6-р сарын 12
10 цаг 55 минут

Заан Батзоригийг зард гаргасан мэх

90-ээд онд Батзоригийн солгой хавираа гэж тун ч дархан даамай мэх байж билээ. Ховд аймгийн Чандмань сумын уугуул заан маань цэргийн заан цолтой байхаасаа энэ мэхээрээ олон түмний дунд алдаршсан юм. Солгой хавираа мэхээрээ тэр өөрийн үеийн олон нэрт бөхчүүдийг үзэгчдийн суудалд шилжүүлж явсан төдийгүй заал танхимын барилдааны хоёроос гурван давааг тус мэхээрээ авдаг байлаа. Хавирах мэх олон бөхийн хийдэг нэлээд түгээмэл мэх хэдий ч гарцаагүй дархлан эзэмшиж, уран гоё хийж гайхуулсан нь Чогсомын Батзориг. Түүнтэй нэгэн үед барилдаж байсан улсын даян аварга Агваансамдангийн Сүхбат барьцтай барьцгүй сайхан хийдэг бол одоо цагт түүний шавь Лхагвасүрэнгийн Пүрэвжав хийж харагддаг. 1997 оны төрийн наадмын наймын даваанд шинэ заан А.Сүхбат Д.Мөнх-Эрдэнэтэй барилдан барьцгүй цохих мэхэнд суун тусаж, маргаантайгаар шийдэгдэж байгаа бичлэгийг уншигчид санаж байгаа байхаа. Улсын хүчит арслан Батжаргалын Ганбат мөн өөрийн онцлогтойгоор баруун талдаа хийдэг байв. Нэгэн үе заалны барилдаанд улсын начин Ч.Батзориг, аймгийн арслан Б.Ганбат хоёр тунавал гал гарсан барилдаан гарч үзэгчид аль нь түрүүлж хавиран хаях бол хэмээн сэтгэл догдлон хүлээдэгсэн.

60-аад оны алдарт бөх улсын шилдэг арслан Жалбуугийн Чойжилсүрэн агсан барьцтай барьцгүй хавирдаг мэхээрээ гайхагдаж байжээ. Дархан аварга Ж.Мөнхбат хүртэл тэр мэхнээс нь халгаж явсан бөгөөд Дарийн Дамдин аварга л унаагүй цор ганц хүн нь гэдэг. Бага хэмээх Балдангийн Санжаа "Хүний тохойны яс шонтгор байдаг бол минийх хавтгай болсон. Учир нь Чойжоод хавируулж унах бүртээ тулж унасаар мөлийчихсөн хэрэг. Арсланд хавируулсан хүн агаарт хөөрч хар сээрээрээ ойчдог тул гараараа тулж хамгаалж байгаа нь тэр. Би арслантай 32 барилдаж 31 унасан" хэмээн үе тэнгийн нөхрөө бахархан дурссан байдаг. Чойжилсүрэн арсланг хүмүүс шүүмжилж чи өрсөлдөгч бөхөө унаагүй байхад эргэж харалгүй дэвлээ, хөөрч сагсуурлаа гэхэд хариуд нь "Иш, унаж байгаа бөхийн хөл гозойж ирээд хацар нүүр цохичих гээд байх юм" хэмээн аргаа барсан өнгөөр дуугарч байсан гэдэг. Арслан хэдэн жилийн хойно алдарт мэхээ хийх нь эрс багассан байжээ. Мөнгөн арслан яагаад та алдарт мэхээ хийхгүй байгаа юм бэ гэхэд "Хөгшрөөд хурд удааширч хавирчихаад эргэж амжихаа больчихжээ, унаж байгаа бөхийн хөлд нүүрээ цохиулчих гээд байна" гэж байсан удаатай гэдэг.

Алдар нийгэмлэгийн бөх улсын заан Чимэдийн Гочоосүрэн мөн арслангийн мэхийг өвлөж гаргуун хийж байлаа. Мөн Хөвсгөл аймгийн харьяат монгол улсын начин Б.Бадрал давхар сэнжигнээс дугтарч хавирдагаараа алдартай бөгөөд гоц дархалсан мэх нь байсан юм.

Архангайн энэ хоёр бөхөөс гадна энэ цагийн шилдэгүүдийн нэг Чимэдрэгзэнгийн Санжаадамба заан тосгуулж хавирах мэхээр олон даваа авч байна. Санжаадамба заан заримдаа нааж хавираа болгон хаяж харагддаг. Зааныг энэ жил төрийн наадамд зургаагийн даваанд орхисон Батзоригийн Батмөнх огцом тэсрэлттэй гоё хийдэг. Хавирах мэхийг энэ цагт хийдэг бөх олон билээ.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

180.149.93.14Зочин   • 6 сарын 14. 16 цаг 14 минут

Хөгийн хулгайч Батбаяртай нийлж луйвар хийж Богд уулын газраас хахуулж өгч авч барилга бариулж байна лээ. Тэрийгээ их үнэтэй зарж байгаа юм байх

66.181.186.200Зочин   • 6 сарын 12. 21 цаг 48 минут

Уг нь бол шоронд л сууж байх байх естой этгээд ш дээ, пялдага сэтгуулчид заваан заваан юм нийтлэх юм аа

66.181.188.113Зочин   • 6 сарын 12. 14 цаг 31 минут

батзориг худлаа гар даа батбаяртай нийлсэн хогийн юмнууд хол байх хэрэгтэй

122.201.22.206Зочин   • 6 сарын 12. 14 цаг 15 минут

ХОВДЫН БУЛГАНААР СПИРТ ИХ Ч ЗӨӨСӨН ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН ШҮҮ ДЭЭ !

66.181.166.196зочин   • 6 сарын 12. 12 цаг 11 минут

Батзориг гэдэг чинь жинхэнэ эрүүгийн элемент юм биш үү, ер нь ямар хэрэгтэй гэж ийм балай балай гаруудыг сурталчилж байдаг байна аа, тэгээд ч бөх үздэг, сонирхдог хүн гэж одоо байдаг юм уу

202.126.89.148Одоо   • 6 сарын 12. 11 цаг 17 минут

Хятадын эрлийз

202.126.89.148Одоо   • 6 сарын 12. 11 цаг 16 минут

***** Батзориг яахаараа чандмань сум болдог билээ

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа3 цаг 7 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ4 цаг 1 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ4 цаг 8 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 13 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал4 цаг 18 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой4 цаг 23 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс4 цаг 28 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ4 цаг 30 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’4 цаг 33 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ4 цаг 36 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино4 цаг 38 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна4 цаг 43 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал4 цаг 48 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ4 цаг 53 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ4 цаг 54 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)4 цаг 58 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав5 цаг 3 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх5 цаг 8 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй5 цаг 13 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна5 цаг 18 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг5 цаг 23 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй5 цаг 25 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно5 цаг 28 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 33 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ5 цаг 38 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ5 цаг 43 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө5 цаг 48 минутын өмнө“Цаатны наадам” боллоо5 цаг 53 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ5 цаг 58 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ6 цаг 3 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.