6-р сарын 12
17 цаг 15 минут

Хугацаа хэтэрсэн зээл өмнөх оноос 12.7%-аар буурч, чанаргүй зээл 61.8% өсжээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр танилцуулсан мэдээллээр чанаргүй зээлийн хэмжээ өсжээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны тавдугаар сарын эцэст 18.0 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь өмнөх сараас 314.1 (1.8%) тэрбум, өмнөх оны мөн үеэс 3.0 (20.0%) их наяд төгрөгөөр өссөн дүн болж байна. 

Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл тайлант хугацаанд 821 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 159.3 (16.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 119.8 (12.7%) тэрбум төгрөгөөр тус тус буурчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 4.6 хувийг эзэлж, өмнөх сараас 0.9 пунктээр, өмнөх оны мөн үеэс 1.7 пунктээр тус тус буурсан байна.

Иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 2019 оны дөрөвдүгээр сарын эцэст 11.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 21.5 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.0 (22.1%) их наяд төгрөгөөр тус тус өссөн өсжээ. 

Нийт иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдлийн 

  • 37.3 хувийг ипотекийн зээл
  • 28.4 хувийг цалингийн зээл
  • 11.8 хувийг жижиг дунд үйлдвэрийн зээл
  • 9.9 хувийг хэрэглээний зээл
  • 7.1 хувийг тэтгэвэрийн зээл
  • 5.5 хувийг бусад зээл эзэлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2019 оны тавдугаар сарын эцэст 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 28.9 (1.5%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 754.2 (61.8%) тэрбум төгрөгөөр өсжээ. 

Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.0 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 2.9 пунктээр нэмэгджээ. Чанаргүй зээлийн дийлэнх хувь нь хувийн салбарт ногдож байна. 

Зураг. Чанаргүй зээл, сарын эцэст, тэрбум төгрөг

 
Эх сурвалж: ҮСХ

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийт 454.3 мянган га-д тариалалт хийжээ12 секундын өмнөБага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байсан сэжигтэн оргожээ4 минут 11 секундын өмнөДэлхий нийт вакцинд эргэлзэх нь нэмэгдсээр байна9 минут 11 секундын өмнөМУАЖ Д.Ухнаа гуайн ховорхон үйлдэл...14 минут 11 секундын өмнө“Ман Сити” Кулибалигийн төлөө 95 саяыг санал болгов19 минут 11 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм24 минут 11 секундын өмнөНеймар “ПСЖ”-ийн Ерөнхийлөгчид “Би энд тоглохыг хүсэхгүй байна, би гэртээ харихыг хүсч байна” гэжээ29 минут 11 секундын өмнөНаршилтаас сэргийлье34 минут 11 секундын өмнөСолонгосын хойгийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх хүчин чармайлтыг нь дэмжжээ39 минут 11 секундын өмнөС.Амарсайхан: Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй44 минут 11 секундын өмнөМ.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ49 минут 11 секундын өмнө44 сум цахилгаанаа хоёр дахин өндөр үнээр авах нөхцөл үүсчээ54 минут 11 секундын өмнөМ.Жавзансүрэн: Зургаан мянган км замыг нэг жил туулан охиноо хүнд өвчнөөс салгаж Япон эмч нарыг гайхшруулсан59 минут 11 секундын өмнө3x3 ДАШТ: Эрэгтэй баг хэсгээ тэргүүлэхийн төлөө, эмэгтэй баг анхны хожлоо авахын төлөө тоглоно1 цаг 5 минутын өмнөONECOIN цахим мөнгө гэж юу вэ?1 цаг 10 минутын өмнөН.Золжаргал Австрид 650 мянган ам.долларын үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ1 цаг 15 минутын өмнө100 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн гурав дахь баян Бернар Арно боллоо1 цаг 20 минутын өмнөБаянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавилаа1 цаг 25 минутын өмнөН.Оюундарь: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдийн санал маш чухал1 цаг 30 минутын өмнөУлсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Э.Оюунболд1 цаг 35 минутын өмнөГССҮТ дэлхийд гологдсон бүтээгдэхүүн хэрэглэдэг үү1 цаг 40 минутын өмнөЧихрийн шижинг эмчлэх шинэ арга замыг хайж байна1 цаг 45 минутын өмнө"Жаст"-ын Ш.Батхүүгийн битүүмжлэгдсэн 52 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг худалдана1 цаг 50 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 55 минутын өмнөНАМ, ЛАМ хоёр ингэтлээ мунхрах гэж...1 цаг 59 минутын өмнөБ.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов2 цаг 1 минутын өмнөОнцгойгийнхон өнөөдөр албаа сурталчилна2 цаг 10 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн эх баригчаар Д.Лүндээжанцанг томилжээ2 цаг 30 минутын өмнөФОТО: Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд үүдээ нээлээ2 цаг 40 минутын өмнө600 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн "АВРАГЧ"2 цаг 49 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.