2019 оны 6-р сарын 13
8 цаг 10 минут

ОТ-д хийсэн шалгалт: Өөрийнх нь бэргэж хургаад байхад хүнийх нь өөгшиж даврахгүй яах билээ

УИХ-ын “урт настай удаан жаргалтай” нэг үлгэр гэвэл Оюутолгойд хийсэн УИХ-ын ажлын хэсгийн шалгалтын тайлан болчихоод байна. Анх 2018 оны гуравдугаар сарын 23-нд УИХ-ын дарга асан М.Энхболд захирамж гарган “Оюутолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулж байв. Бүрэлдэхүүндээ 13 гишүүнтэй байгуулагдсан ажлын хэсэг таван дэд хэсэгт хуваагдаж, тус бүрийг нь таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нар ахалж байв. 2018 оны зургадугаар сард Ажлын хэсгийн эхний шалгалтын дүн гарсан. Тэр цагаас хойш бүтэн жил өнгөрчээ. Шалгалтын дүн энэ хавар ҮАБЗ-д хүргэгдсний дараа УИХ-ын Эдийн Засгийн Байнгын хороонд шилжсэн ч сураг алдрах шинжтэй боллоо.

Асуудал хүний, өөрийн аль алинд нь байна. Гэхдээ тусгаар улсын хууль тогтоох дээд байгууллага нь гадаадын хөрөнгө оруулалттай нэг компанийн үйл ажиллагааг баялгийн эзэн орны байр сууринаас эрх дарх, эрхэмсэг байдлаар шалгасан шиг шалгаж, хэлэлцсэн шиг хэлэлцэж чадахгүй бэргэж хургаад байгаа нь  арай л арчаагүй харагдаад байгаа юм. 

Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрөгч сарын 20-ны өдрийн хуралдаанаараа УИХ-ын даргын захирамжаар байгуулсан “Оюутолгой”-н ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоод сайн ажилласан гэж дүгнээд байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэж байв. Харин үүнээс хойш УИХ-ын түвшинд энэ асуудлаар дахин ярилцаагүй байна.

Рио Тинтогийн зэс, очир эрдэнийн салбар хариуцсан захирал Арнауд Суарат “Оюутолгойн гэрээг өөрчлөх асуудлаар ямар ч гэрээ хэлцэл хийхгүй” гэсэн байр сууриа хатуу илэрхийлсэн. Үүнээс ч болсон уу, УИХ-ын гишүүд Оюутолгойг хэлэлцэхээс нэг л шийрэгнээд байх шиг байна. 

Оюутолгой бол хамтарсан компани. Энэ ордын 34 хувьд хөрөнгө оруулагч Монголын талын хүсэлтэд тэд хамтрагчийнхаа хувьд хүндэтгэлтэй хандах учиртай. Хэрэв одоогийн хүчин төгөлдөр гэрээнүүдээр явбал монголчууд баялгаа ашиглуулчихаад эцэст нь тэрбумаар тоологдох ам. долларын өртэй хоцрохоор нөхцөл байдал үүсчихээд байгаа аж. Тиймээс Монголын талаас Дубайн гэрээг цуцалж, хөрөнгө оруулалтын анхны гэрээг сайжруулах асуудал  яригдах магадлалтай байгаа.

Дээрхи нөхцөл байдал Оюутолгойн гэрээг хүссэн хүсээгүй хөндөж л таарна. Энэ гэрээнд хөрөнгө оруулагчдын бие биедээ хүндэтгэлтэй, харилцан ашигтай байх зарчмаас хандах учиртай.  Рио Тинто дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг үндэстэн дамнасан том корпорацийн хувьд энэ зэргийн соёл хүндэтгэлийг  гаргана гэж найдъя. 

Монголын улс төр Оюутолгойн гэрээг цуцлах тухай огт яриагүй, харин гэрээнийхээ нөхцлийг сайжруулж баялгийн эзэн улсынхаа эрх ашгийг тэнд хангая л гэж байгаа. Энэ бол зүй ёсны хандлага. Гэтэл хамтрагчид маань үүний хариуд Монголын төрд “том толгойлж” ямар ч яриа хэлцэл хийхгүй, хөрөнгө оруулалтаа зогсооно, адаг сүүлд нь Арбитрийн шүүх гэхчлэн “айлган сүрдүүлэх” арга барилаар хандаж байгаа нь монголчуудыг гонсойлгохоос яах билээ.  

УИХ-ын гишүүд “дургүйд хүчгүй” гэдэг шиг л Оюутолгойн талаар ам нээхээс нэг л бэргэж хургаад байгаагийн шалтгаан  энэ байж мэднэ. Жил гаруйн  өмнө хийсэн шалгалтынхаа дүнг өнөө хүртэл хэлэлцэж чадахгүй  хойшлуулсаар өдийг хүрсэнд бид өөрсдөө буруутай.  

Оюутолгойн асуудлаар гишүүд ярих дургүй болж, алдаатай гэрээг засах сонирхолгүй хүн нэг биш байгааг УИХ ын гишүүн Д.Тэрбишдагва онцолж байсан удаатай. Түнчлэн тухайн үеийн ЭЗБХ-ны дарга нь шалгалтын материалын зарим хэсгийг УИХ хэлэлцэж эхлээгүй байхад Оюутолгойд хүргүүлж байв. Энэ мэтээр эрх ашгийн зөрчил УИХ-ын зарим гишүүдийн зүгээс гарч байсан билээ.

Маргааш буюу Баасан гарагт Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг төслийг УИХ хэлэлцэж эхэлнэ. Үндсэн хуулийн асуудлыг хэлэлцэж байх үеэр дундуур нь бусад хууль тогтоомжийг хэлэлцэхгүй байх дэгтэй. Тийм болохоор Оюутолгойн шалгалтын тайлан энэ хугацаанд лав хэлэлцэгдэхгүй гэсэн үг. Нөгөө талаас УИХ-ын хаврын чуулган завсарлахад сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тэгэхээр ирэх намрын чуулган хүртэл Оюутолгойг “мартах” хэрэгтэй болж байх шиг байна.

Дээрхээс анзаарагдаж байгаа зүйл гэвэл асуудал хүний,  өөрийн аль алинд нь байна. Гэхдээ тусгаар улсын хууль тогтоох дээд байгууллага нь гадаадын хөрөнгө оруулалттай нэг компанийн үйл ажиллагааг баялгийн эзэн орны  байр сууринаас эрх дарх, эрхэмсэг байдлаар шалгасан шиг шалгаж, хэлэлцсэн шиг хэлэлцэж чадахгүй бэргэж хургаад байгаа нь  арай л арчаагүй харагдаад байгаа юм. Өөрийнх нь ингэж байхад хүнийх нь өөгшиж  даврахгүй гээд яах билээ.

 М.Нэргүй 

35
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

35 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.177.107.58Монгол   • 6 сарын 14. 11 цаг 57 минут

Энэ их хурал худлаа аргацаасаар байгаад хэхэлцэхгүй юм байна л даа Энэ гэрээг баталсан авилгал авсан гишүүдийн хэд нь энэ их хуралд сууж байгаа билээ дээ ойлгомжтой Гэрээг цуцлах хэрэгтэй 4000000000 кг зэс 1500000 кг өөр бас мөнгө юу юуч билээ ийм их баялагыг хаяаад хаагаад явчих улсууд бишээ Мангаруудаа худлаа шаахаа л болчих

202.21.115.126иргэн   • 6 сарын 14. 8 цаг 43 минут

Харийн нөхдүүдтэй нийлж хулгай хийсэн улс төрчид бол шулуухан хэлхэд урвагч шүү.Канад улс уул уурхайн баялаг их нөөцтэй орон ухаантай улс үндэсний баялагаа үр хойчдоо үлдээх гэж ухаж төнхөөгүй өдий болж л байна.Манай хэдхэн тэнэг улс төрчид идэж уугаад ч барахгүй их эд хөрөнгө цуглуулах ямар хэрэг байдаг юм бол доо.

64.119.17.78Зочин   • 6 сарын 14. 8 цаг 11 минут

Муу хулгайч доншуучдыг хөөж гарга хамаг баялгийг маань зөөж дуусаад бид өртэй ухсан нүхтэй хоцрох нь дээ баяр боб эби нарыг буудаж алах хэрэгтэй

202.21.109.79Зочин   • 6 сарын 14. 22 цаг 48 минут

ЧИ ТЭГЭЭД ОЧИОД БУУДЧИХААЧ ДЭЭ, ХЭНД ХЭЛЭЭД ХЭНИЙ ГАРААР МОГОЙ БАРИУЛАХ ГД БГН

202.9.45.187Иргэн   • 6 сарын 13. 21 цаг 58 минут

Монголд ашиггүй, тэрбум тэрбумаар хэмжигдэх алдагдал хүлээх гэрээ юм байна гэдгийг УИХ шалгалтаар тогтоосон юм бол энэ гэрээг өөрчлөх сайжруулах талаар даруйхан хэлэлцэх ёстой бишүү. Одоо үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцэхийг хойшлуулаад Оюутолгойн гэрээний шалгалтын дүнг хэлэлцэж эхлэхнь зүйтэй байна.

122.201.26.172Хараал   • 6 сарын 13. 21 цаг 53 минут

МОНГОЛЧУУД БИД БЭРДИЙН ХАРААЛД НЭВЧСЭН БОЛТОЙ. ЭНЭ О/Т-н ГЭРЭЭ ЭНЭ ТЭР ГЭЖ ЯРИХАА БОЛИОД ЗҮГЭЭР Л ТЭР АВИЛГА АВСАН ӨГСӨН АСУУДЛАА ШҮҮХЭЭР ТОГТООЛГОЧИХОД Л БҮХ ЗҮЙЛ АЯНДАА ГОЛЬДРОЛДОО ОРООД ЯВЧИХ БУСУУ

202.9.43.27Зочин   • 6 сарын 13. 20 цаг 54 минут

Хэдий ОТ гэрээ Монголын талд ашиггүй байгаа учир өөрчилж сайжруулах хэрэгтэй.Гэхдээ манай Монголын төр засгийн ганц ХО хууль дүрэм журам ч биш бусад хууль дүрэм эхнээсээ төгс биш юм аа гэхэд сайн, ахин дахин эргэж буцаад өөрчлөөд байхааргүй байх ёстой.Энэ байдлаасаа болж өрсөлдөх чадвараар Венесуэл улстай зэрэгцэж яваа.Энийг мэддэг гадныхан ТБ гэрээ гэгчийг хуулиас гадуур байгуулж бидний эсрэг ашиглаж байгаа нь нууц биш юм. Харин манай идэж уухын хэнээтнүүд ядаж өмнөд хойд хөршөөсөө харж судалж чадахгүй юмаа гэхэд хуулж мэддэггүй малнууд сууж

66.181.165.216иргэн   • 6 сарын 13. 16 цаг 55 минут

Нэргүй сэтгүүлчээ танд зөвлөхөд: Та бичиж байгаа сэдвийнхээ гарчгийг товчлохгүй бичвэл арай соёлтой байх болов уу

64.119.23.175Зочин   • 6 сарын 13. 16 цаг 18 минут

Үргэлжлэл. Эрдэнэтийн 51%-аас улс л орлогоо авдаг. Тэр орлогоо улс яаж зарцуулахаа шийднэ. Харин ч улсын мэдэлд байгаа юм бүхнээс төрд байдаг хувалзууд цавчих нь хууль. Тэрний оронд орлогоос нь хууль ёсны татвараа аваад сууж байх нь зөв. 49% хувийн компань авсанд үхчих гээд байгаагийн гол учир энэ. Цавчааны бизнесгүй болох гээд байгаагшдээ манай мэнгэт!!!

64.119.23.175Зочин   • 6 сарын 13. 16 цаг 12 минут

За тэгээд солиорцгоогоод байгаарай монголчуудаа. Хөөнө!!! Ална!!! Шулна!!! Хорь!!! Цагд!!! гээд сайн гуцаад байгаарай. Ингээд хэрэлдэж байх хооронд чинь ОТ 2 хөршийн мэдлийнх болчихвий!!! 34% эзэмшиж байгаа бол тэрэндээ таарсан хөрөнгөө оруулах ёстой. Энэ бол энгийн бизнесийн дүрэм. Тэр хөрөнгө оруулалтаа Риогоос зээлж буруудсан. Угаасаа манайх орд ашигласны, ашгийн, НӨОТ, роялти гээд бүх татваруудаараа мөнгө хангалттай саагаад сууж байх байсийн. 34% эзэмшлээ гээд Баянхошууны ядуу өрхөд ч зайсангийн баячуудад ч шууд хамаарал байхгүй.

64.119.23.175Зочин   • 6 сарын 13. 16 цаг 01 минут

Гэрээг сайжруулах нь зөв. Гэхдээ попорч байгаад 3 дагч орны хөрөнгө оруулсан төслийг гаргачихвий!!! Тэгвэл бид 2 хөршөөс улам бүр хамааралтай болно. Одоо ийм хэмжээнд иртлээ тэлсэн эдийн засаг царцвал манай улс элгээрээ хэвтэнэ шүү. Энийг манай 76 сайн мэдэж байгаа. Тэгээд дүлэгнээд байгаамдаа. Бидэнд Орос ах, Хятад түнш гэж байхгүйг сайн ойлгох хэрэгтэй. ОТ хаягдвал 2 хөршийн аль нэг төрийн компань орж ирээд дүрэмгүй тоглоно.

203.91.118.66Зочин   • 6 сарын 13. 15 цаг 41 минут

Өмнө гэрээ хийсэн нөхдүүдэд монголын талд ашиггүй гэрээ рийсэн нь тогтоогдвол үүнийгээ олон улсад сайн сурталчлаад, эх орноосоо урвасан зүйл ангиар зүйлчлээд шүүхээр шийдвэрлүүлээд явбал арай ч дээ нэг компанийн эрх ашгаар нэг улсын, үндэстний эрх ашиг хохирно гэж байхгүй шүү дээ. Тэгээд ч ашиггүй бол заавал ажиллуулаад байх шаардлага байхгүй шүү дээ. Тэгээд ч борлуулалтын орлого нь орж ирдэг ч биш

202.21.97.90Зочин   • 6 сарын 13. 14 цаг 45 минут

ОЮУ ТОЛГОЙН ТӨЛӨӨ АРД ТҮМЭН ӨРӨӨ НЭМЭГДҮҮЛЭЭД ТӨРИЙН ТОМЧУУДЫН ХӨРӨНГӨ НЬ НЭМЭГДЭЭД

103.194.176.117зочин   • 6 сарын 13. 14 цаг 19 минут

Муусайн Үхэр Монголчуудад юу ч хэлээд ойлгохгүй юм. Рио Тинто компани бүр ойлгохтхоор хэлсэн дээ Гэрээнд нэг ч цэг таслал засвар оруулахгүй хэлсэн дээ харамсалтай нь галт тэрэг хөдөлсөн монголчууд амжихгүй үнэндээ бол өдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж Сайханбилэг Баярцогт Зоригт хэсэг нөхдүүд гэрээг өөрсдийн хүсэлтээр шинэчилсэн ш дээ гомдолтой бол тэднээс хариуцлагаа нэхэхгүй юу даа

24.18.240.3Зочин   • 6 сарын 13. 14 цаг 01 минут

Huuj yavuul luivarchidiig!!!

103.229.123.204Зочин   • 6 сарын 13. 14 цаг 12 минут

ЭНЭ ХОСГҮЙ АСАР ИХ БАЯЛАГ БОЛОХ ОЮУТОЛГОЙН ОРД С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРЫН АВСАН ОФФШОРТ НУУСАН АВЛИГАЛЫН ҮР ДҮНД ҮҮРД ГАДНЫХАНД ЛУЙВАРДУУЛАН СУЛ ОЧСОН БАЙНА. ТЭД 50-ХАН САЯ ДОЛЛАРЫН АВЛИГАЛ АВЧ ОФФШОРТОО ХИЙГЭЭД ОРОНД НЬ МОНГОЛЫН 400 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ҮНЭТЭЙ БАЯЛГИЙГ ГАДНЫХАНД ЗҮГЭЭР ӨГСӨН АЮУЛТ УУЧИЛЖ БОЛОХГҮЙ АЙМШИГТАЙ ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН. ?!?!?!!!?!? ҮҮНИЙГ ЮМ ОЙЛГОДОГ ХҮН БҮРТ МЭДТЭЛ НЬ ОЙЛГОТОЛ НЬ УНШУУЛ УХУУЛ.....

202.131.243.186эт   • 6 сарын 13. 12 цаг 50 минут

Төлөөлөн удирдаж байдаг дуракууд хамгийн буруутай. Анхны гэрээ 4,6 тэрбум хэрэв төлөөлөн удирдаж тэнд суудаг нөхдүүд энэ гэрээнээс хэтрүүлээд байхад нь арга хэмжээ авсан бол дараагийн Дубайн гэрээ болохгүй байсан,Тэгэхээр анхны гэрээ тиймч муу биш байна.Хэрэв тэдний зардлыг хянаж чадсан бол бид ашгаа авч эхлэх цаг ойртсон байх байлаа.Дубайн гэрээ бол үнэндээ нааш үгүй цааш үгүй болж зогссон байсныг алдагдал хүлээж хөдөлгөсөн гэрээ.

103.229.123.204Зочин   • 6 сарын 13. 14 цаг 21 минут

ХЯТАДУУДТАЙ ХИЙСЭН БҮТЭЭГДХҮҮН ХУВААХ ГЭРЭЭ ГЭГЧИЙГ НЭН ДАРУЙ ЗОГСООХ ЁСТОЙ. МОНГОЛ АСАР ИХ НЕФТИЙН НӨӨЦТЭЙ ГЭДГИЙГ МАНАН-ИЙН ЛУЙВАРЧИД НУУДАГ. ТЭД МОНГОЛЫГ НЕФТЬНИЙ ҮЙЛДВЭР БАРИУЛАХГҮЙГЭЭР 28 ЖИЛ ГАЦААЖ ЧАДСАН. ҮР ДҮНД НЬ МОНГОЛЧУУД ТАТВАРГҮЙ ОРЖ ИРДЭГ ХЯМД ХИМИЙН БОДИСУУДЫГ НЭРЖ ХИЙСЭН ХУУРАМЧ БЕНЗИН ХЭРЭГЛЭЖ ХОХИРЧ БАЙНА. МОНГОЛД БАЙГАА 1300 ОРЧИМ ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦААС 400-500 ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ ХУУРАМЧ ШАТАХУУН ЗАРДАГ. ҮҮНИЙГ ЗОГСООХ ЦАГ ИРЛЭЭ. - Мэнэнгийн тал цөл боллоо..... - Монголоос олборлосон газр

202.179.31.14зочин   • 6 сарын 13. 12 цаг 04 минут

баяр баярцогт элбэгдорж энхболд байгаа цагт энэ луйвар юу гэж зогсохов. Үүнийг зөвхөн шалгалтын материалд үндэслэн хөөж явуулахад болно.

202.21.99.226Зочин   • 6 сарын 13. 11 цаг 48 минут

Хэдий эзэнч гэсэн гадныхан хөрөнгө оруулчихсан. Анхнаасаа манай хулгайч төрийн түшээд будилуулсан болохоос гадныхан үгүй. Тийм учраас гадныхантай маш болгоомжтой харьцаж манайд бас гадныханд ашигтай байхаар өөрчлөхөд л боллоо.

202.70.241.127Түшээ гүн   • 6 сарын 13. 10 цаг 50 минут

Юм удах тусмаа бүдгэрдэг. Энэ шалгалтын дүн ч ингэсхийж байгаад мартагдах биз. Энэ гэрээг засч сайжруулахгүй юм бол 1 тэрбум долларын өртэй үлдэнэ хэмээн уйлагнаад байсан биш бил үү. Шийдвэр гаргагчид жаахан урдтай ажиллаж болдрггүй юм байх даа

66.181.188.52зочин   • 6 сарын 13. 10 цаг 42 минут

Ашигт малтмалын ордыг ашиглах "Хөрөнгө оруулалтын гэрээ"-г 1945 оноос өмнө колончлогч орнууд колони орнуудынхаа ашигт малтмалыг дээрэмдэхийн тулд хийдэг байсан. Монголчууд XXI зуунд Рио Тинтотой колончлолоын үеийн дээрмийн гэрээ байгуулжээ. Дэлхийн улс орнууд 1945 оноос хойш колончлолын үеийн "Хөрөнгө оруулалтын гэрээ"-нээс татгалзаж, ашигт малтмалын ордыг ашиглахдаа зөвхөн "Роялти+Ашгийн татварын гэрээ", "Бүтээгдэхүүн хуваах гэрээ"-ний аль нэгийг хийдэг болсон. Монголчуудын ганц зөв зам-Оюутолгойн гэрээг цуцлах. Эс тэгвэл 100 жил зовно.

103.229.177.26Зочин   • 6 сарын 13. 11 цаг 07 минут

Цуцлах л вм бол олон улсын хориг тавиулна. Гэрээ ашиггүй байна гэнгүүтээ шууд цуцалчихаж болдоггүй юм. Монгол улсын засгын газартай хийсэн гэрээ гэж л харна. Тэрнээс Баярцогттой Баяртай хийсэн гэрээ гэж харахгүй бид тэгж хараад байгаа болохоос. Дээрээс нь ашиггүй гээд байгаа ч Оюу толгойтой хамааралтай ажилладаг 27 компани энэ жилийн Топ 100 татвар төлөгч дотор орсон байнлээ. Өөрөөр хэлбэл бид аль хэдий нь ОТ -с хамааралтай ЭЗ тай болсон гэсэн үг. Тэхээр ганц арга зам нь зэсийн үнэ өндөр өсөлттэй үед Рио тинто-той дахин ширээний ард суух юм.

202.9.45.199Иргэн   • 6 сарын 13. 10 цаг 26 минут

Ийм эх оронч биш, тэгээд мэдлэг чадваргүй, үлэмж шуналтай, 75 новшнуудыг сонгосон бид өөрснөө буруутай шүү дээ. Дараа жилийн сонгуульд дахин алдахгүй сонголт хийхийн тулд бид 7 хэмжиж нягталж, одооноос хүнээ сайн судлах учиртай. Эд нар бол зүгээр л худлаа голдуу сайхан ярьдаг хүмүүс

103.212.119.246зочин   • 6 сарын 13. 10 цаг 03 минут

Одоогийн Монголын төрийн томчууд хэмээх дээд боловсролгүй, нарийн мэргэжилгүй нөхдүүд болон рио тинтогоос ямар нэг хэлбэрээр авилгал авсан урвагчид бол рио тинтог " уул уурхайн үндэстэн дамнасан том корпораци " гэж сүрддэг. Харин энэ "үндэстэн дамнасан луйварчин компани" бол шинэ колоничлолын аргаар Африк, Латин Америк, Азийн бага ядуу орнуудын байгалийн баялгийг луйвардаж, ард түмнийг нь мөлждөг олон арван жил тогтсон нарийн схема, технологитэй гэдгийг ойлгож чадах уу?

202.72.245.122ё   • 6 сарын 13. 9 цаг 58 минут

Их хурлын гишүүд өөрсдөө он дамжсан Өрөө төлж сураач

202.55.190.133Иргэн   • 6 сарын 13. 9 цаг 49 минут

Үнэн Үнэн, манайхан Оюутолгойн гэрээг аль эрт хэлэлцээд байр суурин дээрээ хатуу байж, гэрээг сайжруулах санал гаргаж болох л байсан. Хэлэлцэхгүй юм бол яах гэж шалгасан юм. Шалгаснаас хойш бүтэн нэг жил өнгөрчихөөд байхад яах нь мэдэгдэхгүй дүлэгнээд байж болохгүй биз дээ, Бидний л буруу

176.179.172.178Зочин   • 6 сарын 13. 9 цаг 40 минут

Shinechleh saijruulah hiij buteehed uher mongolchuudiin tolgoi daanch hurehgui huurah hulgailah avilga avah idej hun huurch

203.91.115.39Сумбазар   • 6 сарын 13. 9 цаг 30 минут

Би ОТ гэрээг хөндүүлэхгүй үүрэг гадныхнаас авсан байгаа .Тийм болохоор гэрээний талаар юу ч ярихгүй шүү

112.72.11.112Зочин   • 6 сарын 13. 9 цаг 00 минут

Жинхэнэ хутгуур бѳгѳѳд хатгаасын нийтлэл чинь энэ л байна. Энэ сэтгүүлчид хариуцлага гэж байхгүй л дээ. Илүү мѳнгѳ ѳгсѳн рүү нь л гүйнэ. Нѳхцѳл байдал ямар байгааг эрүүлээр эрэгцүүлэх ямар ч сонирхол түүнд үгүй нь харваас илт. Энэ мунхаг олны харанхуй байдлыг буруу тал руу дэгтэрж, олныг хамарсан туйлшрал бий болгож цѳѳхѳн хэдэн явцуу сонирхолтой нѳхдийн эрх ашгийг хүч түрэн хангах ѳчүүхэн сонирхол яваад байгаа хэрэг. Нэг зүйлийг тодорхой хэлье. Манай улс тѳрд улсын ашиг сонирхол гэх зүйл огт байхгүй нь нэгэнт тодорхой болсон. Ердѳѳ боломжийг а

112.72.11.112Зочин   • 6 сарын 13. 9 цаг 18 минут

шиглаж ѳѳртѳѳ ахиухан унацтай ажиллах сонирхолтой бүлэг хүмүүс улс тѳрд чихдэг. Ерѳнхий сайдыг хар. Тод манлай ждүчин. Түүний багийн талаас илүү нь алдарт болон манлай ждүчид. Уих-дарга нь гэмт хэрэгтэн. Ерѳнхийлѳгч нь архаг рекетчин, тэднийг гэмт хэрэгт нь яллах гэж байтал нь нэр дэвшүүлээд сонгочихсон. Тѳрѳр дүүрэн гэмт хэрэгтнүүд үүрлэхээр яадаг юм бэ? Бодлого шийдвэр нь хууль бус, дээрмийн шинжтэй болох нь тодорхой. Хар л даа. Энэ хэдэн удирдлага ээлжлээд л рекет хийж байгаа биз дээ. Мэддэг зүйл нь дарамтлах, хүчирхийлэх, булаах дээрэмдэх.

202.55.191.130зочин 69   • 6 сарын 13. 8 цаг 40 минут

Тэр ашигтай сайн гэрээгээ ь баялагаа мэдэж чаддаг ажилагаагаа өөр орд дээр харуулаад харьцуулах юмтай арга хэмжээгээ аваачдээв Нэгэнт хийсэн юм уруугаа буцаж дайраад дээрдүүлэх баталгаа байгаа юм уу? Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг гэж гэж явж байгаа төслөө одоо орхиод өөр шинэ юм хийеээ үнэхээр чаддаг юм бол!

202.131.243.190Zochin   • 6 сарын 13. 8 цаг 38 минут

End UIH-iin gishuuded lobbi orchihson yum bish uu. Magadgui hardah erh bii gedeg shig UIH-iin gishuuded Rio tinto-goos avilga ogchihson yum bish uu. Mongo avchihsan gishuun asuudald hoirgo handah ni oilgomjtoi, deer ni udahgui jiliin daraa gishuun bus bolno shuu dee. Oldson bolomjoo ashiglaj mongotei bolson gishuud asuudliig hundruulj soholgui darah bur yarihgui ongorooh magadlaltai. Bid iim l durakuudiig deeree songoson humuus. Eh ornii erh ashgiin deer huviin erh ashgaa tavidag iim l yalzarsan ochuuhen bodoltoi ulstorch nertei noxoinuud

103.9.90.50Шоучид!   • 6 сарын 13. 8 цаг 34 минут

Наадуулд чинь гэрээг засаж залруулах ямар ч сонирхол байхгүй, чадах ч үгүй, ямар асуудлаар яаж хэлэлцээр хийхээ ч мэдэхгүй. Зүгээр л хэсэг улстөрчдийн ард түмэндээ таалагдаж оноо авах улстөрийн арга, шоу. Хамгийн хортой нь иймэрхүү худлаа сенсаацнаас болоод ажил хэрэгч байдлаар гэрээг дахин авч хэлэлцэх боломж үгүй болсон. Хөрөнгө оруулагч тал гэдийх нь нь ч зөв. Угаасаа ашгийн төлөө чөтгөрт сүнсээ худалдчихсан үндэстэн дамнасан корпорациуд шүү дээ. Буурай орны улс төрчдийг авилгадаж, ямарч гарцгүй, байж боломгүй гэрээ хийхээ мэднэ наадуул чин

103.229.123.208Зочин   • 6 сарын 13. 8 цаг 21 минут

tysgaar yls shyy vid zin vayalgiin ezed tyngaaj sain bod helelts shiidberee hyrdan gargaaz gishyydee

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 14. 18:20Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ10 сар 14. 18:10Үхэж буй залуу хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ10 сар 14. 17:55Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай10 сар 14. 17:50Ажлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу10 сар 14. 17:45Буйлны үрэвсэл гэж юу вэ10 сар 14. 17:40Баянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов10 сар 14. 17:35Энэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ10 сар 14. 17:30КПОП: (G)-IDLE энэ сар эгч нарыгаа тэргүүллээ10 сар 14. 17:25Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь хардалт10 сар 14. 17:203 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс10 сар 14. 17:15Танд хэрэгтэй зөвлөгөө: Арьсаа чийгшүүлэх аргууд10 сар 14. 17:10Гадаад боксчид буриад хэлийг дэмжлээ10 сар 14. 17:05Нарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан эхэлжээ10 сар 14. 17:00Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №14 Bob Dylan, ‘Blowin’ in the Wind’10 сар 14. 16:55Бяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ10 сар 14. 16:53Ч.Хүрэлбаатар: Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж зээл авч нөхөхгүй10 сар 14. 16:50Хүүхдээ хувийн зохион байгуулалт сайтай сурагч болгох аргууд10 сар 14. 16:50Сургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль10 сар 14. 16:45С.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ10 сар 14. 16:42Иран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ10 сар 14. 16:40Метал урсгал залуучуудын төлөвшил, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг гэв10 сар 14. 16:35Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын УИХ дахь Зөвлөлийн ээлжит хурал боллоо10 сар 14. 16:30"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ10 сар 14. 16:30Санаанд оромгүй хөгжилтэй байдлаар унтаж буй хүмүүсийн зурагнуудаас10 сар 14. 16:25УИХ-ын дарга шахмал түлшний асуудлаар ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна10 сар 14. 16:21Наяад жилийн өмнөх трактор10 сар 14. 16:20Орос дасгалжуулагч, герман довтлогчтой Кыргызстаны шигшээ баг10 сар 14. 16:15Томуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ10 сар 14. 16:10Амьд харилцааг бий болгоцгооё10 сар 14. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.