6-р сарын 12
9 цаг 55 минут

Сайхан инээмсэглэл хүний сэтгэлийг байнга сэргээнэ


Дэлхий дээр 5 хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн  ямар нэгэн эмгэгт  нэрвэгддэг болох нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон. Бидэнд ажил дээрээ, гадаа гудамжинд, тээврийн хэрэгслээр зорчихдоо, гэр орондоо үргэлж биш ч гэсэн бухимдах үе зөндөө гардаг. Байнга бухимдах, удаан хугацаагаар бухимдлаа тайлахгүй байх нь зүрх судасны өвчинд нэрвэгдэх, ходоодны шархлаа өвчин үүсэх, сэтгэцийн өвчтэй болох зэргээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс зайлсхийх дараах зөвлөмжийг ашиглаарай.
 
Өөрийгөө таньж мэд 
 
Танд олон сайхан чанар бий. Түүнийгээ олж мэдэхийг хичээ. Сайхан хувцсаа өмс толинд хар Та өөрийнхөө сайн сайханд  итгэ.
 
Ажил амралтаа зөв зохицуул 
Аливаа зүйлийг цаг хугацаанд нь хийж бай. Бүр болохгүй бол завсарла. Сайн бод. Санаандаа багтсан үед хийчих.  Амралтаа ажил шигээ төлөвлө. Ажлаа шаардлагаар ангилж дэс дараалалтай хийж сур.
 
Бишрэн шүт
 
Байгаль дэлхий, уул ус, эцэг эх, хань нөхөр, ах дүү, үр  хүүхэд гэх мэт өөртөө байгаа үнэт зүйлсээ бишрэн шүт.
 
Дуу хөгжим сонирх 
 
Сайхан дуу сонсох, өөртөө болон, бусад хүмүүстэй  хамтран дуулж бүжиглэж, хөгжимдөх нь хийморийг сэргээж, сэтгэлийг  тайтгаруулна.
 
Найз нөхөдтэйгээ дотно харьцаатай бай
 
Та зөвхөн зоримог хүчтэй байх гэж бүү оролд. Найз нөхөд чухал шүү.  Иймээс тэдэнтэй байнга дотно харьцаатай байж, чин сэтгэлээ онгойтол ярилцаж сураарай.
 
Тусламж авч бай
 
Хүн бүрт тусламж байнга хэрэгтэй байдаг. Гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт  олон, өрхийн эмч сувилагчдаа хандаж тусламж авахыг хичээгээрэй.
 
Дасгал хөдөлгөөн хий
 
Юуны өмнө биеэ суллаад хэд хэдэн удаа гүнзгий амьсгал. Идэвхтэй  хөдөлгөөн хийх, усанд сэлэх, явган алхах, бүжиглэх, дугуйгаар явах, морь унах гэх мэт аль боломжтойг нь сонгож хийх. Энэ нь бухимдаж тавгүйтэхийн  үед онцгой тустай байдаг.
 
Бусдыгаа сонс
 
Сэтгэлээр бухимдаж, айж түгшсэн хэн нэгнийхээ үгийг анхааралтай сонсож, зөвлөгөө туслалцаа үзүүлэхийг хичээ.
 
Мэдрэхүйг сайжруул
 
Хэт их ачаалалтай сэтгэл завгүй үед бие, нүүр, хөлдөө иллэг массаж хийлгэх нь сэтгэлийг тайтгаруулан биеийн чилээг гаргана.
 
Инээмсэглэж яв
 
Сайхан инээмсэглэл хүний сэтгэлийг байнга сэргээж байдгийг санаж, Та  өөрөө байнга инээмсэглэж, бас бусдыг инээлгэж яваарай.
 
Бодлоо хуваалц
 
Хэнд ч гэсэн ганцаардах, уйтгарлах, тулгарсан бэрхшээлдээ тайтгарч суух  тохиолдол үе үе гардаг. Ийм үед бодлоо бусадтай хуваалц. Танд хэн нэгэн хүн заавал тусална.
 
Шинэ зүйлд байнга суралц
 
Шинэ зүйл сурч, ур чадвараа дээшлүүлж байвал таны нэр хүнд өснө. Энэ нь  танд найз нөхдийн хүрээгээ тэлэх, ажлын байр сууриа дээшлүүлэх таатай боломж олгосноор сэтгэл санаанд тань эрч хүч нэмнэ.
 
Олны дунд орж яв
 
Шинэ танилуудтай болж олны дунд явах нь танд болон бусад хүмүүст бэрхшээлээс гарахад нь тусалдаг.
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ШУУД: Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн ДАШТ8 цаг 39 минутын өмнөБразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 18:00БНСУ-ын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ6 сар 18. 17:55Спортын хамгийн инээдэмтэй зургууд6 сар 18. 17:50Улсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Ч.Санжаадамба Даян аварга болох уу?6 сар 18. 17:47Сансарын хөлөг мэт баригдсан Буддын сүм6 сар 18. 17:45Мэдэгдэл6 сар 18. 17:40Том Хэнкс дэлгүүр ухжээ (бичлэгтэй)6 сар 18. 17:40Хүүхдээ буруу нэрээр хочлох нь аюултай6 сар 18. 17:35Мах шарах ухаалаг аргууд6 сар 18. 17:30Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн сүрлэн гүүр6 сар 18. 17:25Оддын стилист эмэгтэйн өвөрмөц имидж6 сар 18. 17:20Cайхан амьдралын нууц бол ердөө л зөв явах6 сар 18. 17:15Илон Маск твиттер дэх хаягаа устгажээ6 сар 18. 17:10Хайрттайгаа үнсэлцээд нас баржээ6 сар 18. 17:05Шагналын тавцанг хаягдал хуванцараар хийнэ6 сар 18. 17:00Том зорилгын дэргэдэх жижиг асуудлууд6 сар 18. 16:55Энэтхэгийн эмч нар ажил хаяжээ6 сар 18. 16:50Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №79 The Byrds, ‘Mr. Tambourine Man’6 сар 18. 16:45АНУ-ын хоригийн улмаас “Huawei”-н орлого буурна6 сар 18. 16:404 настай хүү машин хулгайлжээ6 сар 18. 16:35Өдөр бүр буцалсан халуун ус уувал яах вэ6 сар 18. 16:30АНУ Ойрхи Дорнодод нэмж цэрэг илгээнэ6 сар 18. 16:25Сайхан харагдахыг хүсвэл сайн унт6 сар 18. 16:20Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 16:15Эртний домогт өгүүлснээр Үнэн, Худал хоёр нэг удаа уулзаж гэнэ6 сар 18. 16:14Личий хэмээх жимс идсэн хүүхдүүд нас баржээ6 сар 18. 16:10Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмлээ6 сар 18. 16:06Лайв трэнд, алдарт эх Ч.Ану6 сар 18. 16:05Миний ээжийн Сантын нутгаар...6 сар 18. 16:02
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.