиний ярьж байгааг чинь үхэр оготно гэдэг юм аа. Оготно гэж сүүлгүй, хулгана гэхээр урт сүүлтэй. Үхэр гэхээр том биетэй гэсэн үг. Тэгэхээр урт сүүлтэй том биетэй хулгана буюу харх гэдэг нь ойлгомжтой өгүүлсэн ажгуу. Монгол хэлний тухайд Л. Түдэв гуай Эйнштэйн л гэсэн үг. Харх гэчихгүй үхэр хулгана гэдэг нь Монголчуудын амьтадыг нэрлэдэг ерөнхий логикийн хувьд зөв. Тэмээн хяруул, морин шоргоолж, буган цох, хонин гүрвэл гэж төрөл зүйлийн үндсэн нэр гээлгүй, бас онцлогоор нь ялгасан тодорхой нэргил хэрэглэдэг ухаалаг дээдэстэй хүмүүс шүү дээ бид

176.179.166.41Зочин   • 6 сарын 11. 10 цаг 34 минут

Hogiin yum bolgon mongoloos

Шинэ мэдээ

Т.Номин-Эрдэнэ өсвөрийн Азийн аварга боллоо4 цаг 47 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 цаг 11 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд8 цаг 21 минутын өмнөСирид 250 мянга гаруй хүн орон гэргүй болжээ8 цаг 31 минутын өмнөЭлвис Преслигийн тухай сонирхолтой баримт8 цаг 36 минутын өмнө2019 оны онгон байгалийн шилдэг зургууд8 цаг 41 минутын өмнөХятад, Балба хоёр Эверестийг дахин хэмжихээр тохиролцжээ8 цаг 46 минутын өмнөДэлхийн хамгийн хөөрхөн охид8 цаг 51 минутын өмнөИхэр сувилагчид ихэр охидыг эх барьжээ8 цаг 56 минутын өмнөАНУ тэргүүтэй эвсэл Сири дэх зэвсгийн агуулахаа устгажээ9 цаг 1 минутын өмнөП.Баярмагнай: Дуулж явах хамгийн сайхан шүү9 цаг 6 минутын өмнөТурах зорилгоор хоолныхоо давсыг хязгаарлах нь буруу9 цаг 11 минутын өмнөГовь-Алтай аймгийн нийт нутгийн 75 хувь нь бэлчээрийн хүрэлцээ муу үнэлэгдлээ9 цаг 16 минутын өмнө“GEM OKTOBERFEST” шар айрагны "Хамгийн том фестиваль" болов9 цаг 20 минутын өмнө75 настай энэтхэг эмэгтэй анхны хүүхдээ төрүүлжээ9 цаг 21 минутын өмнө108 мөргөх нь жин хасахаас гадна ямар ач тустай вэ9 цаг 26 минутын өмнөӨвдөг яагаад гардаг вэ9 цаг 31 минутын өмнөEminem-ийн ДҮРЭМ: Үеийнхэндээ хүндлүүлэхийг хүсвэл РЕП дуул9 цаг 36 минутын өмнөРеппер Тимати хоёр дахь хүүхдээ өлгийдөн авлаа9 цаг 41 минутын өмнөГоломт банкны “Зургаан буудал тооцооны төв” шинээр нээгдлээ9 цаг 43 минутын өмнө7 дахин өндөр үнээр зарагдсан зураг9 цаг 46 минутын өмнө”Friends” цувралын жүжигчид 25 жилийн дараа9 цаг 51 минутын өмнөНэг тэрбум удаа үзсэн 1980-аад оны анхны дуу тодорчээ9 цаг 56 минутын өмнөДалай, тэнгисийн цэвэрлэгч10 сар 17. 16:30“Беларусь Барби” хүнд цохилтоор ялагдлаа10 сар 17. 16:25“Токио-2020” наадмын марафон гүйлтийн тэмцээн Саппород болж магадгүй10 сар 17. 16:20Трамп Талархлын баяраар "ажилгүй болж" мэдэх нь10 сар 17. 16:15Элэгний хатуурал өвчний үеийн хоолны онцлог10 сар 17. 16:10Зүүн, баруун тайгад 2654 толгой цаа өвөлжинө10 сар 17. 16:056G технологийг 10 жилийн дараа нэвтрүүлж магадгүй10 сар 17. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.