6-р сарын 13
15 цаг 38 минут

Жигшүүрт гэмт хэрэгтэн эмэгтэйг хатуу шийтгэхийг шаардаж байна

Хэдийгээр энэ хэрэг хүний ёсонд үл нийцэх жигшүүрт хэрэг төдийгүй ялангуяа эмэгтэй хүнээс ийм үйлдэл гарах болсон гэдэгт итгэхийн аргагүй хүнд гэмт хэрэг гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Бичигч миний бие энэхүү хэргийг та бүхэнд хүргэх болсон шалтгаан нь БНСУ-ын хэмжээнд дуулиан тариад буй уг хэргийг тус улсад сурч, ажиллан амьдран суугаа Монгол иргэддээ сэрэмжлүүлэх зорилго агуулсан билээ. Түүнээс гадна Солонгос хэлийг бүрэн эзэмшиж амжаагүй зарим нэгэн уншигч та бүхэн тус улсын хэвлэл мэдээлэл, зурагт радиогоор өдөр бүр, цаг тутамд цацагдаж буй энэхүү мэдээлэлд гайхаж, юу болоод байгааг мэдэхийг сонирхож буй гэдэг үүднээс энэхүү жигшүүрт гэмт хэргийн талаар товчхон мэдээлэл хүргэе.

 

   Өнгөрсөн 2019.05.25 өдөр хүүтэйгээ уулзахаар явсан 36 настай Канг сураггүй алга болсон талаар түүний гэр бүлийнхэн цагдаагийн газарт мэдэгдснээр Канг-ийг эрэн сурвалжлах ажиллагаа эхэлж хамгийн сүүлд хүүгийн ээж, түүний салсан эхнэр 36 настай Гу Южон/хойшид-Южон/ болон хүүгийн хамт Чэжү хотын нэгэн зочид буудалд ороод гарч ирээгүйг хяналтын камераар илрүүлжээ.

 

   Тэдний хүү одоо 6 настай бөгөөд тэд 2017 онд албан ёсоор салсаны дараагаар Южон хүүгээ аван Чэжү-д ирснээр энэ хэргийн эхлэл тавигдсан гэж үзэж болох ажээ. Учир нь Канг удаа дараа хүүтэйгээ уулзах хүсэлтийг тавьсан боловч Южон татгалздаг байсанд Канг шүүхийн байгууллагад гомдол гаргаснаар шүүхээс түүнийг энэ оны 5 сард хүүтэйгээ уулзах бүрэн эрхтэй хэмээн шийдвэрлэсэн байна.

 

   Мөрдөн байцаалтын явцын мэдээллээр Южон нь Канг-ийг хүүтэй нь уулзуулсан ба зочид буудлын нэг өрөөнд хүүгээ компьютер тоглож байх хооронд нөгөө өрөөнд нь Канг-ийн амь насыг хөнөөгөөд зогсохгүй цогцсыг нь жижиглэн савласан байна. Хэрэг явдал болсны маргааш нь Южон Чэжү арлаас Ванду чиглэлийн усан онгоцоор Кёнг ги мужид ирсэн бөгөөд энэ үедээ савласан цогцсыг нэг нэгээр нь таарсан газраа хаясан гэж мэдүүлжээ.

   Цагдаагийн газраас Южон-ыг 2019.06.01-ний өдөр баривчлахад эхэндээ тэрээр нөхрөө хөнөөгөөд далайд хаясан хэмээн хэлж байсан ч мөрдөн байцаалтын явцад хэсэг хэсгээр жижиглэн савлаж энд тэнд хаяж, нуусан нь илчлэгдэх болсон шалтгаан нь түүний сууж явсан усан онгоцон дээрээс болон эцэг эхийнх нь гэрээс олдсон Канг-ийн биеийн нэгэн хэсгүүд байсан бөгөөд талийгаачийн цогцосны үлдэгдэл хэсгүүдийг өнөөг хүртэл хайсаар байна.

   Мөн цагдаагийн газраас Южон-ыг уг хэргийг санаатай үйлдснийг нотлох баримт хангалттай/дэлгүүрээс хутга болон бээлий гэх мэтийг худалдаж авч буй үеийн бичлэг/ байгаа ч цогцосны үлдэгдэл хэсгийг олохын тулд олон нийтэд таниулан хаана, юу хийж явсан талаар иргэдээс мэдээлэл цуглуулах зорилгоор түүний нүүр царайг ил болгох шаардлагаар хуулийн нэг хэсгийг зөрчихөөс өөр аргагүй байдалд хүргэжээ.

   БНСУ-ын эрүүгийн хуулинд хохирогч болон сэжигтэн этгээдийн хүний эрхийг хамгаалах үүднээс олон нийтэд илчлэхийг хориглох заалт байдаг аж.

 

   Гэвч БНСУ-ын олон нийтийн зүгээс түүний нүүр царайг илрүүлэхийг шаардсаны дээр жигшүүрт гэмт хэргийн эзнийг хатуу шийтгэхийг улс даяараа дэмжихээ илэрхийлжээ.

 

 

WWW.MGLRADIO.COM

13
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.192Зочин   • 6 сарын 14. 18 цаг 00 минут

yaasan genevee ene chini odoo peee

119.40.98.162сэтгүүлч   • 6 сарын 14. 11 цаг 38 минут

Би эргүү сэтгүүлч юм бол чи өөрөө мэдрэл муутай юм байна. Бусад хүмүүс уншиж ойлгойд байхад

104.35.107.214xel nairuulga   • 6 сарын 14. 10 цаг 15 минут

galzuu xynii odoriin temdeglel shig l xel ,nairyylaga abax yum algaa !

202.131.225.150Зочин   • 6 сарын 14. 9 цаг 31 минут

ккк, хүн алж болохгүй л дээ, гэхдээ алах багадах юмнууд байдгын шүү. бүүр зэвүүн хүрмээр, хүүтэй нь уулзуулахгүй пэ царайлаж байгаа л алуулсын байгаа биз.

103.229.121.244Зочин   • 6 сарын 14. 0 цаг 23 минут

Manai mongold ingewel hed honog syylgaal gargana

64.119.22.193Зочин   • 6 сарын 13. 22 цаг 06 минут

Ккк би ганцаараа олон уншаагүй юм бна ойлгох гэж зовлоо

66.181.190.78Зочин   • 6 сарын 13. 19 цаг 28 минут

Ха ха ээж нь эхнэртэй нь хамт 3-лаа буудалд орсон юм бх гэсэн биш болоод, 3 настай хүү нь 36-тай хүүхэнтэй суучихсан ч юм ойлгож гайхаад зугаатай хошин бодлого гэдэг шиг л юм боллоо. Үнэндээ бол аймар мэдээ ба

202.86.188.10Даваа   • 6 сарын 13. 16 цаг 49 минут

Энэ эргvv сэтгvvлчийн бичсэн, найруулсныг уншлаа. Ямар ч ур чадваргvй, мэдрэмжгvй, мэдлэггvй, боловсролгvй, усан толгойтой ***** бна.

202.131.248.246Зочин   • 6 сарын 13. 16 цаг 20 минут

найруулга хэрэг алга нилээн ухаан зарж ойлголоо шүү

176.179.141.137Зочин   • 6 сарын 13. 16 цаг 07 минут

Uuriig ni adilhan alah heregtei

66.181.161.62Зочин   • 6 сарын 13. 13 цаг 12 минут

3 unshij baij oilgoloo, ehneruud hoorondoo alaltssiin boluu gej oilgogdoj bba ehendee

223.38.60.24Зочин   • 6 сарын 14. 12 цаг 20 минут

Harin tiimeee buur yg 3 unshij baij uchiriig olov

66.181.161.92Зочин   • 6 сарын 13. 13 цаг 04 минут

Ugaasaa...gajig....hvmvvs

Шинэ мэдээ

ШУУД: Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн ДАШТ7 цаг 59 минутын өмнөБразил руу визгүй зорчих орнуудын тоо нэмэгджээ6 сар 18. 18:00БНСУ-ын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний экспорт өсжээ6 сар 18. 17:55Спортын хамгийн инээдэмтэй зургууд6 сар 18. 17:50Улсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Ч.Санжаадамба Даян аварга болох уу?6 сар 18. 17:47Сансарын хөлөг мэт баригдсан Буддын сүм6 сар 18. 17:45Мэдэгдэл6 сар 18. 17:40Том Хэнкс дэлгүүр ухжээ (бичлэгтэй)6 сар 18. 17:40Хүүхдээ буруу нэрээр хочлох нь аюултай6 сар 18. 17:35Мах шарах ухаалаг аргууд6 сар 18. 17:30Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн сүрлэн гүүр6 сар 18. 17:25Оддын стилист эмэгтэйн өвөрмөц имидж6 сар 18. 17:20Cайхан амьдралын нууц бол ердөө л зөв явах6 сар 18. 17:15Илон Маск твиттер дэх хаягаа устгажээ6 сар 18. 17:10Хайрттайгаа үнсэлцээд нас баржээ6 сар 18. 17:05Шагналын тавцанг хаягдал хуванцараар хийнэ6 сар 18. 17:00Том зорилгын дэргэдэх жижиг асуудлууд6 сар 18. 16:55Энэтхэгийн эмч нар ажил хаяжээ6 сар 18. 16:50Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №79 The Byrds, ‘Mr. Tambourine Man’6 сар 18. 16:45АНУ-ын хоригийн улмаас “Huawei”-н орлого буурна6 сар 18. 16:404 настай хүү машин хулгайлжээ6 сар 18. 16:35Өдөр бүр буцалсан халуун ус уувал яах вэ6 сар 18. 16:30АНУ Ойрхи Дорнодод нэмж цэрэг илгээнэ6 сар 18. 16:25Сайхан харагдахыг хүсвэл сайн унт6 сар 18. 16:20Зарааны зурагтай замын шинэ тэмдэг гарна6 сар 18. 16:15Эртний домогт өгүүлснээр Үнэн, Худал хоёр нэг удаа уулзаж гэнэ6 сар 18. 16:14Личий хэмээх жимс идсэн хүүхдүүд нас баржээ6 сар 18. 16:10Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн хүчин чадлыг нэмлээ6 сар 18. 16:06Лайв трэнд, алдарт эх Ч.Ану6 сар 18. 16:05Миний ээжийн Сантын нутгаар...6 сар 18. 16:02
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.