6-р сарын 12
14 цаг 25 минут

ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагч Г.В. Жидког хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд  ЗХЖШ-ын даргын урилгаар  манай улсад айлчилж буй ОХУ-ын Дорнодын цэргийн тойргийн командлагч,  хурандаа генерал Г.В. Жидког өнөөдөр хүлээн авч уулзлаа. Манай хоёр орны цэргийн харилцаа  амжилттай хөгжиж байгаа бөгөөд үүнд оросын цэргийн удирдлага ихээхэн анхаарч дэмжлэг үзүүлж байгаад Батлан хамгаалахын сайдын хувьд талархаж буйгаа уулзалтын эхэнд илэрхийллээ. 

Тэрбээр энэ харилцаанд манай зэвсэгт хүчний ОХУ-ын бүс нутгийн цэргийн захиргааны нэгж болох цэргийн тойрогтой тогтоосон хамтын ажиллагаа чухал байр эзэлдэг. Бид өнгөрсөн  зууны 30-аад оноос тэр үеийн Өвөрбайгалийн цэргийн тойрогтой, хожим нь Сибирийн цэргийн тойрогтой харилцаж байсан уламжлалтай. ОХУ-ын Зэвсэг хүчний зүгээс үзүүлж буй цэрэг-техникийн хамтын ажиллагааны тусламжийн хүрээнд манай зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хамгийн тодорхой арга хэмжээнүүдийг дээр дурьдсан цэргийн тойргуудтай хэрэгжүүлж байсан.Цаашид ч хамтын ажиллагаа тийм арга барилаар,тодорхой үр дүнтэй хөгжинө гэж найдаж байна. Бид цэргийн хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай урт хугацааны хөтөлбөртэй. Энэ хөтөлбөрт тусгасан хамтын ажиллагааны чиглэлүүд дотор манай Зэвсэгт хүчин, танай тойргийн хамтын ажиллагааны тухай тодорхой туссаныг хэрэгжүүлж жил бүрийн  төлөвлөгөөтэй ажиллах нь үр дүнтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

Мөн Командлагч Монгол Улсад албан ёсны айлчлал хийж , Монгол улсын хүчний удирдлагатай хамтын ажиллагааны асуудлаар яриа хэлэлцээр хийж байгаа нь их ач холбогдолтой нэгэн шинэ хуудас болж байна гэдгийг талууд тэмдэглэлээ. 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа5 цаг 41 минутын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа6 цаг 49 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл6 цаг 53 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв6 цаг 58 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ7 цаг 3 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 цаг 8 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 цаг 13 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 цаг 18 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном7 цаг 23 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 цаг 28 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 цаг 33 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 цаг 38 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 цаг 43 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 цаг 48 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 цаг 53 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 цаг 53 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 цаг 58 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа8 цаг 3 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх8 цаг 8 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд8 цаг 13 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно8 цаг 23 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно8 цаг 28 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ8 цаг 33 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ8 цаг 42 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА8 цаг 44 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон8 цаг 48 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”8 цаг 53 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй8 цаг 58 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт9 цаг 3 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө9 цаг 8 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.