6-р сарын 13
8 цаг 20 минут

"Нэг удаагийн эргэлтээрээ 20-30 мянган еврогийн тамхи зөөдөг байсан бол одоо хар тамхи зөөдөг болж"

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлаар өчигдөр “1992 оны Үндсэн хууль дагаж мөрдөгдөж эхэлснээс хойших хугацаанд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд, тэдгээрийн ажилтнууд нэр холбогдсон хар тамхи болон бусад хэрэг зөрчлийн талаар” мэдээлэл сонсов. 

Энэ талаар тус байнгын хорооны дарга Т.Аюурсайханаас тодрууллаа. 

-Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнууд хар тамхины хэрэгт холбогдсон асуудлаар байнгын хороонд хаалттай мэдээлэл сонслоо. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчид хэрэг зөрчилд оролцох асуудал байсаар ирсэн. Олон нийтийн дунд болон бидэнд ирдэг мэдээллээр тамхины наймаанд оролцох асуудал байдаг. Нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн хэмжээтэй тамхи зөөдөг байсан бол одоо хар тамхи зөөдөг наймаанд оролцдог болсон байна. Нэг удаагийн эргэлт нь гурван сая еврогийн хэмжээтэй байх жишээний. 

Тиймээс төрөөс шийдэмгий арга хэмжээ авах шаардлагатай байна. Энэ бол Монголын нэр хүндийн асуудал болоод байна. Асуудал эгзэгтэй, ноцтой нөхцөл байдалтай байна. Энэ нэг, хоёр удаагийн үйлдэл биш байна. Гадаад харилцааны сайдын мэдээллийг сонслоо. ТЕГ, ЦЕГ, Хар тамхитай тэмцэх хэлтсийн удирдлагууд оролцсон.

Хуулийн байгууллагуудын хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд нууцлалтай байдаг учраас мэдээллийг хаалттай хийсэн. Мөн зарим хүмүүстэй холбоотой мэдээллүүд нууцын журмаар ирсэн учраас хуулийн дагуу хаалттай хийсэн. 

-Томилгооны асуудлыг хэлэлцэв үү? 

-Томилгооны асуудлыг нухацтай ярилцлаа. Томилгоо оновчгүй учраас тэдгээр хүмүүс асуудалд ороод байна. Үүнд хэн хяналт тавьж, хэн хариуцах вэ, яаж таслан зогсоох вэ гэдгийг ярилцсан. Ингээд зөвхөн ярилцаад зогсохгүй байнгын хорооноос тогтоол батлах нь зүйтэй гэж үзсэн. 

Мөн ГХЯ болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтраад дипломат төлөөлөгчийн газруудад хар тамхитай холбоотой хяналт, шалгалт хийх асуудлыг тусгасан. Ийм агуулгатай тогтоолын төслийг гишүүд дэмжсэн.

-Өмнө нь энгийн тамхи зөөдөг байсан гэлээ. Тэгэхээр энэ төрлийн зөрчил ер нь нэлээн эртнээс эхлэлтэй байх нь?

-ГХЯ-нд энэ төрлийн мэдээлэл сүүлийн 10 гаруй жилийн турш ирж байгаа. Гэтэл энэ хүмүүсээс дахин давтан дипломат төлөөлөгчийн газар томилогддог асуудлыг тодорхой мэдээллийг авсан. Тиймээс энэ асуудлыг байнгын хорооны тогтоол дээр тусгасан. 

-Сүүлд хар тамхины хэрэгт холбогдсон хоёр дипломатуудын талаар мэдээлэл өгөөч? 

-Хоёр дипломат төлөөлөгч саатуулагдсан байгаа. Энэ хоёр хүний тухай мэдээллийг хаалттай хуралдаанд хуулийн байгууллагуудаас авсан. Хуулийн байгууллага ажиллаж байгаа. 

-Дипломатууд энэ төрлийн хэрэгт холбогдоод байгаад хэн хариуцлага хүлээх ёстой вэ?

-Хариуцлага хүлээх хүн байлгүй яахав. Байнгын хороо ямартай ч хуралдлаа. Хариуцлагын асуудлыг УИХ, холбогдох газрууд нь ярих байх. 

Б.Аз

21
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

182.160.32.99самбуу   • 6 сарын 14. 19 цаг 07 минут

АН-н эцсийн арга хэмжээ. Сая баригддаг 2 чинь МАН-н гишүүн,Дээд шүүхийн гишүүний хүүхэдТомчуудын наймаа МАНАН мансуурч яваа хэрэг

202.9.42.27Зочин   • 6 сарын 13. 15 цаг 27 минут

саяхан хотод орж ирсэн гишүүд их байх юм аа

122.201.22.233Иргэн   • 6 сарын 13. 14 цаг 26 минут

Тагнуулын газрын тэргүүн дэд дарга байсан С.Эрдэнэ тамхины наймааны хэргээр хоригдож байсны дараа олон тооны өндөр албан тушаал хашиж байсан. Ийм байхад залуучууд нь тамхи, хар тамхины наймаанд орох нв арга байж уу?

202.72.245.122ө   • 6 сарын 13. 14 цаг 24 минут

Зориуд засаг унагаах үйлдлүүд бус уу

202.179.26.15zochin   • 6 сарын 13. 14 цаг 07 минут

ESaid Nymdorj, Sarangerel, N.Enchbold ed naraa uter ogchruul

202.21.108.234Зочин   • 6 сарын 13. 13 цаг 59 минут

Танай Хүүкийн засаглал Монголыг нэг мөсөн хөмөрхөд ойртлоо, яаах вэ? Аюурсайханаа. Та сохор, хэлгүй, дүлий явсаар л байхуу?

66.181.190.72Марзан ч юм аа даа   • 6 сарын 13. 13 цаг 47 минут

Урагшаа бол виз хийж мөнгө олно. Тэгээд мөнгөний төлөө уралдаж алалдаж байж томилогддог юм биш үү

45.117.32.130Зочин   • 6 сарын 13. 13 цаг 24 минут

Яаиныхан мэддэг ч хэдэн төгрөг аваад чимээгүй өнгөрдөг байсан. тэгээд ч дээгүүрхи хүмүүст их татвар төлдөг учир оролдох боломжгүй байлаа. уучлаарай

202.131.231.26Зочин   • 6 сарын 13. 13 цаг 03 минут

Энэ нөхөр эргэлтийн үнэ энэ тэрийг яасан сайн мэдэж байна аа. Хэзээний бүгд мэддэг байсан юм биш үү

124.158.77.41Зочин   • 6 сарын 13. 12 цаг 59 минут

shuud tsaazlah htei shu de mongol zaluuchuudig har tamhiar horduulj ustgaj tedgeeriig mongo gj harj bga muuhai hun zayagui sugnuud udamaar ni ger bul ur huuhduudtei shiitgeh heregtei mgl ulsiin erh ashigiig sanaatai notstoi horloj bga yumnuudig buleg undes suuriaar ni ustgaachee

66.181.161.62Zochin   • 6 сарын 13. 12 цаг 57 минут

MANAN in mongo bosgodog shuljee yum biz dee Hiihgui yum algaa novshnuudaf

202.179.31.12Зочин   • 6 сарын 13. 12 цаг 51 минут

Аргагүй шүү дээ Монголдоо багтаж шингэхгүй шоронд орон алдаад бхаар шийтгээд Элчин сайд болгочихоор ийм юм болно шүү дээ

87.64.236.56Zochin   • 6 сарын 13. 12 цаг 44 минут

10 garui jiliin umnu tamhi zuuj bsan medeelel awdag baisan yum bol ter ued ni yamar arga hemjee awch bsan be???? Yu ch hiigeegui bolhoor daraa daraaginh ni dawarch iim baidald hurch bga shu de

49.0.137.164!!!!   • 6 сарын 13. 10 цаг 45 минут

Momgol ulsiin ner hundiig Delhiid muu muuhaigaar haragduulj baigaa Diplomat nertei hoh Pas awsan heregt holbogdson humuusiig darui shiitgeed daraa daraagin Dup. nertei humuust hatuu sanuulga bolgoo !!!!

202.179.25.243ergen   • 6 сарын 13. 10 цаг 20 минут

man d garahgui um alga dandaa niigmiin hog shavhruunuud mongonoos oor um boddogui malnuud

202.55.180.58darvin   • 6 сарын 13. 10 цаг 17 минут

ene cejigtei ulc toriin yvuulaga um shig canagdaj bn MongolUlciin ner hundiig unagah zohion baiguulalttai ajel um shig canagdaj bn uund manai teneguud mongo harhaaraa uhaana alddagiig gadnii har huchin ashiglaj bui met

176.179.172.178Зочин   • 6 сарын 13. 9 цаг 44 минут

Hytadiin huuliig shuud orchuulaad heregleh herehtei

202.72.245.122ё   • 6 сарын 13. 9 цаг 40 минут

хар тамхи тэмбүү сүрье Социализмын үед монголын нэр хүнд өндөр байсан

202.126.89.46Зочин   • 6 сарын 13. 9 цаг 37 минут

Цаана Хурц гэж незер бгаа гэж яриад бна даа

203.91.114.244Зочин   • 6 сарын 13. 9 цаг 25 минут

манайд ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭДЭГ ХҮН байдаг юм уу.

202.179.26.15zochin   • 6 сарын 13. 9 цаг 11 минут

mongol min odoo yaandaa yaana???

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа8 цаг 39 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна9 цаг 53 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.