2019 оны 6-р сарын 13
9 цаг 40 минут

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн юм.

Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байгаа юм.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын албаны хүмүүс оролцлоо.

НЭЭЛТИЙН ҮЕЭР МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Энд цугласан хүндэт ноёд оо, зочид,  анд нөхөд өө.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамыг нээх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Та бүхэнд баяр хүргэж, мэндчилье.

Та бид өнөөдөр Монгол-Киргизийн харилцааны түүхэн ач холбогдолтой томоохон үйл явдлын гэрч болохоор энд цуглаад байна. Монгол Улсын төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Киргиз улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Элчин сайдын яамны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байгаа нь Монгол-Киргизийн найрамдалт харилцаанд манай улс ихээхэн ач холбогдол өгч буйн тод илрэл гэдгийг онцлон тэмдэглэж байна. Манай хоёр ард түмэн парламентын засаглалыг сонгон авч, нийгмийн ардчилал, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэн хөгжүүлэхдээ мэдлэг туршлагаасаа харилцан суралцдаг сайхан уламжлал тогтоод байна.

Өнөөгийн олон улсын харилцааны чиг хандлага эрчимтэй даяаршил дунд бид харилцааны түүхэн уламжлал, итгэлцэлдээ тулгуурлан илүү ойр дотно байж, хамтран хөгжих шаардлага хэрэгцээ мөн тулгарч байна.

Монгол-Киргизийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж бидний өмнө нээлттэй байна. Энэхүү боломжийг бодит ажил хэрэг болгоход, нэн ялангуяа худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсын Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэж, гүүр болон ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс Киргиз улсын нийслэл Бишкек хотноо Элчин сайдын яамаа нээхтэй холбогдуулан зохион байгуулалтын болон бусад холбогдох дэмжлэг үзүүлсэн Киргиз анд, нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ийнхүү Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээснийг албан ёсоор мэдэгдье” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын хамтаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайдын яамны хаяг, самбарыг байрлууллаа.


Киргиз улсад суух Ерөнхий консулын газар 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд улс орноо төлөөлөх, суугаа улсын Засгийн газартай хэлэлцээ хийх зэрэг зөвхөн Элчин сайдын яамны хэрэгжүүлэх боломжтой чиг үүргийг тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй байв. Өнөөдөр ийнхүү Элчин сайдын яам болсноор аливаа нэмэлт зардал гаргахгүйгээр үйл ажиллагаа явуулж, дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

174.211.16.184Zochin   • 6 сарын 14. 9 цаг 12 минут

Yamarch ashiggui yum hiij yavahiin.

Шинэ мэдээ

Роналдо Сери А лигт хамгийн цөөн тоглолтод 25 гоол оруулсан 5 дахь хөлбөмбөгч боллоо2 цаг 51 минутын өмнөАмархан хийгээд амттай тураах дэглэм2 цаг 56 минутын өмнө"Барселона" хожиж, "Реал Мадрид" хожигдлоо3 цаг 9 минутын өмнөНӨАТ-ын сугалааны азтанууд өнөөдөр тодорно3 цаг 10 минутын өмнөНийслэлийн 380 жилийн ойд зориулсан бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан боллоо3 цаг 26 минутын өмнөӨнөөдрийн зурхай3 цаг 40 минутын өмнөFATF Монгол, Исланд, Зимбабвийн эсрэг ямар ч санхүүгийн хориг тавихгүй гэж мэдэгджээ3 цаг 48 минутын өмнөЦаг агаарын мэдээ3 цаг 56 минутын өмнөАвтобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 20:23Дуучин Нарагийн экс нөхөр Батцацрал дахин нэг хүний амьдралыг бусниулжээ10 сар 19. 19:19Зам даваа гүвээ хаагдаж, халтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна10 сар 19. 17:57Дулааны цахилгаан станцуудын шүүлтүүрийн ашиглалтын хугацаа дуусч байна10 сар 19. 17:52АНУ Европоос импортлодог зарим төрлийн бараанд нэмэлт татвар тогтоолоо10 сар 19. 15:00Түүхэнд анх удаа эмэгтэйчүүдийн баг задгай сансарт ажиллалаа10 сар 19. 14:55Ор сураггүй болсон нуурын эрдэмтэд тайлж чадсангүй10 сар 19. 14:50Ургац хураалт 83,9 хувьтай10 сар 19. 14:45Хэрэв 20-иод наснаас эхлэн таргалбал эрт нас барна10 сар 19. 14:40Нэг бүсгүйд дурласан эхнэр нөхөр хоёр10 сар 19. 14:35НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно10 сар 19. 14:30Гэрийн нөхцөлд шүдний өнгөө сэргээх 8 алхам10 сар 19. 14:30Японы эзэнт гүрний ирээдүйн хувь заяа 13 настай хүүгийн мөрөн дээр10 сар 19. 14:25Ханхүүтэй гэрлэсэн орчин үеийн "Үнсгэлжин"-үүд10 сар 19. 14:20Каталонд бэртэж гэмтсэн хүний тоо 89 болжээ10 сар 19. 14:15Яармагийн замд явган зорчигч нарт зориулсан гэрлэн дохионы товчлуур ажиллана10 сар 19. 14:14Тарвага худалдан авсан, тээвэрлэсэн зөрчлүүдийг шалгаж байна10 сар 19. 14:10“Жокер” ашиг орлогоороо boxoffice-ийг дахин тэргүүлжээ10 сар 19. 14:05Автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ10 сар 19. 14:00Нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болгов10 сар 19. 14:00Алан хядах ажиллагаанд бэлтгэж байсан сэжигтнийг баривчилжээ10 сар 19. 14:00Улайсдаг гэрлийн хэрэглээнээс татгалзъя10 сар 19. 13:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.