6-р сарын 13
12 цаг 55 минут

Соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна

Соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор соёл, урлагийн байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөрлөг”–ийг өнөөдөр  Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.  Нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш болон урлаг соёлын байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан “Аливаа улс орны хамгийн том хэрэгцээ соёл урлаг байдаг. Соёл урлагийн хэрэгцээг нийслэлчүүддээ хүргэж соён гэгээрүүлэх ажилд уриалан оролцдог та бүхэнд талархал илэрхийлье. Нийслэл хот үүсч хөгжсөний түүхт 380 жилийн ойн хүрээнд соёл урлагийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлийн удирдлагуудын зүгээс урлагийн байгууллагуудын хуучирсан барилгуудыг шинэчлэх ажилд онцгойлон анхаарч  байна” гэлээ.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр соёл урлагийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээ хүртээмж, нийгэм соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг ард иргэдэд сурталчлан таниулах аж. Өдөрлөгт Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын хүүхэлдэйн театр, Улсын филармони, Монголын үндэсний музей, Богд хааны ордон музей, нийслэлийн дүүргүүдийн соёлын ордон тэргүүтэй 24 байгууллагын удирдлагууд оролцож байна.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.62Зочин   • 6 сарын 13. 13 цаг 18 минут

End tsend ayush gej taizan deerh zurgan deer hamgiin zvvnd bgaa pyaldaga gar jinhene pyaldaga tsunh barigch luiwarchin gardaa dvreeree, Urlag soyoliin ner bitgii gutaagaad bgaarai Tsend ayushaa. Hodoonoos irsen darga bolohiig moroodson daldaganuur.

Шинэ мэдээ

АНУ-тай яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ4 минут 45 секундын өмнөМартагдсан “Мода”-ыг “wasabies”-ынхан сэргээв 82019/08/23МЭДЭЭЛЭЛ9 минут 45 секундын өмнөМайли Сайрус сүүлрээгүй гэдгээ мэдэгдэв14 минут 45 секундын өмнөИргэн Б.Болороогийн гомдлыг шуурхай шалгаагүй цагдаа нарт хариуцлага тооцжээ19 минут 45 секундын өмнөАрьсан түрийвч, жийнсэн материал “Apple Card”-ыг гэмтээж болзошгүй24 минут 45 секундын өмнөХар тамхи тээвэрлэж явсан 17-28 насны 7 этгээдийг баривчилжээ29 минут 45 секундын өмнөБүх Африкийн шатрын тэмцээн Касабланкад эхэлжээ34 минут 45 секундын өмнөНийслэл өнгөрсөн долоо хоногт39 минут 45 секундын өмнөБайгалийн үзэсгэлэнт газар "Хяргас нуурын хэцүү хад"44 минут 45 секундын өмнө"Русские Витязи" багийн нисэгчид сөнөөгч онгоцоор үзүүлбэр үзүүлнэ49 минут 45 секундын өмнөЖүдо бөхийн ДАШТ-д өрсөлдөх Гүржийн шигшээ баг54 минут 45 секундын өмнө“Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн загвар зураг төсөлд шалгарсан бүтээл59 минут 45 секундын өмнөУрт удаан наслах энгийн аргыг хэлжээ1 цаг 5 минутын өмнөМалчид хүссэн үедээ цаг агаарын мэдээлэл авах системийг баталгаажуулав1 цаг 10 минутын өмнөИх Британийн эргийн хамгаалалт 50 дүрвэгчийг аварчээ1 цаг 15 минутын өмнөУИХ-ын чуулган даваа гаригт хуралдаж Үндсэн хуулийг хэлэлцэнэ1 цаг 20 минутын өмнөМария Шарапова “US Open” тэмцээний эхний тойрогт Серена Уильямстай учраа таарчээ1 цаг 25 минутын өмнөХичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-ний Ням гарагт болно1 цаг 30 минутын өмнөЭ.Макрон: Бидний орон гэр шатаж байна1 цаг 35 минутын өмнөГадаадын иргэн, харьяатын газрын даргын урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа1 цаг 40 минутын өмнө“Fox News” дэх бэлгийн хүчирхийллийн тухай шинэ киноны трейлер гарчээ1 цаг 45 минутын өмнөЕгипетэд байгаль орчин, соёлын наадмыг зохион байгуулж байна1 цаг 50 минутын өмнөНийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын удирдах ажилтны шуурхай хурал боллоо1 цаг 55 минутын өмнөӨнөөдөр 0, 2, 4, 6, 8-аар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно2 цагийн өмнөХариуцлагагүй уул уурхайг цэгцэлж, намын бүлгүүд хуралдсан долоо хоног 2 цаг 5 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 10 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 15 минутын өмнөАрхангай аймагт дахин нэг уурхайг хаалаа8 сар 24. 1:15АНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг8 сар 23. 17:55
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.