6-р сарын 13
9 цаг 00 минут

Сурвалжилга: Хүмүүжигчдийн сэтгэл тэнийж, хүүхдүүдийнх нь хүсэл биелсэн ӨДӨР

Шүүхийн шийдвэр гүйцэт­гэх ерөнхий газрын харьяа Амгалан дахь 421 дүгээр нээлттэй хорих анги өчигдөр "Нээлттэй хаал­га"-ны өдөрлөг зохион байгуулж, хүмүүжигчдээ ар гэрийнхэнтэй нь уулзууллаа.

Биднийг тус арга хэмжээг сурвалжлахаар 421 дүгээр хорих ангийн үүдэнд өглөөний 10.00 цаг ийн үед очиход тус хорих ангид хүмүүжиж буй эр нөхөр, эрхэм найз, энхрий хүү, ах, дүүтэйгээ уулзахаар ар гэрийнхэн нь урт дараалал үүсгэн зогсож байв. Хорих ангийн хаалга 11.00 цагт онгойж, тэнд байсан хүмүүс эргэлтийн хуудсаа бөглөн дугаарлан орцгоосон юм. 

Биднийг 421 дүгээр хорих ангийн дарга, хурандаа Г.Тамир угтаж, "Хэдий алдаж эндэж, хазгай гишгэсэн ч гаргасан алдаагаа засч, улс нийгэмдээ шударгаар хөдөлмөрлөж сайн сайхан ажиллаж амьдарсан, одоо амьдарч буй олон хүн бий. Төр байгаа цагт шүүх цагдаа шорон гяндан гарцаагүй байдаг гэдгийг хүн төрөлхтний төр ёсны түүх өөрөө нотолдог. Нөгөө талаас нийгмээс гадуурхагдсан энэ орчинд хүнд хэцүү албыг залгуулдаг алба хаагчид нь ч, тэнд хүмүүжиж байгаа нь ч бусдын нүдэнд шоовдорлогддог нь нийгмийн бодит үзэгдэл юм. Тэд бусдаас үл ялгагдах адилхан л хүмүүс. Бидний албыг хөшигний ард, шоовдорлогдсон ажил, мэргэжил гэж ихэнх хүмүүс үздэг нь нууц биш ээ. Гэвч үүнтэй бид санал нийлэхгүй ээ. Харин ч бид ажил мэргэжлээрээ бахархаж, төрийн сүлдэндээ залбирч, хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө, алдаж эндсэн нэг ч хүнийг амьдралын зөв замд оруулахын төлөө цаг наргүй, гэр бүлийн амьдрал, амрах цагаа умартан хичээн хөдөлмөрлөж ирсэн" гэдгийг онцоллоо.

 "Нээлт­­тэй хаалга"-ны өдрөөр аавыгаа эргэж ирсэн бага насны хүүхдүүд олон байсан бөгөөд

Ар гэрээс нь хүн ирээгүй хүмүүжигчдийн хувьд зайдуухан суугаад бужигнасан олныг ажиглах нь өрөвдөлтэй

нулимс дуслуулан уулзаж, аавынхаа хүзүүнээс хэзээ ч тавихгүй гэсэн шиг тас тэврэлдэн нялхарч байхыг харахад сэтгэлд нэг л гунигтай. Гэвч сэтгэл шимшрүүлсэн энэ агшин удаан үргэлжилсэнгүй. Уулзаагүй удсан аавыгаа хараад багтран уйлж байсан хүүхдүүд хэдхэн хормын дараа инээд хөөрөөр бялхаж байгааг хараад “хүүхэд л юм даа” гэсэн бодол төрж байлаа. 

Мөн тус өдөрлөгийн бас нэгэн онцлууштай зүйл нь гурван хүмүүжигч хоригдохоос өмнө хамтран амьдарч, үерхэж байсан бүсгүйтэйгээ өөрсдийн хүсэлтээр гэрлэлтээ батлуулж, хоёр биенээ насан туршдаа хайрлаж явахаа андгайлан тангарагласан явдал байв. 

421 дүгээр нээлттэй хорих анги хүмүүжигчдээ 100 хувь ажлын байраар хангаж, сургалт хүмүүжлийн ажлыг тогтмол явуулдаг 

Түүнчлэн, Арга хэмжээний үеэр хүмүүжигчдийн өөрсдийн хийсэн гар урлал, уран зураг зэргээр үзэсгэлэн гаргаж, худалдан борлуулж байсан нь олон хүнийг гайхшруулж байв. Учир нь тэнд хүн бүрийн шуналыг хөдөлгөхөөр нямбайлж урласан гутал, эсгий урлал, гар урлалын бүтээлүүд түлхүү харагдаж байсан юм.

Бид тус ангийн хүмүүжигчдийн төлөөлөлтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-ОДОО АЖИЛЛАЖ БАЙГАА ГАЗРААС СУЛЛАГДСАНЫ ДАРАА ДАХИН АЖИЛЛАХ УРИЛГА ӨГСӨН-

-Би энд өнгөрсөн жил ирсэн. Энд биднийг нийгэмшүүлэх сургалт, сэтгэл зүйн сургалт гээд маш олон сургалтууд явагддаг. Үүнээс бясалгалын сургалт надад их таалагддаг. Би бусдад 5 сая төгрөгийн хохирол учруулсан. Одоогоор 4.2 сая төгрөгийг нь төлсөн. Одоо ажиллаж байгаа газраас суллагдсаны дараа дахин ажиллах урилга өгсөн.

-АР ГЭРИЙНХЭНДЭЭ САНХҮҮГИЙН ДАРАМТ УЧРУУЛАЛГҮЙ ӨӨРИЙН БИЕЭР ХӨДӨЛМӨР ЭРХЭЛЖ ӨРӨӨ БАРАГДУУЛСАНДАА БАЯРТАЙ БАЙНА-

-Өнөөдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, бидний сэтгэлийг дэвтээж байгаад маш их баяртай байна. Би анх ирэхдээ гурван сая төгрөгийн өр төлбөртэй байсан учраас ард үлдсэн хэд маань л төлөх байхдаа гээд сэтгэлийн дарамттай байсан. Харин энэ ангид ирээд ажил хийж, өр төлбөрөө барагдуулсан. Ар гэрийнхэндээ санхүүгийн дарамт учруулалгүй өөрийн биеэр хөдөлмөр эрхэлж өрөө барагдуулсандаа баяртай байна. Намайг дэмжсэн ангийн хамт олондоо баярлалаа гэж хэлье.  Бид нийгэмд гарахад нийгэм болон хувь хүн биднийг зөвөөр ойлгоосой гэж хүсэж байна.

-ӨМНӨ НЬ ХИЙСВЭР АМЬДАРЧ БАЙСАН ГЭДГЭЭ ОЙЛГОСОН-

-Би энд хар тамхины хэргээр 4 жил 6 сарын ял авч орж ирсэн. Тус ангиас зохион байгуулсан нийгэмших сургалтад их хамрагдсан. Өмнө нь хийсвэр амьдарч байсан гэдгээ ойлгосон. Тус ангийнхаа албан хаагч болон сэтгэл зүйчдээ маш их баярладаг. Одоо барилгын ажил хийж байгаа. Хар тамхины хэргээр орж ирсэн хүмүүст гадаа заалт байдаггүй учир дотроо ажилладаг. Залуучууд минь нэг сонирхоод сорж үзэхэд урсаад орчихдог юм байна. Хүүхэд залуустаа үүнээс л татгалзаарай хол байх нь амьдралд чинь мөн өөрт чинь их тустай шүү гэж хэлмээр байна.

Харин дараа нь бид тус ангийн дарга, хурандаа Г.Тамиртай уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Танай ангид өнөөдрийн байдлаар нийт хэчнээн хүмүүжигч хүмүүжиж байгаа вэ?

-Манай анги 70 орчим албан хаагч, 200 гаран хүмүүжигчтэй. Анх 1965 онд Улаанбаатар хотын хэмжээнд хэрэглэх төмс, хүнсний ногоог хадгалах зоорь, агуулах барих зорилгоор барилгын анги нэртэйгээр анх байгуулагдаж, өдий хүртэл 54 жилийн хугацаанд улс орны бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд багагүй хувь нэмэр оруулсаар ирсэн. Үүнд манай хүмүүжигчдийн үүрэг оролцоо их бий гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй байх.

-Хоригдож байх хугацаандаа ажил хийж өр төлбөрөө барагдуулан хуримтлал үүсгэх боломжтой байдаг гэж сонссон?

-2019 оны хагас жилийн байдлаар хүмүүжигчдийг ажлын байраар хангах, цалин хөлс олгох, хохирлыг барагдуулах зорилгоор аж ахуй нэгж байгууллагатай байгуулсан гэрээний дагуу давхардсан тоогоор 200 орчим хүмүүжигчийг барилга, хөнгөн бетон, хар цагаан замаскны үйлдвэрт туслах ажилтнаар ажиллуулан 27 сая гаруй төгрөгийн цалин хөлс олгож, 32 хүмүүжигчийн иргэдэд учруулсан 2.5 сая гаруй төгрөгийн хохирлыг барагдуулсан нь 2018 оны мөн үеийнхтэй харьцуулахад 3-4 дахин өссөн амжилттай ажилласан.

-Зөвхөн ажил хийхээс гадна мэргэжил эзэмшиж, мэргэжлийн үнэмлэхтэй болох боломжтой гэж байсан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ШШГЕГ-ын Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран тогооч, мужаан, цахилгаанчин, гагнуурчин зэрэг нийгэмд эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмшүүлэх сургалтуудыг зохион байгуулж 22 хүмүүжигчид тогоочийн мэргэшил эзэмшүүлсэн. Өөрөөр хэлбэл, хүмүүжигчид маань энд байх хугацаандаа сонирхсон чиглэлээрээ хүссэн мэргэжлээ эзэмшээд мэргэжлийн үнэмлэхтэй болоод гардаг.

-Танайд ихэвчлэн хэдээс хэдэн жилийн хорих ялтай хүмүүс байдаг вэ?

-Ихэвчлэн анх удаагийн үйлдэлтэй, хөнгөн ялтай хүмүүс байдаг. Дээд тал нь 6-8 жил, доод тал нь нэг жилийн ялтай байх жишээний.

-Хүмүүжигчид сайн дураараа нийгмийн даатгал төлөх боломжтой байдаг. Тухайлбал, танай хорих ангиас хичнээн хүн нийгмийн даатгал төлж байгаа вэ?

-Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран ял эдлэх хугацаандаа хөдөлмөр эрхэлж цалин хөлс авч байгаа 80 хүмүүжигчийг сайн дурын нийгмийн даатгалд хамруулсан.

Бидний сурвалжлага энд хүрээд өндөрлөв. Хорих ангийн хүмүүжигч гэхээр төмөр торны цаана, хүйтэн шал ширтэж өдөр хоногийг өнгөрөөдөг хэмээн төсөөлж ирсэн минь хэт өрөөсгөл байж. Амьдралд хөл алдан тэнүүчилж, амьдралын зорилгогүй болсон байсан хүмүүс эндээс их олон зүйлийг сурч, мэргэжил эзэмшиж, хуримтлал үүсгээд хүсэл, зорилготой болоод гарч байгаа мэт санагдсныг нуух юун.  

Б.Мандухай

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

31.164.60.87Unshigch   • 6 сарын 13. 16 цаг 04 минут

Aluurchin elbegdorj,. Aluurchin erdene, aluurchin Hurts, aluurchin bayar geh metiin hulgaich luivarchid Bol narand jargaj, mongolchuudiig tavlan doromjilsoor , shoolj ineeseer gadaadad nuusan allaga hulgai luivriin mongoorooe jargana

202.55.188.39Zochin   • 6 сарын 13. 15 цаг 47 минут

Saikhhan ym zohion baiguulsan shvv Bi ih setgel ondor bayrtai bna tsewer tohilog sanagdsan

202.9.42.89Зочин   • 6 сарын 13. 15 цаг 03 минут

Тэгснээ занаад заналхийлээд эээлсэн ийм л муу санаатай оодгуй амьтад болоод та нар ингээд явж байгаа юм шуу дээ

124.158.110.82Зочин   • 6 сарын 13. 14 цаг 57 минут

Хүний хувь заяаг дээдлэсэн Үндсэн хуулийн заалт яагаад муу хэрэгжиж байна вэ????!!!

64.119.20.124Зочин   • 6 сарын 13. 14 цаг 51 минут

За муу ялтанууд руу хэрэг хийсэн гэмт хэрэгтэнүүдийг суллаж болохгүй бузар алуурчид хулгайчид байдаг шдээ яг үнэндээ гарч ирээд хүн алдан алуурчид ямарч засал авахгүй дуракууд байдаг хохьчин

124.158.110.82Зочин   • 6 сарын 13. 14 цаг 54 минут

тэнэг мал чамд хэрэгтэн болох өдөр ирнээ

202.179.25.214зочин   • 6 сарын 13. 14 цаг 46 минут

4,5 сая төгрөгийн хохирол бол хувь хүнд учруулсан хохирол харин улс нийгэмд, 3 сая ард иргэдэд учруулсан олон зуун тэрбумын цагаан захтнуудын хэрэгт 20-с дээш жилийн ял өгүүлмээр байна.

119.40.98.162Зочин   • 6 сарын 13. 12 цаг 44 минут

4,2, 3 сая ч гэх шиг өр төлбөрийн асуудлаар хоригдож байгаа нь дэндүү ялгавартай бодлого байгааг харж болох байна. Азгүй юм аа. гэхдээ 1 алдсан ч дахин давтахгүй гэдэгт итьгэлтэй байх хэрэгтэй.Төрийн ялгаварлал их байгаа гэдгийг санаж явах хэрэгтэй. Дахиад торны цаана суухгүй гэдэгт итгэж байна.

59.153.112.32Зочин   • 6 сарын 13. 12 цаг 13 минут

энэ юун сонин байдаг юм.

202.131.227.51Зочин   • 6 сарын 13. 11 цаг 58 минут

Амьдралдаа анх удаа алдаад энэ хэцүү газарт байж байгаа улсуудыг өрөвдөлгүй яахав дээ!! Ийм хүмүүсийг төр өршөөлдөө сайн л хамруулах хэрэгтэй шүү дээ. Тэрбум2-аар идчихсэн төрийн томцуул нь яах ч үгүй явж байгаад хөөн хэлцэх хугацаа дуусна, эсвэл хэрэгсэхгүй болдгийн хажууд шударгаар ялаа эдлээд, хүмүүжээд л явж байгаа хүмүүс байна, ахин хэрэг төвөг хийхчгүй биз, төрийн хулгайч нар бол суудлаа сэлгээд л ахиад хийнэ штэ харин.

124.158.110.82Зочин   • 6 сарын 13. 14 цаг 56 минут

яг зөв. муухай хүмүүсийн буруутай нөлөөллөөс, гүтгэлгээр мөрөөрөө явж байгаад хэрэгтэн болж амаараа шороо үмхсэн хүн байна ш дээ. Баттулга Ерөнхийлөгч өөрийн биш өрөөлийн буруугаас, хууль шүүхийн алдаанаас хэрэгтэн борлж хохирсон хүмүүст уулчлал үзүүлж амьдрал бэлэглэх хэрэгтэй байна шүү

66.181.169.162Зочин   • 6 сарын 13. 11 цаг 50 минут

Хөөе амьдралд алдах үе байдаг шүү тэрний л нэг шийтгэлийн хэлбэр

202.9.42.89Зочин   • 6 сарын 13. 11 цаг 37 минут

Заассс одоо баахан эвийлсэн хоорхийлсон улсууд энуугээр нэг уянгалаад эхэллээ ялаа эдлээд уйлийн урээ эдлээд л явж байгаа хумуус нийгэмд тэгж гайхуулаад бахархаад сурталчлаад байх явдал монуу сэтгуулчээ

124.158.110.82Зочин   • 6 сарын 13. 15 цаг 01 минут

амьдрал санамсаргүй явдлаар дүүрэн байдаг юм. Чи, чиний хайртай хүмүүс хууль шүүхийн хаалга татах үед л ойлгоно доо. хүний зовлон өөрийнх болох үе байдаг

202.55.191.194Зочин   • 6 сарын 13. 11 цаг 03 минут

Saihan zuil hiijee, zub yabval zuulun zambuulindaa

66.181.170.229ДООНОО   • 6 сарын 13. 9 цаг 54 минут

Амьдралд гэр бүл, хань ижил, үр хүүхэд, аав ээж чухал гэдгийг мэдрүүлсэн сайхан уулзалт болжээ. Бүгдэд нь аз жаргал хүсье

66.181.164.43зочин   • 6 сарын 13. 9 цаг 52 минут

Зөв зүйтэй өдөрлөг болжээ. Ахин алдалгүй амьдралаа цогцлон бүтээгээсэй гэж хүсэн ерөөе

176.179.172.178Зочин   • 6 сарын 13. 9 цаг 35 минут

Bolj de

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа8 цаг 20 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна9 цаг 34 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.