6-р сарын 11
14 цаг 40 минут

Суварга хайрхан уулыг ирэх амралтын өдрүүдэд тахина

Архангай аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр Төрийн тахилгатай Суварга хайрхан уул, овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолыг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Өмнө нь тус хайрханыг 2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уул болгож, 2009, 2014 онуудад тахилгын ёслол хийж байв.  
 
Суварга хайрхан уул нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших бөгөөд хангайн уулархаг мужийн савд багтах байгалийн өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт сүрлэг уул юм. Хангай нутгийнхан эртнээс нааш сүсэглэн шүтэж ирэхдээ Их цагаан уул гэж нэрлэсээр иржээ. Далайн төвшнөөс дээш 3117 метр өргөгдсөн бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар 2007 онд төрийн тахилгатай уул болгожээ. Энэ уулыг галт уулын гаралтай гэж үздэг. Энэ хайрхан нь Завхан аймагт байдаг Отгонтэнгэр хайрхантай өөд өөдөөсөө харсан байдаг. Хайрханы суга бэлээр өвс ногоо сайхан ургадгаас гадна алт мөнгө зэрэг эрдэс баялгийн нөөцтэй.
 
Мөн Тамир, Цэнхэр, Орхон голууд эх аван урсдаг усны ундарга болсон газар учраас хайрлан хамгаалахын тулд Төрийн тахилгат хайрхан болгожээ. Хэрвээ байгалийн зүй тогтоц алдагдвал баруун зүгийн аймгуудын усны санд нөлөөлнө хэмээн үздэг. Уулын ноён оргилоос доош энгэр талд тунгалаг устай нуур бий. Энэ нууранд сүсэгтэн олон сүүгээ өргөж, алт мөнгө шидэн ирээдүйн амьдралаа даатгадаг байна. Нууранд хүрэхийн тулд зөвхөн мориор 8 километрийн бартаатай зам туулдаг байна. Нууранд нь хүрэх амаргүй боловч зорьж очсон хүний хэрэг зориг бүтдэг хэмээх домог бий. Суварга хайрхан уул нь Отгонтэнгэр уул шиг мөнх цастай байдаг байжээ. Сүүлийн жилүүдэд цас мөс нь байхгүй болсон нь байгалийн зүй тогтоц алдагдаж байгаатай холбоотой хэмээн тайлбарлаж байна.
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шуурхай: Лүн сумын чиглэлийн замыг хязгаарлалтыг маргааш хүртэл сунгалаа1 цаг 48 минутын өмнөОБЕГ: Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна1 цаг 58 минутын өмнөҮерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа1 цаг 59 минутын өмнөСөүл, Хонгконг, Пусан, Токио, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд хойшлогдлоо2 цагийн өмнөШинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?3 цаг 37 минутын өмнөЯпон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна3 цаг 51 минутын өмнөҮер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 цаг 52 минутын өмнөВладимир Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр орос зайрмаг бэлэглэжээ4 цаг 7 минутын өмнөМодны ур, модны тайрдасаар эко тавилга хийх санаанууд4 цаг 37 минутын өмнө60 гарсан хүмүүсийн танд өгөх зөвлөгөө4 цаг 52 минутын өмнөТэнгэнцэртэй иргэд ажлын байр бий болгожээ5 цаг 7 минутын өмнөҮхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ5 цаг 37 минутын өмнөУнаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ5 цаг 52 минутын өмнөХөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ6 цаг 7 минутын өмнөДэлхийн хамгийн баян улс6 цаг 36 минутын өмнөЖеннифер Лоуренс найз охиддоо гомджээ6 цаг 52 минутын өмнөТамхины тахал гэж юу вэ7 цаг 7 минутын өмнөЭЕШ маргааш эхэлнэ7 цаг 37 минутын өмнөӨнөөдрийн зурхай8 цаг 7 минутын өмнөЦаг агаарын мэдээ8 цаг 37 минутын өмнөШуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 сар 16. 0:18Шуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.