6-р сарын 13
11 цаг 35 минут

Өнгөрсөн онд зам тээврийн ослоор 562 хүн амь насаа алджээ

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагагүй болон МУ-ын ЗХД-ийн зүйлт, заалтуудыг зөрчсөний улмаас тухайн зам, орон нутаг дахь зам тээврийн ослын тоо нэмэгддэг.

 Орон  нутгийн авто замд үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, тэдгээрт мэдлэг мэдээлэл олгох тэдний хөдөлгөөнд оролцох үеийн аюулгүй байдлыг хангах зорилгоор  Монгол улсын хэмжээнд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл 2019 урьдчилан сэргийлэх” нэгдсэн арга хэмжээг 06 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 25-нь хүртэлх хугацаанд  зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Цагдаагийн байгууллага замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагааг зохион байгуулан явуулахдаа өнгөрсөн оны мөн үеийн зам тээврийн ослын кримилоги судалгаа болон статистик дүн мэдээнд үндэслэн явуулдаг.

Тээврийн цагдаагийн алба жилд дунджаар 81 мянга гаруй зам тээврийн ослын дуудлага хүлээн авч 29 мянган зам тээврийн осол бүртгэн шалгаж байна зөрчилд холбогдогсдын 75% нь буруу жолооны хүрдтэй 81% нь 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслүүд эзэлж байна.

2018 онд  зам тээврийн осолд 5323 хүн өртөж 4761 хүн гэмтэж 562 хүн амь насаа алдсан байна. Амь үрэгдсэн 562 хүний 422 нь орон нутагт үүний 45 хүүхэд  байдаг бөгөөд 34 нь буюу 74% орон нутгийн замд гарсан байгаа.

Цагдаагийн байгууллага өнгөрсөн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд, нийслэлд 207, орон нутагт 232 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 186 цэгт 24 цагаар 58 автомашин  бусад техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулсан  энэ хугацаанд нийт 744.854 тээврийн хэрэгсэл шалгаж, 119.252 иргэнд сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 177.873 зөрчил илрүүлж, хяналт шалгалтыг байнгын постоо түшиглэн хөдөлгөөнтэйгээр зохион байгуулсаны үр дүнд хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 55 нэгж буюу 18.3%  хүний амь нас хохирсон 24 нэгж буюу 24%, гэмтсэн хүн 16 нэгж буюу 9.6%-аар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Орон нутгийн замд хяналт шалгалт зохион байгуулахад доорх зөрчлүүд хамгийн ихээр бүртгэгдсэн байдаг. Үүнд: 

  • Нэгж хугацаанд хөдөлгөөнд оролцогчдын 70-90 орчим хувь нь хөдөлгөөний хурдыг тогтоосон  хэмжээнээс 50-80 км цагаар хэтрүүлдэг.
  • Хөдөлгөөнд оролцогчдын 97% нь зорчигч болон хүүхдийг буруу тээвэрлэдэг.
  • Хөдөлгөөнд оролцогчдын 78% нь шөнийн цагт гэрэл шилжүүлдэггүй, тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон хэт ядарсан үедээ удаан хугацаагаар тээврийн хэрэгсэл жолооддог, бүрэн бус тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцдог, зогсолт, зогсоолын дүрэм зөрчдөг, батлагдаагүй замаар явдаг гэх мэт Иймд: хөдөө орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо дээрх төрлийн зөрчлүүдийг гаргахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.187.180Эх орны Хүү   • 6 сарын 14. 11 цаг 55 минут

Зуны дэлгэр цаг ирж хөдөө орон нутаг юугаа зорих иргэдийн цуваа ихсэж, ыаяр наадмууд шил шилээ даран зохиогдох цаг үе ойртсонтой холбоотойгоор Монголын хамгийн том асуудал болох авто замын осолоос нийтээрээ сэргийлж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоцгооё...

Шинэ мэдээ

Шуурхай: Лүн сумын чиглэлийн замыг хязгаарлалтыг маргааш хүртэл сунгалаа1 цаг 50 минутын өмнөОБЕГ: Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна1 цаг 59 минутын өмнөҮерт дөрвөн настай хүүхэд урсаж амиа алдлаа2 цагийн өмнөСөүл, Хонгконг, Пусан, Токио, Москва, Берлин чиглэлийн нислэгүүд хойшлогдлоо2 цаг 2 минутын өмнөШинэ долоо хоногийг эрч хүчтэй эхлүүлэхийн тулд энэ амралтын өдрүүдэд юу хийх вэ?3 цаг 38 минутын өмнөЯпон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна3 цаг 53 минутын өмнөҮер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна3 цаг 53 минутын өмнөВладимир Путин Ши Жинпиний төрсөн өдрөөр орос зайрмаг бэлэглэжээ4 цаг 8 минутын өмнөМодны ур, модны тайрдасаар эко тавилга хийх санаанууд4 цаг 38 минутын өмнө60 гарсан хүмүүсийн танд өгөх зөвлөгөө4 цаг 53 минутын өмнөТэнгэнцэртэй иргэд ажлын байр бий болгожээ5 цаг 8 минутын өмнөҮхсэн бугын ходоодноос 4 кг гялгар уут гарчээ5 цаг 38 минутын өмнөУнаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах тухай анхааруулга гаргажээ5 цаг 53 минутын өмнөХөтлөгч П.Анужин дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авчээ6 цаг 8 минутын өмнөДэлхийн хамгийн баян улс6 цаг 38 минутын өмнөЖеннифер Лоуренс найз охиддоо гомджээ6 цаг 53 минутын өмнөТамхины тахал гэж юу вэ7 цаг 8 минутын өмнөЭЕШ маргааш эхэлнэ7 цаг 38 минутын өмнөӨнөөдрийн зурхай8 цаг 8 минутын өмнөЦаг агаарын мэдээ8 цаг 38 минутын өмнөШуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 сар 16. 0:18Шуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна6 сар 15. 23:04Өршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.