6-р сарын 12
17 цаг 07 минут

БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх , тусламж үйлчилгээ үзүүлдэг төр, төрийн бус байгууллагууд сүлжээ байгуулан ажиллана

 “”Женев хот дахь ДОХ, Сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх Глобаль сангийн зөвлөмжийн дагуу “Төгс бүсгүйчүүд” ТББ-аас  ЭМЯ-тай хамтран Эмэгтэй биеэ үнэлэгчдийг БЗДХ, ХДХВ-ийн халдвараас сэргийлэх , тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр ажилладаг төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, ТББ-уудын сүлжээ байгуулах, зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Дэлхийн хэмжээнд БЗДХ, ХДХВ-ын халдвараар өвчлөх, нас барах үзүүлэлт буурсан ч Ази номхон далайн бүс нутагт эсрэгээр өссөн судалгаа гарчээ.  Энэ төрлийн халдварын тархалт өндөр бүсэд байгаагийн хувьд манай улс урьдчилан сэргийлэх, эрсдэлтэй бүлэгт хүрч ажиллах ажиллагааг сайжруулах шаардлага байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байна.

Энэ удаагийн уулзалтад ЭМЯ, ХЗН, ЭМГ, НЭМХ, ХӨСҮТ болон зургаан дүүрэг, есөн аймгаас энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ТББ-ууд нийлсэн 60 гаруй төлөөлөгчид оролцож байна. Зөвлөлдөх уулзалт Пума империал зочид буудлын хурлын танхимд эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ.

Уулзалтын үр дүнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын сүлжээг байгуулж, ЭБҮ-ийн эсрэг гутаан доромжлол, нийгмийн гадуурхлаас ангид тэгш эрх эдлэх боломжийг нэмэгдүүлэх, БЗДХ, ХДХВ-т өвчлөлийн эрсдэлийг бууруулах, өвчлөлийн мэдээллийн сүлжээг бий болгож урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлт, эмчилгээнд эрт хамруулахад бодит үр дүнг үзүүлнэ гэж байгаагаа уулзалтыг зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.

Төслийг хариуцан зохион байгуулж буй “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын хувьд  Ази Номхон Далайн Бүсийн эмэгтэй биеэ үнэлэгчдийн холбоонд гишүүнээр элсэн орж ЭБҮ-дийн дунд анх удаа кейс менежментийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж буй юм байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Мексик анх удаа АНУ-ын худалдааны гол түнш болжээ4 минут 48 секундын өмнөАдель огцом туржээ9 минут 48 секундын өмнөСи Жиньпин төрийн айлчлал хийхээр БНАСАУ-ыг зорилоо14 минут 48 секундын өмнө"Сүлд" спорт хорооны даргаар хурандаа, Улсын аварга Н.Батсуурь томилогджээ19 минут 48 секундын өмнөВ.Путин өнөөдөр иргэдтэйгээ шууд холбогдоно24 минут 48 секундын өмнөНийт 454.3 мянган га-д тариалалт хийжээ29 минут 48 секундын өмнөРассел Кроу халамцуу байхдаа Леонардо ДиКаприогоос динозаврын толгой худалдаж авчээ34 минут 48 секундын өмнөКомпьютер тоглогчдод зориулсан шилдэг хотоор Бухарест тодорчээ39 минут 48 секундын өмнө3x3 ДАШТ: Эрэгтэй баг хэсгээ тэргүүлэхийн төлөө, эмэгтэй баг анхны хожлоо авахын төлөө тоглоно43 минут 47 секундын өмнөБөртэ Үжингээс төрсөн охидын тавилан44 минут 48 секундын өмнөБага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байсан сэжигтэн оргожээ49 минут 48 секундын өмнөДэлхий нийт вакцинд эргэлзэх нь нэмэгдсээр байна54 минут 48 секундын өмнөМУАЖ Д.Ухнаа гуайн ховорхон үйлдэл...59 минут 48 секундын өмнө“Ман Сити” Кулибалигийн төлөө 95 саяыг санал болгов1 цаг 5 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 10 минутын өмнөНеймар “ПСЖ”-ийн Ерөнхийлөгчид “Би энд тоглохыг хүсэхгүй байна, би гэртээ харихыг хүсч байна” гэжээ1 цаг 15 минутын өмнөНаршилтаас сэргийлье1 цаг 20 минутын өмнөСолонгосын хойгийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх хүчин чармайлтыг нь дэмжжээ1 цаг 25 минутын өмнөС.Амарсайхан: Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй1 цаг 30 минутын өмнөМ.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ1 цаг 35 минутын өмнө44 сум цахилгаанаа хоёр дахин өндөр үнээр авах нөхцөл үүсчээ1 цаг 40 минутын өмнөМ.Жавзансүрэн: Зургаан мянган км замыг нэг жил туулан охиноо хүнд өвчнөөс салгаж Япон эмч нарыг гайхшруулсан1 цаг 45 минутын өмнөONECOIN цахим мөнгө гэж юу вэ?1 цаг 55 минутын өмнөН.Золжаргал Австрид 650 мянган ам.долларын үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ2 цагийн өмнө100 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн гурав дахь баян Бернар Арно боллоо2 цаг 5 минутын өмнөБаянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавилаа2 цаг 10 минутын өмнөН.Оюундарь: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдийн санал маш чухал2 цаг 15 минутын өмнөУлсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Э.Оюунболд2 цаг 20 минутын өмнөГССҮТ дэлхийд гологдсон бүтээгдэхүүн хэрэглэдэг үү2 цаг 25 минутын өмнөЧихрийн шижинг эмчлэх шинэ арга замыг хайж байна2 цаг 30 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.