6-р сарын 11
14 цаг 05 минут

Тархины даралттай хүүхдүүдэд хэрэглэх Ардын эмчилгээ

Монгол ардын эмчилгээ бол үнэхээр гайхалтай шинжлэх ухаан юм. Ингээд тархины даралттай хүүхэдтэй эцэг эхчүүдэд маань хэрэг болох байх гээд, доорх зөвлөгөөг хүргэж байна. “Үр минь тархины даралттай төрсөн бөгөөд уг нь нярай хүүхэд хоногт 16-аас доошгүй цаг унтдаг байх ёстой атал хоногт 2 цаг унтвал их юм, бусад үед уйлж байдаг байлаа. Тархины даралтын европ эмчилгээ бол ойлгомжтой, хэдэн төрлийн эм ууна. Нярай хүүхдэд эм уулгана гэдэг үнэхээр хэцүү. Тэгээд ч тархины даралт бол төдийлөн гүйцэд эдгэдэггүй, урхагтай өвчин гэдэг юм билээ. Харин бид 70 гарсан эмгэний заавраар ардын аргыг хэрэглээд ямар ч зовиур, урхаггүй, цоо эрүүл болсон. Хэдэн мянган жил энэ л нутагт 5 хошуу малаа хариулсаар ирсэн миний ард түмний арга ухаан бол үнэхээрийн төгс төгөлдөр ажгуу. Сүүлд сонсох нь ээ, энэ арга маань шинжлэх ухааны нэлээд үндэслэлтэй гэж байсан.
Ардын уламжлалт эмгүй эмчилгээ:
Хонь төхөөрөөд , нэг бөөрийг нь аваад, голоор нь хувааж, хүүхдийнхээ хоёр чихэнд дотор талаар нь харуулж, чихэвч зүүсэн юм шиг наана. Тэгээд гүзээний буланг огтлон авч, баасыг нь нэг шувтарсан болоод сэвстэй чигээр нь хүүхдийн толгойд малгай болгож углан, чихэнд нь наасан бөөрийг дарна. Гэхдээ духны талаас нь илүү гаргахгүй, хүзүүний хөдөлгөөнд саад болохооргүйгээр углана. Ерөөсөө л ноосон малгай шиг өмсгөнө. Энэ бүхнийг хийхдээ анхаарах гол зүйл бол хонины амьдын халууныг алдалгүйгээр, хөрөхөөс нь өмнө амжуулах ёстой. Тэгээд 24 цагийн дараа хатсан гүзээ, ногоорсон бөөрөө салгаж авна. Барьцалдаад хатчихдаг болохоор сайн норгож, дэвтээж байж салгахгүй бол даахийг нь зулгааж бахируулна гэж нэг аюул бий.

За ийнхүү угласны дараа 2 цаг орчим айхтар уйлсан. Толгойгоо огцом огцом савах гээд байсныг бодвол час часхийлгэн хатгаж өвдсөн болов уу. Дараа нь, магадгүй төрснөөсөө хойш анх удаа, бүтэн 6 цаг сэрэлгүй унтсан даа. Өлсөөд сэрээгүй бол унтаад л байх байсан биз. Бид бүр үнэхээр их гайхаж билээ. Одоо ч бид мань хүний гүзээ углачихсан амгалан унтаж байгаа зургийг хараад “өмхий толгойт” гэж өхөөрдөн инээлддэг.


Маргааш нь байнга уйлж байдаг үр минь гоц тайван байсан бөгөөд үүнээс хойш ердийн хүүхэд шиг унтаж амардаг болсоон. Ингэж эмчлэх үед 3 сартай байсан бөгөөд бид 2 сарын дараа дахин нэг давтсанаар тархины даралт гэгч зовиурыг үүрд мартсан билээ. Нэг зүйл сануулахад, би үүгээрээ шинжлэх ухааныг огтхон ч үгүйсгээгүй бөгөөд харин ч ардын дом, эмгүй эмчилгээг европ эм эмчилгээтэй хавсруулан хийх нь илүү үр дүнтэй байдгийг хэлж байгаа болно.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

31.164.60.87unshigch   • 6 сарын 11. 15 цаг 10 минут

Tand bayarlalaa. sonirholtoi ashigtai medee baina.

Шинэ мэдээ

Өнөөдөр болох үйл явдлууд13 минут 3 секундын өмнөУлаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчих чиглэл37 минут 16 секундын өмнөДурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ1 цаг 17 минутын өмнөҮндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт АН ямар байр суурь баримтлах вэ1 цаг 27 минутын өмнөӨнгөрөгч  зургадугаар сард монголчууд 6259 шинэ хүнээр бүл нэмжээ1 цаг 47 минутын өмнө11 жил морь дагасан мотоцикльтой ЦАГДАА1 цаг 57 минутын өмнөӨнөөдрийн зурхай2 цаг 12 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 27 минутын өмнөЭрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.