6-р сарын 11
12 цаг 15 минут

“Рапид Архитектур Констракшн” компанид хэн хариуцлага тооцох вэ?

Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг,  Хангай хотхоны хойно   “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барьж буй  Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын орон сууцны барилгад ажиллаж байгаад унаж  хүнд бэртсэн иргэн Г.Хүрэлсүхийн ар гэр, өмгөөлөгчийн хамт  олон нийтэд хандлаа.

Осол  өнгөрсөн тавдугаар сарын 19-нд гарснаас хойш 20 гаруй хонож байна.  Цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдэг ч өнөө хүртэл хохирогчоос болон  ар гэрийнхнээс мэдүүлэг аваагүй. Гэмтлийн зэрэг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байна. Осол, гэмт хэрэг гарсан даруй  Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвөөс  сэрэмжлүүлэг хийдэг. Тэгвэл энэ хэрэг дээр мэдээлэл  хийгээгүй,  мөн тухайн компани нь  Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэх ёстой ч үүргээ биелүүлээгүй. Дээр нь компанийн  зүгээс гомдол, шүүмжлэл тавибал эмчилгээний зардал өгөхгүй хэмээн ёс зүйгүй авирлаж байгаа. Үүнээс харахад   хэргийг бүрхэгдүүлж, дарагдуулж байж болзошгүй гэж тэд үзэж байна.   

Иргэн Г.Хүрэлсүх  нурууны нугалам  яс бяцарсан, нугасны хальс  гурван см задарсан, бөөр няцарч цус хурсан, элэг өөрчлөлттэй, уушги усжсан гэсэн  оноштой хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал хүнд, бүсэлхийнээс доош мэдрэл саажсан байдалтай байна.  Эмчилгээ, хагалгааны зардлын 75 хувийг НД-аас төлсөн бол үлдсэн 25 хувь  болох багахан зардлыг  компанийн зүгээс  төлжээ. Хүү маань  хоёр нялх хүүхэдтэй, гэр бүлтэй. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй болж, амьдралаа авч явах баталгаагүй болсонд бид гомдолтой байна хэмээн түүний аав С.Гончигдорж, ээж Д.Долгор нар ярилаа.  

Иргэдийг хямд өртгөөр ажиллах хүч болгож, аюулгүй байдлаа хангалгүй бэртээж гэмтээж буй Рапид Архитектур Констракшн” компани  хэний компани гэдэг нь тодорхойгүй байна. Төсвөөс санхүүжилттэй Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерийг авсан байхыг бодоход ард нь нөлөө бүхий эрхмүүд байгаа нь лавтай. Эхнээсээ хариуцлага хүлээхгүй байхаар дүр зураг харагдаад эхэлсэн иргэдэд  “Эрлэг” болсон энэ компанид хэн хариуцлага тооцох вэ?

Polit.mn

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.168Зочин   • 6 сарын 15. 16 цаг 06 минут

ерѳнхии сайд ѳѳриин амидаагаа анхааралдаа авч энэ хариуцлага хүлээхгүй байгаа компанитай тулж ажиллах хэрэгтэй.

121.101.249.46se   • 6 сарын 14. 15 цаг 59 минут

huurhii zaluu yana daa hetsuuch ym da...deer n ene barilguud chine yasan hevreg ym be.nariihan bagana bosgool hanaa blokoor orchihdog bololtoi.gazar joohon dorgihod l nurah chanargui barilga bh chine vee

202.9.45.55зх   • 6 сарын 13. 20 цаг 30 минут

энэ хурд гэж нугэлт чожилсурэнг дийлэх газар алгаа мугээр ард тумнийг худалдаж авхийгнэ ард тумэн бугд харж байсан мэргэжлийн луувирчин байсандаа хархад

103.9.90.98zochin   • 6 сарын 13. 11 цаг 32 минут

hairan saihan zaluu yu husch yu muroodoj yvsan bol do.emchilgeeg buren daaj mun amidrald ni heregtei bair ug.ah duu hamaatan sadan naiz nuhud negdeed suult hii.ur huuhed ni hetsuu bga sh dee.

66.181.176.24зочин   • 6 сарын 11. 13 цаг 54 минут

"ХУРД" гэдэг үхэл ханхалсан УИХ-ын гишүүн Чойжилсүрэнгийн барилгын охин компани.

103.9.90.50ЗОЧИН   • 6 сарын 11. 13 цаг 54 минут

ХАЙРАН ЮМ. ЭНЭ ЗАЛУУГИЙН АМЬДРАЛ,ЭРҮҮЛ МЭНДЭЭР ИНГЭЭД ТОГЛООД ХАЯЖ БОЛОХГҮЙ БАЙХ АА? ЭРҮҮЛ БОЛГОЖ ХӨЛ ДЭЭР НЬ БОСГОДОГГҮЙ ЮМАА ГЭХЭД АМЬДРАЛЫН БАТАЛГААГ НЬ ХАНГАЖ, ГЭР БҮЛИЙГ НЬ ОРОН БАЙРТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.

Шинэ мэдээ

ШУУД: Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн ДАШТ8 цаг 37 минутын өмнөБразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 18:00БНСУ-ын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ6 сар 18. 17:55Спортын хамгийн инээдэмтэй зургууд6 сар 18. 17:50Улсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Ч.Санжаадамба Даян аварга болох уу?6 сар 18. 17:47Сансарын хөлөг мэт баригдсан Буддын сүм6 сар 18. 17:45Мэдэгдэл6 сар 18. 17:40Том Хэнкс дэлгүүр ухжээ (бичлэгтэй)6 сар 18. 17:40Хүүхдээ буруу нэрээр хочлох нь аюултай6 сар 18. 17:35Мах шарах ухаалаг аргууд6 сар 18. 17:30Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн сүрлэн гүүр6 сар 18. 17:25Оддын стилист эмэгтэйн өвөрмөц имидж6 сар 18. 17:20Cайхан амьдралын нууц бол ердөө л зөв явах6 сар 18. 17:15Илон Маск твиттер дэх хаягаа устгажээ6 сар 18. 17:10Хайрттайгаа үнсэлцээд нас баржээ6 сар 18. 17:05Шагналын тавцанг хаягдал хуванцараар хийнэ6 сар 18. 17:00Том зорилгын дэргэдэх жижиг асуудлууд6 сар 18. 16:55Энэтхэгийн эмч нар ажил хаяжээ6 сар 18. 16:50Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №79 The Byrds, ‘Mr. Tambourine Man’6 сар 18. 16:45АНУ-ын хоригийн улмаас “Huawei”-н орлого буурна6 сар 18. 16:404 настай хүү машин хулгайлжээ6 сар 18. 16:35Өдөр бүр буцалсан халуун ус уувал яах вэ6 сар 18. 16:30АНУ Ойрхи Дорнодод нэмж цэрэг илгээнэ6 сар 18. 16:25Сайхан харагдахыг хүсвэл сайн унт6 сар 18. 16:20Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 16:15Эртний домогт өгүүлснээр Үнэн, Худал хоёр нэг удаа уулзаж гэнэ6 сар 18. 16:14Личий хэмээх жимс идсэн хүүхдүүд нас баржээ6 сар 18. 16:10Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмлээ6 сар 18. 16:06Лайв трэнд, алдарт эх Ч.Ану6 сар 18. 16:05Миний ээжийн Сантын нутгаар...6 сар 18. 16:02
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.