2019 оны 6-р сарын 11
14 цаг 51 минут

“Байгаль орчны эрхийг хамгаалах нь” сэдэвт стратегийн өмгөөллийн уулзалт, семинар болж байна

Нээлттэй нийгэм форум, Хүний эрх хөгжил төв-Нийтийн эрх ашгийн клиник сургалтын төв, Монголын Хуульчдын холбоо, Олон Улсын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн сүлжээ (ОУЭЗНСЭС) байгууллага хамтран “Байгаль орчны эрхийг хамгаалах нь” сэдэвт эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн өмгөөллийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

   Хэлэлцүүлгийг нээж Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан үг хэлсэн бөгөөд тэрбээр "Байгаль орчныг хамгаалах нь дан ганц байгаль хамгаалагч эсвэл төрийн бус байгууллагуудын үүрэг биш юм. Байгаль орчин, ногоон дэлхийг хамгаалах нь том жижиг, орон зай, газар зүйн байрлалаас үл хамааран байгууллага, аж ахуйн нэгж, хүн бүрийн үүрэг бөгөөд ялангуяа хүний эрх, шударга ёсны манаач хуульчид үүнд голлох, манлайлах үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна. Тиймээс хуулийн хүрээнд, хуулийн арга хэрэгслээр, хуульчдын оролцоотойгоор байгаль орчныг хамгаалах чиглэлээр стратегийн өмгөөлөл явуулах, нийтийн ашиг сонирхлыг шүүхэд нэхэмжлэн хамгаалах соёлыг түгээн дэлгэрүүлэх, энэ чиглэлээр хуульчдыг сурган бэлтгэх, мэргэшүүлэх хэрэгцээ, шаардлага улс орон бүрт байгаа гэдэгт эргэлзэхгүй байна" гэв. 

   Өнөөдрийн хэлэлцүүлэгт Африк, Ази, Европ, Латин Америк, Дундад Азийн 20 гаруй орноос өмгөөлөгч, хүний эрхийн хуульчид оролцож байгаа бөгөөд тэд нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад тулгамдаж буй өөрийн орны бэрхшээл, ТББ-уудад учирдаг хууль эрх зүйн болон практик хүндрэлийн талаар мэдээлэл солилцож, харилцан туршлага судалж буй юм.

   Тус арга хэмжээ дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд манай улсаас 20 орчим байгаль орчны өмгөөлөгч, хуульчид, Захиргааны хэргийн шүүгчид оролцсон юм. 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дархан хотод Юнителийн 3 дахь салбар Оргил худалдааны төвд нээгдлээ2 цаг 12 минутын өмнөМенингококкт халдварын үед ямар шинж тэмдэг илрэх вэ2 цаг 14 минутын өмнөОлон улсын Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Инфантино маргааш Монголд ирнэ2 цаг 18 минутын өмнөОньсон тоглоомыг дэлгэрүүлнэ2 цаг 19 минутын өмнөНинжа дайчинд бүдэрсэн Т.Санчир2 цаг 24 минутын өмнөДэлхийн шашны ихэнх систем хүнийг айлгах дээр үндэслэсэн байдаг2 цаг 29 минутын өмнөАНУ-ыг “Airbus” компанитай холбоотой хэргээр Европод худалдааны хариу арга хэмжээ авахыг зөвшөөрчээ2 цаг 34 минутын өмнө5 жил тутам интернет роутерээ шинэчлэх шалтгаан2 цаг 37 минутын өмнөШигшээгийн хаалгач Б.Ариунболдын Японы багт үзүүлсэн тоглолтоос түүвэрлэв2 цаг 39 минутын өмнөШотланд чих цэвэрлэх хөвөнгийн худалдааг хоригложээ2 цаг 44 минутын өмнөКПОП: Хамгийн сайхан арьстай одод2 цаг 49 минутын өмнөЭх дагинын сүмд гал гарсан тухай цуврал бүтээнэ2 цаг 54 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 59 минутын өмнөВладимир Путин: Дайн болбол хамгийн бага хохирол амсах нь ОХУ3 цаг 4 минутын өмнөМонгол-Японы тоглолтын үеэр Монголын хөгжөөн дэмжигч, талбайд орж шуугиан тарьжээ3 цаг 9 минутын өмнөЯдуу цагаачаас захирал болсон Маен3 цаг 14 минутын өмнөГ.Эрдэнэчимэг: Хүүхдээ анхаардаггүй эцэг эхээс болж элдэв эрсдэл нэмэгдэж байна3 цаг 19 минутын өмнө#hashtag хэрэглэснээр илүү олон хүнд мэдээллээ хүргэж чадна3 цаг 24 минутын өмнөЭлектрон төхөөрөмжүүдэд дахин боловсруулсан хуванцар ашиглахыг уриалжээ3 цаг 29 минутын өмнөИх хэмжээний валют хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан Хятад иргэнийг илрүүлжээ3 цаг 29 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно3 цаг 34 минутын өмнөТансаг зэрэглэлийн “Sunshine villiage” хотхоны ус өмхийрснөөс долоон оршин суугч ХӨСҮТ-д эмчлүүлж байна3 цаг 38 минутын өмнөХүүгээ алдсан гэж бодож байсан ч 30 жилийн дараа уулзжээ3 цаг 39 минутын өмнөЯпонд амиа алдсан хүний тоо нэмэгджээ3 цаг 44 минутын өмнө“Бүгдийг иддэг” Майкл Лотито3 цаг 49 минутын өмнөЗасгийн газрын өргөтгөсөн хурал болов3 цаг 50 минутын өмнөХүүхдээ хэрхэн номонд дуртай болгох вэ3 цаг 54 минутын өмнөЛос Анжелес Лейкерс, Голден Стэйт Уорриорс багуудын улирлын өмнөх тоглолт3 цаг 59 минутын өмнө“Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд орохоор шалгарсан иргэдэд батламжийн гардууллаа4 цаг 2 минутын өмнөИх Британийн тусгай хүчин Сирийг орхин явахаар бэлтгэж байна4 цаг 4 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.