6-р сарын 13
14 цаг 08 минут

Шагж гэлэн: Эхнэртээ базуулж буй он жилүүд

Анх сууж байхад манай эхнэр үгээ тоолсон даруу эмэгтэй байлаа. Яригч нь шатчихсан телевизийн удаашруулчихсан бичлэг лугаа амар амьтан. 
Хичээлээсээ ирж л байдаг, явж л байдаг. Хааяа нэг гангар гунгар гээд надтай сайхан ярьнаа.

Арваад жил амьдарлаа. Эхний гурван хүүхэд гарлаа. Зан нь өөрчлөгдсөнгүй ээ. Их гайгүй. 
4, 5 дахь хүүхэд гарлаа. 
Одон аваадахсан чинь хэрэг бишдлээ. Ямар ч хүнд биеэ тоох гэж нэг өвчин байдагдаа.
Одон авсныхаа маргаашнаас нь бараг одонгоороо савж алах нь халаг. Дөрвөн хүүхдийг чинь төрүүлж өсгөлөө болоо юм бишүү гээд л. 
Хэргийн бүрэлдэхүүнээрээ бол хүүхэд гаргах чинь харилцан үйлдэл биздээ. Манайд бол шал өөр байна.
Эхнэр муухай эвдэрч байнаа.

Хүүхдүүд хичээлдээ онц авхаар миний хүүхдүүд гээд л. Чих халууцуулахаар чиний хүүхдүүд гэж ирээд л. Арай царайлаг соортоо намайг дуурайсан гээд л. Жаахан халтайсан нөхдийг чамайг дуурайсан гээд л. Алдаа нь аавынх, оноо нь ээжийнх.

Энэ хөлд орохгүй хэнийг дуурайсан яст мэлхий шиг удаан юм бэ гэж хааяаа сэтгэлдээ шивнэж тайтгарна би. Аргагүйдээ ээж нь одоо ч хөлд сайн ороогүй удаан амьтан шүү дээ гэж амандаа бувтнана. Эхнэрт хаягласан шүүмжлэлийг ил хэлэхээ байгаад удаж байна.

Тавын таван хүүхдийг чинь гаргасан хүнийг чи ер нь юу гээд байнаа гэхэд би дуусаа. Эхнэрээ төрөхөд шөл нтр бариад гүйж байсан, жирэмсэн үед нь илүү их хайрлан халамжилж байсан, эхнэрээсээ дутахгүй жирэмсэн явсан өдрүүд минь цагаан зээр шиг бут явна. 
Сайн нөхөр чинь эхнэртэйгээ цуг төрдөг ш дээ гэхээр Элбэгдорж та хоёрын уран цэцэн үгэнд хулхидуулж хамаг залуу насаа барлаа гэсэн царайгаар намайг ширтэнэ.

Энэ хүү их залхуу байна, хэнийг дуурайв гээд л надруу том харна. Хүүхэд байхдаа ээжээрээ, өтөл насандаа эхнэрээрээ залхуугаа дуудуулж явна даа.

Сүүлийн үед манай эхнэрийн гаргаж байгаа араншингууд залуугийн манай ээжийнхтэй тун адилхан санагдах боллоо.
Энэ хоёр хуйвалдаж тохирсон мэт адилхан ажиллаж байна. Шударга бусын хонгил энд л байна. 
Жишээ нь
Оройтвол уурлана, хоолыг нь голвол уурлана, хувцасаа завааруулвал уурлана, усанд орсонгүй гэж уурлана, усанд хурдан орлоо гэж уурлана. Усанд орчихоод ваннаа угаасангүй гэж уурлана. Эд нарын загнасанаар усанд орсон бол би хоёр нутагтан болчих байлаа.

Архи амсвал уурлана, тамхи татвал уурлана. Заваан байна гэж уурлана, залхуу байна гэж уурлана. Өвдвөл янгуучиллаа гэж уурлана, өлсвөл тэвчээргүй гэж уурлана. Энэ найз чинь хүн, тэр найз чинь чоно гээд л.

Нэг л ялгаа байна. Ээж ДҮҮ нараа хар гэж загнадаг байсан бол эхнэр ХҮҮХДҮҮДЭЭ хар гэж загнадаг.

Саяын зургаан сарын нэгэнд ээжийнхээ хоёрдугаар одонг гуйж зүүв. Манай хүн одонгоо зүүчихээрээ даналзаад байдаг болохоор нь ижилхэн үзэлцэх гэж байгаан. Цол хэргэм адилхан шүү гэдгээ батлан харуулах санаатай. Одон одонгоо ширтэлцээд л үзэх боллоо.
Даанч хэн ч анзаарсангүй. Эхийн энгэрт л тод гялалздаг болохоос миний муу давчуу цээжин дээр харгаддаггүй эд бололтой. Ядаж байхад араб эхнэрийн алчуур шиг эрээн цамцтай байсаныг ч хэлэх үү.

Орой мэдээгээр одон авсан ээжүүд гунхаад л аавууд нь баярлалдаж гүйлдээд л сүйд майд. Фэйсээр л дүүрэн одон авсан ээжүүдийн гоё ганган зураг.

Ээдээ сүйдтэй ч баярлах юу л бол. Дөрвөн хүүхэд гаргаж төрийн одон авсан эхнэрийнхээ өмнө удахгүй “амьтан” болохоо мэдэхгүй хөөрч гүйлдээд эд нар ч гэнэн байна даа гэсэн шүү юм бодож суулаа, хашир аав.

Хүүхэд нэмэгдэхийн хирээр Шагж муу банди ажлаасаа төдий чинээ эрт ирэх хуультай. Бараг ажил хийх ёсгүй эхнэртээ туслах ёстой. Тэгсэн хэрнээ орлого хангалттай олох шаардлагатай. 
Гэртээ муухай ааш гаргахгүй, номхон хүлцэнгүй байх ёсой. Хүүхдүүдийнхээ хажууд зүй бус үг хэлэхгүй байх зэрэг зарим нэг дутагдлуудаасаа бүрэн ангижрахыг эхнэр чинь шаардана. 
Хүүхэд гаргах тусам эхнэр чинь чамайг илүү их анзаарна. Цаадуулын чинь ааш зан ширүүсч хэд хэдэн фронтоор өргөн давшилтуудыг хийнэ.
Эхэндээ бид тэдгээр дайралтуудыг хэрэндээ эсэргүүцэх боловч хүүхдүүд хэмээх нэмэлт хүч орж ирсэнээр будаа болно. 
Жаахан оройтоход шууд хүүхдүүдээр залгуулна. Эхлээд хүү “Аав хурдан ир”. За байжийлдаа миний хүү. Аав нь удахгүй очино. 
Дараагийн удаад охин залгана. Охин “Ааваа таныг санаад байна, хурдан ирээчээ” гээд наль шал болно. Байгалаасаа бид чинь охиндоо нуга. Сайртай өвдөг, сахалтай хошуу минь умалзаад л явчих нь. 
Цаана нь эхнэр мафийн босс шиг яриа давхар сонсож дохиж зангаад л. 
Босс өөрөө залгавал нөхцөл байдал асар хүндэрсний дохио. Юу ч байсан хаяад л явахаас өөр сонголтгүй. Гүйгээд л харьдаг болждээ.

15 жилийн өмнө бол Шагж утсаа салгаад л алга болдог байлаа. Яасан ч их зориг, зүрх үү базарваань. Муу юм холуур өнгөрөг гэж бодогдох жишээний. Тэр үеэ бодохоор хүрэл зүрх ч хайлна.

Базуулж дээ бид. Миний найзууд бидний үеийнхэн цөм эхнэртээ базуулсан байна. Би эхнэртээ базуулаагүй ээ гэж бодох тусам эхнэртээ базуулсан байна. Хадмын нэрийг дуудаад манай эхнэрт өгчихдөг тэр одонд их учир бий.

Бидний оролцоогүй юм шиг тэр ОДОН-той ээжүүд энэ хонгилыг үүсгэсэн хүмүүс шүү.
Вино уух ахыгаа хараад Ууганаа бид хоёр “цаадах чинь базуулчихаж гээд инээлдэж” билээ. Уух юмны градус буурч идэх юмны хэмжээ багассаар.

Анх эхнэртэйгээ сууж байхад би босс байлаа. Хашгираад л хөөрөөд л. Юм бүрийг би мэднэ гэж цээжээ дэлдээд л. Эхнэрээ хааяа гарахаар нь хардах, цагдах маягтай. 
Мөнгө төгрөгний тооцоог чухам өөрөө бариад л. 
Энэ бүгдийн дэргэд эхнэр чимээгүй яваад л байсан. Хааяа нэг хүүхэд гаргаад л байсан. Би хөөрөөд л энүүгээр тэрүүгээр чинь би хүүтэй боллоо, охинтой боллоо гэж давхиад л. 
Одоо яасан. Чимээгүй базжээ. Бөхөөр бол аажим аажмаар барьцаа ахиулсаар нэг л мэдэхэд би шодооны барьцанд орчихож. Аалиндаа дасгаж, хоолондоо уусгаж байгаад л биднийг атгаж.

Одоо хааяа найзуудын дэргэд худлаа том дугархаас цаашгүй. Найзууд явлаа би олзны Япон шиг л хүлцэнгүй. 
Эхнэртэйгээ хоуюлахаа үзэлцэхээс сүнсээ гартал айдаг болжээ. Дэргэд хүн амьтан байвал худлаа ганц нэг дугараад л.

Эхнэр тодорч би бүдгэрч байгаа он жилүүд минь гэж. Хүн амьтанд би тэрний нөхөр ш дээ гэхээр бараг таниад байгаа юмуудаа.

Нас яваад, л зүс яваад л хамаг юм явж байнаа. Зүс бол яваагүй ээ анкнаасаа нээх зүстэй байгаагүй. Ерөнхийдөө хүнэрхүү төрхтэй 176см 89 кг жинтэй. Хонины орд, хоол сайн хийнэ, ямар ч зангүй. Бүх илүү дутуу зангаа эхнэртээ үрээд дууссан, ийм нэг амьтан байна хахаха.

Намайг залж байна гэж бодож байвал 4 дэх хүүхдээ гаргаад үзэлдээ. Одон аваад үз. Оосорлож алдаг байхгүй юу. 
Тэр одон гэдэг чинь эхнэр үүрдийн босс гэдгийг төрөөс баталгаажуулж байгаа цэргийн цол мэдэвүү. Эхнэр Генерал чи муу байлдаг ч гэсэн үг. Бид сагалаа гэхэд л нэг муу шалихгүй Жа л явсан байгаан. Хэзээ ч битгий бууж өг гэдэг үг эхнэрийн өмнө хүчин мөхөстдөг.

Анх бид хоёрын унтлагын ор бол ариун нандин бодьгалын сүм байлаа. Одоо яасан. Хүүхэд үйлдвэрлэдэг, хүүхэд орилолдож тоглож байдаг тавцан болсоон.

Амьдрал сайхан байнаа. Би өөрийгөө их зөв яваа гэж бодож байна. Учир нь эхнэртээ базуулсан учраас. 
Гэж бодох чинь өөрөө асар их дарангуйллын систем мөн үү, айн? 
Сайн, сайхан амьдрал минь гэж...

Эхнэртээ базуулж буй Халзаа, Чинзоо, Чинзориг болон бүх найзууддаа зориулав.


Зохиолч: Шагж Гэлэн

27
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

27 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.194Зочин   • 6 сарын 25. 22 цаг 30 минут

HUJAA

150.129.142.158зочин   • 6 сарын 16. 9 цаг 45 минут

дажгүй бичсэн байна. эрэгтэй жүжигчид унших хэрэгтэй юм байна сайн уншвал үзэгчидэд хүрэх ноймер болношүү

64.119.26.35Зочин   • 6 сарын 14. 9 цаг 36 минут

Тун сайхан бичсэн байна, Дээхэнэ уед Барамсай зохиолч иймэрхуу бичдэг байсан, ойртсон байна даа, цаашид бичээд байгаарай, чамд авьяас байна

66.181.161.32Зочин   • 6 сарын 14. 11 цаг 03 минут

яааг үнэн, барамсай гуай нүдэнд харагдаж л байлаа

188.62.11.191эрка   • 6 сарын 13. 17 цаг 28 минут

ярих юмгүй сайхан хошигносон байна шүү дээ. энэ элдвийн юм бичээд байгаа гарууд л үнэн харанхуйгийн орноос иржээ

66.181.190.119zochin   • 6 сарын 13. 16 цаг 27 минут

ORKyydad zoriulav.

66.181.168.8Зочин   • 6 сарын 13. 15 цаг 14 минут

kkk

66.181.167.223123   • 6 сарын 13. 14 цаг 18 минут

Хошигнож хөөрхөн бичсэн байна. Шүүмжлээд байгаа хүмүүсийг гайхав.... Амьдрал ийм байхдаа л сайхан

66.181.161.27оори   • 7 сарын 27. 21 цаг 55 минут

гоё бичэж

202.126.88.73Цоогий   • 6 сарын 13. 13 цаг 37 минут

амьдрал сайхаан😍🤗

202.72.245.122б   • 6 сарын 13. 10 цаг 56 минут

Эхнэр маань анх гэрлэж байхад ,бусдын үгийг хүлээсэн даруу төлөв бүсгүй байв ,гэх мэтээр арай нэг бичгийн онол номоор явмаар ОРК таарсан зохиолч нар гэж их төрж байна.

66.181.189.125Зочин   • 6 сарын 16. 19 цаг 14 минут

Энэ зохиол биш, фэйсбүүк пост

66.181.170.229Зочин   • 6 сарын 14. 17 цаг 12 минут

таслалын урд биш ард нь зай авдаг шиг санах юм.

66.181.170.229Зочин   • 6 сарын 13. 7 цаг 45 минут

Сайхан далд утгатай шог өгүүллэг байна. Гэрт бол үеийн үед эхнэрүүд жанжин гэдгийг л хэлсэн байна. Монголчууд эмэгтэй хүнээр удирдуулж байхдаа мандан бадарч байсныг санах хэрэгтэй. 13 дугаар зуунд үнэндээ бол Чингисийг Өүлэн хатан, Бөртэй Үжин 2л удирдсан. Хэдийгээр салж нийлж байсан ч эцгийн сонгосон бэрд хүндэтгэлтэй байснаар их улсыг төвхнүүлж, төрийн хэргийг хэлэлцэх хэрэгтэйг Тэмжүүжин хар нялхдаа л мэдсэн. Мандухай хатан Батмөнх даян ханыг чиглүүлсэн гэх мэт. Ер нь эхнэрийнхээ үгийг соснсдоггүй эр хүн онохоосоо алдах нь их.

66.181.161.99Зочин   • 6 сарын 15. 1 цаг 20 минут

за тэгээд Их хаадыг яриад хадуураад явчдагын...Дэргэд нь байсан юм шиг л мэдэмхийрхийн.

202.9.42.149удамын судал   • 6 сарын 13. 1 цаг 55 минут

Тэнэг хүүдээ ухаантай цэцэн эхнэр авч өгдөг байсын гэнэ лээ

66.181.189.122Зочин   • 6 сарын 12. 23 цаг 29 минут

Vnen shaajee chi

202.9.42.245Иргэн   • 6 сарын 12. 22 цаг 51 минут

Хадам ээжээ харж эхнэр авалдаа

202.72.245.122Зочин   • 6 сарын 12. 17 цаг 34 минут

хөөрхөн л бна ш дээ. эргүү малнаас дор дагзнууд аа

176.158.21.29Exnertee bazuulaagyi er   • 6 сарын 12. 14 цаг 55 минут

KKK Ynen bodit amidraliig xochin mayagaar saixan bichsen niitlel baina Zendee ineelee

202.179.25.202Зочин   • 6 сарын 12. 14 цаг 51 минут

Үнэн үнэн, хорвоогийн үнэн шүү дээ. Гэхдээ л сайхан үнэн, базах эхнэртэй, эрхлэлдэх хүүхдүүдтэй байна гэдэг нь хорвоо өөрөө тэр чигээрээ шүү дээ. Бөөн аз жаргал.

124.158.105.50зочин   • 6 сарын 12. 14 цаг 21 минут

хошин шог ч ойлгохоо больсон сонин хүмүүс вэ,шоглож л бичсэн бн ш дээ

150.129.140.46Irgen   • 6 сарын 12. 12 цаг 57 минут

Orovdmoor archaagui bolovsrolgui chadvargui doroi erchuud l shagj gelen shig ehnertee bazuulaad jargaltai bna geed hoorch yavdag bhdaa

108.92.148.34Зочин   • 6 сарын 12. 13 цаг 29 минут

20 jiliin daraa cham shig surjin garuud Dulmaa min bodogdood geed,Tungalag Tamir kinonii Galsan shig uilaad suujiina gedegt itgeltei bna .

122.201.21.202Зочин   • 6 сарын 12. 13 цаг 14 минут

Мал минь чи 20 ч хүрээгүй дээ

108.92.148.34Зочин   • 6 сарын 12. 12 цаг 14 минут

Horvoogiin huuli yumdaa..Ehleed ted genen tsailgan ohid, halamjtai naiz bisgui, aytaihan ehneruud, tuunii daraahan geriin nya- bo, eyrunhii manager, gadaad bodlogiin horoo zergiig gartaa oruulaad, ayalal juulchlaliin tovchoo, huleen avaltiin komissig terguulj ehelne.Ene uedee tagnuuliin heltesiig idevhitei ajilluulj, surug huchingui baihgui bolgono.Zarimdaa gadnii tunsguudteigee nuuts heleltsee hiine. Tseverlegee tohijilt uilchilgee niitiin hoolnii salbaraa nuhurtuu shiljuulj , nas yavah tusmaa goo saihan eruul mendiin salbariin tusuv n hete

176.179.166.108Зочин   • 6 сарын 12. 11 цаг 51 минут

Gelen ch geh shig erguu dagz

Шинэ мэдээ

Э.Оюунболд: Миний шээсийг сольсон байна. Би допинг хэрэглээгүй1 цаг 18 минутын өмнөИндонезын нийслэлийг Калимантан арал руу шилжүүлэх саналыг албан ёсоор тавьжээ6 цаг 35 минутын өмнөХонконгийн жагсагчид дахин жагсахаар төлөвлөж байна6 цаг 40 минутын өмнө68 жил хамт амьдарсан хос нууцаа дэлгэв6 цаг 45 минутын өмнөНаранд түлэгдсэн арьсанд гурилтай сүүн маск тустай6 цаг 50 минутын өмнөЭртний очир алмааз олжээ6 цаг 55 минутын өмнөБиеэс давс гадагшлуулах арга7 цагийн өмнөИх мэнгэтэй хүмүүс илүү удаан амьдардаг7 цаг 5 минутын өмнө61 нас хүрсэн Мадоннагийн амьдралын дүрэм7 цаг 10 минутын өмнөТокио 2020 Олимпийн бэлэгдэл Мираитова болон Сомэити7 цаг 15 минутын өмнөОХУ, БНАСАУ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцжээ7 цаг 20 минутын өмнөЗүүдний тухай сонирхолтой 10 баримт7 цаг 25 минутын өмнөНөхөрлөлүүд ойгоо хамгаалсны төлөө ашиг хүртэх ёстой гэв7 цаг 30 минутын өмнөЗаанаас суралцах амьдралд хэрэгтэй дөрвөн чанар7 цаг 35 минутын өмнөНил ягаан өнгө юуг илэрхийлдэг вэ7 цаг 40 минутын өмнөЖеннифер Лопес тайчигч бүжигчний дүрд тогложээ7 цаг 45 минутын өмнөФото: Кем Чин Уны олны өмнө дэлгэгдээгүй ховор агшин7 цаг 50 минутын өмнөЗалуу эмэгтэйн заавал унших НОМЫН жагсаалт7 цаг 55 минутын өмнөКазах Курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монголд эхэллээ8 цагийн өмнөХомхой гарах шалтгаан болон эмчлэх арга8 цаг 5 минутын өмнөМессигүй “Барселон” Ла Лигийн улирлын эхний тоглолтод хожигдлоо8 цаг 10 минутын өмнөН.Анударь залуучуудын дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ8 цаг 15 минутын өмнөКонор МакГрегорын хүн зодсон бичлэг ил болжээ8 цаг 20 минутын өмнөХовд голын усанд сүүлийн гурван сард зургаан иргэн осолдож амиа алджээ8 цаг 25 минутын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” төслийн концепц, Загвар зураг төсөл боловсруулах уралдаанд ирүүлсэн ... бүтээлд иргэд, олон нийт саналаа идэвхтэй өгөхийг уриалж байна8 цаг 30 минутын өмнөАмралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж8 цаг 35 минутын өмнөМонгол эмэгтэйн сувдан гоёл бас соёл8 цаг 40 минутын өмнө“Бавария” Коутиньог зээлээр авлаа8 цаг 45 минутын өмнөЯпоны импортын хаягдлын хяналтыг чангатгана8 цаг 50 минутын өмнөДомог Иньеста хараагүйчүүдийн хөл бөмбөг тогложээ8 цаг 55 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.