6-р сарын 13
13 цаг 10 минут

Сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах хүрээнд хийгдсэн ажлын судалгааны үр дүнг танилцууллаа

Швейцарийн хөгжлийн агентлаг, ХБНГУ-ын Холбооны эдийн засаг хөгжлийн яамны хамтарсан санхүүжилттэй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд 2018 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 53 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 90, 127 дугаар цэцэрлэгүүдийн дулаан алдагдлыг бууруулж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, засвар шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Төслийн хүрээнд “Сургууль, цэцэрлэгийн дулаан техникийн засвар шинэчлэлтийн ажлын нийгмийн болон эрүүл мэндийн үр ашгийг тодорхойлох судалгаа”-г нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас хийж гүйцэтгэсэн байна. Энэхүү судалгааныхаа үр дүнг Төслийн хамтрагч холбогдох байгууллагууд болон донор байгууллагуудын төлөөлөлд өнөөдөр танилцууллаа.

Уг арга хэмжээг нээж, нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийг Улаанбаатар хотод нэмэгдүүлэх, хэрэгцээ шаардлага асар өндөр байгаа” гэдгийг онцолсон юм. Мөн төсөл хэрэгжүүлсний үр дүнд түүний үр шимийг хүртэгч хүүхэд, багш, ажилчдын өвчлөл буурч, өрхийн орлогод эергээр нөлөөлсөн үр дүнгүүд гарсанд баяртай байгаагаа илэрхийлэв.

Сургууль цэцэрлэгт их засварын ажил хийгдсэнээр төслийн үр шим хүртэгч хүүхдүүд, эцэг эх, багш ажилчдад эрүүл мэнд болон нийгэм, эдийн засаг талаасаа тэдний ажил, амьдралд хэрхэн нөлөөлж, үр ашгаа өгч байгааг тоо баримттай судлан гаргаж ирэхийг зорьсон гэдгээ судалгааны багийнхан танилцуулгадаа онцолж байсан юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой2 цаг 15 минутын өмнөХүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав2 цаг 17 минутын өмнөИлон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ2 цаг 22 минутын өмнөДөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино2 цаг 27 минутын өмнө“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно2 цаг 32 минутын өмнөМалчид, ард иргэд, тариаланчидын анхааралд2 цаг 37 минутын өмнөТейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ2 цаг 42 минутын өмнөАНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ2 цаг 47 минутын өмнөФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг2 цаг 52 минутын өмнөЭрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"2 цаг 57 минутын өмнөХонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ3 цаг 2 минутын өмнөФорбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ3 цаг 7 минутын өмнөБ.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ3 цаг 12 минутын өмнөТэжээж байсан арсландаа бариулжээ3 цаг 17 минутын өмнөИспанийн хөлбөмбөгийн Ла лиг3 цаг 22 минутын өмнөХоолноос нь хар хорхой гарсан Кимбаб Чонгүг рестораны үйл ажиллагааг зогсоолоо 3 цаг 27 минутын өмнө“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно3 цаг 32 минутын өмнөБНСУ-ыг зорин аялах жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ3 цаг 37 минутын өмнөСамар мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй3 цаг 42 минутын өмнөЗөвхөн Монголд харж болох зурагнууд3 цаг 47 минутын өмнөБНСУ-ын экспорт есөн сар дараалан буурах төлөвтэй байна3 цаг 52 минутын өмнө“Хөх” Энхмаагийн шоуны будалт3 цаг 57 минутын өмнөМорин шоргоолжнууд мөнгийг нь зоогложээ4 цаг 2 минутын өмнөДэлхий дээрх хачирхалтай мөөгнүүд4 цаг 7 минутын өмнөПольш: Аянга цахилгаанд дөрвөн хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртжээ4 цаг 12 минутын өмнө“Лалын улс”-ын гурван толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ4 цаг 17 минутын өмнөГвардиолла, Агуэро нар юунаас болж маргав4 цаг 22 минутын өмнөБаавгай буусан намар4 цаг 27 минутын өмнөВьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа4 цаг 32 минутын өмнөВенесуэлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ4 цаг 37 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.