6-р сарын 13
9 цаг 30 минут

Нийслэлийн төрийн албан хаагчдын үйл ажиллагааг сайжруулах зорилготой хяналтын картын тогтолцоог нэврүүллээ

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн дотоод удирдлагын нэгдсэн систем “erp.ulaanbaatar.mn” болон цахим үйлчилгээний нэгдсэн портал “eservice.ulaanbaatar.mn” системүүд хэрэглээнд нэвтэрсэн билээ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд дотоод үйл ажиллагааны удирдлагын системд хяналтын картын тогтолцоог нэвтрүүлж эхэллээ.

Байгууллагын дотоод үйл ажиллагаанд хяналтын картыг нэвтрүүлэх, Төрийн үйлчилгээний цахим системүүдийг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах тухай сургалтыг өнөөдөр НЗДТГ, нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас хамтран зохион байгууллаа.

Сургалтад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дарга, Захиргаа, хүний нөөц хариуцсан нэгжийн дарга, Хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан мэргэжилтэн, Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Мэдээлэл технологийн ажилтнууд зэрэг нийслэлийн 76 байгууллагын 304 төрийн албан хаагч хамрагдлаа.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг “Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулж нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын үйл ажиллагааг хянах, өдөр дутмын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг аваад явж байна. Үүний нэг жишээ нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад хяналтын картын системийг нэвтрүүлж эхлээд байна. Иргэд төрийн үйлчилгээг авах хүсэлт гаргасаны дараа тухайн асуудал нь хаана, ямар шатанд, хэн дээр гацсан, шийдвэрлэлт нь ямар түвшинд явж байгааг хяналтын картын тусламжтайгаар шууд мэдэх боломжтой. Хяналтын картыг “eservice.ulaanbaatar.mn”-ээс харахаас гадна нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд дээр очиж хэвлүүлэн авч болно. Ингээд тухайн төрийн албан хаагч дээр шууд очоод уулзаж, асуудлаа ярилцах боломжтой. Өнөөдрийн байдлаар нийслэлийн таван байгууллагын 47 үйлчилгээг цахимжуулаад байна. Ирэх аравдугаар сарын 1-нээс төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлсний дараа бүх төрийн үйлчилгээг хяналтын картын систем рүү шилжүүлнэ” гэв.  

Хяналтын карт нэвтэрснээр төрийн албан хаагчийн ажлын цаг ашиглалт, үүрэг даалгаврын биелэлт, төрийн үйлчилгээ үзүүлэх хурд сайжрах ач холбогдолтой юм гэж нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас мэдээллээ.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

119.40.98.162Энгүүн   • 6 сарын 13. 11 цаг 20 минут

ажилтнуудынхаа биш, хамгийн гол нь нийслэлийн дарга нарынхаа хариуцлагыг эхлээд дээшлүүлээч.

Шинэ мэдээ

Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой2 цаг 13 минутын өмнөХүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав2 цаг 15 минутын өмнөИлон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ2 цаг 20 минутын өмнөДөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино2 цаг 25 минутын өмнө“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно2 цаг 30 минутын өмнөМалчид, ард иргэд, тариаланчидын анхааралд2 цаг 35 минутын өмнөТейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ2 цаг 40 минутын өмнөАНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ2 цаг 45 минутын өмнөФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг2 цаг 50 минутын өмнөЭрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"2 цаг 55 минутын өмнөХонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ3 цагийн өмнөФорбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ3 цаг 5 минутын өмнөБ.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ3 цаг 10 минутын өмнөТэжээж байсан арсландаа бариулжээ3 цаг 15 минутын өмнөИспанийн хөлбөмбөгийн Ла лиг3 цаг 20 минутын өмнөХоолноос нь хар хорхой гарсан Кимбаб Чонгүг рестораны үйл ажиллагааг зогсоолоо 3 цаг 25 минутын өмнө“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно3 цаг 30 минутын өмнөБНСУ-ыг зорин аялах жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ3 цаг 35 минутын өмнөСамар мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй3 цаг 40 минутын өмнөЗөвхөн Монголд харж болох зурагнууд3 цаг 45 минутын өмнөБНСУ-ын экспорт есөн сар дараалан буурах төлөвтэй байна3 цаг 50 минутын өмнө“Хөх” Энхмаагийн шоуны будалт3 цаг 55 минутын өмнөМорин шоргоолжнууд мөнгийг нь зоогложээ4 цагийн өмнөДэлхий дээрх хачирхалтай мөөгнүүд4 цаг 5 минутын өмнөПольш: Аянга цахилгаанд дөрвөн хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртжээ4 цаг 10 минутын өмнө“Лалын улс”-ын гурван толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ4 цаг 15 минутын өмнөГвардиолла, Агуэро нар юунаас болж маргав4 цаг 20 минутын өмнөБаавгай буусан намар4 цаг 25 минутын өмнөВьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа4 цаг 30 минутын өмнөВенесуэлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ4 цаг 35 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.