2019 оны 6-р сарын 12
13 цаг 53 минут

Ц.Монгол: "Эрдэнийн хөгжил" компани гурван хүний аминд хүрчихээд удирдлагууд нь эрх чөлөөтэй явж байна

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүрэгт байрлах "Эрдэнийн хөгжил" компанийн уурхайд осол гарч, гурван хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан. Осол болсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрсөн боловч одоог хүртэл хэрэг нь шийдэгдээгүй байгаа тул ослоор амиа алдсан иргэдийн ар гэр, өмгөөлөгчийн хамт өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийлээ. 

Өмгөөлөгч Ц.Монгол "“Эрдэнийн Хөгжил” компани нь 2002 онд зөвшөөрөл аван үйл ажиллагаа  явуулж эхэлсэн. Тус компанийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-ны өдөр Налайх дүүргийн  Мэргэжлийн Хяналтын Газраас хааж, уурхайг лацадсан. Гэвч дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ажиллахыг зөвшөөрсөн гээд ажилчдаа дуудан хууль бусаар үйл ажиллаагаагаа эхлүүлсэн. Ингээд осол дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болж, гурван хүн газар дээрээ амиа алдаж, нэг хүн маш хүнд бэртэл аван эмнэлэгт хүргэгдсэн. Гэтэл осол болсноос хойш хоёр сарын хугацаа өнгөрч байхад ямар ч шийдэгдсэн зүйл байхгүй байна. Хэргийг сүүлд улсын прокурын газар луу шилжүүлсэн гэх боловч хохирогчдын ар гэрт хэрэгтэй холбоотой ямар ч мэдэгдэл ирээгүй, мөн очиж тодруулахад тодорхой мэдээлэл өгөөгүй. Тиймээс энэ хэргийг санаатайгаар хүний аминд хүрсэн гэж үзэж байна. Мөн одоо хүртэл эрүүгийн хэрэг үүсгэж компанийн хөрөнгийг битүүмжлээгүй, дарга нь чөлөөтэй хилээр нэвтэрч байгаад бухимдалтай байна" гэв. 

Талийгаач Э.Шижирболд эхнэр, гурван хүүхэдтэйгээ айлын гэр түрээслэн амьдардаг байжээ. Эхнэр нь нурууны хагалгаанд орж байсан тул хөдөлмөр эрхлэх боломжгүй ба бага хүүхэд нь гурван сартай эмнэлгийн хяналтанд байдаг байна. Талийгаач н.Цэгмэд мөн эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байсан. Талийгаач Г.Батхуяг эхнэр болон 7-15 насны дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг байжээ. 

Талийгаач Г. Батхуягийн эхнэр Г. Болормаа "Маш хэцүү байна. Гэхдээ хэцүү байлаа гээд яахав. Дөрвөн хүүхдийнхээ төлөө амьдрах ёстой. Тэжээгчээ алдсан гээд сард 261.000 төгрөгний тэтгэмж авч байгаа. Миний зүгээс бол ядаж хүүхдүүдээ 18 нас хүртэл сар болгон тэтгэмж өгөөсэй гэж хүсч байна. Би өөрөө нуур, бөөр өвдөөд ажил хийхэд хүндрэлтэй байна. Нөхөр маань л ажил хийж биднийгээ тэжээдэг байсан" гэлээ. 

Уурхайд хамт ажиллаж байсан иргэн М. Ганбат "Би “Эрдэнийн Хөгжил” компанид цуг ажиллаж байсан. Дөрөвдүгээр сарын 9-нд Налайх дүүргийн Мэргэжлийн Хяналтын газраас үйл ажиллагааг хааж, уурхайг лацадсан. Тэгтэл дөрөвдүгээр сарын 12-ны өдөр шалгалт шүүлэг болоод өнгөрсөн, биднийг ажиллахыг зөвшөөрсөн гэж хэлээд лацаа авсан. Гадна хаалганы лацыг аваагүй, өөр хаалгаар оруулж, доторх тоног төхөөрөмж дээрх лацыг аваад биднийг ажиллуулсан. Яагаад ингээд ажиллаж байгаа юм бэ гэж асуухад одоо бол шалгалт шүүлэг байхгүй, та нар ажиллаж болно гэсэн. Тэгээд дөрөвдүгээр сарын 18-ны өдөр доор ажиллаж байхад манай бригадын дарга н.Оргил “Энэ нэгдүгээр салон руу хэдүүлээ орохгүй. Энд нуралт үүсэхэд бэлэн болсон байна. Энд ажиллахаа болъё” гээд ажиллаагүй. Тэгээд 19-ний өдөр амраад 20-нд ирэхэд н.Оргил дарга байгаагүй, өөр хүн ахалж ажилласан. Тэр өдөр манай ажилчид өөрсдөө за болъё. Энд нуралт үүсэх гэж байгаа юм чинь бид нар орохгүй гэхэд орчуулагч, хөгжил, зааварлагч Шу нар орж ажилла гэсэн. Тэгэхэд мөн орохгүй гэхэд н.Халзан даргатай ярьж мэдэгдсэн. н.Халзан дарга “Ямарч байсан наад руугаа ор, ороод баруун талын ханыг шулаад нүүрсийг нь олборлоод гараад ир” гэсэн. Тэгээд манай ажилчид орж ажилласан. Би өөр салонд явж байсан. Орой 20.00 цаг өнгөрөөд ажлаа зогсоо, болохоо байлаа гэж хэлсэн. Тэгэхэд нэгдүгээр салонд нуралт үүссэн байсан. Дээшээ очиход манай гурван хүн дарагдаад нас барсан. Нэг хүн нь хүнд бэртсэн байсан. Тэгээд нурлагыг сэтлэх гээд шороог зайлуулж байхад дээрээс аврах анги ирж, хамгийн сүүлийн хүнийг шөнийн гурван цагт гаргасан.

Энэ олон өнчин үлдсэн хүүхдүүд, ар гэрт нь тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Улсаас энэ хүүхдүүдэд өгсөн юм хоёр сар болоход байхгүй л байна. Ганц ажил хийж, амьдрал залгуулж байгаа хүмүүс нь яваад өгсөн болохоор ард үлдсэн гэр бүлд нь хэцүү л байгаа  даа. Ямар ч байсан энэ хэргийг даруйхан шийдэж өгөөч ээ, Ерөнхий прокурорын дарга, цагдаагийн дарга нарт хэлэхэд энэ хэргийг хурдан шийдэж өгөөчээ гэж хүсмээр байна" гэлээ. 

П.Энххүслэн

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.188.113Зочин   • 6 сарын 12. 14 цаг 38 минут

монгол гэж нэг худлаа гар бнаа яалтай ч вэ

202.131.242.254Элтон   • 6 сарын 12. 14 цаг 27 минут

Ц.Монгол өмгөөлөгч дандаа ядарсан зүдэрсэн иргэдийн төлөө үгээ хүргэж байдаг шүү. бусад шилдэг гэдэг нөхөд дандаа мөнгөтэй газар л байдаг шүү. өмгөөлөгчид амжилт

202.131.242.254Зочин   • 6 сарын 12. 14 цаг 25 минут

өмгөөлөгч энэ ядарсан иргэдийн эрх ашигийг хамгаалах талаар хичнээн яваад төрийн нөхөд сэтгэл гаргаагүй учир хэвлэлийн хурал хийж байгаа юм байна. МХГ-с хааж лацдаад явсан байхад дураараа ажиллуулж байдаг Монголын хуулийг худалдаад авсан БНХАУ-н иргэн хариуцлага хүлээх ёстой биз дээ.

202.131.226.221Зочин   • 6 сарын 12. 14 цаг 08 минут

Ц.Монголоо чи муу луйварчин Сэлэнгийн Орхоны ***** Амгалантай нийлж хүний хөрөнгийг луйвардсан хогийн амьтан шүү дээ. Чи болоод ***** Амгалан та 2-н үр хүүхэд хэзээ ч битгий өөдлөг. луйвраар олсон хөрөнгөндөө хахаж үхээрэй

103.229.123.142Зочин   • 6 сарын 13. 19 цаг 13 минут

амгалан ах чамд болон аавд чин луйвардуулсан мөнгөө өрөвдөөд нэхээгүй Одоо 55 саяийгаа шүүхээр нэхнэ. Мөн хүн доромжилж хэвлэлээр гүтгэсэн гэж цагдаад өгнө. баагаа даагаарай. хараалаа өөрөө гудраарай.3 удаа ингэж бичсэн баримт нь байгаа шүү.....

103.212.119.240Зочин   • 6 сарын 12. 23 цаг 12 минут

ugee bdj dugar. chm shigeer n ingj heluuleed bh hun bish shu Mongol omgoologch

Шинэ мэдээ

ТАНИЛЦ: УИХ-ын ирэх долоо хоногт хэлэлцэх асуудал5 минут 58 секундын өмнөИраны Төв банкны эсрэг хориг арга хэмжээ авжээ10 минут 58 секундын өмнөӨнөөдөр  нийслэлд хоёр зам хаагдана15 минут 58 секундын өмнөБахамын арлуудад эмнэлгийн хэрэгслийн тусламж үзүүлжээ20 минут 58 секундын өмнөММС УБ ЭНЕРЖИ баг хэсгээсээ гарах болзлоо хангалаа25 минут 58 секундын өмнөЕсөн бичил төсөл 240 мянган долларын санхүүжилт авлаа30 минут 58 секундын өмнөЧөлөөт бөхийн ДАШТ-д ОХУ-ын тамирчин алтан медаль хүртжээ35 минут 58 секундын өмнөМ.Цукерберг АНУ-ын Төрийн тэргүүнтэй уулзжээ40 минут 58 секундын өмнөЖүдогийн шигшээ багийг хэн хэн  дасгалжуулах вэ45 минут 58 секундын өмнөКонгод угсаатны мөргөлдөөн дахин идэвхжээ50 минут 58 секундын өмнөНийгмийн хамгаалал, халамжийн үйлчилгээг төв талбайгаас аваарай55 минут 58 секундын өмнөМонгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлнэ1 цаг 1 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь1 цаг 6 минутын өмнөТОЙМ: Ээлжит бус сонгууль, Төрийн айлчалал, Авлигыг илчилсний шагнал...1 цаг 11 минутын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 16 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ1 цаг 21 минутын өмнөБоксын холбооныхон Э.Цэндбаатарын мөнгөн медалийн төлөөх тулааны шүүлтийг ЭСЭРГҮҮЦЛЭЭ9 сар 20. 23:13Э.Цэндбаатар хүрэл медалийн эзэн боллоо9 сар 20. 22:38Шүүхээс дуучин Б.Амархүүг 1 сар цагдан хорихоор шийдвэрлэлээ9 сар 20. 18:10Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ9 сар 20. 18:10БНСУ, Япон ажлын түвшний дипломат хэлэлцээ хийнэ9 сар 20. 18:00Дэлхийн хамгийн гайхалтай 21 цайз, шилтгээн9 сар 20. 17:55Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №24 The Impressions, ‘People Get Ready’9 сар 20. 17:50АНУ-д үр хөндөлтийн тоо буурчээ9 сар 20. 17:45Их Британи ногоон төслүүдэд 678 сая ам.долларын хөрөнгө оруулна9 сар 20. 17:40Хүний биеийн тухай сонирхолтой баримтууд9 сар 20. 17:35Хүнд өвчтэй бүсгүй Зул сарын баяраа есдүгээр сард тэмдэглэв9 сар 20. 17:30АНУ-д электрон тамхинаас үүдэлтэй өвчний тохиолдлын тоо нэмэгдсээр байна9 сар 20. 17:25UNEP FI-д нэгдсэн банкуудын төлөөлөл “Хариуцлагатай банкны зарчмууд”-ыг баталгаажуулах баримт бичигт гарын үсэг зурна9 сар 20. 17:24Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд Ерөнхийлөгч ХОРИГ тавьлаа9 сар 20. 17:21
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.