6-р сарын 12
18 цаг 10 минут

Малчид, иргэдэд зориулсан мэдээ

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Маргааш өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орж, ихэнх нутгаар хална.

2019 оны 06 дугаар сарын 12-ны 20 цагаас 06 дугаар сарын 13-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 7-12 хэм, Алтайн өвөр говиор 17-22 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Алтайн уулархаг нутгаар сэрүүсч 13-18 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс шөнөдөө секундэд 3-8 метр, өдөртөө секундэд 7-12 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө   21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө сэрүүсч 6-11 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө бүх нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 06 дугаар сарын 18-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 15-нд баруун, төв, говийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 14-нд зарим газраар, 15-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. 14-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 15-нд нутгийн зүүн хагаст халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. Бусад хугацаанд сэрүүснэ.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.75Lkhagvasuren. L   • 6 сарын 12. 22 цаг 05 минут

HURAI HURAI HURAI

Шинэ мэдээ

Нийт 454.3 мянган га-д тариалалт хийжээ2 минут 12 секундын өмнөБага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байсан сэжигтэн оргожээ6 минут 11 секундын өмнөДэлхий нийт вакцинд эргэлзэх нь нэмэгдсээр байна11 минут 11 секундын өмнөМУАЖ Д.Ухнаа гуайн ховорхон үйлдэл...16 минут 11 секундын өмнө“Ман Сити” Кулибалигийн төлөө 95 саяыг санал болгов21 минут 11 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм26 минут 11 секундын өмнөНеймар “ПСЖ”-ийн Ерөнхийлөгчид “Би энд тоглохыг хүсэхгүй байна, би гэртээ харихыг хүсч байна” гэжээ31 минут 11 секундын өмнөНаршилтаас сэргийлье36 минут 11 секундын өмнөСолонгосын хойгийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх хүчин чармайлтыг нь дэмжжээ41 минут 11 секундын өмнөС.Амарсайхан: Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй46 минут 11 секундын өмнөМ.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ51 минут 11 секундын өмнө44 сум цахилгаанаа хоёр дахин өндөр үнээр авах нөхцөл үүсчээ56 минут 11 секундын өмнөМ.Жавзансүрэн: Зургаан мянган км замыг нэг жил туулан охиноо хүнд өвчнөөс салгаж Япон эмч нарыг гайхшруулсан1 цаг 2 минутын өмнө3x3 ДАШТ: Эрэгтэй баг хэсгээ тэргүүлэхийн төлөө, эмэгтэй баг анхны хожлоо авахын төлөө тоглоно1 цаг 7 минутын өмнөONECOIN цахим мөнгө гэж юу вэ?1 цаг 12 минутын өмнөН.Золжаргал Австрид 650 мянган ам.долларын үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ1 цаг 17 минутын өмнө100 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн гурав дахь баян Бернар Арно боллоо1 цаг 22 минутын өмнөБаянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавилаа1 цаг 27 минутын өмнөН.Оюундарь: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдийн санал маш чухал1 цаг 32 минутын өмнөУлсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Э.Оюунболд1 цаг 37 минутын өмнөГССҮТ дэлхийд гологдсон бүтээгдэхүүн хэрэглэдэг үү1 цаг 42 минутын өмнөЧихрийн шижинг эмчлэх шинэ арга замыг хайж байна1 цаг 47 минутын өмнө"Жаст"-ын Ш.Батхүүгийн битүүмжлэгдсэн 52 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг худалдана1 цаг 52 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 57 минутын өмнөНАМ, ЛАМ хоёр ингэтлээ мунхрах гэж...2 цаг 1 минутын өмнөБ.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов2 цаг 3 минутын өмнөОнцгойгийнхон өнөөдөр албаа сурталчилна2 цаг 12 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн эх баригчаар Д.Лүндээжанцанг томилжээ2 цаг 32 минутын өмнөФОТО: Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд үүдээ нээлээ2 цаг 42 минутын өмнө600 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн "АВРАГЧ"2 цаг 51 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.