6-р сарын 12
14 цаг 22 минут

Боловсролын байгууллагын дарга нар эцэг, эхчүүдээс ямар нэгэн байдлаар мөнгө авах ёстой гэсэн бодлоосоо хэзээ салах вэ

АТГ 42 багшийг анги засварын мөнгө хураасан хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл сүүлийн үед сошиалаар нэлээд тарлаа. Санаатай тараасан худал мэдээлэл, бодит мэдээллийг мушгин гуйвуулсан гэж АТГ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Мөн Боловсролын сайд хэвлэлийн хурал хийж, ийм зүйл байхгүй гэж мэдэгдлээ.

Бодит байдал гэвэл, АТГ он гарсаар боловсролын салбарт хамаарах 42 гомдол, мэдээлэл иргэдээс ирүүлснийг хүлээн авч шалгасан юм байна. Тэрхүү 42 гомдол, мэдээллийн гол агуулга нь зөвхөн анги засварын мөнгө биш ажээ. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар хүн ажилд авахдаа хахууль авдаг, ой тэмдэглэх нэрийдлээр хандив цуглуулсан боловч зориулалтын бусаар зарцуулаагүй, төгсөлтийн арга хэмжээнд багшид бэлэг өгнө гэж мөнгө хураасан, тэр ч бүү хэл зарим цэцэрлэг улавчны мөнгө гэж эцэг, эхчүүдээс авчихаад улавч өгдөггүй гэх зэрэг гомдол давамгайлж байгаа гэнэ. Ихэвчлэн сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч гэх мэт боловсролын байгууллагын удирдлагууд, тэдний гаргасан шийдвэртэй холбоотой гомдлыг эцэг, эхчүүдээс ирүүлсэн байна.

Гэтэл энэ мэдээллийг сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нар илт мушгин гуйвуулж, сошиалд худал мэдээлэл цацаж, иргэдийг турхирч байгаа бололтой. Боловсролын байгууллагын дарга нар эцэг, эхчүүдээс ямар нэгэн байдлаар мөнгө авах ёстой гэсэн бодлоосоо хэзээ салах вэ?

Зарчмаараа бол сургууль, цэцэрлэг эцэг, эхчүүдээс нэг төгрөг ч татах ёсгүй юм. Анги засварын мөнгө авч болно гэж Нийслэлийн Боловсролын газар нь зөвлөмж гаргасан байна билээ. Гэтэл анги засвар нэрийдлээр багш нар мөнгө хурааж байх нь зөв юм шигээр нийгэм хандаж байх шиг байна. Сургуулийн орчинд аливаа хэлбэрээр мөнгө хураахыг ор тас хориглох эрх зүйн зохицуулалт манай улсад дутагдаад байгаа. Хэн гэдэг зориг зүрхтэй дарга шийдвэр гаргаж сурагчдаас ямар ч хэлбэрээр мөнгө татахыг болиулах бол доо.

Сурагчдаас мөнгө татах нь ямар үр дагаварт хүргэдгийг томчууд бид ойлгох ёстой. Ой тэмдэглэнэ гэж сургууль нь хүүхэд тус бүрээс 30 мянган төгрөг хураажээ. 30 мянган төгрөг өгөх чадалтай ээж, аав олон л байдаг байх. Гэвч өгөх чадалгүй, тэр ч байтугай хоногийн хоолоо яая даа гэсэн өрх айл Монголд олон бий. Ганц 30 мянган төгрөгөөр тогтдог бол яахав гэхсэн. Гэтэл анги засварын мөнгө, ой тэмдэглэх мөнгө, төгсөлтийн мөнгө, багшид бэлэг, сургуульд дурсгал, төлбөртэй давтлаганы мөнгө, ном гарын авлагын мөнгө, үзвэр үйлчилгээний мөнгө, эрдмийн баярын мөнгө гээд явж өгнө. Энэ бүхэн бүтэн жилийн туршид үргэлжилнэ гээд бод доо. Амьдрал нь боломжийн, цалин нь хүрэлцээтэй эцэг, эхчүүдэд дарамт болохгүй байх. Гэтэл цаана нь тэр бүх мөнгө хураамжийг өгч чадахгүй шаналж суугаа эцэг, эхчүүд, үүнээс болж анги сургуульдаа ялгаварлагдан гадуурхагдаж үлддэг хүүхдүүдийн сэтгэл зүйг хамгийн түрүүнд бодолцох хэрэгтэй. Гол нь амьдралын тэгш бус байдал байдгийг харгалзаж, нийтээр хавтгайруулан мөнгө татахыг зогсоох шаардлагатай байгаа юм.

АТГ-т эцэг, эхчүүд гомдол өгсөн учраас хуулийн дагуу шалгаж таарна. Шалгахгүй бол энэ байгууллага хууль зөрчсөн гэгдэнэ. Шалгаад хууль журмынх нь дагуу шийдвэрлээд хариу өгөхийг хүлээе. Түүнээс наана хэдэн үеэрээ мөнгө хурааж ирсэн буруу зуршлаа эвдүүлэхгүй гэсэн зарим захирал, эрхлэгч нарын сошиал явуулгад автахгүй байх нь зүйтэй байна. Дээд удирдлагаасаа өгсөн зөвлөмжийн дагуу анги засварын мөнгө хурааж болно, гол нь тэр мөнгийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар зориулалтын дагуу үр дүнтэй зарцуулж, эцэг эхчүүдэд бодитой тайлагнаж, АТГ-т гомдол очихооргүй нөхцөл байдлыг бүрдүүлж ажиллах ёстой шүү дээ.

Б.Аз

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

203.91.117.8zochin   • 6 сарын 13. 6 цаг 57 минут

ATG ehleed eh oron ard tvmenee zarj baigaa toriin luivarchidtaigaa tsootsoo hiihgvi bol hezeech mongoliin niigem oorchilogdohgvi HUUL HVCHINII BAIGUULAGA AJILAA SHUDRAGA HIIJ BAISAN BOL IIM YM BOLOHGVI BAISAN... JIJIGEES N BISH TOMOOS N AJILAA EHELNE VV,,,

64.119.22.87Зочин   • 6 сарын 13. 0 цаг 35 минут

АТГ шалгаж байгаа гэлэг нь үнэн байж болно. Харин эцэг эхээс мөнгө төтдаг нь аль эртнээс л хавар, заримдаа намар ч гэсэн сургууль, цэцрлэгүүд хэн нэг танилаараа санал гаргуулаад мөнгө өгөхөөс өөр аргагүй болгодог нь зуршил болсон шүү дээ. Үүнийг мэдэхгүй хүн байхгүй.

64.119.19.21ШУУД АЖЛААСНЬ ХАЛААЧ   • 6 сарын 12. 21 цаг 34 минут

ЭЦЭГ ЭХЭЭС МӨНГӨ АВАХ НЬ ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛД ШУУД СӨРГӨӨР ТУСДАГ. ТЭДНИЙХ МӨНГӨ ӨГӨӨГҮЙ, ТЭР ӨГСӨН ГЭДГЭЭСЭЭ БОЛЖ ХҮҮХЭД СЭТГЭЛ ЗҮЙН ДАРАМТАНД ОРДОГ. МӨНГӨ АМЬДРАЛЫН ХАМГИЙН ЧУХАЛ ХЭРЭГТЭЙ ЭД ГЭСЭН ОЙЛГОЛТ ӨГДӨГ.

202.9.42.155Зочин   • 6 сарын 12. 19 цаг 01 минут

Анги танхимаа будах төдийд яая гэхэв гэхэд багш нартаа мөнгө өгдөгөө болчихмоор юм.

203.91.115.42Зочин   • 6 сарын 12. 17 цаг 21 минут

zasbarin mungu , tohijiltin mungu gd tsetserlegiin huuhdees jild barag 50-70 myangiig huradag shuu dee

202.179.26.127зочин   • 6 сарын 12. 16 цаг 57 минут

СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ХҮҮХДҮҮДЭЭ ЗООС МӨНГӨ БОЛГОЖ ХАРААД НОЙР НЬ ХҮРДЭГГҮЙ МЕНЕЖЕР БАГШ НАРАА АШИГЛААД ХУВААЖ ИДЭЭД СУРЧИХСАН АНГИ ЗАСВАРЫНХАА МӨНГИЙГ УЛСЫН ТӨСӨВТ СУУЛГА ЗА ДАВХАР ИДЭЭД СУРЧИХСАН ЮМНУУД АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАРТ ХАНДААРАЙ

202.179.24.84zochin   • 6 сарын 12. 16 цаг 17 минут

Эцэг эхээс мөнгө хураахаа бүр таслан зогсоох ёстой. Захирал, эрхлэгч нараас өмнө багш нарт их учир бий. Их өлөн ядуу амьдралтай учраас ажлаа чин сэтгэлээсээ хийдэггүй, цэцэрлэгийн багш нарт хүүхэд зодох эрх хэн өгөөд байгаа юм бэ сайд аа.

202.9.43.51Зочин   • 6 сарын 12. 16 цаг 09 минут

бүх засварыг улсаас хариуцаад хийдэг болчихооч.тэрний дараа засварын мөнгө гэж ярь.харин тэр ой тэмдэглэх,хүн ажилд авах,хүүхэд сургууль цэцэрлэгт авахдаа мөнгө авч бгааг болиулах хэрэгтэй.г

150.129.140.221Зочин   • 6 сарын 12. 14 цаг 38 минут

Угаасаа анги засварын мөнгийг эцэг эхийн зүгээс хандив тусламж маягаар авч болно гэсэн заалт чинь л бүх мөнгө хураах эх үүсвэр болж байгаа юм Албадаж авчихаад л сайн дураараа өгсөн гээд тайлагнана.

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа3 цаг 25 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ4 цаг 19 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ4 цаг 26 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 31 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал4 цаг 36 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой4 цаг 41 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс4 цаг 46 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ4 цаг 48 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’4 цаг 51 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ4 цаг 54 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино4 цаг 56 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна5 цаг 1 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал5 цаг 6 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ5 цаг 11 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ5 цаг 12 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)5 цаг 16 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав5 цаг 21 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх5 цаг 26 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй5 цаг 31 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна5 цаг 36 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг5 цаг 41 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй5 цаг 42 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно5 цаг 46 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 51 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ5 цаг 56 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ6 цаг 1 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө6 цаг 6 минутын өмнө“Цаатны наадам” боллоо6 цаг 11 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ6 цаг 16 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ6 цаг 21 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.