6-р сарын 11
11 цаг 20 минут

“Хавдрын эсрэг үндэсний аян- 2019” Дархан-Уул аймагт үргэлжилж байна

Монголын хүн амын дунд нас баралтын хоёр дахь том шалтгаан болсон хавдар өвчин аюулын харанга дэлдээд байна шүү гэдэг дохио сануулгыг өгч, урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг мэдээлэл олгох, зорилтот бүлгийн иргэдийг цогц үзлэг шинжилгээнд хамруулах, үндэсний хэмжээний аян өрнүүлэх ажлыг ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-тэй хамтран энэ онд ес дэх жилдээ хэрэгжүүлж байгаа билээ.

Тус аяныг энэ жил нийслэлийн Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул, Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс салхийг нь хагалж, өнгөрсөн сард Хан-Уул дүүрэгт нээлтийг нь  амжилттай зохион байгуулж, 1,200 гаруй иргэнийг хамруулсан байна. Харин өчигдөр аяны багийнхан Дархан-Уул аймагт дөрөө мулталж, тав хоногийн турш тус аймгийн иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулахаар ажлаа эхлүүллээ. Аяны хүрээнд зорилтот бүлгийн иргэдийг хавдраас урьдчилан сэргийлэх цогц үзлэг шинжилгээнд хамруулж, олон нийтэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл олгох, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах ажлыг уламжлал ёсоор зохион байгуулах юм.

Дархан-Уул аймгийн иргэдийн хувьд 2018 оны байдлаар зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлийн үзүүлэлтээрээ 100 мянган хүн ам тутамд 254 тохиолдол бүртгэгдсэн нь улсын хэмжээнд хоёрдугаарт орж буй. Зонхилон тохиолдох хорт хавдрыг бүтцээр нь авч үзэхэд элэг, ходоод, уушги, умайн хүзүүний хорт хавдар дийлэнх хувийг эзэлж байна. Мөн 100,000 эмэгтэйд ногдох өвчлөлөөр Дархан-Уул хамгийн өндөр буюу улсын дунджаас  2,8  дахин өндөр байгаа нь анхаарал татаж буй юм.

Энэ дашрамд дурдахад, өнгөрсөн найман жилийн хугацаанд  аяны багийнхан 70 мянга гаруй км зам туулан Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажилласан бөгөөд нийт 120 мянга гаруй иргэнийг хавдраас урьдчилан сэргийлэх цогц үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулан, 600 орчим хүнд яаралтай мэс ажилбар хийж, амьдрал бэлэглэсэн юм. Мөн тус аяны хүрээнд 10,000 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулсан байна. Аяныг хамтран хэрэгжүүлэгч, ХААН Банк Сангийн хувьд өнгөрсөн хугацаанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлээд зогсохгүй зохион байгуулалтын ажилд голлох үүрэгтэй оролцож, орон нутгийн 2,700 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэнээр бэлтгэн, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.

Хавдар өвчнийг эрт үед нь илрүүлж чадвал бүрэн эмчлэгдэх боломжтой бөгөөд аяны үзлэг оношилгоогоор хавдрын эхний үе шатандаа оношлогдон цаг алдалгүй эмчилгээ хийлгэн эрүүл саруул болсон иргэд олон байдаг билээ. “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы дараагийн зогсоол Хөвсгөл аймаг бөгөөд 6-р сарын 17-ноос 5 хоногийн турш эмч нарын баг тус аймагт ажиллах юм байна.  

                                                Та, бид хавдраас урьдчилан сэргийлж чадна!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Иргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй цагдаа нарт хариуцлага тооцжээ59 секундын өмнөАрьсан түрийвч, жийнсэн материал “Apple Card”-ыг гэмтээж болзошгүй5 минут 59 секундын өмнөХар тамхи тээвэрлэж явсан 17-28 насны 7 этгээдийг баривчилжээ10 минут 59 секундын өмнөБүх Африкийн шатрын тэмцээн Касабланкад эхэлжээ15 минут 59 секундын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт20 минут 59 секундын өмнөБайгалийн үзэсгэлэнт газар "Хяргас нуурын хэцүү хад"25 минут 59 секундын өмнө"Русские Витязи" багийн нисэгчид сөнөөгч онгоцоор үзүүлбэр үзүүлнэ30 минут 59 секундын өмнөЖүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Гүржийн шигшээ баг35 минут 59 секундын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн загвар зураг төсөлд шалгарсан бүтээл40 минут 59 секундын өмнөУрт удаан наслах энгийн аргыг хэлжээ45 минут 59 секундын өмнөМалчид хүссэн үедээ цаг агаарын мэдээлэл авах системийг баталгаажуулав50 минут 59 секундын өмнөИх Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ55 минут 59 секундын өмнөУИХ-ын чуулган даваа гаригт хуралдаж Үндсэн хуулийг хэлэлцэнэ1 цаг 1 минутын өмнөМария Шарапова “US Open” тэмцээний эхний тойрогт Серена Уильямстай учраа таарчээ1 цаг 6 минутын өмнөХичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно1 цаг 11 минутын өмнөЭ.Макрон: Бидний орон гэр шатаж байна1 цаг 16 минутын өмнөГадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа1 цаг 21 минутын өмнө“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ1 цаг 26 минутын өмнөЕгипетэд байгаль орчин, соёлын наадмыг зохион байгуулж байна1 цаг 31 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо1 цаг 36 минутын өмнөӨнөөдөр 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно1 цаг 41 минутын өмнөХариуцлагагүй уул уурхайг цэгцэлж, намын бүлгүүд хуралдсан долоо хоног 1 цаг 46 минутын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 51 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ1 цаг 56 минутын өмнөАрхангай аймагт дахин нэг уурхайг хаалаа8 сар 24. 1:15АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг8 сар 23. 17:55Та сэтгэлзүйн ямар хэв шинжтэй вэ8 сар 23. 17:50Цөснөөс нь 1898 чулуу гарчээ8 сар 23. 17:45Итали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ8 сар 23. 17:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.