6-р сарын 13
11 цаг 55 минут

Уул уурхайн нөхөн сэргээлтийн сургалт явагдлаа

Нийслэлийн Байгаль орчны газраас БНСУ-ын төрийн өмчит Миреко компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар, БНСУ-ын хөрөнгө оруулалтыг дэмжих Котра агентлаг, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтран зургадугаар сарын 10-12-ны  өдрүүдэд “Уул уурхайн тогтвортой хөгжил ба уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах технологи” сэдэвт сургалт, семинарыг зохион байгууллаа.

Сургалтад зохион байгуулагчдаас гадна Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Налайх, Хан-Уул, Багануур зэрэг 9 дүүргийн байгаль орчны мэргэжилтнүүд, Чүннам их сургууль, Ионсей их сургуулийн 60 гаруй төлөөлөл хамрагдлаа.

Сургалтад оролцогчид уул уурхайн нөхөн сэргээлт, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл, хөрсний хүнд металын бохирдол, зайнаас тандалт судалгаа хийх арга аргачлалын талаар олон улсын туршлагатай танилцав. Зочин багшаар БНСУ-ын Чүннам их сургуулийн профессор Юү Жэ Хён, Ионсей их сургуулийн профессор Ү нам Чил нар хүрэлцэн ирсэн юм.

Нийслэлийн Байгаль орчны газар нь 2017 оноос түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолт ашиглалтаас үүдэлтэй орчны бохирдол, доройтлын асуудалд онцгой анхаарч аж, ахуйн нэгжүүдийн болон төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг дотоод, гадаадад сургалтад хамруулж мэргэшүүлж байна. Үүний үр дүнд нөхөн сэргээлт хийгдсэн талбайн хэмжээ 2018 онд 2016 онтой харьцуулахад 3 дахин нэмэгдсэн байна. Мөн нийслэлийн нутаг дэвсгэр дэх эвдэрсэн газрын тооллогыг явуулан экологийн хохирол тооцож, буруутай этгээдүүдээр нөхөн сэргээлгэх ажил явагдаж эхэлсэн.

Төр, хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон сургалтын төгсгөлд Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга болон БНСУ-ын төрийн өмчит Миреко компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга ноён Ён Гю Хүн нар  оролцогчдод гэрчилгээ гардуулж, цаашид энэ төрлийн сургалт болон олон улсын туршлага судлах ажлыг үе шаттай зохион байгуулж ажиллахаар боллоо.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой3 цаг 8 минутын өмнөХүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав3 цаг 9 минутын өмнөИлон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ3 цаг 14 минутын өмнөДөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино3 цаг 19 минутын өмнө“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно3 цаг 24 минутын өмнөМалчид, ард иргэд, тариаланчидын анхааралд3 цаг 29 минутын өмнөТейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ3 цаг 34 минутын өмнөАНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ3 цаг 39 минутын өмнөФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг3 цаг 44 минутын өмнөЭрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"3 цаг 49 минутын өмнөХонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ3 цаг 54 минутын өмнөФорбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ3 цаг 59 минутын өмнөБ.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ4 цаг 4 минутын өмнөТэжээж байсан арсландаа бариулжээ4 цаг 9 минутын өмнөИспанийн хөлбөмбөгийн Ла лиг4 цаг 14 минутын өмнөХоолноос нь хар хорхой гарсан Кимбаб Чонгүг рестораны үйл ажиллагааг зогсоолоо 4 цаг 19 минутын өмнө“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно4 цаг 24 минутын өмнөБНСУ-ыг зорин аялах жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ4 цаг 29 минутын өмнөСамар мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй4 цаг 34 минутын өмнөЗөвхөн Монголд харж болох зурагнууд4 цаг 39 минутын өмнөБНСУ-ын экспорт есөн сар дараалан буурах төлөвтэй байна4 цаг 44 минутын өмнө“Хөх” Энхмаагийн шоуны будалт4 цаг 49 минутын өмнөМорин шоргоолжнууд мөнгийг нь зоогложээ4 цаг 54 минутын өмнөДэлхий дээрх хачирхалтай мөөгнүүд4 цаг 59 минутын өмнөПольш: Аянга цахилгаанд дөрвөн хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртжээ5 цаг 4 минутын өмнө“Лалын улс”-ын гурван толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ5 цаг 9 минутын өмнөГвардиолла, Агуэро нар юунаас болж маргав5 цаг 14 минутын өмнөБаавгай буусан намар5 цаг 19 минутын өмнөВьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа5 цаг 24 минутын өмнөВенесуэлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ5 цаг 29 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.