2019 оны 6-р сарын 12
11 цаг 15 минут

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд Прокурорын мэдэгдэл хүргүүлжээ

Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зарим шинжээч нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн Прокурорын газраас хянаад, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах, шинжээч эмч, ажилтнуудын сахилга хариуцлага, дотоодын хяналтыг сайжруулах талаар тус хүрээлэнгийн захирал Д.Батжаргалын нэр дээр прокурорын мэдэгдэл хүргүүлсэн байна.

Прокурорын мэдэгдэлд дурдсан зөрчлүүдийг арилгах чиглэлээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээстөлөвлөгөө гарган, тодорхой ажлуудыг зохион байгуулж ажилласан талаар Нийслэлийн Прокурорын газарт бичгээр хариу ирүүлжээ. Тухайлбал:

Тус хүрээлэнгийн Хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс албан хаагчдынхаа сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор нийт бие бүрэлдэхүүний сахилгын зөвлөгөөнийг зохион байгуулж, зөрчил гаргасан албан хаагчдад хариуцлага тооцон, “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дугаартай даалгавар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирлын 01 дугаартай албан даалгавар болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг 19 аймгийн Шүүхийн шинжилгээний албадын хэмжээнд шалгаж, үүрэг чиглэл өгчээ.

Мөн Монгол Улсын Ерөнхий прокурорын 2018 оны А/35 дугаар тушаалаар баталсан “Шинжилгээний обьектыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах шилжүүлэх устгах, журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд шинжилгээний дээжийг зориулалтын дагуу хадгалах өрөөг засварлан, дээж түр  байршуулах  шүүгээ, хөргөгчийн тоог нэмэгдүүлж, зөөврийн хөргөгч шинээр авч суурилуулсан байна.  

Зарим аймгийн Шүүхийн шинжилгээний албадыг иж бүрэн компьютер, өнгөт принтерээр хангаж, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газар, 21 аймгийн шүүхийн шинжилгээний албадыг Шинжилгээ, бүртгэл мэдээлэл лавлагааны цахим програмтай холбон үзлэг, шинжилгээг бүртгэх зэрэг ажлыг эхлүүлсэн байна.

 

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР 

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

108.92.148.34Зочин   • 6 сарын 12. 13 цаг 05 минут

Tehnik heregselee shinechlehees iluu avilgad idegdej hudaldagdsan ajiltnuudaa chinechil. Shuuh emnelegiinhen mungutei humuusiin tald huuramch dugnelt gargaj hichneen olon hunii amidralaar togloj baigaa bilee.Ene buh nugel chin uursud deer chin irne shuu ...

202.9.44.144Зочин   • 6 сарын 12. 12 цаг 32 минут

Авилгалыг нь төлбөл шинжилгээний хариуг хуурамчаар үйлддэг хүмүүс шинжээч хийгээд сууж байхад шударга үнэнг энэ хуулийн байгууллагаас олохгүй.

139.5.216.22Зочин   • 6 сарын 12. 12 цаг 14 минут

Шахааны хүмүүс биз

202.179.26.16Зочин   • 6 сарын 12. 11 цаг 39 минут

байгууллагын дарга ажилтнаа шалгаруулж авбал өөрийгөө алах хүн авахгүй шдээ шахааны тэнэгүүдээс их асуудал үүсч байгаа шдэ

Шинэ мэдээ

Есөн бичил төсөл 240 мянган долларын санхүүжилт авлаа5 минут 37 секундын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ9 минут 27 секундын өмнөӨнөөдөр  нийслэлд хоёр зам хаагдана11 минут 17 секундын өмнөUNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурна15 минут 4 секундын өмнөТөрийн банк утааг бууруулахад бодитой хувь нэмэр оруулахаар ажиллаж байна23 минут 24 секундын өмнөТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал25 минут 21 секундын өмнөМонгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ30 минут 59 секундын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ1 цаг 40 минутын өмнөТОЙМ: Ээлжит бус сонгууль, Төрийн айлчалал, Авлигыг илчилсний шагнал...1 цаг 40 минутын өмнөБоксын холбооныхон Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийг ЭСЭРГҮҮЦЛЭЭ9 сар 20. 23:13Э.Цэндбаатар хүрэл медалийн эзэн боллоо9 сар 20. 22:38Шүүхээс дуучин Б.Амархүүг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэлээ9 сар 20. 18:10Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 20. 18:10БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ9 сар 20. 18:00sdfsdf9 сар 20. 17:55Дэлхийн хамгийн гайхалтай 21 цайз, шилтгээн9 сар 20. 17:55Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №24 The Impressions, ‘People Get Ready’9 сар 20. 17:50АНУ-д үр хөндөлтийн тоо буурчээ9 сар 20. 17:45Их Британи ногоон төслүүдэд 678 сая ам.долларын хөрөнгө оруулна9 сар 20. 17:40Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд9 сар 20. 17:35Хүнд өвчтэй бүсгүй Зул сарын баяраа есдүгээр сард тэмдэглэв9 сар 20. 17:30АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр байна9 сар 20. 17:25Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч ХОРИГ тавьлаа9 сар 20. 17:21Үлгэрийн баатар Шрэйкийн бодит дүр буюу Моррис Тийе9 сар 20. 17:20Гар утасны гэрэл таны биед ингэж нөлөөлнө9 сар 20. 17:15М.Цэвэлмаа ”Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлнө9 сар 20. 17:10Хуванцар тоглоомноос татгалзах кампанит ажлыг эхлүүлжээ9 сар 20. 17:05С.Мөнхсүх: Б.Болортуяа чөлөөт бөхөө орхиод жүдогоор хичээллэнэ гэж нэг удаа хэлж билээ9 сар 20. 17:00“Voice”-ын од Э.Ганбилэг хэлсэндээ хүрчээ9 сар 20. 16:55Хий өвчний гол шалтгааны нэг нь чийг татдаг гутал9 сар 20. 16:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.