6-р сарын 11
17 цаг 03 минут

“Арьс шир боловсруулах үйлдвэрлэл дэх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” сургалт болов

НҮБ-ын аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь Монголд нэмүү өртөг шингэсэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд экспортлох, Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх, зохистой ажлын байр бий болгох нийтлэг зорилтын хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг 2018 оны 3-р сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Сүүлийн жилүүдэд ажлын байранд зохистой хөдөлмөр эрхлэлтийн олон улсын зарчмуудыг дагаж мөрдсөн, хүн, амьтны эрхийг зөрчөөгүй ёс зүйтэй үйлдвэрлэл эрхэлдэг, стандартын шаардлага хангасан гэдгээ нотолж байж бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрддэг болсон. Гэвч манай орны боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт дутмаг, ажилчид хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдаагүй, зөв зохистой ашигладаггүйн улмаас үйлдвэрлэлийн осол гэмтэлд өртөх, гүн хордох, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл гарсаар байна.

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд энэхүү эрсдэлийг бууруулах чиглэлээр ХХААХҮЯ, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ХНХЯ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран Арьс шир боловсруулах үйлдвэрлэлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ажилчдыг болзошгүй осол гэмтлээс хамгаалах онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулж байна.

 Энэхүү сургалтыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж,  Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү,  мэргэжилтэн Ш.Цэнд-Аюуш,  Монголын Арьс ширний холбооны тэргүүн Д.Баярсайхан нар оролцов.

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын олон улсын эксперт Норберт Нейцвиз 30 гаруй арьс шир боловсруулах үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан менежер, техникч, инженерүүдэд олон улсын онол, практик хосолсон сургалтыг Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбар дахь ХАБЭА-н өнөөгийн нөхцөл байдал, Боловсруулах үйлдвэртэй холбоотой эрсдэл аюулын үнэлгээ, химийн бодисууд, тэдгээрийн хор нөлөө, хүхэрт устөрөгчийн хийтэй хэрхэн харьцах аюулгүй ажиллагаа, машин тоног төхөөрөмж, цахилгааны аюулгүй байдал, ажилтны аюулгүй ажиллагаа, ажиллах орчин, ажлын байран дахь тээвэрлэлт, түүний аюулгүй ажиллагаа, хувийн, хамтын хамгаалах хувцас, хэрэгслүүд, аудит, хяналт шинжилгээ, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо зэрэг сэдвүүдээр сургалт хийсэн юм.

Энэхүү сургалт нь арьс шир боловсруулах үйлдвэрлэлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ажилчдыг болзошгүй аюул ослоос хамгаалах нөхцөлийг бүрдүүлснээр үйлдвэрлэлийн бүтээмж, чанар дээшлэх, мөн арьс ширэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэн экспортлох боломжид нэг алхам ойртуулж өгсөн ач холбогдолтой сургалт боллоо.

 
 
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр болох үйл явдлууд6 минут 58 секундын өмнөУлаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчих чиглэл31 минут 11 секундын өмнөДурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ1 цаг 11 минутын өмнөҮндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт АН ямар байр суурь баримтлах вэ1 цаг 21 минутын өмнөӨнгөрөгч  зургадугаар сард монголчууд 6259 шинэ хүнээр бүл нэмжээ1 цаг 41 минутын өмнө11 жил морь дагасан мотоцикльтой ЦАГДАА1 цаг 51 минутын өмнөӨнөөдрийн зурхай2 цаг 5 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 21 минутын өмнөЭрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.