2019 оны 6-р сарын 12
13 цаг 19 минут

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хууль зүйн шаардлага хангаагүйг мэдэгдэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Е/37 дугаар албан бичгээр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хандаж, хууль зөрчсөн байдлаар өргөн баригдсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээ авахыг мэдэгдэв.

Уг албан бичигт:

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэхээр зэхэж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болж буй гол хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь хууль зүйн зөрчил маргаангүй, нийгмийн зөвшилцөл ойлголцолд тулгуурласан байдлаар явагдах нь зүйд нийцнэ.

Монгол Улсын Их Хурлаас 1999, 2000 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан туршлага бий. 1999 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хүчингүй болгож байсан бол 2000 оны нэмэлт, өөрчлөлттэй холбогдсон шүүмжлэл, маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа гэж үзэж болно.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь хүчингүй болдог, эсхүл шүүмжлэл маргаан дагуулдаг энэхүү туршлага нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг батлан гаргах гол шалтгаан, бодит үндэслэл болсон юм.

Тиймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагаа нь төсөл боловсруулахаасаа эхлэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн дагуу явагдах ёстой.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл нь дор дурдсан нийтлэг шаардлагыг хангасан байна” гэж заасан бол уг зүйлийн 10.1.3-т “төслийн талаар Ерөнхийлөгчөөс санал авсан байх” шаардлагатай гэдгийг хуульчилсан.

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар санал авах тухай” 7451 дүгээр албан бичгээр, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэр бүхий гишүүдийн гарын үсэгтэй, “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авах тухай” 8/7586 дугаар албан бичгээр тус тус хандаж, утга агуулгын асар зөрүүтэй хоёр төсөл ирүүлсэн тул Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ТГ/254 дүгээр албан бичгээр Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцанд тусгайлан хандаж санал өгөх төсөл болон холбогдох бусад материалын эцсийн хувилбарыг ирүүлэхийг хүссэн. Гэвч Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг албан ёсоор өнөөдрийг хүртэл ирүүлээгүй бөгөөд уг төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгааг хэвлэлийн мэдээнээс анх олж мэдсэн болно.

Иймд хууль зөрчсөн байдлаар өргөн баригдсан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох журмын дагуу буцааж, хуулийн шаардлага хангуулах арга хэмжээг авна уу гэжээ

20
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.81Бат   • 6 сарын 13. 9 цаг 07 минут

Хоёр урөнхийлөгчтэй юм уу.Энэ бичигний ард З.Энхболд байгаа

202.72.245.122б   • 6 сарын 13. 8 цаг 23 минут

Ерөнхий сайд чинь нам хэмээх цөөврийн барьцааны хүн Эрх мэдэл нэмээд яана. Намын эрх мэдэл бүр илүү болно.

202.72.245.122ё   • 6 сарын 13. 8 цаг 20 минут

Ерөнхий сайд буюу Нэг намын даргын ноёрхолыг бэхжүүлсэн хууль,Ерөнхийлөгч нам бус

202.72.245.122ё   • 6 сарын 13. 8 цаг 19 минут

Үндсэн хулиас гадуур маш олон жижиг асуудлыг Үндсэн хууль оруулсан Хэнхэг хүн хийж

202.131.243.186Иргэн   • 6 сарын 13. 7 цаг 31 минут

Маш зөв шаардлага хүргүүлсэн байна.Монгол улсын нийгэм улс төр ингэж дур зоргоороо аашилж төрийн ёс зүй алдагдсан хээл хахуул ,албан тушаалын гэмт хэрэг, дээрэм тонуул,хүчин ,өвчин,хүний амь нас,эрүүл мэнд,ядуурал ,тал нутагт ***** нар дүүрч дээд цэгтээ хүрлээ.Эрхэм ерөнхийлөгч энэ асуудлыг эмх цэгцэнд оруулахгүй бол хэцүү болж байна даа.

202.179.27.83Зочин   • 6 сарын 12. 21 цаг 04 минут

UHSEN BAASNI UNDSEN HUULI MUULI BITGII MONGOOLOODOOD TENEGTEED BAI,BAAS SHIG BAAS SHIG HAASHAA ERTNII HUI NEGDELIIN BAAS OLOO YU,,,

202.179.27.83Зочин   • 6 сарын 12. 21 цаг 02 минут

UHSEN BAANI UNDSEN HUULI MUULI BITII SHAAA

150.129.142.55Зочин   • 6 сарын 12. 19 цаг 28 минут

Одоо ямар ч байсан Үндсэн хуулинд өөрчлөлт оруулж энэ улсыг системээр нь өөрчлөхгүй бол энэ байдлаараа манай улс хөгжихгүй тодорхой байна. Гэхдээ энэ нь заавал ерөнхийлөгчийн засаглалтай болгох биш харин ч ерөнхийлөгчийн эрх мэдлийг багасган, ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэх байж болох юм. Ялангуяа Ерөнхийлөгчийн эрх мэдлээс хуулийн салбарын томилогоонд оролцдогийг нь багасгах хэрэгтэй.

202.9.43.86Зочин   • 6 сарын 12. 18 цаг 04 минут

Гүйх нохойд гүйхгүй нохой саад болно гэдэг Энэ Баттулга дандаа улс төрийн зорилгоор хандана. Сая хуулийн дагуу ҮХ ийн төсөлийг танилцуулсан Ерөнхийлөгч ямар нэг санал гаргаагүй юм байна одоо УИХ хэлэлцэнэ. Еоөнхийлөгчийн тамгын газар гэж тун хэцүү газар байна аа

203.91.115.37Зочин   • 6 сарын 12. 18 цаг 03 минут

ЛУНДАА ЖА ГИЙН ТӨСӨЛ БУДАА

202.9.43.1иргэн   • 6 сарын 12. 17 цаг 53 минут

Х.Баттулга өөрөө юм хийхгүй,бусад хүмүүс юм хийхээр тээг болж гай тарихаа болиочээ.ийм ерөнхийлөгч хэрэггүй.

103.229.122.210Зочин   • 6 сарын 12. 17 цаг 02 минут

Exleed naad xuuli bataldag gishvvdee xvmvvjvvlcheed tolobshvvlcheed ard irgediinxee toloo gedeg bolgochood vndsen xuuliin oorchlolt yril da.Eronxiilogchiig demjij bna.

202.21.99.226Зочид   • 6 сарын 12. 16 цаг 04 минут

Иргэний танхимууд, сайтууд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайн явж байсан даа. Би л лав яг өөрчлөх гэж байгаа заалтуудыг нь зэрэгцүүлээд биччихсэныг нь уншсан. Өөрсдөө л уг нь олж уншаад идэвхтэй баймаар. Гэрийн даалгавар шиг заавал унш гэж хэлүүлэх ёстой юм уу.

202.179.11.230mgl   • 6 сарын 12. 15 цаг 17 минут

2 tanhimtai parlament heregtei baina sh dee.

202.72.245.122а   • 6 сарын 12. 14 цаг 59 минут

Зассан хуучин Үндсэн хуулийнхаа хэрэгжилтын тайланг иргэдээ тавиач

66.181.187.114Монгол эр хүн   • 6 сарын 12. 14 цаг 58 минут

Олон нийтийн санал бодол Үндсэн хуульд туссан байх ёстой. 2000 оны дордуулсан долоон зүйл заалтыг засах ёстой. Нийтэд хуулийн төслөө танилцуулах мэдээллийн хэрэгсэл чинь манайд хангалттай бий шүү дээ.

66.181.183.125Зочин   • 6 сарын 12. 14 цаг 40 минут

үндсэн .. хуульд .. нэмэлт.. өөрчлөлт .. оруулах .. төслөө . Лүндээжамцан . буцаан. татаж.. сайжруулаад . хуулийнхаа .. дагуу .. иргэд.. олноос.. саналаа .. авч.. одоогийн.. төслөө МОНГОЛ Улсын.. иргэддээ .. хэвлэлээр.. . нийтэлж .. таниуцуулаач..УИХ -ын гишүүнээр 2-удаа ... сонгогдож ... болохыг ... хуульчиахыг... хүсэж.. байна..

66.181.161.91иргэн   • 6 сарын 12. 14 цаг 34 минут

энэ нэг хэдэн юм үндсэн хуулийг сайжруулна гэж юу л бол... ард түмнээсэээ санал онолыг ни ч сонсоогүй шдее .саваагүй ноход саранд хуцна гээч л болох вии

202.21.99.226Зочин   • 6 сарын 12. 14 цаг 33 минут

Лүндээжанцан шиг туршлагатай, мэдлэгтэй, уул хүн нь аядуу зөөлөн ийм хүн байгаа дээр үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй. Ж нь Нямдорж бол туршлага, мэдлэг нь байсан ч хүн нь хэт хурц учир аюултай. Залуу хуульчид алдаа гаргах магадлал маш өндөр. Иймээс тал талаасаа элбэж байгаад өөрчилчих л юмсан.

202.72.245.122б   • 6 сарын 12. 13 цаг 43 минут

Хууль хэрэгжүүлдэг соёл эрх баригчдад төлөвшиж тогтоогүй байхад хуулиа солих жүжиглэл л тохирно

Шинэ мэдээ

У.Хүрэлсүх: Жендэрийн тэгш байдлыг хангах нь хөгжлийн гол шалгуур болж байна57 секундын өмнөСургуулийн өглөөний цай. Сурагчдад зориулсан түргэн, эрүүл өглөөний хоол: жор, санаа, зөвлөгөө2 минут 25 секундын өмнөИх аварга, Какүрюү М.Анандын багш нас баржээ7 минут 25 секундын өмнөӨв уламжлалаа танин мэдэх “Балар эртний цадиг” үзэсгэлэн нээгдэнэ12 минут 25 секундын өмнөХанхүү Харри болон Меган Маркл нарын хааны гэр бүлийн алтан дүрмийг зөрчиж байсан17 минут 25 секундын өмнөОрдууд хэрхэн өтөлдөг вэ? /Хошин зурхай/22 минут 25 секундын өмнөВладимир Имамович Норов ("ШХАБ-ын цэцэрлэг") барих хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцлаа27 минут 25 секундын өмнөТэргүүлж явсан Окиноуми уналаа32 минут 25 секундын өмнөЭ.Сноуденд орогнох эрх олгохыг дэмжжээ37 минут 25 секундын өмнөЖүдогийн ДАШТ-ий шилдэг 20 цэвэр ялалт42 минут 25 секундын өмнөТрамп: “Пхеньян руу дараа очъё”47 минут 25 секундын өмнөМУАЖ Ш.Чимэдцэеэ цомог, номоо зарж сууна52 минут 25 секундын өмнө“General Motors” компанийн 50 мянган ажилтан ажил хаяжээ57 минут 25 секундын өмнөМбаппе, Неймар нар Аваргуудын лигийн “Реал Мадрид”-тай хийх тоглолтыг өнжинө1 цаг 3 минутын өмнөХамгийн сайныг хүүхдүүддээ зориулаарай1 цаг 8 минутын өмнөАжилдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болжээ1 цаг 13 минутын өмнөБНАСАУ дотооддоо үйлдвэрлэсэн шинэ ухаалаг гар утсаа худалдаалж эхэлжээ1 цаг 18 минутын өмнөҮндэслэлгүй хөрөнгөжсөн Р.Эрдэнэбүрэнд холбогдох хэргийг ШҮҮХ ямар учраас ЦАГААТГАВ!1 цаг 23 минутын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ: Эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72кг-ийн жингийн сугалаа1 цаг 28 минутын өмнөТосон баримал VS Бодит зураг1 цаг 33 минутын өмнөЭмил Хески Лэмпард, Жеррард хоёрыг доош нь хийв1 цаг 38 минутын өмнөВ.Путин Саудын Арабад "С-300" худалдан авахыг санал болгожээ1 цаг 43 минутын өмнөД.Отгондалай: Одоогоор албан ёсны гэрээ хийгээгүй, “Топ Ранк”-ийг хүлээж байна1 цаг 48 минутын өмнөМадуро: Сөрөг хүчнийхэнтэй хэлэлцээрээ үргэлжлүүлэхэд бэлэн1 цаг 53 минутын өмнөӨнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороотой1 цаг 58 минутын өмнө"It: Chapter Two" кино “Box Office”-ийг дахин тэргүүллээ2 цаг 3 минутын өмнөСексгүй байх нь гэнэтийн үхэлд хүргэдэг2 цаг 8 минутын өмнөКпопын урт хөлтэй үзэсгэлэнт охид2 цаг 13 минутын өмнөЖеки Чан Оросын фэнүүдээсээ хүлцэл өчжээ2 цаг 18 минутын өмнөЖээнбеков Киргизстан улсыг Латин цагаан толгойн үсэгт шилжүүлэхийг эсэргүүцлээ2 цаг 23 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.