6-р сарын 11
13 цаг 40 минут

“Рапид Архитектур Констракшн” ХХК-ийнхан таван давхраас унасан залуугийн ар гэрийнхнийг дарамталжээ

Барилгын салбарынхны хариуцлагагүй байдал, аюулгүй ажиллагааг хангадаггүй явдал газар авч хавтгайрснаар олон залуус гэмтэж бэртэж, зарим нь амь насаа алдаж, олон гэр бүлд уй гашуу зовлон шаналал учирч байгаа нь харамсалтай.

Хамгийн сүүлд л гэхэд, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хангай хотхоны хойно “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барьж байгаа таван давхар барилга дээр ажиллаж байсан н.Хүрэлсүх гэх залуу унаж, бэртсэн осол тавдугаар сарын 19-ний өдөр гарчээ. 

Тодруулбал, тус барилгад мужаанаар ажиллаж байсан 28 настай залуу таван давхарын карказ дээр холболтын ажил хийж байгаад унаж хүнд гэмтсэн байна.

Энэ талаар хүүгийн ээж Д.Долгороос тодруулахад, "Миний хүү “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барилга дээр ажиллаж байгаад таван давхраас унаж, Тавдугаар сарын 21-нд ГССҮТ-д нурууны нугаламын яс бяцарсан, нугасны хальс 3 см задарсан, бөөр няцарч, цус хурсан, элэг өөрчлөлттэй, уушги устсан оноштой хагалгаанд орж, одоо сэргээн засах эмчилгээ хийлгэж байна. Одоо биеийн байдал хүндхэн, өтгөн гадагшилж байгааг мэдрэхгүй, төрөлхийн өрөөсөн бөөртэй тул ачааллаа дийлэхгүй, нэг хөл мэдээгүй байна. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдэг ч өнгөрсөн 20 гаруй хоногт ар гэрийнхнээс мэдүүлэг аваагүй байгаа. Осол, гэмт хэрэг гарсан даруй Цагдаагийн Хэвлэл мэдээллийн төвөөс албан ёсоор сэрэмжлүүлэг мэдээлэл хийдэг бол барилгаас хүн унасан асуудлыг таг чиг дарсан. Иймд шүүх эмнэлгийн дүгнэлтүүд гэх зүйлүүд орхигдоод байна.

Эмчилгээ, хагалгааны зардлын 75 хувийг НД-аас төлсөн. Үлдсэн 25 хувь буюу багахан хувийг компанийн зүгээс гаргаж байгаа гэдэг, бидэнд нарийн мэдээлэл алга. Ингэхдээ биднийг “Хэвлэл мэдээлэлд барилгаас унасан талаар гарвал эмчилгээний төлбөр төлөхгүй, төлбөрөө зогсооно" гэхчлэн бидний ойр тойрны хүмүүсийг дарамталдаг. Гэтэл . Хэвлэл мэдээллийнхэн утсаар тодруулга авсан, та нар их мөнгө аваад чимээгүй байгаа юм уу гэж асуугаад байх юм. Иймд бид үнэн байдлаа ойлгуулж хэлье гэж энэ хэвлэлийн хурлыг хийж байна. Рапид Архитекутр Констракшн компанийн зүгээс ээж аав бидэнтэй уулзаагүй. Албан тушаал, нэр усаа тодорхой хэлээгүй хоёр хүн аавтай нь уулзахдаа хэвлэлд дуугүй байгаарай, мэдээлж болохгүй хэрэв тэгвэл эмчлүүлж өгөхгүй гэсэн. Гэтэл одоо бид Монголдоо эмнэлгийн гар царай харж, хүнд оноштой хэцүү байна.

Хүү маань хоёр нялх хүүхэдтэй, гэр бүлтэй. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй болж, амьдралаа авч явах баталгаагүй болсонд бид гомдолтой байна" гэсэн юм.

Харин н.Хүрэлсүхийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Ц.Монгол өмгөөлөгч “Хуулийн дагуу барилга гүйцэтгэгч компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Гэвч таван давхар барилга барьж байгаа хэр нь хамгаалалтын тор ч татаагүй байгаа. Осол гараад 20-иод хоног өнгөрч байхад нэг ч удаа шинжээчийн дүгнэлт гаргаагүй, хохирогчоос мэдүүлэг аваагүй. Ном ёсоороо бол хохирогчоос мэдүүлэг авч, гэмтлийн зэргийг нь тогтоон, хэрэг үүсгэн шалгах ёстой. Гэтэл одоо болтол хэрэг үүсгээгүй” гэлээ. 

Т.Од

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.158Зочин   • 6 сарын 16. 11 цаг 09 минут

harutslaga tootsoh l heregtei sh Dee at gerin humuusig daramrlaad bna gadeg ni konanin l zahialga bna huuli gej bdag bol odoo l huchee yzyyleech!

66.181.161.8зочин   • 6 сарын 14. 14 цаг 53 минут

ажил гүйцэтгэгч компанийн эзэнд эрүү үүсгэх шаардлагатай юм байна, яагаад удаагаад байна вэ.

66.181.161.8зочин   • 6 сарын 14. 14 цаг 51 минут

Наад компани чинь үйлдвэрлэлийн ослыг 72 цагийн дотор судлан бүртгэж дүүргийн мэргэжлийн хяналтад мэдээлсэн байх ёстой.

66.181.188.28Зочин   • 6 сарын 11. 20 цаг 56 минут

Meregjiliiin hyanaltih ajlaa hiihgyu bga sh de barilgad ochood iy medehgyi hden tug abaad vbj bn tegd hymyys yheed l

43.228.131.42иргэн   • 6 сарын 11. 16 цаг 35 минут

бараг л үнэн шүү цагдаа бол хэргийг балруулдах л ажил хийнэ хэн их мөнгө өгнө тэрний талд л үйлчилнэ хэрэв хохирогч мөнгө төгрөггүй бол бараг л Баяраа өөрөө л ойчсон юм байна лээ ш дээ гэдэг шиг л юм болно доо

203.217.139.225Зочин   • 6 сарын 11. 15 цаг 13 минут

Цагдаад итгэх хэрэггүй одоо болтол хэрэг үүсгэхгүй байгаа нь цаашид тэдний талд үйлчилнэ гэсэн үг. Ер цагдаад зэрлэг бүдүүлэг онгорио сагсуу бараг шоронгийн ааш авиртай болчихсон нөхөд их байдаг. Тэд ажлаа дүрэм журмаараа хийдэггүй мөртлөө маш сүртэй бас дарамт ихтэй ер нь цагдаа шүүх нтр итгэх угаасаа ямарч ашиггүй тэнд хог шаар ихтэй одоо ч бүр олонд ил болсондоо

Шинэ мэдээ

Ким Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ3 цаг 33 минутын өмнөБразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа3 цаг 37 минутын өмнөӨөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“3 цаг 42 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа3 цаг 48 минутын өмнөОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ3 цаг 48 минутын өмнөНЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна3 цаг 51 минутын өмнөТа биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт3 цаг 57 минутын өмнөОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна4 цаг 3 минутын өмнөСошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ4 цаг 8 минутын өмнөК.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав4 цаг 13 минутын өмнөТоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...4 цаг 18 минутын өмнөАвтомашины хачирхалтай ослууд4 цаг 23 минутын өмнөЭко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ4 цаг 26 минутын өмнөХамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ4 цаг 28 минутын өмнөИзраиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ4 цаг 33 минутын өмнөШүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа4 цаг 36 минутын өмнөСэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ4 цаг 38 минутын өмнөТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл4 цаг 48 минутын өмнө“Төв номын сан” гурван сая гаруй номтой4 цаг 58 минутын өмнөУлс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна5 цаг 2 минутын өмнөЕвропын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ5 цаг 2 минутын өмнөЛорд Кейнс ОУВС-д зочилсон нь5 цаг 8 минутын өмнөУрсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо5 цаг 18 минутын өмнө"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна5 цаг 23 минутын өмнөГоо сайхны мэс засал аминд нь хүрчээ5 цаг 28 минутын өмнөЯпончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж5 цаг 38 минутын өмнөКристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ5 цаг 43 минутын өмнө“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана5 цаг 48 минутын өмнөMax үнэд орсон учраас иргэд жижиглэн, дайвар бүтээгдэхүүн авах нь нэмэгджээ5 цаг 58 минутын өмнөWSJ: БНАСАУ өнгөрсөн онд Ким Жон Унд зориулж хоёр мерседес худалдан авчээ6 цаг 3 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.