6-р сарын 13
10 цаг 35 минут

Цэрэг эх оронч үзэл төлөвшүүлэх сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол Цэргийн нэгдсэн холбоотой хамтран өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн эрэгтэй сурагчдад зориулсан сургалт, лекц зохион байгууллаа. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын ахлах ангийн 400 эрэгтэй сурагч хамрагдсан энэхүү сургалт Монгол эр хүний үүрэг хариуцлага, хүмүүжил төлөвшлийн сэдвээр нийслэлийн Иргэний танхимд боллоо.

Сургалтын нээлтэд нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хошууч Т.Амартогтох, Отгонтэнгэр их сургуулийн доктор, профессор, гавьяат багш Б.Галиндэв, Соёлын гавьяат багш, Цэргийн нэгдсэн холбооны соён гэгээрүүлэгч Ж.Цогтсугар, Цэргийн нэгдсэн холбооны төлөөлөл оролцсон юм.

ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор, профессор бэлтгэл хурандаа Г.Мягмарсамбуу “Монгол орон хүн төрөлхтөний өлгий нутаг”, Гавьяат багш Б.Галиндэв “Орчин үеийн эх оронч үзэл”, Цэргийн нэгдсэн холбооны соён гэгээрүүлэгч Ж.Цогтсугар “Оюун тархины нууц, эх оронч үзэл”, Хүний гавьяат эмч АУ-ны доктор, профессор бэлтгэл хурандаа С.Юндэн “Цэргийн алба ба эрүүл мэнд” сэдвээр тус тус лекц уншсан юм.

Энэ удаагийн сургалт, лекцээр дамжуулан сурагчдад цэрэг эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Иргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй цагдаа нарт хариуцлага тооцжээ4 минут 3 секундын өмнөАрьсан түрийвч, жийнсэн материал “Apple Card”-ыг гэмтээж болзошгүй9 минут 3 секундын өмнөХар тамхи тээвэрлэж явсан 17-28 насны 7 этгээдийг баривчилжээ14 минут 3 секундын өмнөБүх Африкийн шатрын тэмцээн Касабланкад эхэлжээ19 минут 3 секундын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт24 минут 3 секундын өмнөБайгалийн үзэсгэлэнт газар "Хяргас нуурын хэцүү хад"29 минут 3 секундын өмнө"Русские Витязи" багийн нисэгчид сөнөөгч онгоцоор үзүүлбэр үзүүлнэ34 минут 3 секундын өмнөЖүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Гүржийн шигшээ баг39 минут 3 секундын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн загвар зураг төсөлд шалгарсан бүтээл44 минут 3 секундын өмнөУрт удаан наслах энгийн аргыг хэлжээ49 минут 3 секундын өмнөМалчид хүссэн үедээ цаг агаарын мэдээлэл авах системийг баталгаажуулав54 минут 3 секундын өмнөИх Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ59 минут 3 секундын өмнөУИХ-ын чуулган даваа гаригт хуралдаж Үндсэн хуулийг хэлэлцэнэ1 цаг 5 минутын өмнөМария Шарапова “US Open” тэмцээний эхний тойрогт Серена Уильямстай учраа таарчээ1 цаг 10 минутын өмнөХичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно1 цаг 15 минутын өмнөЭ.Макрон: Бидний орон гэр шатаж байна1 цаг 20 минутын өмнөГадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа1 цаг 25 минутын өмнө“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ1 цаг 30 минутын өмнөЕгипетэд байгаль орчин, соёлын наадмыг зохион байгуулж байна1 цаг 35 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо1 цаг 40 минутын өмнөӨнөөдөр 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно1 цаг 45 минутын өмнөХариуцлагагүй уул уурхайг цэгцэлж, намын бүлгүүд хуралдсан долоо хоног 1 цаг 50 минутын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 55 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цагийн өмнөАрхангай аймагт дахин нэг уурхайг хаалаа8 сар 24. 1:15АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг8 сар 23. 17:55Та сэтгэлзүйн ямар хэв шинжтэй вэ8 сар 23. 17:50Цөснөөс нь 1898 чулуу гарчээ8 сар 23. 17:45Итали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ8 сар 23. 17:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.